Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2407000000283 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* ажилгүй, ам бүл 4, *******,******* хамт *******, тоотод оршин суух, урьд

Багануур дүүргийн 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар зүйлийн 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын 4 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч А.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр д улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/61 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан А.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр д согтуурсан үедээ улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* өгсөн: “...Миний буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч: -Эрх бүхий албан тушаалтны илтгэх хуудас /хх-ийн 03 дахь тал/,

-Эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл /согтуурал 4.37%/ /хх-ийн 04 дэх тал/,

-2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-12 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагаас 00 цагийн хооронд эргүүлийн үүргийг хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Р.гийн хамт үүрэг гүйцэтгэж байх үед 19 цаг 40 минутын үед , д улсын дугаартай цагаан өнгийн ачааны машин сэжиг бүхий байдалтай явж байхыг шалгахад , тоотод оршин суух А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан бөгөөд зорчигчийн суудал дээр түүний ******* Н. сууж явж байсан. А.*******ыг хэлтсийн жижүүр дээр авч ирэн шалгахад 4.37% согтолттой, өмнө нь жолоодох эрхээ хасуулсан байсан тул хэргийн бүртгэл мэдээлэлд оруулж шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.гийн өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагаас 00 цагийн хооронд оройн эргүүлийн үүргийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.ын хамт үүрэг гүйцэтгэж байх үед 20 цагийн орчим , д А.******* нь улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, уг тээврийн хэрэгслийг жолоодон явж байсныг хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 18 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №5509 дугаартай:

1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд  тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “А.******* ШЖ:81122117” гэж хаягласан, ЕК0000268875 хуруу шилний дугаартай цусны дээжээс 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/,

- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/61 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 85-87 дахь тал/

-Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Сиди бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч: -А.*******ы хувийн байдлыг тодруулсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дэх тал/,

-оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 35 дахь тал/,

-өрхийн амьжиргааны түвшин тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 38 дахь тал/,

- дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. 

  Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/61 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан А.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр д дахин согтуурсан үедээ улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл /согтуурал 4.37%/, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №5509 дугаартай: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд  тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “******* ” гэж хаягласан, ЕК0000268875 хуруу шилний дугаартай цусны дээжээс 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.1 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/61 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн хувьд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор гэмт хэрэг төгссөнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...2 сарын өмнө өөрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд үүрэг хүлээлгэх эрхийг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Үүнд нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг 2 жил 6 сарын хугацаагаар албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг 240 цагийн хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Улсын яллагчийн зан үйлээ засах сургалт, архи согтууруулах ундааны зүйлтэй холбоотой зан үйлээ засах сургалтад хамруулах гэдэг саналыг дэмжихгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял шийтгэлийн төрлүүд дунд ийм зүйл байхгүй. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялтай байгаа. Зан үйлээ засах сургалтад хамруулахыг даалгах ял шийтгэлийн төрөл байхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэх санал, дүгнэлтийг танилцуулсан.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, /хх-ийн 57-58 дахь тал/ ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.******* нь ******* ажилгүй, урд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан атал дахин согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон, урьд гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 3 сарын хугацаагаар хориглож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг А.*******д сануулав.

            Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг өмнөх шийтгэврээр оногдуулсан эрх хасах шийтгэл дууссан өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын       16-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тоолох нь зүйтэй.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг 3 сарын хугацаагаар хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг өмнөх шийтгэврээр оногдуулсан эрх хасах шийтгэл дууссан өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН