| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Билгүүн |
| Хэргийн индекс | 106/2024/0968/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1017 |
| Огноо | 2024-12-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Н.Цогням /томилолтоор/,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 24 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ” компанид малтагч ажилтай, ам бүл 2, ******* аймгийн ******* сум, 5 дугаар баг, гудамж, 11 дүгээр байрны 6 тоотод оршин суух хаягтай боловч эхийн хамт дүүргийн 4 дүгээр хороо, ийн гудамжинд байрлах тоотод байрлах “” нэртэй угаалгын газарт амьдардаг,
урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дзх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 21 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто угаалгын газрын 2 давхарт байрлах ажилчдын өрөөнд байсан хохирогч ийн эзэмшлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь:
Шүүгдэгч ******* нь 21 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто угаалгын газрын 2 давхарт байрлах ажилчдын өрөөнд байсан хохирогч ийн эзэмшлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн,
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хавтаст хэргээс хохирогч ийн “...21 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто угаалгын газар ажлын байран дээрээ байж байхад манай ажил дээр ******* гэх залуу ажилд орох гээд ирсэн байсан тэгээд ажлынхаа 2 давхарт байдаг өрөөнд унтаж байгаад сэрээд, өөрийн “Самсунг Галакси А51” загварын гар утсаа шалгатал байхгүй байсан Тэгээд өөрийнхөө гар утас руу залгаад ажлынхаа ойр орчмоор хайгаад олдохгүй байсан. Манай найз "саяхан нөгөө ******* гэх шинэ ажилчин ажлын хувцсаа солиод гараад явсан:' гэхээр нь шууд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдсан гэх гар утас цагаан өнгөтэй “Самсунг Галакси А51” маркийн гар утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/,
гэрч Б.Маргад-Эрдэнийн “...21 оны 05 сарын 28-ны өдөр 17 цагийн үед нэг залуу ирээд манай захиралтай уулзаад, “ажилд орох гэсэн юм, манай хүүхдийн бие муу гэмтэлд хэвтэж байгаа, надад хотод байх газар байхгүй 2-3 өдөр эмнэлэг дээр хоноод 1 хоног орцонд хонолоо байрлаж ажиллах гэсэн юм” гэж хэлэхээр нь манай захирал тухайн залуугийн түр иргэний үнэмлэхний зургийг нь дарж аваад, ажилчид байрладаг 2 давхарт байх миний өрөө рүү ороод буйдан дээр унтаад хоносон юм. Тэгээд өнөөдөр 12 цагийн орчим нэг машин ирэхээр нь би буугаад тухайн машиныг угааж байх үед шинээр ажилд орно гэсэн ******* ажлын хувцсаа тайлаад, гадуур хувцсаа өмсчихсөн, “эхнэр дээрээ очих гэсэн юм, таксины 5.000 төгрөг" гээд гуйхаар нь “байхгүй” гэж хэлтэл гараад яваад өгсен. *******ыг гарч явснаас 10 орчим минутын дараа “миний гар утас алга болчихлоо” гэж хэлээд 2 давхарын өрөөнөөс гараад ирсэн, ийн утас руу залгахад утсаа авахгүй байсан. ..тухайн угаалгын газар би, , ******* бид 3-аас өөр ажилтан байхгүй, машинаа угаалгаж байгаа хүн миний хажууд машин угаахыг хараад байж байсан болохоор ******* ийн гар утсыг хулгайлсан. ******* ойрын хэд хоног эмнэлэг явахгүй ажил хийж байгаад мөнгөтэй болохоороо явна гээд ажпын хувцас өмссөн байж байснаа гэнэт хувцсаа сольж өмсөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дэх тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /50-56 дахь тал/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ ” ХХК-ийн 21 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-921/1700 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 58-60 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.
Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.
Шүүгдэгч ******* нь 21 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто угаалгын газрын 2 давхарт байрлах ажилчдын өрөөнд байсан хохирогч ийн эзэмшлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судалсан болон дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хавтаст хэргээс хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 31-32 дахь тал/, гэрч Б.Маргад-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 39-41 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /50-56 дахь тал/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ ” ХХК-ийн 21 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-921/1700 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 58-60 дахь тал/ зэрэг нотлох баримтаар болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
“Хулгайлах” гэмт хэргийн шинж нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломжийг бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж хохирогч ийн эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус шинжтэйг ухамсарлаж шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь тус гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн 600.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо төлж барагдуулаагүй байх тул энэ тогтоолоор шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөртэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч: “... Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. ... 24 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цагдан хоригдсон. Энэ гэмт хэргийн улмаас 54 хоног цагдан хоригдсон. ...” гэсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар “тусгайлан хэлэх зүйлгүй” гэсэн үг, саналыг тус тус шүүхэд гаргасан.
Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлах нь зүйтэй юм.
Шүүх шүүгдэгч *******т 21 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто угаалгын газрын 2 давхарт байрлах ажилчдын өрөөнд байсан хохирогч ийн эзэмшлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ... тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заасны дагуу *******ын 24 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 24 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 54 (тавин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг шийтгэх тогтоол уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 54 хоногтой, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.
Хохиролд 600.000 (зургаан зуун мянга) төгрөг нэхэмжилснээс хохирогчид төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч *******аас 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч д олгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас түүний цагдан хоригдсон 54 (тавин дөрөв) хоногийн нэг хоногийг нйитэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасаж (480-54*8) түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт 48 цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******т сануулсугай.
5.Шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон 54 хоногтой, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор тэй болохыг мэдэгдсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН