| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/01652/И |
| Дугаар | 155/ШШ2018/01652 |
| Огноо | 2018-11-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2018/01652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чойжилын Н итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улаанбаатар хотын Б***************** оршин суух, Б овогт Г.Гын нэхэмжлэлтэй,
Төрөөс гэм хорын хохирол 36.683.325 / гучин зургаан сая зургаан зуун наян гурван мянга, гурван зуун хорин тав / төгрөг гаргуулах тухай иргэний 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 155/2018/01425/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, прокурор Л.О, иргэдийн төлөөлөгч Р.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Ч.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Бгийн 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 40 тоот мөрдөн байцаагчийн даалгавраар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Шижир нь 2016 оны 11 сарын 22-ны өдөр Чойжилын Н 201626022840 тоот эрүүгийн хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцон, 2 удаа сэжигтнээр байцаажээ. Мөн орон байр, агуулах, дэлгүүр, тээврийн хэрэгсэлд нь үзлэг нэртэйгээр нэгжлэг хийж, 150,000 төгрөгийн өрөнд авсан шилүүс мийн арьсыг хураан авч, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд нийт 4 хоног цагдан хорьж, Үндсэн хуулиар олгосон эрх чөлөөнд ноцтойгоор халдсан байна.
Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЭЦГ-ын мөрдөн байцаагч Б.Б Сэжигтнийг баривчилсан тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолоор Ч.Ннь 61 дүгээр хорих ангид нийт 18 хоног хоригдсон. Ингээд 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 73 тоот тогтоолоор Ч.Н холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн хэрэг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэгдэж 46 тоот шийтгэх тогтоол гарч эцэслэн шийдвэрлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас Ч.Н энэхүү хилс хэрэгт шалгагдан хэлмэгдүүлэн шалгахдаа түүний хувиараа наймаа хийдэг, түүхий эд бусдаас худалдан авдаг, мөн урьд өмнө шийтгэгдэж байсан зэрэгт үндэслэн шалгасанд туйлын гомдолтой байна. Ч.Н дээрх эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэлмэгдүүлсний улмаас нийт 18 хоног цагдан хоригдсон бөгөөд үүнийг хоног тутмыг 192.000 төгрөгөөр тооцон нийт 4,320,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд өгсөн 12.000.000 төгрөг, шинжпэх ухаан академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд хийгдсэн шилүүс мийн арьс шинжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 32 тоот дүгнэлтийн хөлс 80.000 төгрөг Хаан банкнаас тодорхойлолт авахад төлсөн үйлчилгээний хураамж 20.000 төгрөг, Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3/566 тоот Улаанбаатараас Мөрөн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хүрэх нийтийн тээврийн хөлс 32.600 төгрөгийг найман удаа хоёр хүнээр тооцон 521.600 төгрөг, тухайн үед зарцуулсан төлбөрийн баримтаар 1.071.725 төгрөг, нийт 17.933.325 төгрөгний хохиролыг биет байдлаар амсаад байна. Мөн Цагаан-Үүр сумын татварын байцаагч Г.Наранчимэг нь Ч.Н 2017 онд мэдүүлсэн тайланд үндэслэн түүний нэг өдрийн борлуулалтын орлого 150.000 төгрөг гэж тодорхойлсон. Үүнээс Ч.Н хэлмэгдэн шалгагдсан 125 хоногийг дээрх дүнгээр үржүүлбэл нийт 18.750.000 төгрөгийг олох байсан байна. Сэтгэл санаа, бие эрхтний хохиролыг тооцох боломжгүй учир хохиролд оруулан тооцоогүй болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.7-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Иймд шууд учирсан 17.933.325 төгрөг, олох байсан орлого 18.750.000 төгрөг, нийт 36.683.325 төгрөгийн хохиролыг төрөөс гаргуулан Ч.Н хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтийн хувьд миний үйлчлүүлэгч 18 хоног цагдан хоригдсоныг дурьдаад үндсэндээ 240.000 төгрөгөөр тооцон дүн гаргасан байгаа. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт баривчлагдан цагдан хоригдсон нийт торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасна гэж хуульчилсан. Энэ нь цагдан хоригдсон нийт хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй дүйцүүлж болох юм гэх хууль зүйн ойлголттой байгаа. Иймд 18 хоног цагдан хоригдсон гэдгийг багасгаж тооцож байна. Жишээ нь 4.320.000 төгрөгийг 270.000 төгрөг болгож багасгаж нэхэмжилж байна гэв. Ингэхдээ шууд учирсан хохирол болон 13.883.325 төгрөг болгон багасгаж, нийт хохирол болох амьжиргааны орлого болон 18.750.000 төгрөгтэй нийлээд 32.633.325 төгрөг болж байгаа... 