Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 136/шш2022/00039

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2022/00039

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, С сум, * дугаар баг, Эны гудамж, ** дүгээр хэсэг, *-** тоотод оршин суух, Д овогт Дгийн Г /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19** оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, Д аймаг, С сум, * дугаар баг, Дын **** тоотод оршин суух, У овогт Цгийн О /РД:**********/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр анх Д аймгийн З-Ү суманд танилцаж байсан. Түүнээс хойш хамтран амьдарч 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамран амьдарч байх хугацаанд дундаасаа хоёр хүүхэдтэй болсон. 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр том охин Х төрсөн. Бид 2021 оны 06 дугаар сард сар хүртэл 20 жил хамт амьдарсан. Миний хувьд тээврийн жолооч учраас гэртээ тогтдоггүй. ... Одоо тусдаа амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч үлдэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2000 оны 05 дугаар сард танилцаж байсан. Би тухайн үед Д.Гтой 2 дагавар хүүхдээ дагуулж ханилж суусан. Бид хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2 хүүхэдтэй болж ам бүл 6 болсон. Д.Гтой хамт амьдрах хугацаанд архи, дарс уудаг, уусан үедээ байнга агсам, согтуу тавьдаг байсан. ... Бид тусдаа амьдарснаас хойш ярилцаж хүүхдүүдээ энэ хүний асрамжид үлдэхээр болсон. Учир нь Д.Г нь би хүүхдүүдээ хойд эцгийн царай харуулахгүй гэж хэлсэн. Би өөрөө хоёр дагавар хүүхэдтэй учраас энэ саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Би Д.Г өөрөө шүүхэд нэхэмжлэлээ гаргаарай гэж шаардлага тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчээс: Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-3-5/, М м ӨЭМТөвийн эмч О.Огийн тодорхойлолт /хх-7, 8/, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 21440****** тоот Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, С сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/**** тоот Тодорхойлолт /хх-10/, С сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ***, *** тоот тодорхойлолтууд /хх-11, 12/, охин Г.Лгийн 155 тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-13/, охин Г.Хын 4401****** тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/, нэхэмжлэгчийн Х банкны 53******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-15-31/, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-45/, охин Г.Л, Г.Х нарын хадгаламжийн дэвтрийн хуулбар /хх-46, 47/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь Ц.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Д.Г, Ц.О нар нь 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтийн *** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон, тэдний дундаас 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Л /РД:**********/, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Г.Х /РД:**********/ нар төрсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2144***** тоот Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-9/, 155 тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-13/, 440****** тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-14/ болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Охин Г.Л нь С сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн *-Б дугаар ангид, охин Г.Х нь С сумын ерөнхий боловсролын * дугаар сургуулийн *-Б ангид тус тус сурдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эцэг Д.Гын асрамжид байдаг болох нь тус сургуулийн захирал Б.Эгийн тодорхойлолтууд, мөн М м ӨЭМТөвийн их эмч О.Огийн тодорхойлолтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.

Гэрлэгчид 2021 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй боловч гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г нь 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Л /РД:**********/, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Г.Х /РД:**********/ нарыг өөрийн асрамжид авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ц.О хүлээн зөвшөөрч эцэг Д.Гын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Ог хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Огээс 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д овогт Дгийн Г /РД:**********/, У овогт Цгийн О /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Г.Л /РД:**********/, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр охин Г.Х /РД:**********/ нарыг эцэг Д.Гын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.Ог хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

4.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Огээс 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гд олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