Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00037

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00037

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, М сум, * дугаар баг, Шний *-*** тоотод оршин суух, Г овогт Этын О /РД:**********,

Хариуцагч: Д аймаг, М сум, * дугаар баг, Бны цэг хаягт оршин суух, Ө **овогт Чийн Б /РД:***********/,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.О,

Хариуцагч Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.О Ч.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Э овогтой О миний бие нь 20** онд Ч.Бтай танилцан 20** оны 10 дугаар сарын 20-нд гэр бүл болсныг 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн ** дугаарт бүртгүүлж гэр бүл болсон билээ. Биднийг гэр бүл байх хугацаанд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр охин Д төрсөн. Манай нөхөр Ч.Б нь угийн архи их уудаг байсан. Согтохоор гэрийн эд зүйлийг эвдэж, намайг зодох болсон. Миний хувьд охиноо дагуулаад насан туршдаа ганцаараа амьдрахыг хүсээгүй тул 2017 онд М гэх хүнтэй гэр бүл зохиож 2017 оны 08 дугаар сард охин Д төрсөн. Охин Д одоо 4 настай. Иймээс цаашид бид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийг миний асрамжид үлдээж эцэг Ч.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ч.Б хариу тайлбартаа: Ч овогтой Б миний бие Д аймгийн М сумын * дугаар баг Бны цэг гэдэг газар амьдардаг. 20** онд Э овогтой Отай гэр бүл болж 1 охинтой болон амьдарч байтал эхнэр маань өөр хүнтэй болж одоо тусдаа амьдардаг. Э.О нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг авна гэсэн хүсэлт гаргаж охиноо өөртөө авна гэжээ. Миний бие гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн нэхэмжлэлийг аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би охиноо хойд эцгийн гар харуулж амьдруулахгүй өөрөө харж хандах хүсэлтэй байсан. Гэхдээ одоо би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаартай Д аймгийн М сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Д аймгийн М сумын багийн эмч Э.Эгийн тодорхойлолт, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаартай Д аймгийн М сумын * дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 003***** дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, 0000****/19/** дугаартай охин Б.Дын төрсний гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: Э овогтой О миний бие нь 20** онд Ч.Бтай танилцан 20** оны 10 дугаар сарын 20-нд гэр бүл болсныг 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн ** дугаарт бүртгүүлж гэр бүл болсон билээ. Биднийг гэр бүл байх хугацаанд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр охин Д төрсөн. Манай нөхөр Ч.Б нь угийн архи их уудаг байсан. Согтохоор гэрийн эд зүйлийг эвдэж, намайг зодох болсон. Иймээс цаашид бид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийг миний асрамжид үлдээж эцэг Ч.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Э.О, Ч.Б нар 20** оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, (хавтаст хэргийн 6 дахь тал) тэдний дундаас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Д төрсөн (хавтаст хэргийн 7 дахь тал) байна. Зохигчид 2015 оны 06 сараас тусдаа амьдарсан. Тэднийг эвлэрүүлэхээр Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч ажиллагаа хийсэн боловч талууд эвлэрээгүй (хавтаст хэргийн 8 дахь тал) байна.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. гэж, 14.5 гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно. гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно 40 дүгээр зүйлийн 40.1 Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно; 40.1.1 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдэд тэтгэлэг төлөхөөр тус тус хуульчилсан.

6. Гэрлэгчид нь 2015 оноос тусдаа амьдарсан, нэхэмжлэгч нь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, дахин эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байх тул тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Дыг эх Э.Огийн асрамжид үлдээх талаар тохиролцсон байх тул охиныг эхийн асрамжид үлдээж, эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэв.

7. Зохигч хүүхдийн тэтгэлэг төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Ч.Бгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Огаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Од, 34,416 төгрөг гаргуулж төсвийн орлогод тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Гомбо овогт Эын О /РД:ЕЕ89021206/, Ө О овогт Чийн Б /РД:***********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Ө О овогт Бгийн Д /РД:*******/-ыг эх Э.Огийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Ч.Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Од, 34,416 төгрөг гаргуулж төсвийн орлогод тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