1 дүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтын хууль зөрчсөний улмаас учирсан хохирлыг арилгах талаар шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан байдаг. 45.1 дүгээр зүйлд хохирол арилгуулах эрх үүсэх талаар заасан байдаг. Энэ хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын иргэн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр алдар хүнд, ажил төрлийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах бусад эрхээ нөхөн сэргээх эрхтэй гэж хуульчилсан. 45.2 дугаар зүйлд хохирол нөхөн төлүүлэх үндэслэлийг зааж өгсөн байдаг. Дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан байгаа. 1.1 дүгээр зүйлд баривчилсан. 1.2 дугаар зүйлд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ зүйлчлэл нь миний үйлчлүүлэгчид хамаарч байна гэж үзэж байгаа. Мөн дараах тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсдэг. 2.1 дүгээр зүйлд: Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нөгөө талаас шүүгдэгч ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол гэсэн байдаг. Үүнээс яллагдагч гэмт хэрэг үйлдсэн эсэх нь нотлогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг хуулийн заалт миний үйлчлүүлэгчид хамаарч байгаа. 2 дугаарт: Гэмт хэрэгт холбогдож цагдан хоригдсон тухайд гомдолтой байгаа. Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй явдал юм. Үүнд: Прокурорын зүгээс гэмт хэргийн шинжийг агуулаагүй юм гэдгээ мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг хийж тогтоон хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн 45.3 дугаар зүйлд Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх заалтыг хуульчилсан байгаа. Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Үүнд: 1.1 дүгээр зүйлд Хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийг зогсоосон. Учир нь миний үйлчлүүлэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс тогтоолгүйгээр хоригдсон явдал юм. Ингэснээр 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 125 хоног хамаарч байгаа. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэх хугацаанд хэдий энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан боловч миний үйлчлүүлэгчийг байнга дуудаж гэрчээр байцаах явдал гарч байсан. Хилийн хориог шүүхээр тавигдсан байхад хилийн хориог цуцлахгүй байж байгаад байцаасан байдаг. Энэ талаарх баримтууд иргэний хэргийн материалд авагдсан байгаа. Сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр л хилийн хориог цуцалсан талаар мэдэгдсэн талаар шүүхэд тодотгож хэлэх нь зүйтэй байх гэж үзэж байна. 1.6 дугаар зүйлд Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 12.000.000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. 2 дугаарт: Энэ зүйлийн 1.1, 1.6 дугаар зүйлд заасан хохирлыг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн төлөхөөр хуульчилсан гэж ойлгож байгаа. 45.4 дүгээр зүйлд сэтгэл санааны үр дагаврыг арилгах. Үүнд: Эд хөрөнгийн бус хохирол сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4 дүгээр зүйлд хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан гэдэгт хамаарч байгаа. Мөн гадагш явж болохгүй гэх баталгаа гаргуулсан, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамаарч төр хариуцна гэж тус тус хуульчилсан байдаг. Эрүүгийн гэмт хэргийг шалгаад тогтоох, яллагдагчаар татах, баривчлах, хорих арга хэмжээ авах, ял шийтгэх, ялыг эдлүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүний эрх зөрчигдсөн гэж үзэх эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй талаар хуульчилсан. Төрийг төлөөлж оролцож байгаа прокурор Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэдгийг мэдэж байгаа байхаа. Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэг шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтны ажиллагаа зогссон. Эцэст нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг Төр хариуцах үүрэгтэй. Энэ утгаараа шүүх хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорыг арилгуулах асуудлыг хүсэлтээр буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 197.1 дүгээр зүйлд Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуульд ийм зохицуулалт байхгүй байгаа нь тухайн асуудлыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд шүүх ийм зохицуулалтаар асуудлыг аль хэдийн шийдвэрлэж хэвшсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... Эрүүгийн хуулийн 6.