| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2024/0795/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1006 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1006
2024 12 13 2024/ШЦТ/1006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч П.Отгонбаатар /Сүхбаатар дүүргийн прокурор/,
хохирогч “********”,
хохирогч “********”өмгөөлөгч А.Зоригтбаатар,
шүүгдэгч “********”, түүний өмгөөлөгч Р.Машлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “***********” холбогдох эрүүгийн 2309001541652 тоот дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, “*****” оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “*****” ажилтай, ам бүл 5, 4 хүүхдүүдийн хамт “**********” 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, “***********”.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч “********” нь хохирогч “********” “Голден Тайгер 150” маркийн мотоциклийн нэг бүрийн үнийг 2.650.000 төгрөгөөр тооцон худалдан авахаар тохиролцож , улмаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дипломат байрны 4-р давхрын 403 тоотод “Бараа материал худалдах, худалдан авах гэрээг” худалдан авагч талыг төлөөлүүлнэ “Охүй” ХХК-ийн хуульч “********” нэрээр гэрээг байгуулж хохирогч Д.Доржпүрэвийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрээс түүний эзэмшлийн 155 ширхэг мотоциклийг авч бусдад зарж борлуулж 142.835.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
- мөн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вареттай” чуулгын 1-р давхарт байрлах нотариатын газарт Хан-Уул дүүргийн 17-р хороо, Удирдлагын Академийн зүүн урд байрлах 68-н айлын орон сууцны 2-р давхрын 205 тоот 51.51 мкв 161.538.768 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хохирогч С.Сүхчулуунд 140.000.000 төгрөгөөр худалдана гэж “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх” гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогч “********”эхнэр “********” эзэмшлийн Хаан банкны 5163058506 дугаарын данснаас шилжүүлсэн 114.000.000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвд байрлах АТМ-ээс шилжүүлсэн 26.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хааны банкны 5028132043 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр нийт 282.835.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “********” мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сараас хойш манай “ОХҮИ” ХХК-нд бартераар орж ирсэн байрыг Ремаксийн салбарын Мөнхбаяр борлуулдаг байсан. 2021 онд “ОХҮИ” ХХК 2.8 тэр бумын борлуулалт хийснээс 12 ширхэг байрыг борлуулалтын төлбөрт өгсөн. Ихэнх барилгын компани бартераар хэв хашмал манай компаниас авдаг. Би Солонгос Улс руу захиалга өгч хэв хашмал авдаг байсан. Хохирогч “********”ы хувьд ярихад “********”компанитай 2021 оны 12 дугаар сард “********”компаниас 164.000.000 төгрөгөөр 2 өрөө байр бартераар авсан. Бартераар байр авахад дундын санхүүжилт байх ёстой байтал дундын санхүүжилтийг байгуулаагүйгээс хохирогч Сүхчулуунтай гэрээ байгуулсан хугацаа өнгөрсөн. Манай байрыг борлуулдаг Энхцэцэгт байр борлуулаад өгөөрэй, дундын санхүүжилтээр бараа материал захина гэж хэлээд Хөвсгөл яваад ирэхэд Энхцэцэг бэлэн 140.000.000 төгрөгөөр авах хүн байна. Байрны гэрчилгээг авах үедээ 26.000.000 төгрөгөө өгье гэж байна гээд хохирогч Сүхчулуунтай гэрээ байгуулсан. Тухайн байрыг борлуулахад “********”компаниас борлуулж болох албан тоот авдаг. “********” компани манай компани хоёр нэг нэгнийхээ эрх ашгийг хамгаалах учраас “********” компанийн хуульчтай хуйвалдаж 30.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа албан тоот аваагүй. Хохирогч Сүхчулууны санал болгосон нотариат орж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан төлбөрөө аваад Солонгос улс руу вон болгоод хадам ээжийн данс руу хэв хашмал авахаар шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 10-нд ачигдсан бараа 2022 оны 01 дүгээр сард Монголд ирэхэд Мөнхбаяр болон өдрийн ажлын хөлс аваад буулгадаг хүмүүс буулгасан. Тухайн үед 2-3 дахин юмны үнэ өсөөд тухайн жил 280.000 долларын эргэлттэй байсан чинь Ковид-19 өвчний үед борлуулалт хийгээд компани хасах руу орсон. Компани тогтвортой үйл ажиллагаа явуулж дараа дараагийн алдагдлаа нөхөж байж хохирогч Сүхчулуунд үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаад өгөх гэж байсан. 2022 онд би хагалгаанд ороод компанийн үйл ажиллагаа тогтворгүй болж бараа материалаа гүйцээж чадахгүй байсан. Тухайн үед 10.000.000 төгрөгийн алдагдал хүлээгээд гэрээний дагуу 36.000.000 төгрөгийн бараа материалыг “********”компани руу нийлүүлсэн. 30.000.000 төгрөгийн үлдэлтэй байсанд итгээд худалдаж авсан гэдэг худлаа. Төгс гэж “********”компанийн хуульч надтай үсгэж албан тоот гаргаж өгөөгүй. Тэц-4 ойролцоо 2, 3 арматур зардаг Хятад иргэд байдаг. Тэндээс худалдан авч борлуулдаг манай компани шиг жижиг компаниуд байдаг. Манай компани арматур борлуулдаг гэдгийг Мөнхбаяр мэдэж байсан. Хохирогч “********”хувьд Мөнхбаяр “Золоо эгчээ энэ хүн танаас арматур худалдаж авъя, 1.7 тэр бум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм байна” гэж хэлээд Д.