Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0654/З |
Дугаар | 128/ШШ2022/0704 |
Огноо | 2022-09-26 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2022/0704
2022 09 26 128/ШШ2022/0704
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А**********
Хариуцагч: Ч**********д****** У*****б**** х***
Гуравдагч этгээд: Ж.У************ нарын хоорондын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******, гуравдагч этгээд Ж.У************, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******** шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа Б.Ц*********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А**********-аас Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У************-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Б.А********** уг асуудлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 7/4879 тоот албан бичгээр хариу авсны дараа 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн компанид оруулсан хөрөнгө оруулалтыг өгөхгүй байгаа, тамга тэмдгийг авсан учир үйл ажиллагаа явуулж болохгүй, гүйцэтгэх удирдлагыг авах гэж байна, давуу эрхээрээ өр зээл тавих гэж байгаа гэсэн үндэслэлүүдийг хэлж байна.
4. Нэхэмжлэгч Б.А**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т ************нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Өргөдлийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүрхий этгээд эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр гаргах хуувийн зохицуулалттай. Маягтыг Ж.У************ гэх хүн бөглөж гаргасан бөгөөд улсын бүртгэлийн газраас тухайн өргөдлийг бүртгэсэн. Өргөдөл гаргаж байх үед Ж.У************ нь тухайн байгууллагад хувьцаа эзэмшдэггүй. Өргөдлийг гаргаж Ч**********д****** У*****б**** х*** хүлээж авч бүртгэхээс өмнө энэ хүн ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй компанид хамааралгүй хүн байсан. Бүртгэхээс өмнөх цаг хугацаанд компанид хамааралгүй этгээд байсан боловч өргөдөлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж бөглөсөн байсан. Хавтаст хэргийн 13-14 дүгээр талд өргөдлийн маягт болон бусад маягтууд байгаа. Иймд байдлаар Ж.У************-ийг байгууллагын гүйцэтгэх захирал мөн гэж үзээд өргөдлийг хүлээж авсан нь үндэслэлгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд компанийн дүрэм, холбогдох мэдээлэлд өөрчлөлт оруулахад тавигдах шаардлагыг хуульчилсан.
Тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт холбогдох мэдээлэлд өөрчлөлт оруулж байгаа талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, хурлын тэмдэглэлийг хавсаргана гэж заасан байдаг. Хурлын тэмдэглэл байхгүй бол мөн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар бүртгэхээс татгалзах ёстой.
Хавтаст хэрэгт 30 гаруй хуудас нотлох баримт авагдсан байна. Эдгээр баримтад компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл авагдаагүй. Хурлын тэмдэглэлийг заавал хавсаргах бүрдүүлбэрт хамааруулсан байхад эдгээрийг шалгалгүй бүртгэл хийсэн нь хууль бус байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь хэсэгт хуулийн этгээдийн хаягийн нотлох баримтыг заавал хавсаргах ёстой. Энэ бүрдүүлбэрийг хангасан талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан өөрчлөлт оруулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэрийг мөн гаргаж өгөх ёстой талаар заасан. Гэтэл ийм шийдвэр хэрэгт авагдаагүй. Хувьцаа эзэмшигч Б.А**********-ын нэг шийдвэр байдаг. Энийг улсын бүртгэлийн газраас агуулгын хувьд буруу уншиж ойлгосон байж магадгүй. Өвлөхийн хүлээн зөвшөөрөх талаар шийдвэр байгаа гэхдээ өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой хувьцаа эзэмшигчдийн шийдвэр байхгүй.
Нотлох баримтыг үгийн шууд утгаар ойлгож үнэлдэг. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, Ж.У************-ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Эдгээр үндэслэлээр бид нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Маргааны зүйл бол бүртгэл хүчингүй болгох асуудал. Бүртгэлийн өргөдлийг гаргах эрх бүхий этгээд гаргаагүй талаар маргасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.8 дахь хэсгийг тайлбарласан. Хариуцагч талаас өргөдлийг гаргах эрх бүхий этгээд гаргасан эсэх талаар тайлбар өгсөнгүй. Өргөдлийг Ж.У************ гаргасан бөгөөд энэ үед гүйцэтгэх захирал биш, компанид ямар ч хамааралгүй хүн байсан. Тийм байтал энэ цаг хугацаанд гүйцэтгэх удирдлага гэдэг нэрээр өргөдөл гаргасан.