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт торгох ялыг хэрэглэх зохицуулалтыг зааж өгсөн талаар тодотгож хуулийн хэвшлийг хэлсэн. Үүнд: Цагдан хоригдсон хоногийг 15 нэгж буюу 15.000 төгрөгтэй дүйцэх мөнгөн дүн байдаг гэдгийг хэлсэн. Үндсэндээ шүүх асуудлыг 2 янзаар шийддэг. Нэг хоногийг 15.000 төгрөг юм шүү гэдэг санааг илэрхийлж байна. Нөгөө санаа бол 21.5 хоногоор тооцож явдаг. Эрүүгийн хуульд цагдан хоригдсон хоногийг хорих ялыг торгох ялын 15 нэгжтэй хувь тэнцүүлэн бодож хууль хэрэглээний хувьд хэрэглэж болох юм гэдэг санааг би илэрхийлсэн. Төр төлөөлж оролцож байгаа хариуцагчийн хуульчлалын утга санаа агуулга үнэн. Энэ дундаас цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжээр үнэлнэ гэж тодорхой хуульчилсан. Би үндсэндээ энэ ажлын хэсэгт тодорхой хугацаанд ажилласан хүний хувьд энэ асуудлыг концессын хувьд хэлсэн. Ерөнхийдөө хариуцагч Чимэддорж гэх хүний талаар яриад байна. Би зайлшгүйгээр энэ асуудлыг тодотгох үүднээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 30 тоот мөрдөн байцаагчийн албан даалгаврыг онцолж хүсэлтэд дурдсан байгаа. Үүнд: Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт гээд үндсэндээ бугийн чив болон бусад эд эрхтэн нь хориотой бүтээгдэхүүн юм энэ эд зүйлийг хадгалж байгаа эдгээр хүмүүсийг шалга гэсэн битүү утга санааг илэрхийлсэн байсан. Мөрдөн байцаалтын байцаалтаас харахад мөрдөн байцаагчийн албан тоотыг үндэслэн мөрдөн байцаагч даалгавар гарсан байдаг. Байцаалтад Чимэддорж нь би Н арьс өгсөн гэдгээ хорьж мөрдөнө гэж хэлсэн сүрдүүлгээр хэлсэн гэдэг. Үүнд. Гэмт хэрэг үйлдсэн гэж би хэлээгүй 208.12 дугаар зүйлээр хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгчийн хөлс үүнд 2 гэрээ байгаа. Шоронд байсан хүн надтай яаж гэрээ хийх юм бэ? Өлзийбаатар, Ч.Нгэх хүмүүс гэрээнд тусгасан гэдгээ тодорхой хэлсэн. Банкны баримтад миний дансанд орсон мөнгөн дүн зэрэг нь тодорхой заасан байгаа. Гэтэл төрийг төлөөлж оролцож байгаа төрийн албан тушаалтны үг үйлдэлд үнэхээр харамсаж байна. Энэ талаар дээд байгууллагууд нь шийдвэрлэх байх. Улсад 426.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан. Миний үйлчлүүлэгч 7 сая төгрөг улсад тушаасан баримт хэрэгт авагдсан байгаа. Хураан авсан Шилмүүс мий арьсыг тодорхой зардал төсөвт тусгаж өгдөг. Жишээ нь мөрдөн байцаах алба төлөх ёстой байтал төлөөгүй. Миний үйлчлүүлэгчээр төлүүлсэн. Энэ талаарх баримт хэрэгт мөн хавсаргасан байгаа юм. Энэ бол төрийг төлөөлж оролцож байгаа хүний ярьсан 32.0 төгрөг юм. Мөн Хаан банкны холбогдох бүх баримтууд бүгд хэрэгт хавсаргагдсан. Энэ нь нотлох үүрэгтэй юм. Тийм болохоор бид нэхэмжилсэн. Авто тээврийн үндэсний төвөөс миний хүсэлтээр 3/566 дугаартай албан бичиг гаргаж өгсөн би түүнийг мөн хэрэгт хавсаргасан. Н 125 хоног шалгасан хугацаан Цагаан-Үүр суманд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болох тогтоол гарах хүртэл хугацаанд хоригдсон. Гаргаад явуулсан боловч буцаад ир гэсний дагуу ирж очсоны замын зардал бүхий хөлсийг 8 удаагийн үйлдлээр үржүүлсэн мөнгөн дүнг нэхэмжлэх нь иргэн хүний эрх түүнд үндэслэсэн үйл ажиллагаа юм. Үүнд нэг удаагийн зардал болох 32.600 төгрөгийг 8 үржүүлж 521.600 төгрөг болж байгаа. Манай хүмүүс эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас үүдэлтэйгээр төрөөс өөрийн эрхээ сэргээлгэж төлбөр гаргуулдаг талаар сайн мэдэхгүй баримт бичиг бүрдүүлэх ажил хийдэггүйгээр энэ асуудал дарагдаж байдгийг үгүйсгэхгүй гэв. Төрийг төлөөлсөн хариуцагч хэрэгт хангалттай нотлох баримт цуглараагүй байна гэхийг ойлгохгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 тоот прокурорын тайлбар байгаа. Тайлбарын 2 дахь хэсэгт Н сэжигтнээр тооцож сэжигтнийг баривчлах хангалттай үндэслэл тогтоогдсон учир дээрх ажиллагаануудыг хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь дүгнэхдээ Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжилсэн үнийн дүн бүхий мөнгийг төрөөс гаргуулах үндэслэлргүй байна гэж дурдсан байдаг. Хариуцагчаар төрийг төлөөлж оролцож байгаа хүн хаанаас энэ нотлох баримтуудыг гаргаж ирээд байна вэ? 73 тоот прокурорын тоот тогтоолд энэ хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нотлогдсонгүй гэж үзэж тогтоол үйлдсэн байтал төрийг төлөөлөгч би энэ хэргийг уншиж үзсэн биш гэж яриад байгаа мөртлөө хангалттай нотлогдсон гэж хэлээд байгаад миний бие үнэхээр ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд тодорхой тусгагдсан байдаг. Тус хуульд хууль бус ажиллагаа гэж заасан байдаг.