Доржпүрэвтэй пицца хатын 4 давхарт байрлах оффист очиж уулзахад “ахад нь Жигүүр гранд”-аас авах авлагын 7 байр байна. Түүнийг шилжүүлж өгье” гэсэн. Гэрээгээ байгуулахаар босон чинь “Алтан богд” компанид 300.000.000 төгрөг өгөх юм байна түүнийг босгох хэрэгтэй байна. Надад 113 ширхэг мотоцикл байна. Түүнийг тус бүрийг 2.650.000 төгрөгөөр бодоод зарахад 300.000.000 төгрөг босох юм байна” гэхээр нь “113 мотоциклийг борлуулсны төлбөрт 55 ширхэг мотоцикл өгөхөөр тохирч 400.000.000 төгрөгийн бараа материал худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Би 300.000.000 төгрөгийг шийдэж өгөөд дараагийн гэрээг байгуулах юм байна гэж бодож байсан. Тухайн үед манай компанид өдрийн хүү, өр нэхэгдэж байсан. Мөнхбаярын таньдаг ченжид 55 ширхэг мотоциклыг тус бүрийг 3.000.000 төгрөгөөр, лексус 600 автомашиныг 130.000.000 төгрөгөөр, ланд 80 авто машиныг 35.000.000 төгрөгөөр бодож өгнө гээд өгсөн. Мөнгийг аваад өөрийнхөө компанийн өрийг дарсан. Доржпүрэв ах мөнгөө яасан бэ гэж ярихаар нь 130.000.000 төгрөгийн машиныг үзүүлсэн чинь 50-60 сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. Эрсдэлээ тооцоод үлдэгдэл мотоциклийг борлуулаад Доржпүрэвийн 300 сая төгрөгийг босгоод өгөх юм байна гэж бодсон. Маргааш өдөр нь Батдаваа 50, 60 сая төгрөгөөр зарах гэж байгаа бол надад аваад ир гээд Мөнхбаяр надад хар ууттай 40 сая төгрөг, бонго авто машиныг 10.500.000 төгрөгт тооцож шилжүүлсэн. 2 өдрийн дараа Доржпүрэв ах руу ярьж “гэрээгээ байгуулъя гэсэн чинь ах нь Эрдэнэт явж байна. Манай эхнэрт аваачаад өгчих гэсэн” Доржпүрэв ахын эхнэр дээр очоод “тун удахгүй 260 сая төгрөгийг мотоциклийг борлуулаад өгнө. Гэрээгээ байгуулъя гэсэн чинь” нөгөө “1.7 тэр бумын гэрээ хийгдэхгүй болсон” гэж хэлсэн. 1.7 тэр бумын гэрээ байгуулагдахгүй болсон гэдгийг 2, 3 хоногийн өмнө мэдсэн байхад надад хэлээгүй байсан. Тухайн үед уурлаж бухимдаад Доржпүрэв ах руу залгасан. 1 дэх өдөр мөнгийг нь өгөөд 4 дэх өдөр Доржпүрэв ахтай уулзаад “ах та ингэж болохгүй, би энэ 1.7 тэр бумын гэрээнээс болж ...ийм эрсдэл үүрсэн байна. Гэхдээ арматурыг нь буулгаж өгье, та надад хугацаа өгөх хэрэгтэй гэж хэлсэн”. Арматурыг олон удаа худалдаа хийсэн компаниас зээлээр авах болдог. Зээлээр арматур авахад эхлээд бэлэн мөнгөний худалдаагаа гаргаж үдээс хойш зээлээр нийлүүлэх болж, хугацаа хойшилсон. Өнөөдөр, маргааш арматур буулгалаа гэдэг юм болохын хувьд болсон. Батдаваагаас мотоциклоо авъя машинаа буцаая гэсэн чинь мотоциклийг чинь мах болгочихсон гэж хэлсэн. Батдаваа, Энх-Амгалан, Мөнхбаяр нар намайг хэрэг рүү түлхэж, анхнаасаа намайг яллах гэж бүгд хоорондоо хавилдсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “********” мэдүүлэхдээ: “...Болсон асуудлыг мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа хэлсэн. Ремаксийн зуучлагч эмэгтэй болон шүүгдэгч “********”г танихгүй. Анх интернэт орчинд байршуулсан зарын дагуу танилцсан. Шүүгдэгч “********”гаас Хан-Уул дүүргийн 15-р хороо 73-215 тоот байрыг үзээд үнэ ханшийн хувьд боломжийн байршил болон урьд хүн амьдраагүй шинэ байр болохоор таалагдаж худалдан авахаар гэрээ байгуулах болсон. Худалдагч тал болох “********”гийн саналыг хүлээн авсан. Тухайн орон сууцыг худалдан авахдаа төлбөрийг 2 хувааж шилжүүлдэг нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулснаас хойш 1 сарын дараа байрны гэрчилгээг гаргаж өгнө “********”компанитай тооцоо байгаа танайхаас авсан мөнгөөр барилгын материал захиалж авч өгөөд танай орон сууцны гэрчилгээг гаргаж өнгө гэж хэлсэн. Одоо миний хувьд гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулсан. Уг орон сууцыг худалдан авсан нэртэй боловч гэрчилгээ миний нэр дээр гарч ирээгүй байна. “********”д төлбөр тооцоо байхгүй. Миний зүгээс орон сууцны өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. “********”компаниас орон сууцыг чөлөөлж гэж удаа дараа хэлж байсан. “********”компани шүүгдэгч “********” нар нь хоорондоо асуудлаа шийдэж манай орон сууцны асуудлыг шийдэх байх гээд хүлээж байсан. Одоо уг орон сууцны өмчлөгч улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авмаар байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Бараа, материал худалдах, худалдан авах гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Хохирогч “********”“********”, Д.Туул нартай харилцсан зурвас /1 дүгээр хавтаст хэргийн 38-80 дахь тал/,
Хохирогч “********”:
“...Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр зарын дагуу 140 ширхэг хятад мотоцикл зарахаар хоорондоо гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нөхцөлд хоногийн дотор төлбөр тооцоогоо хийж дуусгахаас тохироод 55 ширхэг мотоциклийг урьдчилан аваад 40 сая төгрөг өгсөн юм. Үлдэгдэл 105 сая 750 мянган төгрөгийг 7 хоногийн хугацаанд төлөх байсан боловч төлөөгүй тэгээд төлөхгүй болохоор нь дахин яриад арматурын төмөр авахаар болсон боловч төмөр авчирч өгөөгүй тэрнээс хойш маргааш нөгөөдөр гэж хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүртэл мөнгө төгрөгөө өгөхгүй байгаа юм. Эдгээр хүмүүс надтай гэрээ байгуулснаас хойш байнга барилгын материал нь одоо буух гэж байгаа юм шиг итгэл төрүүлэн тэр хэмжээгээрээ тухайн барилгын материалыг буулгах хүн хүч машин техник хэд хэдэн удаа авчруулсан мөн миний барьж байгаа цэцэрлэгийн барилгад ажиллаж байсан ажилчдыг хүлээлгэсэн улмаас надад зардал их гарсан уг зардлыг гаргуулмаар байна. Уг мотоциклууд бол хоорондоо үнэ нь зөрүү гэхгүйгээр 1 ширхэг, тус бүрийг нь 2.650.000 төгрөгөөр тооцож намай хийсэн юм. Тэгээд уг гэрээг хийснээс хойш 4 хоногийн дараа ярьж байсан нь худлаа болоод ирэхээр нь та нар 40 сая төгрөгөө буцаагаад ав би мотоциклуудаа буцаагаад авъя гэсэн чинь таны мотоциклууд чинь зараад дууссан хөдөө явсан буцааж өгөх боломжгүй гэсэн юм. Тэгэхээр нь би тэгүүл хэдүүлээ тооцоогоо хэрхэн яаж дуусгах бэ гэж ярьтал бартераар асуудлаа шийдье гээд арматур катан надад өгөхөөр тохирсон тухайн арматур төмөр нь 1 тонн нь 2.900.000 орчим мянган төгрөгийн буулгаж өгье гэхээр нь тэгье гэж хэлтэл яг одоо буулгах гэж байгаа юм шиг намайг унаад бэлд караанаа бэлд хүн бэлд гэхээр нь би бэлдээд хүлээгээд байсан ингэж хэд хэдэн удаа хуурч мэхэлсэн. Тэгээд аргаа бараад танай юмнууд хаана буудаг юм бэ? Би өөрөө очоод ачаад авъя гэтэл энд тэнд заагаад яг тодорхой байрлал хэлж өгөөгүй нүдээр үзүүлээгүй. Тэгээд өнөөдрийг хүрээд байна. Тэр тусмаа арматур катан оруулж ирдэг нь худал байх гэж бодож байна. Анхнаасаа намайг хуурч төөрөгдөлд оруулан надад байсан мотоциклуудыг бэлэн мөнгө болгож өөрийн компанид ашиглаж цаг хугацаа хожиж байгаа юм шиг санагдаад байна. Арматур төмөр бартераар худалдан авахаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний Бараа материал худалдан авах гэрээ хийсэн. (Энэ гэрээнд 163 ширхэг мотоциклийг нэг бүрийг нь 2.650.000 төгрөгөөр бодож Золзаяа худалдан авагчаар гэрээг хийсэн. Энэ гэрээг Золзаяа ярилцаж тохирсон боловч Золзаяа манай хуульчдын гэрээгээ хийчхээрэй гэж хэлсний дагуу гэрээлсэн. Тэгээд гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Сэлх зуслангаас би 55 ширхэг мотоциклийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83, 85-86, 88-89 дэх тал/,