Улсын бүртгэлийн газраас байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг шалгасан бол бүртгэл хийгдэхгүй байсан. Энэ алдааг амаар тайлбарлаад үгүйсгэх боломжгүй. Энэ талаар тайлбар гаргаагүй тул маргахгүй байна гэж ойлгож байна. Хурлын тэмдэглэлгүй шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн талаар мэтгэлцлээ. Хариуцагч талаас практик гэдэг тайлбараар тойруулж байна. Хурлын тэмдэглэл ач холбогдолтой гэж үзсэн учир энэ талаар хуульд заасан байгаа. Улсын бүртгэгч хуулийн зүйл заалтыг тайлбарлах эрхгүй. Хуульд хурлын тэмдэглэл байхыг шаарддаг. Хувьцаа эзэмшигчийн хурлыг урьдчилан зарлаж ямар асуудлыг шийдвэрлэх талаар төлөвлөж хэрэв нэг хувьцаа эзэмшигчтэй байвал 100 хувь түүнийг дэмжиж байгаа түүний үндэслэл нь юу болох талаар тэмдэглэлд тусгах талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан байдаг.
Бүртгэл хийсэн үйлдлээ практик гэж тайлбарлаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Талууд тамга болон 30 хувийн хувьцааны талаар маргаж байгаа. Гэхдээ эдгээр нь өнөөдрийн маргаанаас тусдаа асуудал учир тайлбарлах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..2022 оны 04 сарын 26-ны өдрийн “Б.Э*********” ХХК -ийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, хувьцаа эзэмшигч өөрчлөх бүртгэлийг хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.3 - т "Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:" мөн Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 8.1-т "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална." гэснийг тус тус үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэл хийсэн . "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 22.3-д "Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 22.3.1 баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл 22.3.2 эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр / тогтоол / хурлын тэмдэглэл 22.3.3 дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт 22.3.4 “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ” 22.3.5 “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” 22.3.6 “улсын бүртгэлийн гэрчилгээ гэж заасан, "Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журам"-ын 8.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална гэж заасан байна. Тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн материалд "Билүүт эрдэс" компанийн хоёр хувьцаа эзэмшигчтэй 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Энас барсан тул түүний эзэмшиж байсан хувьцааг өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу “Б.Э*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр эрх шилжүүлэх бүртгэл хийлгэх бичиг баримтыг бүрдүүлэн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст материал хүлээн авах улсын бүртгэгч Н.Д-д хүлээлгэн өгсөн байна.
Уг бүртгэлийг хуваарийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэгч Н.Э би бүртгэсэн. Бүртгэлийг хууль, журамд нийцүүлэн дараах холбогдох материалыг үндэслэн бүртгэсэн. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хувьцаа эзэмшигч үлдсэн нэг гишүүн Б.А**********-ын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №22/1 дугаартай тухайн компанийн 70% хувьцааг Ж.У************-т эзэмшүүлэх тухай гаргасан шийдвэр, компанийн дүрмийн 1.3, 5.2.1-д хувьцаа эзэмшигч өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг зурж баталгаажуулсан 2% дүрэм, өв залгамжлах эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгт төлсөн төлбөрийн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хуульд заасан баримт бичиг бүрдэл гүйцэд байсан” гэж үзэж байна. Мөн тус компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулах материалыг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх тухай өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15.1.3-т "Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан: "гэж заасанд нийцэж байна. Учир нь “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр 2022 оны 03-р сарын 21-ний өдөр "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Гуравдагч этгээд Ж.У************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““..Б.Э*********” ХХК-ийг анх миний нөхөр талийгаач Н.Энь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 70 хувийн хөрөнгө оруулагч болж үүсгэн байгуулсан ба тус компанийн 30 хувийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр Б.А********** нар нь анх улсын бүртгэлд бүргүүлж байсан ба тус 30 хувийн хувьцаа эзэмшигч Б.А********** нь 2018 оны нэхэмжлэгч Б.А**********т 320 хувийн хувьцаагаа гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэх мэдээлэлтэй байна. Талийгаач Н.Энь “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшиж байсан ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ковидын вакцины хүндрэлийн улмаас нас барсан ба тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмших эрхийг хуульд заасны дагуу Ж.У************ миний бие өвлөх байдлаар авч Улсын бүртгэлд буюу компанийн гэрчилгээнд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бичигдсэн нь хуульд заасны дагуу бүртгэлийг хийсэн гэж үзэж байгаа төдийгүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий этгээд, хуульд заасан тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүрэгтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.” Гэж заасны дагуу Ж.У************-ийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн нь нэхэмжлэгч Б.А**********-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэлд огт дурдаагүй бөгөөд Ч**********д****** У*****б**** х***т буюу улсын бүртгэлд талийгаач нөхрийнхөө эзэмшиж байсан хуулийн этгээдийн хувь эзэмшлийг хуульд заасан аргаар өвлөх эрхийн үндсэн дээр Ж.