Түүний ард нь өшөө нэг зохицуулалт хийж өгсөн юм. Үүнийг прокурор ойлгохгүй байна гэж үзлээ. Үүнд: Иргэний хэргийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 зүйлд эрүүгийн хэргийг шалгаж тогтоох, яллагдагчаар татах, баривчлах, хорин арга хэмжээ авах, ял шийтгэх, ял эдлүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүний эрхийг зөрчигдсөн гэж үзэж эрх зүйн үр дагаврыг төр хариуцна гэж заасан байгаа. Энэ талаар мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан байгаа. Гэм буруугийн албан зарчим нь байна. Сүхбаатар дүүрэгт засгийн газрын байршлаар хандсан юм. Татаж авах болсон үндэслэл нь үндсэндээ гадуур хэрэглэгдэж байгаа практик хуулийн жишиг, онцгой ажиллагааны журмаар анхан шатны шүүхээр хүсэлт гаргаж шийдвэрлэж хэвшсэн байна. Тийм болохоор одоо шүүхэд хэвшсэн практик ажиллагааг хүндэтгээд өөрийнх нь оршин суугаа газарт онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргаж шийдвэрлэх нь зүйтэй юм байна гэж нэхэмжлэлээ татаж авсан. Анх Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг ойлгуулах үүднээс энэ талаарх баримтуудыг хэрэг хавсаргасан байгаа. ... Онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргана гэж татаж авсан. Түүнээс бол надад нэхэмжлэлээ бүр мөсөн татан авсан зүйлгүй. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Цагаан-Үүр сумын татварын байцаагч Г.Нийн албан тоотоор тайланг гаргасан байгаа. Түүний ард хувь хүний албан татварын тайланг хавсаргасан. Үүнд Н мэдээлэл буюу регистрийн дугаар хавсаргагдсан байгаа. Мөн Татварын ерөнхий газрын вэб сайтаас хэвлэж авсан. Үүнд Төрд Нгэх хүн ямар байдалтай ажилласан юм бэ гэдэг жишиг тайланг гаргаж тайлан хэрхэн гарсан талаар баримт гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. Үүгээр нэг өдрийн орлого хангалттай нотлогдоно. Нэг өдрийн орлогыг 200.000 төгрөг гэж нэхэмжилсэн. Хамгийн доод үнийн дүнг шалгагдсан 125 хоногт хувааж тооцсон юм. Тээврийн хэрэгсэлд зорчих үйл явцад цагдаа давхар явдаг түүний зардлыг Нгаргаж байсан юм. Миний үйлчлүүлэгч дараа нь хэрэг болно гэж тухайн үедээ бодоогүйгээс зорчигчийн тийзийг аваагүй байх. Би хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болгож тээвэр авто замын газраас зардлын үнэлгээний талаархи баримт гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. НӨАТ баримтууд нь машинтай хот хооронд явахад хэрэглэгдсэн шатахууны хөлс түүний баримт юм. Өмгөөлөгчийн хөлс төлөх талаархи гэрээ төлсөн талаархи баримт хх-ийн 3-7 дугаар хуудаст байгаа. Би эхний гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд хийгдсэн. Үүнийг тодотгоод цаасан хэлбэрээр хуулж бэлдсэн байгаа. Овог нь 2 өөр юм. Ийм учир өргөгдсөн болон үрчлэгдсэн тал дээр тодруулга хийе гэсэндээ гаргуулсан. Үүгээр би нотолж байгаа. Ерөнхийдөө цаг хугацааны асуудал эргэж нөхөгдөхгүй. Төмөрбаатарын Чойжил гэдэг хүн Г гэдэг хүний дансанд яагаад орлого хийдэг юм бэ? Орлого нэртэй хийгдсэн банкны хуулга бүхий баримтууд байж байгаа болно. Өргөгдсөн болон банкны шаардлагатай баримтуудыг авч хэрэгт хавсаргасан байгаа тул нотлох баримт хангалттай цугларсан гэж бодож байгаа. Дараагийн гэрээ Чойжилийн Нэхнэр Эрдэнэчимэг нартай хийсэн гэрээ байгаа. Гэрээний ар талд бидний хүнээс мөнгө авч үйлддэг чек нь нотариатаар баталгаажсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн эрх чөлөөг хязраарласан цагдан хорьсон. Түүнээс үүдэлтэйгээр нэр хүнд сэтгэл санаад учруулсан хохирол болгож 270.000 төгрөг нэхэмжилсэн. Үүндээ гол биш юм. Үүний цаана маш их утга агуулга байгаа. Тогтоолгүйгээр 4 хоног, тогтоолтойгоор 14 хоног нийт 18 хоног хоригдсон тус хугацаанд сэтгэл оюуны хувьд маш их шаналгаатай байсан, буйл нь суларсан гэх бие эрхтэнд учирсан хохирлыг барагдуулах гэж нэхэмжилж байгаа. Өмгөөлөгчийн хөлс бэлэн мөнгөн дээр бичилт хийгддэг. Дансаар орж байгаа мөнгөн дүнг бичих боломжгүй... гэв.