Гэрч “********”:
“...Би Доржпүрэв гэдэг хүнтэй компаниа төлөөлөөд 2022 оны 09 дүгээр сар хавьцаа “Фин сервис” ХХК-ийн байранд нь гэрээ хийсэн. Тэгээд уг гэрээтэй холбоотой манай талд 55-56 ширхэг мотоцикл өгсөн нийт үнийн дүн нь 145 сая орчим болж байсан би одоо яг сайн санахгүй байна. Уг 55-56 ширхэг мотоциклийг захирал У.Золжаргал хүлээн авч арилжсан. Гэрээнд заагдсан үлдсэн 100 гаруй мотоцикл нь Доржпүрэв өөр дээр нь байгаа. Манай талаас 55-56 ширхэг авсан мотоциклийг нийт 145 саяг төгрөгөөр бартераар “Lехиs sl600” маркийн тээврийн хэрэгслийг 130.000.000 төгрөгөөр үнэлсэн, 15.000.000 төгрөгөөр нэг мэдэхгүй тээврийн хэрэгсэл захирал өөрийн найз Амараа гэх хүнтэй наймаа хийж 56 ширхэг мотоциклийг бартераар авсан. Тэгээд Доржпүрэвт манай талаас 40 сая төгрөг өгөхөд Доржпүрэв үлдэгдлийн нь хурдан өгөөрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
Гэрч “********”:
“...Сэлхээс Баянзүрхийн товчооны хажууд “Эппис” худалдааны төвийн орчим очсон юм. Нийт мөнгөн дүн нь 400,000 төгрөг болсон бөгөөд би өөрийн хамт ажил хийдэг залуу болох 76-71 УБЕ улсын дугаартай “Хино” маркийн машинтай дүүгээ багтахгүй болохоор нь дуудсан юм. Тухайн үед Сэлхээс хятад мотоцикл ачиж явсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал/,
Гэрч “********”:
“...Болсон явдлын талаар гэвэл 2022 оны 08 дугаар сард Золзаяа над руу утсаар яриад 3 төрлийн мотоцикл байна, би бартераа хүнээс авсан юм, бэлэн мөнгөний яаралтай хэрэгтэй байна гэхээр нь би бэлэн мөнгөөр авах боломж байхгүй гэж хэлсэн, гэтэл Золзаяа өөрөө үүнийг хурдан мөнгө болгочих хэрэгтэй байна машин болгоод өгөөч гэхээр нь би хүнээс асууя гэж хэлээд би тухайн үедээ ганцхан ширхэг “Ланд 80” маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан учир би найз нартаа хэлж өгье гэж хэлсэн. Тэгээд найз Батдаваад энэ талаар хэлэхэд Батдаваа үзээд болж байвал наймаа хийж болно гэсэн. Тэгээд Аманбол, Батдаваа нарын хамтаар Бэлх зулсан орчим очиж хэнийх нь мэдэхгүй нэг агуулахад очиж үзэхэд олон тооны шинэ мотоцикл байсан. Хайрцаг савтайгаа байсан. Тэгээд Аманбол өөрт байгаа “Жи 500” маркийн тээврийн хэрэгсэл, Батдаваа “Лексус ЛС-600” маркийн тээврийн хэрэгслүүдээ санал болгож үнийн хувьд тохирсон. “Жи 500” маркийн тээврийн хэрэгслээр бартер хийх гэтэл мотоциклийн тоо үнийн дүнд хүрээгүй тул, Батдаваа “Лексус ЛС-600” маркийн тээврийн хэрэгслээр наймаа хийхээр болсон. Тэгээд “Лексус ЛС-600” маркийн тээврийн хэрэгсэл 132.000.000 төгрөгийн үнээр, би өөрийнхөө “Ланд криусер-80” маркийн тээврийн хэрэгслийн 33.000.000 сая төгрөгт бодоод “********”гаас 55 ширхэг мотоциклийг нэг бүрийн үнэ 3.000.000 төгрөгт бодож аваад 2 тээврийн хэрэгслээ итгэмжлэл хийж өгөөд салсан. Энэ мотоциклуудаас би өөрийн тээврийн хэрэгслийн үнэнд 12 ширхгийг авч үлдсэн 43 ширхгийг Батдаваа авсан. Тэгээд би 12 ширхэг мотоциклээ гэртээ аваачиж тавиад байж байтал манай найз Аманбол над руу утсаар яриад чиний “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг Дека /нэрийг нь мэдэхгүй, утас нь 99103206/ авч байгаа юм байна. Гэхээр нь би “********” руу утсаар залгаад чи хэлээр зарж байгаа юм бэ гэтэл 15.000.000 төгрөгөөр худалдаж байгаагаа хэлсэн тэгээд би юу яриад байгаа юм бэ байж байгаарай гээд Хан-Уул дүүргийн нутаг л дэвсгэр “Наадам Центрт” байх нотариат дээр очиход “********”, Мөнхбаяр, Дека нар хамт байсан. Тэд худалдах худалдан авах гэрээгээ хийчихсэн байхаар нь яг тэр үед их гайхаж 33.000.000 төгрөгт бодож авчхаад ямар учраас 15.000.000 төгрөгт худалдаж байгааг асуухад бэлэн мөнгөний хэрэг гараад, тэгээд утасны эрх хаагдаад гэж хэлсэн. Тэгээд би янз бүрийн зүйл болчих вий гэж хар аваад ерөөсөө наймаагаа буцаая, чи мотоциклуудаа ав би тээврийн хэрэгслээ авъя гэтэл тэд гэрээгээ хийчихсэн мөнгөө дансаар шилжүүлчихсэн, Дека шууд эсэргүүцэж би худалдаад авчихсан машин гэж уурлаад тэгээд би буцааж чадаагүй юм. Мөнхбаярын хувьд “********”тай хамт “Ланд-80” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан, миний харснаар Мөнхбаярыг би “********”гийн ажилтан юм уу гэж бодсон, анх энэ наймааг яригдаж байхад Мөнхбаяр дандаа л хамт явж надтай хүртэл авах уу гээд л “********”тай ээлжлээд л ярьж яваад байсан. Туултай бол уулзаж байгаагүй. Мөнхбаяр бол дээрх мотоциклуудыг “********”тай ижилхэн бартерт авч байсан гэж ярьж байсан. Мөнхбаяр, “********” нар бараг бүх л тээврийн хэрэгслийн ченжүүдтэй уулзсан ярьсан байсан. Мөнхбаяр ч зар тавьсан байдалтай байсан. Миний хувьд тэхээд авсан 12 ширхэг мотоциклийг ширхэг ширхгээр нь танихгүй хүмүүст худалдаж борлуулсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал/,
Гэрч “********”:
“...2022 оны 08 дугаар сарын эхээр Золзаяа гэх эмэгтэй манай найз Энх-Амгалантай холбогдоод мотоцикл байна зарж борлуулмаар гээд бид хоёр машинаар бартерлаад мотоцикл авахаар болоод 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлхээс мотоциклуудыг ачсан юм. Тэндээсээ 55 ширхэг мотоцикл худалдаж авахаар болоод би өөрт байсан “Лексус лэс 600” маркийн машиныг 43 ширхэг тус бүрийг нь 3 сая төгрөгт бодоод 129.000.000 төгрөгөөр бодож өгсөн Дээр нь нэмээд 6 сая төгрөгийг Мөнхбаярын холбогдолтой данс руу шилжүүл юм.Манай найз Энх-Амгалан болохоор “Ланд-80” маркийн машинаар 12 ширхэг мотоциклийг бартердсан юм. Ийм л наймаа болоод өнгөрсөн бөгөөд орой нь Энх Амгалан над руу залгаад нөгөө зарсан машиныг чинь таньдаг ченжид өгнө гээд явж байна гэнээ гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь бил үү нөгөөдөр нь Энх-Амгалан луу Золзаяа холбогдоод нөгөө “Лексус”-ыг зарах гэсэн чинь авах хүн олдохгүй байна яаралтай мөнгө болгомоор байна гэхээр нь манай найз Золзаяад миний дугаарыг өгсөн байсан бөгөөд Золзаяа утсаар холбогдохоор нь сонирхсон хүмүүс байсан тэр хүмүүсээс яаралтай асуугаадахаа гээд хэд хэдэн хүнтэй холбогдож өгсөн юм. Тэгж байгаад байж байсан чинь хэдээр ч хамаагүй авах хүн байна уу гээд байхаар нь үед дүү рүүгээ хандсан чинь 40 сая бэлэн мөнгө өгөөд орж ирсэн бонго маркийн машин өгөөд авсан гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105 дахь тал/,
Гэрч “********”:
“...Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би Сүхбаатар дүүргийн 20-р хороо сэлхийн зулсанд байдаг төрсөн дүү Доржпүрэвийн агуулахаас 55 ширхэг мотоциклыг хүнд хүлээлгэн өгөөдөх гээд Доржпүрэв надад хэлсэн тэгээд би тэнд болон манай манаач тэгээд мотоцикл авах ёстой гээд 2 билүү 3 залуу байсан тэгээд 1 крантай машинаар хоёр машин дээр 55 ширхэг мотоциклыг би харж байгаад тухай мотоциклыг авах гэж байгаа хүмүүст дүү Доржпүрэвийн хэлснээр би ачуулсан. Тэнд super, moto golden star, golden tiger гэх 3 төрлийн мотоцикл байсан. Би ачуулж дууссаныхаа дараа мотоцикл болгоных нь тоогоор нь бичээд авч гэх Батдаваа гэх хүнээр гарын үсэг зуруулж авсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СБ2-23-169 дугаартай "хөрөнгийн нэр Мотоцикл үнэлгээний дүн 142.835.000 төгрөг" гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 111-120 дахь тал/,
Гэрч “********”:
“...Би 2022 оны намар байсан яг хэдэн сард байсан талаар би санахгүй байна. Тэр үед манай хамаатан Батдаваа гээд ах над руу залгаад надаас нэг “Лексус Л-эс 600” загварын саарал өнгийн машиныг буцаагаад зарна гэж байна гэнэ чи авах уу гээд байсан тухайн машиныг би өмнө нь авах гээд сонирхоод үзэж байсан тэр үед үнэтэй байсан юм 80 билүү 90 сая гэж надад хэлж байсан болохоор би аваагүй. Батдаваа нь машин зардаг байсан юм тэгээд би тухайн үед надад зарна гэж байгаа хүн нь хямдхан гэхдээ ченжийн ханшнаас арай дээшээ үнэ хэлээд авах хүн байна уу гэж байна гэсэн тэр үед машиныг 60 гаран саяар зарна гэж байна гэсэн тэгээд би сонирхъё гэхдээ би тухайн үед би өөрөө машин авсан байсан учир мөнгө багатай байсан тэгээд Батдаваа ахад хэлсэн чинь болохгүй бол хоёулаа хамтраад авъя гэж гээд хэлсэн тэгээд би зөвшөөрсөн тэр үед надад 40.000.000 төгрөг байсан тэгээд би тэр мөнгийг торонд хийгээд бэлнээр авч Сүхбаатарын талбайн урд байдаг зогсоол дээр очсон тэгээд тухайн машиныг үзэж байсан чинь арын суудал дээр нь хоёр хүүхэн байсан тэгээд би 40.000.000 төгрөгөө өгөөд үлдсэн мөнгийг Батдаваа өгсөн яг хэдэн сая төгрөг өгсөн талаар мэдэхгүй учир нь яг хэдээр авч байгаа талаар би мэдээгүй Батдаваа тухайн авсныхаа буцааж зараад ашиг гарвал чамд өгье гээд авсан. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй машин хэний нэр дээр байгаа талаар би мэдээгүй хэн дээр шилжсэн талаар ч мэдээгүй би Батдаваатай хамаатан итгэсэн тэгээд 2 сар орчмын дараа надад 5 сая, 10 сая гэх мэтээр нь шилжүүлэн авсан бид хоёрт тийм хэмжээний мөнгө эргэлдэж байдаг тэгээд цувуулж өгсөөр байгаад дууссан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
Гэрч “********”:
“...Эмэгтэй над руу залгаад “ланд 80” зарах гэсэн юм машин авах уу гээд байсан тухайн үед 18 саяар зарна гээд байсан тэгээд би доош нь ярьсаар байгаад 15 сая төгрөгөөр авахаар болсон тэгээд би зарна гэсэн 8861 УЕЕ улсын дугаартай “Тоёота ланд крьюсер 80” маркийн машиныг “Наадам центр”-ийн гадаа үзээд тэгээд тэнд байсан нотариат орж гэрээгээ хийсэн тэр үед надтай утсаар ярьсан эмэгтэй байгаагүй харин өөр хоёр залуу явж байсан тэгээд тэр хоёрынхоо нэгнийх нь нэр дээр итгэмжлэл хийлгэсэн байсан санагдаж байна. тэр өдөр нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр байсан тэгээд би өөрийн нэр дээр шилжүүлэн авч байсан. Одоо гэрээгээ би хайгаад олохгүй байгаа юм. Тэгээд машиныг би 15 сая төгрөгөөр авч байсан мөнгийг нь би, шилжүүлж байсан ямар данс руу хийсэн талаараа сайн санахгүй байна. Тухайн машин нь зах зээлийн үнэ нь 18, 19 сая орчим төгрөгийн үнэтэй байсан тэгээд надад анх 18 сая гээд байхаар нь би 15 саяд өгвөл авна гэсэн чинь эргүүлээд ярья гээд хэсэг байхгүй болж байгаад буцаад над руу залгаад 15 сая төгрөгөөр ав надад яаралтай мөнгөний хэрэг байна зах дээр зарах гээд чадаагүй гэсэн тэгээд би яг яагаад хямдхан зарж байгаа талаар нь асуугаагүй. Тэгээд би мөнгийг нь өгөөд дахин холбогдоогүй. над руу л өөрөө залгаад ярьж байсан тэрнээс биш би хүнээр дамжуулж танилцаагүй яг гэрээ хийгээд нэр дээрээ шилжүүлсний дараа Золзаяа нь Энх-Амгалантай хамт ирсэн санагдаад байна тэгээд Энх-Амгалан нь надаас хэдээр авсан талаар асуугаад 15 сая гэсэн чинь ийм хямдхан өгсөн бол би энэ машиныг авах байсан юм гээд байсан тэгэхээр нь тийм зүйл байхгүй гэсэн тэгээд Золзаяа нь надтай юм яриагүй тэгээд би наймаа дууссан гээд яваад өгсөн Энх-Амгалан нь машин зардаг учраас би зүс таньдаг залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Хохирогч “********”ы:
“...Тухайн эмэгтэй нь Дондогдулам хотхонд нийт хоёр орон сууц үзүүлэхэд нэг нь бидний одоо амьдарч байгаа ХУД-ийн 17-р хороо “Дондогдулам Резиденс” хотхон 73-205 тоот орон сууцыг үзүүлэхэд зуучлагч эмэгтэй нь өнгөрсөн оны намар ашиглалтад ороод айлууд нь орсон гэж ярьж байсан. Тэгээд бид одоо амьдарч байгаа 2 өрөө байрыг үзээд таалагдаж байна энэ байрны эзэдтэй нь уулзаж тохиръё гэсэн тэгээд үл хөдлөх зуучлагч эмэгтэй “********” надад хүсэлт тавиад би түүний байрыг нь худалдан борлуулж байгаа юм гэж бидэнд хэлж байсан. “********” нь үл хөдлөх зуучлах эмэгтэйн ярьсантай ижил зүйл ярьсан өөрийгөө БНХАУ-аас барилгын материал импортлон оруулж ирж барилгын материал нийлүүлдэг “Дондогдулам резиденс”-ийг барьсан “********”ХХК-нд барилгын материал нийлүүлсэн түүнийхээ төлбөрт энэ байрыг авсан гэж ярьсан. Тэгээд “********” нь бидэнд хэлэхдээ 30 орчим сая төгрөгийн барилгын материал нийлүүлэх дутуу байгаа, уг материал нь БНХАУ-аас вагоноор ирж байгаа танайхаас урьдчилгаа 114 сая төгрөг бэлнээр аваад тээвэр логистик, гаалийн татвараа төлөөд “********”ХХК-д барилгын материалыг хүлээлгэн өгч тооцоогоо дуусгаад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танай байрны гэрчилгээг гаргаж өгнө гэж ярьж байсан тэгээд энэ байрыг 140 саяар ав урьдчилгаа 114 сая төгрөгийг бэлэн мөнгөөр өгчих гэж санал тавьсны дагуу саналыг хүлээн зөвшөөрч Золзаяагийн нэртэй данс руу нь 114 сая төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд гэрчилгээ гаргах тохирсон хугацаа буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болсон боловч үл хөдлөх хөрөнгийн зууч эмэгтэй манай гэр бүлийн хүн рүү утсаар холбогдож нөгөө байрны эзэн “********” гэрчилгээгээ тохирсон хугацаандаа гаргаж чадахааргүй байна учир нь “********”гийн ачуулсан барилгын материал урд хил дээр ачаа тээвэр гацчихсан үлдэгдэл барилгын материалаа “********”ХХК-д нийлүүлж чадахгүй байна хугацаагаа сунгаж өгөөч гэж “********” хэлүүлж байна гэхээр нь бидний хувьд саналыг хүлээн авч нотариатаар орж гэрээ байгуулж 2021 ондоо гэрчилгээ гаргаж өгнө гэж хойшлуулсан. Анх 114 сая төгрөг шилжүүлэхэд “********”ХХК-ний ерөнхий захирлын гарын үсэгтэй “********”тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээг Бат-Эрдэнэ овогтой Эрдэмгэрэл рүү шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх албан бичгийг Золзаяад хийж өгсөн байсныг авчирч бидэнд өгсөн. Тэгээд бидний зүгээс 114 сая төгрөгийг шилжүүлснээр орой сууцандаа 2021 оны 08 дугаар сарын эхээр нүүж орсон. Золзаяагийн хувьд тохирсон хугацаандаа “********”ХХК-тай тооцоо нийлэхгүй гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй байна гээд 2021 он дууссан. Тэгээд 2022 он гарсны дараа Золзаяагаас байрны гэрчилгээгээ нэхэхээр нөгөө л барилгын материалаа хүлээлгэж өгч чадаагүй ачаа тээвэр саатсан “********”ХХК манайхаас хүү алданги нэхээд бид тохиролцож чадахгүй байна гэдэг асуудал ярьж эхэлсэн. Тэгээд одоо яах уу гээд “********”тай ярилцахад “********”ХХК-тай 70 орчим сая төгрөгийн өр авлагын асуудалтай байгаа гэдгээ хэлсэн. “********” нь “********”ХХК-тай анх 30 сая төгрөгийн барилгын материалын үлдэгдэлтэй гэж хэлж байсан нь худлаа байсан юм шиг байна лээ. Энэ талаар “********”ХХК-ний хуулийн зөвлөх нь нарийн тооцоог нь та нарт хэлэх боломжгүй дор хаяж 70 орчим сая төгрөг байгаа гэж хэлж байсан. Тэгээд “********”гийн зүгээс үлдэгдэл мөнгөө надад өгчих танай үлдэгдэл мөнгийг аваад гэрчилгээ гаргаж өгье гэсэн санал тавихаар нь бид уг саналыг хүлээж аваад үлдэгдэл 26 сая төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж өгснөөр байр худалдан авах нотариатын гэрээн дээр тусгагдсан 140 сая төгрөгийг бүрэн төлж дууссан бөгөөд гэрээнд заасан үүргийг бид бүрэн биелүүлсэн гэвч өдийг хүртэл байрны гэрчилгээг гаргаж өгөөгүй бидний хувьд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэх нөхцөл байдал баталгаажаагүй эдийн засгийн хувьд маш их эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байна. 2022 оны дунд үеэс “********”ХХК-иас манай байрыг сулла гэж амаар болон бичгээр шаардлага тавьж ирж уулзаж байсан. Байр худалдаж авч байх үед “********”ХХК-ний албан тушаалтнуудтай уулзаагүй Золзаяа нь “********”ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ, уг орон сууц захиалгын гэрээг Бат-Эрдэнэ овогтой Эрдэмгэрэлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэх тодорхойлолтыг гаргуулж ирээд уг байр нь миний байр байгаа юм өөр ямар нэгэн өмчлөгч, эзэн байхгүй би “********”ХХК-тай 30 сая төгрөгийн барааны үлдэгдэлтэй байгаа танайхаас авсан төлбөрөөрөө энэ тооцоогоо дуусгаад өөр ямар нэгэн өр төлбөр “Бумод” ХХК-тай байхгүй гэж хэлж байсан болохоор. Тухайн “********”ХХК-ний хүмүүстэй уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 200-202 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 228-229 дэх тал/,
Гэрч “********”:
“...Remax-руу буцаад холбогдож шинэ байраа зарах гэж байгаа Золзаяа гэх эмэгтэйтэй холбогдсон. Тэгээд Золзаяатай уулзаад уг байрыг авахаар болоход Золзаяаг байрны бичиг баримт “********”гэх компанийн нэр дээр байгаа, манай “Охиү” ХХК нь “********”ХХК-аас бартераар авсан байр байгаа юм, үлдэгдэл бараа материал хил дээр гацсан байгаа тул бид нар бичиг баримтаа шилжүүлэн аваагүй байгаа бөгөөд 1 сарын дараа бараа материал ирчихээр нь “********”ХХК-д өгөөд байрны бичиг баримтаа шилжүүлэн гаргаж өгнө" гэсэн тул нөхөр бид 2 Золзаяад итгээд Баянгол дүүргийн 4-р хороо Варьете чуулгын байранд байрлах нотариатын газраар орж "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулаад тухайн өдрөө 114.000.000 төгрөгийг Хаан банкны 5163058506 дугаарын данснаас Золзаяагийн Хаан банкны 5028132043 тоот данс руу “Барс” худалдааны төвийн хойд талд байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд тухайн үед манай нөхөр Сүхчулуун “********”ХХК-тай холбогдож манайх Хан-Уул дүүргийн 17-р хороо 73-205 тоот байрыг Золзаяа гэх хүнээс авах