| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2019/00390/И |
| Дугаар | 136/ШШ2020/00014 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 136/ШШ2020/00014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Д аймаг,, Ж овогт Тын О /РД:Е:::::::...666 /-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж овогт Э-ын Б, Бы Ч нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б болон эхнэр Б.Ч нар нь 2019 оны 08 дугаар 29-ний өдөр мөнгөний хэрэг гараад байна, бяруу 350 000 төгрөгөөр зарна, авах уу гэсний дагуу эхнэрЧийнхээ 0000 дугаарын утсаар ярьж, фэйсбүүкийн чатаар надтай харилцаж, чатаар Б.Чгийн ээж Гийн дансыг явуулж 350 000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан. Бид садан төрлийн хүмүүс учраас Э.Б, Б.Ч нар нь ээж Гийнхээ Хаан банкны 00000 тоот дансыг өгөхөөр нь би найз Агийн данс руу мөнгөө шилжүүлэн улмаар ээж Гийнх нь данс руу 350 000 төгрөгийг шилжүүлж, бярууны махаа мах хөлдөхөөр авахаар тохиолцсон юм. 2019.09.01 -ний өдөр дахиад Э.Б нь адуу авах уу гэж асууж байсан. Түүнээс хэд хоногийн дараа түүний аав Этай таараад уулзаж хүү, бэр хоёр нь адуу, үхэр зарах болсон талаар хэлэхэд манай хүү Б болон бэр Ч нар нь ямар ч малгүй, худлаа ярьсан байна гэж хэлсэн. Малгүй болохыг нь мэдээд 350 000 төгрөгөө буцааж авахаар нэхсэн боловч одоог хүртэл төлөхгүй байна. Иймд Э.Б, Б.Ч нараас 350 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч дээрх хүмүүс нь оршин суух хаягтаа байхгүй байгаа тул тэднийг эрэн сурвалжилж, оршин суух хаягыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгг цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Э.Б, Б.Чнарт холбогдуулан 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Б, Б.Чнарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1- т Иргэний зрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Э.Б, Б.Чнар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 5360326196 тоот дансны хуулга, фэйсбүүк чатаар харилцсан зурвас, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-6-7 дугаар тал/,
Э.Б, Б.Ч нар нь Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Данзанваанчигийн гудамж, 104 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүхийн мэдэгдэх хуудас дахь багийн бүртгэл, мэдээллийн ажилтны тэмдэглэгээгээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж овогт Э-ын Б, Бы Ч нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Ж овогт Э-ын Б нь эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Данзанваанчигийн гудамж, 104 тоотод оршин суудаг байсан, аавынх нь утас 0, ээжийнх нь утас 0, Бы Ч нь эмэгтэй, 0 дугаарын гар утастай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дг байсан тэдгээрийн хаягийг тогтоох ач холбогдол бүхий өөр баримт байхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж овогт Э-ын Б, Бы Ч нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ж овогт Э-ын Б, Бы Ч нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг п/йцэтгэхийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.А