Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Г.Н******р,

хохирогч, шүүгдэгч М.Д******н,

шүүгдэгч Б.Г*****га, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0968) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 0323 51487 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. С****ж овогтой М*****рийн Д******н, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, UB palace “******* кассчин ажилтай, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ********** оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ********, урьд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн.

2. Б*****н овогт Б*****ндын Г*****га, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “****** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод байнга оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар *********, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

шүүгдэгч М.Д******н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Sweet land” бааранд хохирогч Г.Н******рыг хардалтын улмаас бүсэлхий нуруу хэсэгт шилний хагархайгаар зүсэж эрүүл мэндэд бүсэлхий нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

Шүүгдэгч Б.Г*****га нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Sweet land” бааранд хохирогч М.Д******нийг “найзыг зодсон байна” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь дух, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sweet land” төвийн “Night SL Club”-аар 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө хохирогч Г.Н******р нь найз, шүүгдэгч Б.Гантулгын хамт,

хохирогч, шүүгдэгч  М.Д******н нь найз охин гэх Гэрэлт-Одын хамт тус төвөөр үйлчлүүлжээ.

Улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч, хохирогч М.Д******н нь хохирогч Г.Н******рыг найз охинтой ариун цэврийн өрөөнөөс цуг гарч ирлээ гэх шалтгаанаар хардаж ууж байсан шар айргийнхаа шилийг хаглан бүсэлхий нуруу хэсэгт зүсэж эрүүл биед нь бүсэлхий нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Г*****га нь хохирогч, шүүгдэгч М.Д******нийг найзын нуруунд шилээр зүссэн гэх шалтгаанаар биед нь халдаж нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь дух, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын PCOJ15165433 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: *******, ...Дуудлага хүлээн авсан: 2023-10-11 04:21:14, ...Дуудлагын утга: Нуруу орчим шилээр зүсэгдсэн цус алдаад байна...” гэх баримт (хавтаст хэргийн 14 дэх тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Чикэн хаус гэх ба ертөнцийн зүгээр зүүн зүг харсан төмөр хаалга байх бай уг хаалгаар дотогш ороход 3 давхар шаргал өнгийн байшин байх ба хэрэг болсон гэх газар уг байшингийн 3 давхарт гарахад урд зүг харсан шилэн хаалга байх ба дотогш ороход шал хэсэг нь шавар шавхай мэт зүйлээр бохирлогдсон сандал ширээ нийлүүлэн тавьсан байх ба баруун урд хэсэгт шилээр зүссэн гэх газрыг 6 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийг цааш үргэлжлүүлж орж ирээд сууж байсан гэх газрыг дугаарлан гэрэл зургаар бэхжүүлэн авч ойр орчим шил мэд зүйл бутарсан шалны алчуураар арчсан цэвэрлэсэн байдалтай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж хяналтын камер байгаа шалгахад баруун урд дээд хэсэгт зүүн урд дээд хэсэгт баруун хойно дээд хэсэгт зүүн хойно дээд хэсэгт хяналтын камер байх ба ажилдаг талаар асуухад хяналтын камер ажилдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал)

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 04 цаг 01 минутын бичлэгийг нээн үзэхэд уг бичлэг дээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sweet Land” гэх нэртэй бааранд Г.Н******р нь бусдад нуруу хэсэгтээ шилээр зүсүүлсэн...сэжигтэн этгээд болох М.Д******н нь гартаа ямар нэгэн эд зүйл барьчихсан хохирогч Г.Н******рыг чиглэн алхаж байгаа дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан үлдсэн байв.

- Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 00 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд сэжигтэн М.Д******н нь хохирогч Г.Н******рын дэргэд ирээд гартаа барьсан эд зүйлээр далайж байгаа нь дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдан үлдсэн байв.

- Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 01 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд сэжигтэн М.Д******н нь хохирогч Г.Н******рын дэргэд ирээд гартаа барьсан эд зүйлээр нуруу хэсэгт нь зоож байгаа нь дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 01 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд сэжигтэн М.Д******н нь хохирогч Г.Н******рын нуруу хэсэгт барьж байсан зүйлээр зоогоод дахин далайж байгаа нь дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 01 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд сэжигтэн М.Д******н нь хохирогч Г.Н******рын нуруу хэсэгт нь барьж байсан зүйлээр дахин зоож байгаа нь дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 03 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд сэжигтэн М.Д******н нь хохирогч Г.Н******рын нуруу хэсэгт барьж байсан зүйлээр зоосны дараагаар хохирогч эсэргүүцэн тэврэлдэн баарны шалан дээр унаж байгаа дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 04 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд сэжигтэн М.Д******н нь хохирогч Г.Н******ртай үргэлжлүүлэн тэмцэлдэн ноцолдож байгаа нь дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 05 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд сэжигтэн М.Д******н нь хохирогч Г.Н******ртай үргэлжлүүлэн тэмцэлдэн ноцолдож байх бөгөөд баарны ажилчид салгах гэж байгаа дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2023 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн бичлэг 00 минут 12 секундийн бичлэгт “Sweet Land” гэх нэртэй баарны текний хойд талын ширээний дэргэд хохирогч Г.Н******рын нурууг зүссэн сэжигтэн М.Д******нийг баарны ажилтан салгаж байгаа дүрс бичлэг хяналтын камерын бичлэгт хадгалагдсан байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-38 дахь тал),