гэж байгаа юм аа танайхаас албан бичиг хийж өгөх үү гэтэл “********”ХХК-аас манайд албан бичиг хийж өгсөн бөгөөд Золзаяагийн бартераар авч байгаа байр мөн гэдгийг нотолж өгсөн. Тэгээд сарын дараа бичиг баримт гарах байсан тул Золзаяатай холбогдож асуухад манай бараа хил дээрээс наашаа ирээгүй байна гэхээр нь Сүхчулуун бид 2 ярилцаж байгаад Золзаяатай байгуулсан гэрээгээ 1 сараар сунгаж 2022 оны 02 сарын 05-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөөд байрны гэрчилгээ гаргуулахаар болсон. Тэгээд 2022 оны 02 сарын 05-ны өдөр болоход Золзаяа мөн л “бараа материал ирээгүй тул “********”ХХК-тай тооцоо дуусгаагүй” гэсэн хариу хэлсэн бөгөөд үүнээс хойш удаа дараа Золзаяад үлдэгдэл мөнгөө өгөөд байрныхаа гэрчилгээг гаргуулан авъя гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Тэгээд манайхаас “********”ХХК-тай холбогдож Золзаяагийн талаар хэлж асуухад “********”ХХК нь "манай компаниас Золзаяатай хамтран ажилласнаас болоод өөрсдөө хохироод байна, Золзаяа өдийг хүртэл худлаа хэлж манай компанийг алдагдалд оруулаад байгаа бөгөөд манай компани байраа буцаагаад авах гэхээр танайх орчихсон байгаа байдаг, бид нар одоо яаж ч чадахгүй Золзаяад мөн залилуулаад хохироод яваад байгаа, өдий хүртэл тооцоогоо дуусгаагүй, өөр зээл нь нэмэгдээд яваад байгаа” гэсэн. Тэгээд Золзаяатай дахин холбогдоод болсон асуудлын талаар тодруулж асуухад 2022 оны 07 сар гэхэд би бүх тооцоогоо дуусгаад танай байрыг шилжүүлээд “********”ХХК-тай тооцоо нийлчихнэ гэж хэлхээр нь манайхаас дахин “********”ХХК-ны хуульчтай холбогдоод асуухад мөн Золзаяа 2022 оны 07 сард тооцоогоо дуусгана гэсэн гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 07 сар өнгөрсөн боловч Золзаяа байрны гэрчилгээ гаргаж өгөөгүй бөгөөд “********”ХХК-аас асуухад Золзаяа бид нарт худлаа хэлсэн байсан анхнаасаа хил дээр гацсан бараа материал байгаагүй байсан байна тиймээс одоо манай компани байраа буцааж авна, танайх байраа суллаж өг гэсэн шаардлага удаа дараа тавьж хүмүүс явуулж албан бичиг өгч эхэлсэн. Тэгээд манайхаас Золзаяатай дахин холбогдоод байрнаас хөөгдөж байгаа талаараа хэлхээд “бараа материал удахгүй ороод ирнэ гэхдээ энд бэлэн байгаа бараа материал байгаа юм байна, танайх үлдэгдэл мөнгөө өгчихвөл би эндээс бараа материал худалдан аваад “********”ХХК-д өгчхөөд байрны гэрчилгээ гаргаад өгье гэхээр нь бид нар Золзаяад итгээд 2022 оны 09 сарын 05-ны өдөр үлдэгдэл 26.000.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5163058506 дугаарын данснаас Золзаяагийн Хаан банкны 5028132043 тоот данс руу “Оргил” худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд Золзаяаг хэсэг хугацаанд хүлээсэн боловч өдийг хүртэл мөн л өмнөх шалтгаа тоочиж бид хоёрын байрны гэрчилгээг гаргаж өгөхгүй явсаар байна...” гэсэн мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 204-206 дахь тал/,
Гэрч “********”:
“...манайхаас фейсбүүкт хэв хашмал авах талаар зар оруулж, хэв хашмал зарна гэсэн хүмүүс рүү холбогдож хэв хашмал их хэмжээгээр худалдан аваад бартераар байр өгөх талаараа хэлсэн. Тэгээд “Охиү” ХХК-тай холбогдож гүйцэтгэх захирал Золзаяа нь манай оффис /5-н шарын автобусны буудлын замын хойд талын 74-р байранд байрлалтай байсан/-т ирж уулзаад 2021 оны 06 сарын 09-ний өдөр 64.000.000 төгрөгийн сафуд, хэв хашмал нийлүүлэх гэрээ” байгуулсан. Манайхаас “Охиү” ХХК-д 164.000.000 төгрөгийн хэв хашмал худалдан авсан төлбөрт ХУД-н 17-р хороо, 73-205 тоот 2 өрөө байрыг /51,51 мкв/ бартераар өгөхөөр болж байрны түлхүүрийг Золзаяад өгсөн. Тухайн үед “Охиү” ХХК нь хуанли 25 хоногийн дотор хэв хашмалаа оруулж ирнэ гэсэн боловч хугацаандаа оруулж ирээгүй бөгөөд тухайн үед хил гааль хаалттай, үнэ ханш нь хэтэрхий өссөн урдаас бараа материал татах боломжгүй болчихсон байсан. Тэгээд “Охиу” ХХК-ны гүйцэтгэх захирал Золзаяа нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Золзаяа манай компани дээр ирж уулзаад хил гаалиар бараа материал орж ирэхгүй үнэ өссөн байдалтай байгаа талаараа хэлээд манайхаас бартераар авч байгаа байраа өөр хүмүүс зараад урьдчилгаа хэдэн төгрөг авах гэж байна, танайхаас орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх тухай албан бичиг хийгээд өгөөжээ би танай хэв хашмалыг 2021 оны 09 сарын 30-ны өдөр гэхэд нийлүүлж дуусаад өр төлбөргүй болгочихно гэсэн. Тэгээд манайхаас Золзаяад итгээд “орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх тухай” албан бичгийг Золзаяад хийж өгөөд явуулсан. Тухайн үед Золзаяагаас би орон сууж худалдан авах гэж байгаа хүмүүсээ дагуулаад ир гэтэл дагуулж ирээгүй бөгөөд намайг утсаар ярьчих гэхээр нь би утсаар яриад “Золзаяа манай компанид төлбөр тооцоотой шүү, төлбөр тооцоо дуусаагүй байгаа тул ямар нэгэн асуудал гарвал та нар Золзаяатай ярина шүү” гэж хэлсэн. Тухайн үед Золзаяа ч мөн ямар нэгэн асуудал гарвал өөрөө харьцаж зохицуулна гэсэн амлалт өгөөд манайхаас эрх шилүүлэх албан бичиг хийлгээд явсан. Тэгээд бараа материал нь ирээгүй бөгөөд 2021 оны 08 сарын 04-ний өдөр Золзаяа бараа материал ирээгүй байна гээд гэрээгээ сунгахаар хүсэлт гаргаж гэрээгээ 2021 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Тэгээд 2021 оны 09 сарын 30-ны өдөр болсон боловч Золзаяа бараа материал өгөөгүй тооцоо нийлээгүй бөгөөд 2021 оны 11 сарын 23-ны өдөр 120 сая орчим төгрөгийн бараа материалыг манай “********”ХХК-д нийлүүлсэн. Тэгээд үлдэгдэл 44 орчим сая төгрөгийн бараа материалаа удахгүй өгнө гэсэн тул манай компани өөр газраас хэв хашмал түрээсээр авч хугацаатай тендерийн ажлаа хийж байгаа. Тэгээд Золзаяад өөр газраас хэв хашмал түрээсэлсэн талаараа хэлээд гэрээ баримт материалаа үзүүлээд Золзаяатай тооцоо нийлэхэд 50 гаруй сая төгрөг болсон байсан. Тэгээд Золзаяа уг хохирлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд одоогоор манай компанид 90 гаруй сая төгрөгийн хохирол төлбөр төлөх ёстой байгаа. Гэтэл Золзаяа нь утсаа авахгүй тооцоо нийлэхгүй холбоо тасарсан бөгөөд манай “********”ХХК-аас ХУД-н 17-р хороо 73-205 тоотод оршин суугчдад амьдарч байгаа иргэдэд Золзаяатай тооцоо нийлээгүй тул байрнаас гарах талаар албан бичиг 1 удаа хүргүүлсэн. Мөн уг албан бичгийн 1 хувийг “Охиү” ХХК буюу Золзаяад өгсөн бөгөөд тухайн үед Золзаяа бага зэрэг бараа материал манай компанид өгсөн. Одоо үлдэгдэл бараа материалаа Золзаяа өгнө гэсэн боловч одоогоор өгөөгүй байгаа тул манай компаниас хүлээлтийн байдалтай байгаа. Ямар нэгэн газарт өргөдөл гаргасан зүйл байхгүй. Манай “********”ХХК-тай “Охиү” ХХК тооцоо нийлж дуусаад 90 гаруй сая төгрөгийнхөө төлбөр тооцоог төлөөд дуусгачихвал манайхаас ХУД-ийн 17-р хороо 73-205 тоот байрыг шилжүүлэн өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй. Нийт 164.000.000 төгрөгийн үнэ бүхий хэв хашмал сафуд авч хариуд нь 51,51 мкв байр өгөхөөр гэрээ хийсэн тэгээд манайх байраа өгсөн үл хөдлөхийн гэрчилгээг төлбөр дууссаны дараа Золзаяад өгөхөөр байсан тэгсэн боловч манайд өгөх ёстой хэв хашмал сафуднаасаа дутуу өгсөн тэр нь 50.000.000 төгрөг болж байсан харин гэрээний алданги тооцохоор 40.000.000 төгрөг нэмэгдэж байгаа тэгээд нийт 90.000.000 төгрөг болж байсан. Одоогоор энэ мөнгийг манайд өгөөгүй байгаа. Тухайн мөнгийг Золзаяа гэх хүн барагдуулж байж Золзаяа гэх хүн тухайн байрыг бусдад шилжүүлэх боломжтой энэ талаар Захиалгын гэрээн дээр заагдсан байгаа. Манайх шууд Эрдэмгэрэл гэх хүнд тухайн байрыг шилжүүлэн өгөх боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-210 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 234-235 дахь тал/,
Гаалийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01-2/1487 дугаартай албан бичгийн “ЧЖ37122805 регистрийн дугаартай Ундармаа овогтой Золзаяагийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа” /2 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал/,
2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “********”ХХК болон “********” нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь тал/,
“********” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаартай:
“...Тухайн гэрээний бартерын нөхцөлийн дагуу ХУД 17-р хороо, стадион оргил Богджавзандамбын гудамж 73-р байр 205 тоот 51.51 м.кв 2 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах №20/08/60 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “********” тай байгуулсан. Тухайн гэрээний 13 дугаар зүйлд заасныг баримтлан захиалагчаас гаргасан хүсэлтийн дагуу захиалгын гэрээний эрхийг Бат-Эрдэнийн Эрдэмгэрэл /ЧР70062001/-д шилжүүлэхийг зөвшөөрч байна...” гэсэн албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 227 дахь тал/,
2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “********” болон Б.Эрдэмгэрэл нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 219-222 дахь тал/,
“********” гийн эзэмшлийн Хаан банкны 5028132043 дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 237-247 дахь тал/,
Гэрч :
“...Би 2021 онд байсан байх би ремакс гээд зуучлалын газар ажилладаг байсан тэр үед Золзаяа гээд эмэгтэй манайд ажилд орсон тэгээд манай ажлынханд би хувиараа Солонгосоос пум сапуд оруулж ирдэг гээд хэлж байсан тэгээд манай ажлын Түмээ /дугаар нэрийг нь санахгүй байна/ гээд залуу Золзаяад захиалагч олж өгсөн гэсэн тэгээд урамшуулал авч байсан гээд байсан тэгээд Золзаяа бусад хүмүүст захиалга хийж өгөөд байсан тэгээд би бас бөө юм байгаа юм тэгээд Жамбаа гээд барилгын салбарт ажилладаг хүн ирж надад үзүүлсэн тэгээд ирэхдээ Доржпүрэв гээд нэг хүнтэй хамт ирсэн тэгээд намайг танилцуулж байсан Доржпүрэв нь Жамбаа ахтай нэг ажил дээр хамтрах гээд байгаа гээд байсан тэгээд Золзаяаг би Жамбаа ахтай уулзаад үз гээд хэлсэн тэгсэн чинь Жамбаа нь Доржпүрэв гээд хүнийг зааж өгсөн гэсэн тэгээд тэд нар хоорондоо уулзаж гэрээ хийсэн гээд байсан тэгээд мотоцикл оролцуулсан гэрээ гэж хэлсэн тэгээд Сэлхэд Доржпүрэв нь байдаг гээд би нэг удаа Золзаяатай хамт очоод уулзаж байсан. Тэгээд Золзаяа мотоцикл авсан хэдэн ширхэг байсан талаар би санахгүй байна 50 орчим Хятад мотоцикл байсан. Тэгээд яаж зарах гэж байгааг нь асуусан чинь зарах аргаа би олно гээд байсан тэгээд нэг ченж гээд залууд зарахаар болсон гээд байсан би тэр залууг нь танихгүй тэгээд тэр залуудаа Лексус машинаар бартер хийсэн тэгээд дараа нь буцаагаад өөрт нь зарсан байсан хэдэн төгрөгөөр зарсныг нь сайн мэдэхгүй гэхдээ үнэтэй үнэлж байсан тэгээд зөрүүл мөнгөнд нь нэг портер аваад байсан. Тэгээд би тэрнээс хойш Золзаяатай уулзаагүй. Би тухайн үед зүрхний эмчилгээ хийлгээд явж байсан чинь Золзаяа ингэ тэг гээд өөрийнхөөрөө байлгах гээд байхаар нь би холбоогүй болсон...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 231-232 дахь тал/,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-24-600 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө шинжилгээний объектын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 161.538.768 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 247-250 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 1-8 дахь тал/,
