Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ы *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2407000000284 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, , , тоотод оршин суудаг, урьд:

Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 ******* овогт *******ы ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Я.тэй маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тоотод Я.тэй хамт согтууруулах ундаан зүйл хэрэглэж байхдаа маргалдаж, түүнийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйсан.” гэв.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:

- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.ийн өгсөн: “...Би тоотод ганцаараа амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө гэртээ ганцаараа байхад ******* манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд бид хоёр юм яриад сууж байтал ах манай гэрт орж ирээд “гэр бариад өгөөч” гэж гуйхаар нь бид хоёр очиж гэрийг нь барьж өгсөн. ахын эхнэр хоол хийж өгөөд ах нэг шил 0.75 литрийн хэмжээтэй “ Хараа” нэртэй архи задалж, ******* бид хоёр хувааж ууж дуусгаад манай гэрт ирсэн. Тэгээд дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн хэмжээтэй “хараа” нэртэй архи аваад гэртээ ирж хоол хийж идсэн. ******* бид хоёр нөгөө архи хувааж ууж дууссан. Би нэлээн согтсон. Нэг мэдэхэд ******* бид хоёр хоорондоо маргалдаж, муудалцсан. Нэг мэдэхэд ******* намайг гараараа цохиж байсан. Тэгээд би унтаад өгсөн. Өглөө нь сэрсэн чинь ******* байхгүй явчихсан байхаар нь би босоод нүүрээ толинд харсан чинь хөхрөөд хавдчихсан байсан. Би *******ийг цохиж зодоогүй, бид хоёр өмнө нь муудалцаж байгаагүй. Дүүргийн эмнэлэгт үзүүлсэн. Надад тусал хийгээд гэмтлийн эмнэлэг явж зураг авхуул гэж зөвлөгөө өгсөн. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлж, зураг авхуулсан. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 06-07 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №508 дугаартай:

1. ийн ийн биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Тухай хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна.

3. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дахь тал/,

-яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Я.ийн эрүүл мэндэд биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №508 дугаартай дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Б.******* нь хохирогч Я.тэй хамт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хоёул биеэ удирдах чадваргүй болж, хоорондоо маргалдсаны улмаас түүний биед зүүн хацар, шанаа, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Б.*******т Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч Я.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 124,762 төгрөгийг шүүгдэгч төлсөн, хохирогчоос баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна......” гэх,

Шүүгдэгч Б.*******: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх санал, дүгнэлт гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Б.******* нь урд 5 удаагийн ял шийтгэлтэй /хх-ийн 26 дахь тал/ ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ээлжийн ажилтай үед анд байрлах, “*******” ХХК-ийн байрнаас гарахгүй байх, бусад үед ******* хот ны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд ээлжийн ажилтай үед анд байрлах, “*******” ХХК-ийн байрнаас гарахгүй байх, бусад үед ******* хот ны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Ялтан Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.БАЯСГАЛАН