Төрийг төлөөлөн хариуцагчаар оролцож байгаа прокурор Л.Отгончимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн прокурорын газрын ахлах прокурор Л.Отгончимэг би, Монгол Улсын
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.10 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Ч.Н нэхэмжлэлтэй төрөөс 36.683.325 / гучин зургаан сая зургаан зуун наян гурван мянга гурван зуун тав/ төгрөг нэхэмжилсэн хэрэгт төрийг төлөөлөн хариуцагчаар оролцож байна. 1.Нэхэмжпэгч Чойжилын Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь гаргасан нэхэмжлэлдээ ... Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Бгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дугаартай мөрдөн байцаагчийн даалгавраар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Шижир 2016 оны 11 дүгээр сарын өдөр Чойжилын Н 201626022840 тоот эрүүгийн хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцон 2 удаа сэжигтнээр байцаасан. Мөн орон байр агуулах, дэлгүүр, тээврийн хэрэгсэлд нь үзлэг нэртэйгээр нэгжлэг хийж 150.000 төгрөгийн өрөнд авсан шилүүс, мийн арьсийг хураан авч, нийт 18 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, Н хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгах хугацаанд учирсан хохирол 36.683.325 / зургаан сая зургаан зуун наян гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн.
2. Эрүүгийн 201626022840 дугаартай 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэгт Ч.Н сэжигтнээр тооцох, сэжигтнийг баривчлах хангалттай үндэслэл тогтоогдсон учир дээрхи ажиллагаануудыг хийж гүйцэтгэн хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Иймд нэхэмжлэгч Ч.Н итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Гын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжилсэн үнийн дүн бүхий мөнгийг төрөөс гаргуулах үндэслэлгүй байна гэжээ.
Төрийг төлөөлөн хариуцагчаар оролцсон прокурор Л.Отгончимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийг төлөөлж оролцож байна. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлттэй холбогдуулан тайлбар хэлье. Хүсэлтэд Н хилс хэрэгт холбогдуулан шалгасан гэж байна. Ннь хуваариа наймаа хийдэг. Тэрээр түүхий эд бусдаас худалдан авдаг. Энэ үйл ажиллагаанд холбогдуулан гэмт хэрэгт холбогдуулан шалгасанд гомдолтой байна гэдэг. Шалгах ажиллагаанд түүнийг хуваариа наймаа хийдэг талаар эрүүгийн 201626022840 тоот хэргийн яллагдагч Чимэддоржийн өгсөн Бугын эвэр, чив, сүүлийг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Н худалдаж авсан тухай мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Иймд түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл анх бий болсон. Улмаар Н сэжигтнээр тооцож 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Цагаан-Үүр суманд очиж 2 удаа сэжигтнээр байцаалт авсан байдаг. Үзлэг нэгжлэг хийхдээ түүний орон байр, тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйлд шалгалт нэгжлэг хийж Шилмүүс, мийн арьсыг хураан авсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан үзлэг хийсэн тэмдэглэл болоод бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Н сэжигтнээр баривчилж сэжигтнээр цагдан хорих үндэслэл болсон. Түүний холбогдуулан шалгасан хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 73 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоол хэрэгт авагдсан байгаа. Хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь Чимэдоржтой нэн ховор амьтны эд эрхтэнг Яллагдагч Чимэддоржид худалдан борлуулж түүнийг хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэж холбогдох ажиллагааг хийсэн болох нь хангалттай нотлогдоогүй. Мөн түүний гэрээс хураан авсан Шилмүүс мий арьсыг Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үйлдэл нь Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн амьтан судлалын салбарын 32 тоот дүгнэлээр говийн Шилмүүс ховорд бүртгэсэн. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт хамаарах Шилмүүс мий ховорд бүртгэгдээгүй гэх шинжээчийн мэдүүлгийг үндэслэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар 208 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэж буруу тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдагдсанаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд шүүгчийн зөвшөөрөлгүй нийт 3 өдөр баривчлагдсан гэж дурдсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр НЦагаан-Үүр суманд гэртээ байсан. Улмаар түүний орон байранд үзлэг хийж өөрөөс нь мэдүүлэг тайлбар авсан. Хураан авсан эд зүйлийг үндэслэж түүнийг сэжигтнээр 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баривчилж шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Түүнийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд ямар нэгэн тогтоолгүйгээр баривчилсан гэх баримт иргэний болон эрүүгийн хэрэгт авагдаагүйг хэлэх нь зүйтэй байх. Ерөнхийдөө гэм хорын хохирлыг барагдуулах эрх үүсгэх, хэрхэн барагдуулах тухайд хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад тодорхой заасан байгаа. Үүнд: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагааны улмаас тухайн этгээдэд гэм хор учирсан эсэхийг тодорхой зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Хууль бус гэж тогтоогдоогүй нөхцөлд төрөөс гэм хорын хохирлыг шаардах эрх үүсэхгүй. Н сэжигтнээр тооцсон, сэжигтнээр дуудсан, байцаасан, баривчилсан, цагдан хорьсон ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан учир хууль бус ажиллагаа явуулсан гэх үндэслэлгүй юм. Тиймээс Ч.Н гэм хорын хохирол нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа нэхэмжлэлд дурдсан шаардлагад хариу тайлбар хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Эрүүгийн хуульд заасан цагдан хоригдсон хугацааг тооцож торгох ял оногдуулахад баривчлагдан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нийтэд тустай ажил үйлчилгээ хийлгэх ялыг 8 цагаар, зорчих эрх хязраарлах ялыг нэг хоногоор хорино гэсэн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалт бол гэм хорын хохиролтой ямар нэгэн холбогдолгүй юм. Хууль бусаар хорьсон гэхийг төсөөтэй хэрэглэж болохгүй зүйл заалт юм гэдгийг тодотгож хэлэх нь зүйтэй байх. Өмгөөлөгчийн хөлс болгож 12 сая төгрөг гэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага бүхий баримтуудыг өөрөө шүүхэд бүрдүүлж өгөх үүрэгтэйгээр оролцдог. Иргэний хэрэгт авагдсан баримтад өмгөөллийн хөлс болгож 5.000.000 төгрөг өмгөөлөгчийн эзэмшлийн ХААН банкны дансанд шилжиж орсон баримт хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ энэ төлбөр Ч.Н биш Өлзийбаатар гэдэг хүнээс орж ирсэн нь тогтоогдсон. Үүнээс гадна Ннь Өлзийбаатарын төрсөн ах гэдэг нь нотлогдсон баримт хэрэгт авагдаагүй байгаа. Үлдсэн 12 сая төгрөгөөс 7 сая төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байгаа нь харагдаж байгаа. Шилүүм мийн арьс шинжлүүлсний төлбөр 80.000 төгрөгийн баримт байгаа. Авто тээврийн үндэсний төвийн Улаанбаатар Мөрөнгийн чиглэлийн тээврийн хөлс 32.600 төгрөгийг 2 хүнээр төлж 8 удаа зорчсоны төлбөр 521.600 төгрөг нэхэмжилсэн байгаа. Яагаад найман удаа явсан яагаад 8 удаа 2 хүнээр тооцсон талаар хэрэгт холбогдох баримт авагдаагүй байна. Тухайн үед авагдсан төлбөрийн баримтын ойлгохгүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлах байх. Н 2014 онд гаргасан тайланд үндэслэн нэг өдрийн борлуулалтын орлого 150.000 төгрөг гэж тодорхойлсон. Түүнээс Н хэлмэгдэн шалгагдсан 125 хоногийг үржүүлэхэд олох байсан орлого 18.750.000 төгрөг гэж заасан. Энэ талаарх тодорхойлолтыг зөвхөн татварын байцаагч тодорхойлохгүй. Түүний ажил хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог байсан талаар татварын үнэлгээгээр тодорхойлох хуулийн зохицуулалт байгаа учир дээрх зохицуулалтуудыг үндэслэж нэхэмжлэлд дурдсан болон шаардлагаар багасгасан дүн зэрэг нь бүхэлдээ үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул нэхэмжлэлд дурдсан үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнөх саналаа дэмжиж байна. Өмгөөлөгчид . хандаж хэлэхэд хууль ёсны байсан ч түүнийг зөрчсөн гэж үзнэ гэж хэлээд байгаа. Үүнд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх дээр тус хэргийг хэлэлцэж шийдсэн тогтоол дээрхийг уншиж тайлбарлаад байх шиг байна. Тайлбарлахдаа ийм ижил төрлийн маргааныг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэрхэн шийдсэн, анхан шатны шүүх нь ийм байдлаар шийдсэн байдаг нь ёс зүйгүй хандаж шүүх хуралдаан дээр төрийг төлөөлж оролцож байгаа миний биерүү дайрч доромжилж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар хэргийг хаана хэрхэн шийдвэрлэсэн талаар харьцуулсан зүйл хэлж ярих нь зүйтэй байх гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г Төрөөс гэм хорын хохирол 36.683.325 / гучин зургаан сая зургаан зуун наян гурван мянга, гурван зуун хорин тав / төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж төрөөс гэм хорын хохиролд 32.633.325 /гучин хоёр сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Ч.