Хохирогчид хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол төлбөр төлөх талаар шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********” нь хохирогч Д.Доржпүрэв, “********” нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 26.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Доржпүрэвт олгуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар “********”ХХК-ний иргэний хариуцагчаар татаж Хан-Уул дүүргийн 17-р хороо, 68-н айлын орон сууцны 2-р давхрын 205 тоот орон сууцыг хохирогч Сүхчулуунд олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч “********”өмгөөлөгч А.Зоригтбаатар: “...Шүүгдэгч “********” нь өөрт байхгүй арматурыг нийлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Доржпүрэвт мотоциклийг борлуулсан мөнгийг анхнаасаа өгөх санаа зорилго байгаагүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Худалдан борлуулсан зүйлийн үнийг буцааж өгөх санаа зорилго байгаагүй тул зах зээлийн үнийг судлаагүй, худалдаж авсан үнээс хэт хямдруулж зарсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэл болж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай: “...Миний үйлчлүүлэгч “********” нь хуулийн мэдлэггүй хүн. Гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлын талаар санаачилга гаргаж байсан. Миний хувьд түүнд шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны 4 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч “********”д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч “********” нь:
хохирогч Д.Доржпүрэвтэй “Голден Тайгер 150” маркийн мотоциклийн нэг бүрийн үнийг 2.650.000 төгрөгөөр тооцон худалдан авахаар тохиролцож, улмаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дипломат байрны 4-р давхрын 403 тоотод “Бараа материал худалдах, худалдан авах гэрээг” худалдан авагч талыг төлөөлүүлнэ “Охүй” ХХК-ийн хуульч “********” нэрээр гэрээг байгуулж хохирогч Д.Доржпүрэвийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрээс түүний эзэмшлийн 155 ширхэг мотоциклийг авч бусдад зарж борлуулж 142.835.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь бараа, материал худалдах, худалдан авах гэрээ, хохирогч “********” “********”, Д.Туул нартай харилцсан зурвас, хохирогч Д.Доржпүрэв, гэрч Д.Туул, Ч.Мөнхбаяр, С.Энх-Амгалан, Т.Батдаваа, Д.Ариунаа, Б.Наранбат, Е.Тилеубек нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СБ2-23-169 дугаартай дүгнэлтээр,
- мөн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вареттай” чуулгын 1-р давхарт байрлах нотариатын газарт Хан-Уул дүүргийн 17-р хороо, Удирдлагын Академийн зүүн урд байрлах 68-н айлын орон сууцны 2-р давхрын 205 тоот 51.51 мкв 161.538.768 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хохирогч С.Сүхчулуунд 140.000.000 төгрөгөөр худалдана гэж “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх” гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хохирогч “********”эхнэр “********” эзэмшлийн Хаан банкны 5163058506 дугаарын данснаас шилжүүлсэн 114.000.000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвд байрлах АТМ-ээс шилжүүлсэн 26.000.000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хааны банкны 5028132043 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 140.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр нийт 282.835.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч “********”, гэрч Б.Эрдэмгэрэл, Т.Төгс, М.Мөнхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01-2/1487 дугаартай албан бичиг, 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “********”ХХК болон “********” нарын хооронд байгуулсан гэрээ, “********”ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 403 дугаартай албан бичиг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “********” болон Б.Эрдэмгэрэл нарын хооронд байгуулсан гэрээ, шүүгдэгч “********”гийн эзэмшлийн Хаан банкны 5028132043 дугаартай дансны хуулга, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн СБ2-24-600 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Доржпүрэвт 142.835.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч “********” нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Доржпүрэвт 116.535.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул үлдэх 26.300.000 төгрөгийг шүүгдэгч “********”гаас гаргуулж хохирогч Д.Доржпүрэвт олгох, мөн хохирогч “********”д энэ гэмт хэргийн улмаас 140.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх тул уг хохирлыг шүүгдэгч “********”гаас гаргуулж хохирогч “********”д тус тус олгох нь зүйтэй гэж үзсэн.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч “********”г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч “********”өмгөөлөгч А.Зоригтбаатар “...Шүүгдэгч “********”д ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь эргэлзээтэй байх тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Машлай “...Манай үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо нөхөн төлөхөө ч илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь сонгох санкцтай. Манай үйлчлүүлэгч бага насны 4 хүүхэдтэй, өрх толгойлсон эх, түүнийг нийгмээс тусгаарлах бус хохирогч нарын хохирлыг төлөх боломжийг олгож торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч “********” нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг *********урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2309001541652 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********”гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чандмань овогт Ундармаагийн Золзаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч “********”г 12.000 /арван хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********”д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “********” нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “********”гаас нийт 166.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Доржпүрэвт 26.300.000 төгрөг, хохирогч “********”д 140.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч “********” нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч “********”гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч “********”д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч “********”д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