У************ миний бие бүртгүүлсэн нь нэхэмжлэгч Б.А**********-ын хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “нэхэмжлэгчийн төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “...Энэ хуулийн 54.1-т заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Түүнчлэн Ж.У************-ийн хувьд талийгаач нөхөр Н.Э-ын “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцааг Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр шилжүүлэн авсан нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт миний төрсөн дүү Ж.Т, Б.А********** нарын хамтаар очиж 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр болж холбогдох баримт бичгийг Б.А********** өөрөө бэлдэж өгсөн. Үүнд компанийн дүрмийн өөрчлөлт, 70 хувийн хувьцаа эзэмшигчээр өөрчлөлт оруулах Б.А********** гүйцэтгэх захирлын тушаал, “Б.Э*********” ХХК-ийн санхүүгийн майлан, бэлэн 0,5 маягт загварыг Б.А**********-ын хамт бөглөж холбогдох этгээдэд хүлээлгэж өгсөн. 3 хоногийн дараа ирж авах, шийдэх боломжгүй, дахиад зарим засах ёстой зүйлийг засаад өгөхөд бүртгэж өгсөн. Нэхэмжлэлд “...Ж.У-т хувьцаа эзэмшигчийн шийдвэр байгаагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд “Б.Э*********” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №2201 дугаар Хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг хуулийн дагуу үйлдэж нэхэмжлэгч Б.А********** гарын үсэг зурж баталгаажуулсан ба нэхэмжлэлд дурсан “бичиг баримтын хуульд заасан бүрдүүлбэр хангаагүй” гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хаана гаргасан, ямар, хэдэн оны хэдэн оны хэдэн сарын албан бичгийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн нь тодорхойгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5-т “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд дараах зүйл хамаарна. 52.5.1”т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” эсэх нь тодорхойгүй байна. Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.№-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У************-ийг бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн Б.А**********-ын нэхэмжлэлтэй Ч**********д****** У*****б**** х***т холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс хурлын тэмдэглэл, хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт байхгүй байхад бүртгэл хийсэн гэж тайлбарлаж байна.
3. “Б.Э*********” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.А**********, 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Эбайсан бөгөөд тэрээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барж, түүний эхнэр Ж.У************ түүний хувьцааг өвлөн авчээ.
4. Улмаар Ж.У************ нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр Ч**********д****** У*****б**** х***т хандсан байх бөгөөд өргөдөлдөө улсын тэмдэгтийн хураамж, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, өвлөх эрхийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, татварын албаны тодорхойлолтыг гаргаж өгчээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс бүртгэлийг хийхдээ өргөдөл гаргах эрхтэй этгээд гаргаагүй байхад өргөдлийг хүлээн авсан гэж хариуцагчийг буруутгаж байх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг тусгасан байх ба 22.3.4-т Иргэний хуульд заасан холбогдох гэрээ эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ байхыг шаарджээ.
6. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ.” гэж зааснаар 70 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр өвлөгч Ж.У************ өргөдөл гаргасан нь хууль ёсны, бусад хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл болон тэдгээрийн өргөдөл өв залгамжлалаар эрх шилжүүлэн авч байгаа тохиолдолд байх шаардлагагүй болох нь дээрх хуулийн заалтаас харагдана.
7. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хурлын тэмдэглэлийг шаардаж аваагүй гэх бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж заасан, үлдсэн 30 хувийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Б.А**********-ын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22/01 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрт “Тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Э нь зуурдаар нас барсан тул түүний эзэмшиж байсан 70 хувийн хувьцааг хууль ёсны дагуу Ж.У************-т өвлөн эзэмшихийг хүлээн зөвшөөрсүгэй” гэжээ.
8. Үүнээс үзвэл ганц гишүүн үлдсэн компаниас хурлын тэмдэглэл шаардахгүй бөгөөд хариуцагчийн “ганц хүн өөрөө өөртэйгээ хуралдаж тэмдэглэл гаргахгүй” гэж тайлбарласан тайлбар үндэслэлтэй байна.
9. Мөн хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт зэрэг баримт материал дутуу байсан гэж байгаа боловч энэ нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлттэй холбоотой бүртгэлд хамааралгүй баримт байна.
10. Нэгтгэн дүгнэвэл Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У************-ийг бүртгэсэн бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх”, 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий” байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Нэхэмжлэгч Б.А**********-аас Н.Э агсан нь нас барахаасаа өмнө 30 хувийн хувьцааг надад шилжүүлэхээр гэрээ хийсэн байсан, улмаар би 60 хувийн хувьцаа эзэмшигч болж, гүйцэтгэх удирдлагыг авах байсан гэж тайлбарлаж байх бөгөөд Иргэний хэргийн шүүхээр хувьцаа болон тамга тэмдэг, гүйцэтгэх удирдлагын талаарх асуудалтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд уг бүртгэл болон шүүхийн шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А**********-ын “Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Б.Э*********” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр Ж.У************-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