Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/847

 

 

 

 

 

 

 

 

 

   2024          10            28                                   2024/ШЦТ/ 847  

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Г.Энэрэл

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь “хямд бараа онлайн шоп”-ын фейсбүүк хуудсанд иргэн ***ийн эрчимтэй тураах аппарат худалдан авахаар үлдээсэн *** дугаарт холбогдон “... та манайхаас аппарат захиалсан байна, хүргэлтээр авах бол урьдчилгаа 50 хувь төлбөрийг хийнэ үү” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч ***ийн 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Орчлон хорооллын 53-17 тоот, гэртээ байхдаа өөрийн ХААН банкны *** дугаартай данснаас шилжүүлсэн 189.000 төгрөгийг ХААН банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мэдүүлгээ цагдаад өгсөн болохоор дахин ярихгүй. Би Батдэлгэр гэж ангийнхаа хүүхдийн ахын дансаар дээрх мөнгийг шилжүүлж авсан. Хохирлыг миний эгч төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлаарай, би дахин ийм зүйл хийхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... би 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Орчлон хорооллын 53-17 тоот гэртээ байхдаа өөрийн фейсбүүк хаягаар “Хямд бараа онлайн шоп” гэсэн пэйж хуудсанд байршуулсан эрчимтэй тураах аппарат зарна гэсэн постод бичсэн *** гэсэн дугаар руу худалдаж авахаар өөрийн *** дугаараас залгахад залуухан эмэгтэй хүн яриад “хүргэлт хийнэ ээ, гэрийн хаяг, утасныхаа дугаарыг хэл, өнөөдөр хүргэж амжихгүй бол маргааш хүргэлтээр очно, хүргэлтийн хүн тань руу ярина” гэсэн. Би өөрийнхөө утасны дугаар, гэрийн хаягаа хэлээд салгасан. Удалгүй 40-50 минутын дараа миний дугаар руу *** дугаараас залуухан эрэгтэй хүн яриад “та манайхаас аппарат захиалсан байна, ямар өнгийг авах вэ, 80 см урттай аппарат байна, та аппарат хүргүүлж авахаас өмнө эхлээд урьдчилгаа мөнгөө хийнэ үү, тань руу мессеж явуулна” гэж хэлээд утсаа салгасан. Миний *** дугаар руу *** дугаараас “*** Батдэлгэр, ХААН банк, аппарат төхөөрөмжийн 50 хувь болох 189.000 төгрөгийг хийгээд хүргэж өгнө” гэсэн мессеж ирэхээр нь би *** тоот ХААН банкны данснаас 15 цаг 23 минутад *** тоот Батдэлгэр гэх эзэмшигчтэй ХААН банкны данс руу 189.000 төгрөгийг *** гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн” /хх-н 14/ гэж,

гэрч *** “... 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өглөөний 8 цаг өнгөрч байхад “Хямд бараа онлайн шоп” нэртэй фейсбүүк онлайн дэлгүүрийн оффис дээр очоод тухайн фейсбүүк пэйжийн оруулсан постын доор коммент бичсэн дугаарууд руу залган хүргэлтээр авах хаяг утасны дугаар, хэзээ хүргүүлэх талаар нь асууж захиалгыг нь баталгаажуулж байсан. Фейсбүүк пэйжийн дасгалын төхөөрөмж зарна гэсэн постын доор фейсбүүк хаягаас *** дугаарын утсаа коммент хэсэгт бичсэн байсан. Тэгэхээр нь би 11 цагийн үед байгууллагын утас болох *** дугаарын утаснаас залгаад “Дасгалын төхөөрөмж захиалсан байна, хаана хүргүүлэх вэ” гээд хаягийг нь аваад “Хүргэлт маргааш очоод залгана аа, утсаа аваарай” гэж хэлээд салгасан. Нэлээд удсаны дараа өдөр *** дугаараас захиалга өгсөн эгч *** дугаарын утас руу залгаад “Танай хүргэлтийн хүн гэж нэг хүн залгаад хүргэлт чинь очих гээд байна, урьдчилгаа мөнгө хийчих гэхээр нь хийчихлээ” гэсэн. Би “манайх биш ээ, манай хүргэлт маргааш очно гэж хэлсэн шүү дээ, ямар дугаараас залгаж, ямар дугаар руу шилжүүлсэн талаар асуухад тухайн данс, утас нь манай дээр бүртгэлгүй, залгахад утсаа авахгүй байсан. “Хямд бараа онлайн шоп” пэйж нь хүргэлтээ хаягаар нь хүргэчхээд ажилтан төлбөрөө авдаг. Урьдчилан авдаг зүйл байхгүй” /хх-н 19/ гэж,

гэрч Мягмардалайн Нямбаатар “... Юнител ХХК-ийн *** дугаар миний төрсөн эцэг Ё.Мягмардалайн нэр дээр бүртгэлтэй миний өөрийн ашигладаг дугаар юм. Надтай нэг ангид сурч байсан Эрдэнэтулга гэдэг хүүхэд сагсны талбай дээр тоглож байхад болон хамт байх үед миний гар утсыг гуйж хүнтэй ярьдаг байсан. Өөрийн гар утсаа өөр хүнд өгч ашиглуулж байгаагүй. Эрдэнэтулга манай гэрт ирэхээр нь цагдаагийн байгууллагаас намайг дуудлаа, чи миний дугаарыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн юм уу гэж асуусан чинь, тиймээ надад мөнгөний хэрэг гараад бас цахим тоглоомын газар өрөнд орчихсон учраас хүнд худлаа хэлж байгаад мөнгийг нь залилаад авчихсан юм гэж хэлсэн” /хх-н 27/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн “Юнител” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 12-01/3946 дугаартай “... ***-***, ***” гэсэн албан бичиг /хх-н 49/, ХААН банкны 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 29/6162 дугаартай “... *** тоот дансыг *** регистрийн дугаартай, Ноён ***эзэмшдэг байна” гэсэн албан бичиг /хх-н 51-52/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “... энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ***гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал буюу тэрээр Үндэсний техникийн их сургуулийн 1 дүгээр курст суралцдаг оюутан, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 8 сар 7 хоногтой байсан буюу 18 насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан хуулийн дээрх заалтыг баримтлан шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн улсын яллагч Г.Энэрэл шүүгдэгч ***д 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх тухай саналыг шүүхэд гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч *** цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч *** хувийн байдалтай холбоотой:

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59/, Байнга оршин суугаа газрын лавлагаа /хх-н 58 /, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *** хохирогч ***ийн 189.000 мянган төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

 

                            ТОГТООХ нь:

 

1. ***ыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч ***чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т 189.000 төгрөг төлсөн болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