 

- Хохирогч Г.Н******рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Цэлмэг караокед найз Гантулгын хамт орж 3 цагийн хугацаанд 0.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хүний 6 ширхгийг уусан юм...бүжгийн талбайд нь бүжиглэж байтал гэнэт нэг халзан толгойтой шар царайтай залуу над руу араас маань шилээр нуруу хэсэгт 2 удаа зүссэн гэж санаж байна. Тэгээд би ар нуруу хэсэгтээ зүсүүлснээ цус урсаж байснаар мэдээд мөн манай найз Г*****га надад хэлээд намайг зүссэн хүнийг надаас холдуулаад эмнэлэгт болон цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр үед бааранд байсан хүмүүс намайг доош нь харуулаад хэвтүүлсэн. Тэгээд 20-30 орчим минутын дараа эмнэлэг ирээд эмч намайг үзээд манай найз Г*****га хамт гэмтлийн эмнэлэг явсан бөгөөд замдаа явж байхдаа найз маань нөгөө залууг чамайг шилээр зүсээд цус алдаж байгааг чинь хараад тэсэлгүй уур хүрээд цохиод зодчихлоо гэж хэлсэн...надад одоогоор эмчилгээний зардал мөнгө 861.700 төгрөг гарсан...Би гомдолтой байна. Өөрт учирсан эмчилгээний зардал мөнгө болох 861.700 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 12979 дугаартай дүгнэлтэд

-“...Хэсэг газрын үзлэгт: Нуруунд бэхэлгээ бүстэй, нурууны доод хэсэгт ариун боолттой, нээж шалгахад Т хэлбэрийн 6.0х5.0см хэмжээтэй, мэс заслын 11 ширхэг оёдол тавигдсан шархтай, тэмтрэлтээр эмзэглэлтэй. Бүсэлхийн зүүн хажуу доод хэсэгт 1.0х0.4см, 0.8х0.3см тус бүр хэмжээтэй, зах ирмэг тэгш, бага зэрэг ангайсан шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ГССҮТ-н 2023.10.11-ний онош: Бүсэлхий нуруу ил шарх..

2023.10.11-ний Мед Траума эмнэлгийн бүсэлхий, нурууны КТГ-д: ...Сээр бүсэлхий болон ууцны нугалмуудын түвшинд арьсан доорх зөөлөн эдэд хаван болон бага хэмжээн эмфиземтэй....гэжээ...ДҮГНЭЛТ

1. Г.Н******рын биед бүсэлхий нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)

 

2. Хохирогч М.Д******ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр... “Sweet land” нэртэй баар руу өнийн 12 цаг өнгөрч байх үе орсон. Баатар дотор үл таних 2-3 залуу намайг өдөж байгаа мэт үйлдэл байнга гаргаад байсан ба би тоохгүй байгаад байсан чинь манай найз охиныг 00-н өрөө орчхоод гарч ирэхэд нэг залуу нь манай найз охинтой хамт гараад ирэхээр нь би тухайн залууг найз охинтойгоо хардаж ууж байсан пивоныхоо шилийг ширээн дээр цохиж хагалаад нуруун тус газарт нь 2-3 удаа зүсэж гэмтээсэн. Тэгээд ойролцоо байсан хүмүүс намайг салгаж болиулсан. Тэгсэн чинь нуруундаа гэмтэл авсан залуутай хамт явж байсан нэг найз нь миний нүүрэн тус газарт хөлөөрөө хэд хэдэн өшиглөж миний биед гэмтэл учруулсан...би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13021 дугаартай дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Духны гол хэсэг, хамар хамарсан 7х5см хэмжээтэй хавдсан, уг хавдсан хэсгийн зүүн дээд хэсэгт духанд 4.5х1.5см талбайд зураас хэлбэртэй, улаан ягаан өгийн цус хуралт, хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн дээд зовхинд хөх өнгийн бүдэг цус хуралттай, хамар тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн талд илүү бага зэрэг овойсон. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ

1. М.Д******ний биед дух, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

- Шүүгдэгч М.Д******ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз охин г******д болон түүний нэг найзын хамт үерхээд 1 жил болсон ойн өдрийг тэмдэглээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sweet land нэртэй баар руу шөнийн 12 цаг өнгөрч байх үед орсон. Баар дотор үл таних 2-3 залуу намайг өдөж байгаа мэт үйлдэл байнга гаргаад байсан ба би тоохгүй байгаад байсан чинь манай найз охиныг 00-ийн өрөө орчхоод гарч ирэхэд нэг залуу нь манай найз охинтой хамт гараад ирэхээр нь би тухайн залууг найз охинтойгоо хардаж ууж байсан пивоныхоо шилийг ширээн дээр цохиж хагалаад нуруун тус газарт нь 2-3 удаа зүсэж гэмтээсэн. Тэгээд ойролцоо байсан хүмүүс намайг салгаж болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 195-196 дахь тал)

- Шүүгдэгч Б.Г*****гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр...Н******р 2-3 хүүхэнтэй хамт бүжиглэж байгаад 00 орчхоод над дээр ирэхдээ нуруундаа шилээр зүсүүлчихсэн цус шүүрч байсан. Тэгсэн чинь энэ залуу намайг гэмтээчихлээ гэж Н******р зааж өгсөн. Тухайн залуу нь хажуу талын ширээнд сууж байсан. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд тонгойлгож байгаад хөлөөрөө өшиглөж гараараа цохисон. Н******рыг зодсон залууг цагдаа ирж аваад би Н******ртай хамт эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 205-206 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Д******н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.Д******н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай үйлдлээр, эр эмийн хардалтын сэдэлтээр хохирогч Г.Н******рын эрүүл мэндэд,

шүүгдэгч Б.Г*****га нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай үйлдлээр найзыгаа өмөөрсөн сэдэлтээр М.Д******ний эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч М.Д******н, Б.Г*****га нарыг тус бүр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Д******н, шүүгдэгч Б.Г*****га болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Д******ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлснийг шүүгдэгч М.Г*****га хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан. Тэрээр сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж холбогдох баримтыг гаргаж өгчээ.

Тиймээс шүүгдэгч М.Гантулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Г.Н******р нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 1.258.500 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж, шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин 5.000.000 төгрөг буюу нийт 6.258.500 төгрөг нэхэмжилж, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэжээ.

Хавтаст хэргийн 100 дахь талд авагдсан баримтаар хохирогч Г.Н******р нь “Сүү” ХК-д борлуулалтын туслах албан тушаалтай гэж, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “Би Эс Эм” ХХК-д ажилладаг гэж зөрүүтэй мэдүүлсэн. Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр ажилгүй байсан хугацааны цалин гэж 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд хохирогч Г.Н******рын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин болох 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч М.Д******нөөс 1.258.500 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас: Шүүгдэгч М.Д******н, Б.Г*****га нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд М.Д******нийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял, Б.Гантулгыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Гантулгын өмгөөлөгчөөс “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Гантулгын хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь шууд бус санаатай гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч Н******рын үйлдлийн улмаас Д******ний хамрыг хугалсан. Хохирол төлбөрийн талаар тухайн үед Д******нтэй очиж уулзаад уучлалт гуйж, хохирол төл гэж зөвлөгөө өгөхөд түүний дагуу Д******нтэй уулзаад бичиг хийлгэж авсан байсан. Сэтгэцэд учирсан гэм хор нэхэмжлэхгүй гэсэн байр суурьтай тул шүүхээс энэ хүрээнд нь шийдэж өгнө үү. Шинжээч эмчид үзүүлсэн зардал 8000 төгрөгийг гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаад өгсөн ...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.Д******н, Б.Г*****га нарт Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г*****гын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 132, 133 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139 дэх тал), Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 134 дэх тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дахь тал) гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 131 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэрийн 136-137 дахь тал) Үйлдвэрлэл худалдааны Сүү хувьцаат компанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дахь тал)

Шүүгдэгч М.Д******ний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 109, 113 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114 дэх тал), Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 108 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэрийн 110 дахь тал), Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 117-126 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч М.Д******н, Б.Г*****га нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нартай эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******нийг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Гантулгыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Д******н, Б.Г*****га нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3.Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2308 0323 51487 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С****ж овогт М*****рийн Д******н, Б*****н овогт Б*****ндын Г*****га нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******нийг 1000 (нэг мянга) нэгж буюу 1.000.000 (нэг сая) төгрөг, шүүгдэгч Б.Гантулгыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******н, Б.Г*****га нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******н, Б.Г*****га нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д******нөөс 1.258.500 (нэг сая хоёр зуун тавин найм мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н******рт олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Д******н нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Гантулгыг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