Н Г.Год 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр итгэмжлэл олгосон байх тул Гонгорын Г нь Ч.Н төлөөлөн шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Н 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, сэжигтнээр тооцон байцааж, түүнийг 14 хоног цагдан хорьж, мөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч байсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг сэжигтнээр тооцсон тогтоол, байцаасан тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн сэжигтнийг баривчлах тухай тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн сэжигтнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2016/187 дугаартай сэжигтнээр цагдан хорьж мөрдөх тухай прокурорын санал, 2016 оны 11 дүгээр сарын 258-ны өдрийн 144 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар,
Нэхэмжлэгч Ч.Ннь дээрхи гэмт хэргийн учир 125 хоног буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шалгагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын ...Тогтоох нь: 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Э.Алтаншагай нарт холбогдох 201626022840 дугаартай хэргээс яллагдагч Ч.Ннь 2016 оны 09 сард Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд ховор амьтны гаралтай эд эрхтэн болох бугын эвэр, чив, сүүл зэргийг яллагдагч Б.Чимэддоржид худалдан борлуулж түүнийг хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран оролцсон, Мөн шилүүс мийн арьсыг өөрийн гэртээ хадгалж ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх хэргийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай... гэх Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, дээрхи дугаар бүхий Т.Нармандах, Э.Алтаншагай, Д.Ганхуяг, Д.Гэрэлмаа, Б.Чимэддорж, Д.Болормаа нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тус тус нотлогдож байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй,
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд хохирлыг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулдсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэлт хоол өгөх... зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч Ч.Ннь төрөөс гэм хорын хохирол шаардах эрхтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дөчин тавдугаар бүлэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах тухай тусгасан бөгөөд 45.2 дугаар зүйлд
1.Дараахь ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана:
1.1 баривчилсан
1.2 таслан сэргийлэх арга хэмжээ авсан...
Дараахь тохиролдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ:
2.1 Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан... гэж,
Нэхэмжлэгч Ч.Н үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоос үзэхэд 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад мөрдөгдөж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэсэн байх бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй байвал гэсэн байх тул нэхэмжлэгчид эрүүгийн хэргийн улмаас шалгагдсан хугацааны учирсан гэм хорын хохирлыг төр хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ч.Н нийт 18 хоног цагдан хоригдон шалгагдаж энэ хугацаанд эрүүл мэндийн хувьд шүд нь суларсан, сэтгэл санааны хувьд шаналсан учир хохиролд нийт 270.000 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнийг тооцон үзэхэд: эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмаар тодорхойлох-оор заасан боловч Иргэний хуульд хууль бусаар цагдан хоригдсон, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээдийн сэтгэл санааны хохирлыг гаргуулах нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар цагдан хоригдсон хугацааны сэтгэл санаа болон эрүүл мэндийн хохиролд Засгийн газрын тогтоолоор тогтоогдсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож 2013 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000/21,5 хоног=8930 төгрөг 8930*14=125.020 төгрөгийг зовиур шаналал, сэтгэл санааны байдлаас болж түүнд хохирол учирсан гэж үзэж төрөөс гаргуулах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нийт 14 хоног хоригдсон бөгөөд түүний хууль бусаар 4 хоног хоригдсон талаар баримт хэрэгт байхгүй тул 14 хоногоор тооцсон болно.
