| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2022/0482/З |
| Дугаар | 128/ШШ2022/0715 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2022/0715
2022 09 29 128/ШШ2022/0715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.А***********
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г*********
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У************ хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А***********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.У************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.А***********-аас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 731,527 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх”-ээр маргаж байна.
2. Н.А*********** нь 2014 оноос хойш мэргэжлийн хяналтын байгууллагад ажилласан бөгөөд 2018 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажилласан байна.
3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогджээ.
4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт” хийлгэх 02-01-501 дугаартай удирдамж гарч үүний дагуу Н.А*********** нь Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжилийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын байцаагч М.Б*******, Хүнсний чанар стандартын улсын байцаагч С.С**** нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “М***Г****Х****” ХХК, “Ө****М***Т***” ХХК, “М*********” ХХК, “О.Г*********” ХХК, “Ж.М***************” ХХК, “А.Ф**********” ХХК, “Жи.Э***********” ХХК гэх аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ.
5. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Төлөвлөгөөт бус” хяналт, шалгалт хийхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1000 орчим кг мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 -дэх заалтад заасан хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Мэргэжилийн хяналтын даргын Б/246 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
6. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/1551 дугаар албан бичгээр “... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтад заасныг үндэслэн төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан байх тул гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг танд зөвлөе” гэх хариуг хүргүүлсэн байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
7. Нэхэмжлэгч Н.А***********, түүний өмгөөлөгч Д.Г********* нар тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н**** овогтой А****** миний бие 2014 оноос хойш Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилласан бөгөөд миний бие 2018 оноос Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст ажилласан ба 2022 оны 02 дугаар сарын 07- ны өдрөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажилласан. Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2022оны 05 сарын 18- ны өдөр Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж гарч үүний дагуу миний бие болон Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д Б***-О***. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С. С****-А** нарын хамт хяналт шалгалт хийхээр болсон. Ингээд бид гурав Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 7 аж ахуй нэгжийг шалгах болсон. 2022 оны 05 сарын 18- ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан "Төлөвлөгөөт бус, хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу “М***Г****Х****” ХХК , “Ө****М***Т***” ХХК, “М*********” ХХК, “О.Г*********” ХХК, “Ж.М***************” ХХК, “А.Ф**********” ХХК, “Жи.Э***********” ХХК нуудад хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтаар дагуу “МГС” ХХК, “Ө****М***Т***” ХХК, “М*********” ХХК, “О.Г*********” ХХК “Ж.М***************” ХХК, “А.Ф**********” ХХК, “Жи.Э***********” ХХК- нуудийн захиралыг дуудан ирүүлж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамжийг гардуулж өгсөн Шалгахад “О.Г*********” ХХК, “Ж.М***************” ХХК- ууд тус бур мах хадгалж байсан бөгөөд тус махнууд нь ямар нэгэн зөрчилгүй байсан, “А.Ф**********” ХХК, “Жи.Э***********” ХХК, “М***Г****Х****” ХХК, “Ө****М***Т***” ХХК, “М*********” ХХК- ууд уйл ажиллагаа явуулаагүй, засвартай, бүрэн зогссон тул шалгалтыг дуусгасан. “Ө****М***Т***” ХХК- н 2018 оноос хойш уйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 8 хөргүүртэй ба 7 хөргүүр нь хоосон нэг хөргүүрт 1000 кг орчим хураалгаатай зүйл байсан. Ингээд бид нар тэр хураалгаатай зүйлийг шалгахаар компанийн захиралтай холбогдож Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.6 . зүйлд заасны дагуу хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамжийг гардуулах, ажиллагааг хийх гэтэл захирал нь ирээгүй өөр хүн явуулсан тул дээрх ажиллагааг хийж чадаагүй. Тэгээд маш удаан хүлээсэн боловч өөрөө ирээгүй учир шалгалтыг дуусгаж зөрчлийн хэрэг нээж шалгахаар болсон. Ингээд 2022 оны 05 сарын 25 - ны өдөр шалгалтын танилцуулга нэгтгэн дарга нарт хүргүүлсэн. Ингэх дээ дээрх компанийг хоосон агуулахыг дурдсан мах байж болзошгүй нэг хөргүүрийг шалгаж чадаагүй учир илтгэх хуудсаар өгсөн. Гэтэл 2022 оны 06 сарын 10 өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/246 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13 , 37.1.15 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48 1.4 . Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3 заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7, Монгол Улсын сайд, Засаг газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журмын 3.1, 3.3.1, 34.3, 34.5, 6.1, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн А/83 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 10.3 . Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 06 сарын 03 - ны өдрийн 1/78 дугаартай Дотоод хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хийгдсэн Дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ингэхдээ 2022 оны 05 сарын 18- ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан "Төлөвлөгөөт бус" хяналт шалгалт хийхдээ гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1000кг орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7, 109.8, 10.9.10, 10.9.11 заалтад заасан хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх тушаалыг миний бие 2022 оны 06 сарын 13- ны өдөр гардаж аваад гаргаж байна. Дээрх тушаал нь үндэслэл болсон шалтгаангүйгээр орхисон 1000кг орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоогоогүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл Үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зарчмыг арилгах хүртэл тур зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж, цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх гэх заалт хуний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих машин, тоног төхөөрөмжийн ор нотлогдсон тохиолдолд хэрэгжүүлэх заалт бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах дээрх нөхцөл байдал огт үүсээгүй бөгөөд одоо ч үүсээгүй болно.” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У************ шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/501 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлт байршилд мал төхөөрөх махан бүтээгдэхүүн боловсруулах 19 ажиллагаа явуулж буй мах, боловсруулах 15 үйлдвэрүүдэд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тус удирдамжийн хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Н.А***********, Д Б, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч С.С**** нар нь 2022 оны 05 дугаар сарын 20- ны өдөр “Ө****М***Т***” ХХК- ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн гэх бөгөөд тус үйлдвэрийн захирал ирээгүй гэсэн шалтгаанаар эрх үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд заасан шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлээгүй. Энэ талаар улсын байцаагчийн илтгэх хуудас болон МХЕГ- ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод хяналт шалгалт хийсэн тухай 2022 оны 06 дугаар сарын 08- ны өдрийн танилцуулгад тусгагдсан. Мөн улсын байцаагчид нь 2022 оны 05 дугаар сарын 20- ны өдөр тухайн үйлдвэрт очиход 2018 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бохир, хог хаягдал ихтэй бөгөөд очих үед нэг агуулахад нь 1000 кг орчим хураалгаатай мах байж болох зүйл байсан, өөр бусад агуулахуудыг цоожтой, түлхүүр нь байхгүй шалтгаанаар шалгаагүй, 2022 оны 05 дугаар сарын 20- ны өдрөөс хойш захирлыг нь ирэхийг хүлээсэн гэх зүйл нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон дотоод хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгад дурдагдсан байна. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 31- ний шөнө тус үйлдвэрээс "Улаанбаатар хот руу гарал үүсэл нь тодорхойгүй мах зөөвөрлөж байна" гэх гомдол, мэдээлэл ирсний дагуу хяналт шалгалтыг хийхэд дулааны аргаар боловсруулан савласан, хаяг шошгогүй 464 хайрцаг бүхий 8 тонн махыг тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Улмаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх явцад гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй 1000 кг орчим мах илэрсэн зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй удирдамжид заасан хяналт шалгалтын арга хэлбэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 09- ний өдөр захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж 2022 оны 06 дугаар сарын 10- ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын Б/246 дугаар тушаалаар Н.А***********-д Төрийн албаны тухай хуульд заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын ны өдрийн Б/246 дугаар тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэгч Н.А***********-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, 10.9.8, 10.9.10, 10.9.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А***********-аас Нийслэлийн Мэргэжилийн хяналтын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/246 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 731,527 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