Ч.Ннь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч Г.Год 12,000,000 төгрөгийг өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хөлс болгон төлсөн гэх бөгөөд үүнийг өөрт учирсан шууд хохирол гэж нэхэмжилснийг,
Нэхэмжлэгчийн гэрээс хураагдсан Шилүүс мийн арьсанд Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн шинжилгээний төлбөрт төлсөн 80.000 /наян мянга/ төгрөг төлсөн зэрэг нийт 12.080.000 /арван хоёр сая наян мянга/ төгрөгийг мөн төрөөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь: нэхэмжлэгч нь өмгөөлөгч Г.Гоос хууль зүйн туслалцаа авч 12 сая төгрөг төлсөн нь Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, Г.Гын Хаан банкны дансны хуулбар, бэлэн мөнгөний орлогын баримт /ХХ-3-11/хуудсаар тогтоогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д ...хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлнө... гэж заасан байх ба мөн нэхэмжлэгч нь тухайн Шилүүс мийн арьсыг гэртээ хадгалсан гэсэн үндэслэлээр мөн сэжиглэгдэн шалгагдсан байх ба шилүүс мийний гэх арьсыг ямар амьтны арьс болох түүний нас эрэгчин эмэгчин алин болох, ховор амьтны жагсаалтанд тооцогдох эсэх талаар дүгнэлтийг гаргуулж төлбөрийг Ч.Нтөлсөн талаархи баримт ХХ-ийн 61-64,12 дугаар хуудсанд хавсаргагджээ.
Харин нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийн учир Улаанбаатар хотод шалгагдаж байх хугацаандаа 8 удаа Хөвсгөл аймагт ирж очсоноо 2 хүнээр тооцож 521.600 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаархи зорчигчийн тийз холбогдох баримтыг ирүүлээгүй, зөвхөн Улаанбаатар- Мөрөнгийн чиглэлийн нийтийн тээврийн зардлыг тухайн үед ямар үнэ ханштай байсан талаархи албан тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан нь нэхэмжлэгчийг тухайн хугацаанд Улаанбаатар Мөрөнгийн хооронд явсныг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үедээ бинзенд зарцуулсан төлбөрийн баримтууд гэх 26 хуудас /ХХ- 66-д/ баримтыг хэрэгт хавсарган ирүүлж 1.071.725 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баларсан, мөн нэхэмжлэгчийн тухайн төлбөрийг төлснийг нотлосон бичиглэлгүй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ч.Ннь эрүүгийн хэрэгт 125 хоног шалгагдсан ба энэ хугацаанд түүний олох байсан орлогыг тухайн сумын татварын байцаагчийн өдрийн 150-200 мянган төгрөгийн орлоготой гэсэн тодорхойлолт, мөн Ч.Н 2017 оны татварын тайлан зэргийг үндэслэн өдрийн 150.000 төгрөгөөр тооцож 18.750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч тайлан нь нотлох баримтын шаардлага хангаагүй тамга тэмдэг дарагдаагүй хуулбарласан хувь, мөн татварын орлогын талаархи тодорхойлолтыг гаргах эрхтэй албан тушаалтан гаргаагүй зэргээс дээрхи нотлох баримтуудыг үнэлж гаргах боломжгүй,
Мөн ХААН банкнаас тодорхойлолт гаргуулсны хөлс 20.000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25,2 дахь хэсэгт Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ ...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх,татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх... гэж заасан учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлд холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөхийн тулд лавлагаа гаргуулсны хөлсөө нэхэмжилсэн байх тул дээрхи тээврийн зардал, зарцуулсан төлбөрийн баримтаар, олох байсан орлого, лавлагаа тодорхойлолт авсны төлбөр зэрэг нийт 20.428.305 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхилоо.
Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Төрөөс хууль бусаар цагдан хоригдсоны улмаас сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон хохиролд 125.020 төгрөг, Эд хөрөнгийн хохиролд 12,080,000 төгрөг, нийт 12.205.020 төгрөгийг төрөөс гаргуулж , нэхэмжлэлийн шаардлага болох олох байсан орлого,тээврийн зардал, зарцуулсан төлбөрийн баримтаар Хаан банкны лавлагаа авсны хөлсөнд төлсөн гэх нийт 20.428.305 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 41.1.11-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 498 дугаар зүйлийн 498.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 12.205.020 / арван хоёр сая хоёр зуун таван мянга хорь/ төгрөгийг гаргуулан А овогт Чойжилын Н олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 20.428.305 / хорин сая дөрвөн зуун хорин найман мянга гурван зуун тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, 41.1.11, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.9-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААХҮҮ