Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 0253

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч  Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: Н.Гэрэлмаа

иргэдийн төлөөлөгч: Д.Өлзийням

шинжээч эмч : С.Чулуунсүх

шүүгдэгч Ц.Мягмарбаярын  өмгөөлөгч: Д.Цэвээнцэрэн, С.Батболд

шүүгдэгч Д.Ганбаатарын  өмгөөлөгч: Б.Дамба

шүүгдэгч Д.Тунгалагын  өмгөөлөгч: М.Алтанцэцэг

гэрч Т.Золжаргал, Г.Нарангэрэл, Б.Эрдэнэ-Очир, О.Жаргалсайхан, Г.Батсүх

шүүгдэгч: Ц.Мягмарбаяр, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Алаг адуутан овогт Цэгмэдийн Мягмарбаярт, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Олхонууд овогт Даваацэрэнгийн Ганбаатар, Олхонууд овогт Даваацэрэнгийн Тунгалаг нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625014110 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Алаг адуутан овогт Цэгмэдийн Мягмарбаяр, 1968 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай  суманд  төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай  дунд боловсролтой,кип автоматикч мэргэжилтэй, Ибиза бааранд зохион байгуулагч  ажилтай, ам бүл 4,эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 12а дугаар байрны 24 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:ХЙ68072396,

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Даваацэрэнгийн Ганбаатар,1992 оны  7 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд  суманд  төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн  дунд   боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 , эцэг, эхийн  хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4а хэсэг Сургуулийн 1584  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дах хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:ПЮ92072051,

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Даваацэрэнгийн Тунгалаг ,1987 оны  8дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Жаргалант  суманд  төрсөн, 30 настай, эмэгтэй,  бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 4а хэсэг Сургуулийн 1584  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ПЮ87080363,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Ц.Мягмарбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза нэртэй бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлж байсан Д.Ганбаатар, Д.Тунгалаг нартай хүч хэрэглэн танхайрсан үйлдлийн улмаас маргалдаж улмаар Д.Ганбаатарын толгойд бейсболын цохиураар нэг удаа цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

          Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа баар хаасан, гар гэдэг зүй ёсны шаардлага тавьсан тус баарны зохион байгуулагч Ц.Мягмарбаяртай маргалдаж бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нүүрэнд нь цохиж хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч Ц.Мягмарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үүрийн 03 цаг орчимд манай баар хаах гээд сүүлийн гурван дуу явж байсан. Тэгэхэд нэг ширээ хүнтэй үлдсэн байсан. Зөөгч Батсүх хамгаалагч Баасансүхэд хэлж хаах цаг болсон уух юмаа уугаад гарна уу гэдэг шаардлагыг 2 удаа тавьсан шөнийн 02:45 минутаас 03:45 минут хүртэл хаах гэж байгаа тул гарах шаардлагыг хамгаалагч тавьж байсан. Би тухайн үед текен дээр бармен Жаргалсайхантай тооцоо хийж байсан. Тухайн ширээн дээр сууж байсан хүмүүс болох Д.Ганбаатар, Д.Тунгалаг гэсэн хүмүүс хоорондоо маргалдаад байсан гэнэт Д.Тунгалаг ирээд намайг учир зүггүй цохиж эхэлсэн. Д.Ганбаатар ирээд манай эгчийг пизда гэлээ гээд намайг цохьсон. Сүүлд нь Б.Эрдэнэ-Очир ирээд намайг бас цохьсон хамгаалагч Баасансүх бид нарыг салгахад. Би хойд өрөө рүү зугтаж орж хойно байсан бейсболын цохиураар айлгахаар авч гарч ирсэн Д.Ганбаатар намайг цохих гэхэд гарыг нь цохих гэж байгаад хальт цохиод толгойг нь цохьсон. Гэтэл Д.Тунгалаг над руу пивоны шил шидсэн гэв.

Шүүгдэгч, хохирогч Д.Ганбаатар  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хэрэг болсон өдөр найзуудтайгаа уулзаад тус бааранд ороод үйлчлэгчээс нь хэдэн цагт хаах талаар асуухад 04 цагт хаана гэсэн. Ороод удаагүй байтал үйлчлэгч нь ирээд манайх хаах болсон авсан зүйлээ уучихаад гараарай гэсэн. Эгчтэйгээ тараад эгчийн найзууд, манай найзууд нийлээд 6 -уулаа болж нэг ширээн дээр суусан. Тэгээд манай эгч Д.Тунгалагыг шүүгдэгч Ц.Мягмарбаяр хэл амаар доромжлоод байсан. Манай эгчийг цохьсон байдаг. Ц.Мягмарбаяр нь бейсболын цохиураар 2 удаа миний толгойн тус газар цохьсон. Ц.Мягмарбаяраас эмчилгээний зардал, цалин, шатахуун, эмнэлэгт байсан хоол хүнс, ариун цэврийн хэрэглэл зэрэг нийт 9 960 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Д.Тунгалаг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00:30 цагт гэрээсээ гарсан. Тухайн үед Г.Золжаргал гээд найзын ээж хавдар туссан сэтгэл санаа муу байна гармаар байна гээд манайд ирсэн учир гарсан. Нөхөр ажлаас 00 цагт ирээд бид хоёр зөрж гарсан. Тус бааранд 00-01 цагын орчим найз, бэр хоёртойгоо орсон. Орохдоо хэдэн цаг хүртэл ажиллах бэ гэхэд хамгаалагч нь 04 цаг хүртэл ажиллана гэж хэлсэн. Бүжгийн талбай дээр дүүтэйгээ санамсаргүй таараад бид хоёр манайд очиж хонохоор ярьсан. Тэгж байгаад бид хэд ширээгээ нийлүүлж суусан. Хэдэн пиво захиж уучихаад, зөөгчөөс нь хаах болж байгаа юу дахиад пиво захих гэсэн юм гэсэн зөөгч пиво захиж болно гэсэн. Тэрнээс хойш хамгаалагч нь байн байн ирээд байсан. Ц.Мягмарбаяр ширээний хажууд ирээд гарцгаа гэж хэлээд хэл ам ойлгодоггүй юм уу гээд эмэгтэйг нь гичий гээд, эрэгтэй нь нохой гэж харааж байсан. Манай дүү босоод яагаад эмэгтэй хүнийг гичий янханаар нь дуудаад байгаа юм гэж уурласан. Баарны чинь зохион байгуулагч гэж хэн байна гээд бид уулзаж эвээр учраа олоод гарах гэхэд Ц.Мягмарбаяр би байна гэсэн. Би текен дээр зогсож байхад арын өрөөнөөсөө бейсболын цохиур гаргаж ирээд манай дүүг цохьсон байсан. Манай найз ирээд дүү чинь ухаан алдаад уначихлаа гэхэд би дүүгээ цохиулсан гэдгийг мэдсэн. Би Ц.Мягмарбаярын хэлж байгаа шиг пивоны шил шидээгүй савтай ундаа авч шидсэн. Дүүг маань нүдэн дээр маань цохиод унагчихсан учир би уурлаж цагдаа, эмнэлэг дуудаач гэсэн. Түргэний машин ирээд эмнэлэг аваад явах хооронд 3 удаа ухаан алдаж унасан. Ийм хэрэгт холбогдож байгааг мэдээгүй дүүгээ эмнэлэгээр эмчлүүлж байсан гэв.

           Шүүгдэгч Ц.Мягмарбаяр  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тэгтэл нөгөө согтуу эмэгтэй над дээр хүрч ирээд та нар юу гээд байгаан хаах гэж байгаа талаараа 10 минутын өмнө хэлэхэд яадаг юм бэ гэхээр нь би тэр эмэгтэйд би та нарыг юу гээчгүй худалдаж авсан зүйлээ ууя л гэж хэлсэн гэтэл хамт явсан бараан өнгийн хувцастай махлаг биетэй 175 см орчим өндөртэй залуу намайг заамдаад миний зүүн талын шанаан тус газар гараараа нэг удаа цохитол нөгөө согтуу эмэгтэй миний хажуу талаас зүүн талын гуя хэсэгт хөлөөрөө өшгиглөсөн. Тэгтэл манай ажилчид ирээд намайг салгаад авсан. Нөгөө согтуу эрэгтэй над дээр ахиж ирээд намайг заамдаж байгаад миний нүүрэн тус газар гараараа цохитол хамт явж байсан эрэгтэйчүүд нь намайг мөн адил хажуу талаас нүүрэн тус газар цохиод байсан. Тэгтэл манай хамгаалагч болон зөөгч нар ирээд салгатал миний өмсөж байсан ноосон цамцыг махлаг биетэй залуу нь урчихаар нь би хойшоо ухраад пабруу гүйж орсон. Тухайн үед миний уур хүрээд пабд байсан бейсболын цохиурыг аваад пабаас гараад иртэл нөгөө махлаг залуу дээгүүрх хувцсаа тайлчихсан манай хамгаалагч болон зөөгч нарт агсам согтуу тавиад байхаар нь би түүнийг айлгах гээд гартаа барьсан байсан төмөр бейсболын цохиураар далайтал миний хажуу талаас агсам тавиад байсан залуугийн найз нь миний зүүн гараас бариад автал миний урд байсан эрэгтэйн толгойн тус газар нь цохичихсон. Би уул нь хэн нэгэн хүнийг цохих гэмтээх санаа байгаагүй. Архи уучихаад гарахгүй агсам тавиад байхаар нь айлгах гээд л бейсболын төмөр цохиураар далайтал цохисон юм гэжээ./хх-н 13-14/

Хохирогч Ц.Мягмарбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн маргаан болдог өдөр эхэлж Ганбаатарын төрсөн эгч нь намайг эхэлж нүүрэн тус газар цохисон. Харин дараа нь Ганбаатар ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүрэн тус газар болон бие рүү хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Би Ганбаатарт эхлээд гар хүрээгүй түүнийг зодсон асуудал надад байгаагүй. Ганбаатар миний цамцны захаар миний хоолойг боож цамцыг минь хүртэл урсан гэжээ./хх-ийн 14/

Шүүгдэгч Д.Ганбаатар   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Уг бааранд миний төрсөн эгч Тунгалаг 2 эмэгтэй найз нарынхаа хамт сууж байхаар нь би Эркатай  хамт эгчийнхээ сууж байгаа ширээнд нь хамт суусан. Намайг ирсэн гээд мөн эгчийн найз нар байхаар нь манай найз Эрка 4 шил пиво авч би түүнээс нь 1 шилийг нь уусан. Тэгээд эгч болон найз нарынхаа хамт сууж байтал тэр баар хаах цаг нь боллоо гэсэн. Тэгэхээр нь авсан юм аа ууж дуусгаад гарлаа гэж хэлсэн. Тэгсэн манай эгчтэй тус баарны хүмүүс муудалцаад хэрэлдээд байхаар нь би эгчийнхээ араас очсон. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Би бааранд орохоосоо өмнө хэн нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон зүйл надад байхгүй гэжээ. /хх-ийн 10-12/ /хх-н 11-12, 15-17/

Шүүгдэгч Д.Тунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний төрсөн дүү Ганбаатар тухайн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шархаданд миний нөхрийн микро машиныг янзалж байгаад орой гэртээ харина гээд 21.00 цагийн орчимд явсан. Үүний дараа би гэрээсээ 00.00 цагийн орчимд гараад өөрийн бэр болох Нарангэрэл болон найз Золоо нарын хамт Кино үйлдвэрийн автобусны буудал дээр байрлах Ибиза бааранд шөнийн 00.30 цагт орсон. Тухайн бааранд ороод 0.5 литрийн савалгаатай архи нэг шилийг мөн ундаа зэрэг зүйл авсан. Авсан архиа задлаад дээрээс нь нэг нэг ундаа уугаад бүжиглэж байтал манай бэр Нарангэрэл арагшаа эргэж хардаа танай дүү Ганбаатар сууж байна гэсэн. Тухайн ширээнд манай дүү Ганбаатар болон түүний найз Эрка мөн танихгүй 2 эмэгтэйн хамт байж байсан. Тэгэхээр нь би сууж байсан ширээн дээр нь очоод та нар юу хийж байгаа юм гэртээ харьдаггүй юм уу гэхэд манай дүү за одоо явлаа дүү нь бараг архи уугаагүй та надаа санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ манай гэр ойрхон юм чинь манайд очоод хоночих гэж хэлсэн. Манай дүү за тэгье би гарчихаад ирий гэж хэлээд хамт байсан 2 эмэгтэйн хамт гараад явсан. Удалгүй гаднаас манай дүү Ганбаатар түүний найз нар болох Эрка, Сайханаа нарын хамт орж ирсэн. Тэгтэл манай дүүгийн найз болох Эрка эгч нартаа юм авч өгнөө гэж хэлээд баарнаас хэдэн шил пиво авсан. Бид нар ширээндээ суугаад авсан архи болон пивоо дөнгөж уугаад байж байтал удалгүй баарны хамгаалагч ирээд ахаа эгчээ манайх хааж байна гэхээр нь бид нар за миний дүү гэсэн. Тэгээд хамгаалагч цаашаа яваад текрүү очоод буцаж хүрч ирээд ахаа, эгчээ манайх хаасан гэхээр нь би за одоо гарлаа миний дүү гэж хэлэхэд цаана байсан эрэгтэй хүн та гар гээд байхад яагаад гарахгүй байгаа юм бэ хаанаас ирсэн нохой нар бэ гэх мэт зүйл хэлэхээр нь бид нар дөнгөж юм захиалаад байж байна гэдэг талаар хэлсэн. Тэгтэл тэр ах хэл амаар доромжлоод байхаар нь би заалны голд очоод та нар дөнгөж юм аваад удаагүй байхад  үйлчилгээний цаг дууссан гэдэг талаараа хэллээ ш дээ эхлээд шууд хэлэхгүй яасан юм гэж хэлчихээд одоо гарлаа гэхэд нөгөө ах чи дуугүй бай чам шиг гичий мэдэхгүй гэсэн. Тэгтэл манай дүү цаанаас гарч ирээд чи яахаараа миний эгчийг гичий гэдэг юм гээд хоорондоо маргалдсан. Тэр хооронд би текэн дээр нь очоод зохион байгуулагчид нь та нар хаах болсон байсан юм бол бид нарт яах гэж юм зарсан юм бэ гэж уурлангүй хэлсэн. Тэгтэл нөгөө ах манай дүүг цохисон байсан. Манай найз Золоо над дээр ирээд танай дүүтэй зодолдох гээд байна чи наанаа хэрүүл хийж яах гээд байгаа юм дүү дээрээ оч гэсэн. Мөн манай бэр ирээд мөн л хаах байсан юм бол яах гэж юм зарсан юм гэж хэлсэн. Тэгж байтал манай нөхөр ирээд цагдаа түргэн дуудаач Хоодойг цохьчихлоо гэсэн. Эргээд хартал манай дүү шалан дээр хэвтэж байсан гэжээ. /хх-н 185-190/

  Ц.Мягмарбаяраас асууж тайлбар/ хх-н 4-5/

  Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: Model:  FLK-6016B гэсэн серийн дугаартай хар өнгөтөй камерын бичлэг хуулж хадгалах зориулалт бүхий төхөөрөмж залгуурын хамт Ц.Мягмарбаяраас хураан авав гэжээ.  /хх-н 6/

Эд зүйл, бичиг, баримт түр хураан авсан тэмдэглэлд: хар өнгийн ногоон өнгийн хөндлөн судалтай босоо захтай, захны урд хэсэгт цахилгаантай эрэгтэй хүний өмсгөл тодорхойгүй цамц нэг ширхэгийг хураан авсан байна.  / хх-н 7/

Эд зүйл, бичиг, баримт түр хураан авсан тэмдэглэлд: 2017.11.25-ны өдөр цагаан өнгийн металл гадаргуутай DA-9042 дугаартай Flash DYNAMITE гэсэн бичигтэй 84 см урттай, 6.98 см диаметртэй үзүүл хэсэгтээ бор шар өнгийн зүйлээр бохирлогдсон бейсболын цохиур нэг ширхэгийг хураан авсан байна.  / хх-н 8/

Эд зүйл хүлээлгөн өгсөн тэмдэглэл: хар өнгийн ногоон өнгийн хөндлөн судалтай босоо захтай, захны урд хэсэгт цахилгаантэй эрэгтэй хүний ноосон цамц нэг ширхэгийг Ц.Мягмарбаярт хүлээлгэн өгсөн байна./хх-н 9/

         Гэрч Н.Содбилэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Өвчтөн Д.Ганбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны 06.00 цагт манай эмнэлгийн БИГ тасагт ирж хэвтсэн. Өвчтөн анх ирэх үедээ ухаангүй  биеийн байдал хүнд орчинд харьцаагүй байдалтай байсан. Биед толгойн зүүн чамархайн зулаа орчимд хуйханд хаван хавдартай зүүн чихний суваг их хэмжээтэй цус гарсан байдалтай байсан. Өвчтөн гавлын суурь яс болон зүүн талын чамархайн яс хугарсан, тархины эдийн хоёр талын чамархайн дэлбэн дагзны хойно тархины эдэд олон тооны тархины эдийн няцрал цус хуралттай, тархины өндгөнбүрхүүлийн дээрх цус харвалттай байсан. Өвчтөний биеийн байдал одоогоор тогтвортой, эмийн эмчилгээ хийгдэж байгаа гэжээ. /хх-н 18/

  Гэрч Г.Батсүх  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хэсэг хугацааны дараа хамгаалагч Бааска ахыг ширээн дээр сууж байхад нөгөө согтуу эгч хамгаалагч руу чи бид нарыг хөөдөг хэн юм гэж хэлээд Бааска ахын гар луу гараараа цохиод байсан. Тэр эгчтэй явж байсан залуучуудаас махлаг биетэй ах нь ирээд нөгөө эгчийг салгах гээд нөгөө эгчийн одоо хэдүүлээ эндээс гарья гэтэл нөгөө эгч нь би ууж байсан юмаа дуусгана гээд уурлаад байсан. Тэгтэл Мягмарбаяр ах очоод хамгаалагч Бааска ахыг хэрэггүй боль миний дүү гэж хэлээд салгах гэж байхад нөгөө согтуу эгч  Мягмарбаяр ахын нүүрэн тус газар нь гараараа алгадаад чи намайг гичий гэдэг хэн бэ гээд дайраад эхэлсэн. Тэгтэл хамт явсан нэг ах нь дээгүүрээ өмсөж явсан хамаг хувцасаа тайлаад Мягмарбаяр ахыг заамдаж аваад чи манай эгч рүү дайрдаг хэн бэ гээд дайраад маргалдаад байж байтал нөгөө хар өнгийн хувцастай махлагдуу биетэй эгч манай захирлыг ахиад нүүрэн тус газар нь гараараа цохиход хамт байсан дээгүүрээ нүцгэн ах нь манай захирлын нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад цохьсон. Тэгтэл манай захирал дээгүрээ өмсөж байсан курткээ тайлаад хойд өрөө рүү орсон. Тэгтэл нөгөө хүмүүс манай хамгаалагч руу дайраад эхэлсэн. Хэсэг хугацааны дараа захирал хойд өрөөнөөс цагаан өнгийн төмөр бейсболын цохиур барьж гарч ирээд захирлыг цохиод байсан дээгүүрээ хувцасгүй ах дээр очоод чи намайг цохидог хэн бэ гэж хэлээд очиход нөгөө ах нь манай захирлын энгэрээс заамдаж бариад цаашаа нь түлхээд авсан. Тэгтэл манай захирал чи муу зүгээр байгаарай би чамайг цохино шүү гэтэл нөгөө дээгүүрээ хувцасгүй ах нь чи чаддаг юм бол намайг цохь гэсэн. Тэгтэл захирлыг хамгаалагч Бааска салгах гээд оролдож байтал захиралтай муудалцаж байсан дээгүүрээ хувцасгүй ах захирлыг яг цохих гэж байхад нь манай захирал түрүүлээд гартаа байсан цагаан өнгийн төмөр бейсболын цохиураар нөгөө ахын зүүн талын шанаа тус газар нь цохичихсон. Тэгтэл цохиулсан дээгүүрээ хувцасгүй ах нь газар унаад өгсөн гэжээ. /хх-ийн 19-21//хх-н 19-21/

  Гэрч О.Нэмэхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Миний нөхөр Цэгмид овогтой Мягмарбаяр нь 1968 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн. Би нөхөртэйгээ анх 1992 онд танилцаж гэр бүл болж байсан. Одоогоор нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ибиза нэртэй бааранд зохион байгуулагч ажилтай юм. Уг бааранд 2015 оноос эхлэн өдийг хүртэл ажиллаж байна. Миний нөхөр Ц.Мягмарбаяр нь гэр бүлдээ анхаарал халамж сайн, гэр бүлдээ хайртай, хувийн зан аашны хувьд тогтуун томоотой, эрхэлсэн ажилдаа нямбай, гэр бүлийнхээ төлөө байнга ажиллаж байдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа баг зэрэг хэрэглэдэг, байнга хэрэглээд байдаггүй юм. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай нөхөр тухайн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө ажил дээрээ байсан. Яагаад гэвэл өчигдөр 5 дахь өдөр байсан болохоор баар нь шөнийн 03.00 цаг хүртэл ажилладаг юм. Бааранд ажилладаг учраас байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүстэй харьцдаг болохоор ямар нэгэн байдлаар муудалцах зүйл гардаг байсан байх. Гэхдээ байнга хүмүүстэй маргалдаж муудалцаад  байдаггүй.  Манай нөхөр өчигдөрийн байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх учир нь тэрээр ажилтай байсан мөн машинаа барьж явсан болохоор архи хэрэглээгүй байсан байх. Намайг өмнө нь ажил дээр нь очиход манай нөхрийн өрөөнд бейсболын цохиур байдаг байсан. Харин түүнийг хэнийх гэдгийг нь би мэдэхгүй байна. Манай нөхөр 2008 онд Солонгос улсад ажиллахаар яваад 2014 онд Монголдоо ирсэн гэжээ. /хх-н 22-24/

Гэрч Г.Билэгсайхан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ганбаатар бид нар мөнгөөрөө авсан юмаа уучихаад гарна гэтэл хамгаалагч нь цаана байсан хүмүүст энэ хүмүүсийг гарга гэж хэлсэн. Тэгтэл цаана нь байсан нэг ах ирээд та нар гарцгаа гэтэл Тунгалаг эгч болон Ганбаатар бид 2 мөнгөөрөө авсан юмаа уучихаад гарна та нар 10 минутын дараа хаах байсан юм бол яах гэж 5 минутын өмнө нь пиво зарсан юм бэ гэтэл нөгөө ах Тунгалаг эгчийг чи муу гичий юу гээд байгаан, гудамжны архичин бэ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгтэл наанаас нь Ганбаатар чи миний эгчийг доромжилдог хэн бэ гээд хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгтэл нөгөө ах буцаад техний зүг яваад өгсөн. Тэгтэл араас нь Тунгалаг эгч болон түүний хамт байсан 2 эмэгтэй найз нар нь очоод хэрэлдээд байж байтал Ганбаатар архи уугаад согтчихсон байсан болохоор дээгүүрээ өмсөж байсан хувцасаа тайлаад нөгөө ахтай хэрэлдээд заамдалцаад байж байхаар нь би очиж салгасан. Ганбаатартай маргалдаж байсан ах цаана байсан өрөөрүүгээ яваад орсон. Тэр хооронд зөөгч нар болон барментэй хамт байсан хүмүүс хэрэлдээд байж байтал цаанаас нь нөгөө ах гарч ирээд миний хажуугаар гараад явахаар нь би анзаараагүй байж байгаад эргээд хартал Ганбаатарыг нөгөө ах цагаан өнгийн төмөр бейсболын цохиураар зүүн талын шанаан тус газар нь нэг удаа цохиод автал Ганбаатар газар унасан. Ганбаатар дээр яваад очиход ухаан алдсан зүүн талын чихнээс нь цус гараад байсан. Тэгтэл Ганбаатарыг цохьсон ах ална шүү муу пизда нар минь гээд бид нарт хэлээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. /хх-ийн 28-30/

Гэрч Ж.Нарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа тараад гэртээ 22.00 цагийн орчимд ирэхэд манай гэрт манай найз Золжаргал ирчихсэн байсан. Тэгээд би өөрийнхөө найз болон бэр Тунгалаг руу яриад бид нар нэг газар очиж сууж жоохон пиво уухаар болсон. Бид нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза бааранд орсон. Тухайн үед бааранд ороод 0.5 литрийн савалгаатай Вива архи 1 шилийг авч хувааж ууцгаасан.  Архи ууж байхдаа бид 3 нэмээд нэг нэг шил пиво авч уусан. Бид нар бааранд бүжиглээд байж байтал гаднаас манай бэрийн төрсөн дүү Ганбаатар хоёр эрэгтэй найзынхаа хамт орж ирэхээр нь бид нар ярилцаад хамт нэг ширээнд суухаар болсон. Тэгтэл Ганбаатарын нэг эрэгтэй найз нь би найзынхаа эгчтэй танилцсан гээд пиво нэмж авч өгөөд бид нар пивнуудаа ууж байтал гаднаас миний хадам ах ороод ирсэн бүжиглэж байсан. Тэгээд бид нар бөөндөө бүжиглээд пиво уугаад байж байхад хүмүүс эхнээсээ гарч байсан. Бид нарыг сууж байтал хамгаалагч нь ирээд одоо манайх хаах гэж байна гэхээр нь би хамгаалагчид хандаад бид нар худалдаж авсан юмаа уучихаад гарч болно биздээ гэтэл болно болно гэсэн. Нэг мэдэхэд текний хажуу талын бор хаалгатай өрөөнөөс дээгүүрээ эрээн өнгийн цамц өмссөн эрэгтэй хүн гартаа нэг зүйл барьчихсан гарч ирж байхыг би сайн харсан боловч түүнийгээ хэн нэгэн хүнд хэлж чадахгүй ямар ч тэнхэлгүй болчихсон байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хартал манай бэрийн дүү Ганбаатар дээгүүрээ шалдан хувцасгүй газар тэрийгээд уначихсан, чихнийх нь тэр хавиас цус их хэмжээгээр гарч байсан. Тунгалаг нөгөө эрээн өнгийн цамцтай залуу руу чи хүн алчихлаа гээд дайраад  байсан. Би тухайн үед архи уугаад согтчихсон байсан болохоор хэн Ганбаатарыг цохиж гэмтээсэн талаар мэдээгүй. Тунгалаг л эрээн цамцтай хүн рүү дайраад байхыг мэдэж байна. Ганбаатар гаднаас орж ирэхдээ согтуу байсан эсэхийг би мэдэхгүй байна. Учир нь би өөрөө архи уучихсан  байсан болохоор хэлж мэдэхгүй байна. Бид нар бааранд байхдаа хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаагүй зүгээр л бүжиглэж байсан гэжээ. /хх-н 31-33/

 Гэрч Б.Эрдэнэ-Очир  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Гаднаас орж ирээд Сайханаа архи уухгүй гээд ундаа авч уугаад харин бид нар ахиад нэг нэг пиво нэмж аваад ууж байхад тухайн баар нь хааж байсан болохоор тухайн баарны нэг хүн ирээд манайх одоо хаах гэж байна гэхээр нь бид нар авсан юмаа уучихаад гарлаа гэтэл цаашаа яваад өгсөн. Тэгээд удалгүй байж байтал ахиад нэг хүн ирээд манайх хаах гэж байна та нар одоо гар гээд байсан. Тэгэхээр нь бид нар мөнгөөрөө авсан юм чинь ууж дуусчихаад гарнаа гэж хэлсэн. Үүнээс болоод хамт байсан хүмүүс тухайн баарны хүмүүстэй хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл бид нарыг гар гээд хөөгөөд байсан 40 орчим насны эрэгтэй хүн хамт байсан эмэгтэйчүүд гичий, янхан гэх мэтээр доромжлоод харин бид нарыг архичингуудаа зайл гээд хөөгөөд байсан. Манай найз Ганбаатар эгчийгээ өмөөрөөд та нар одоо болилдоо эмэгтэй хүнийг яагаад доромжлоод байгаан гээд хоорондоо заамдалцаад байж байсан чинь хэсэг хугацааны дараа нөгөө ах алга болчихсон байж байснаа гэнэт гартаа төмөр бейсболын цохиур барьчихсан гарч ирээд Ганбаатар дээр очоод түүний толгой руу цохиод унагаасан. Тэгэхээр нь бид нар цагдаа болон эмнэлэг дуудсан гэжээ. /хх-ийн 34-36/

 Гэрч Т.Золжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Бид нар худалдаж авсан пивоо дөнгөж уух гэж байтал тус баарны зөөгч нь манайх одоо хаах гэж байна гэхэд надтай хамт явж байсан хүмүүс дөнгөж аваад ууж дуусаагүй байна. Ууж дуусаад гарлаа гэтэл цаана дижигийн хажууд байсан эрээн өнгийн цамцтай 40 гаран насны эрэгтэй хүн та нар зайлцгаалдаа гар гэхээр нь бид нар та одоо юу гээд байгаан гэтэл баар хаалаа зайлцгаа гээд уурлаад технийкээ хажууд очоод зогссон. Тэгэхээр нь Тунгаа, Нараа, Ганбаатар 2 найзынхаа хамт очоод бөөнөөрөө хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл нөгөө эрээн өнгийн цамцтай ах төмөр бейсболын цохиур гартаа барьчихсан байсан бөгөөд нөгөө хэд рүү харж байгаад эргээд хартал Ганбаатар шалан дээр уначихсан харин нөгөө эрээн өнгийн цамцтай ах гартаа төмөр бейсболын цохиур бариад зогсож байсан. Ганбаатарын чихнээс их цус гараад ухаан алдаад унахаар нь бид нар цагдаа эмнэлэг дуудсан гэжээ. /хх-ийн 37-39/

          Гэрч Т.Баасанбямба  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр манай ажил дээр надаас өөр хамгаалагч байхгүй амарсан байсан бөгөөд тухайн өдрийн шөнийн 04.00 цагийн орчимд манай баар хаах болсон учраас үйлчлүүлж байсан  хүмүүст манайх хаах гэж байна гэдгийг байсан бүх хүмүүст хэлсэн. Тэгтэл нэг ширээнд хамт сууж байсан 4 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүст манай зөөгч  Батсүх хаах гэж байгаа талаар хэлэхэд түүнийг хэл амаар доромжлоод бид нар худалдаж авсан зүйлээ хэзээ хаана яаж уухаа мэдэж  байна муу архичин зайл гэх мэтээр доромжлоод байхаар нь би тухайн  ширээн дээр байгаа хүмүүс дээр очоод манайх хаах гэж байна, бид нар бууж амармаар байна гэж сануулж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс хэрүүл хийх гээд байхаар нь би зөөгч  Батсүхийн хамт хажуу талын буйдан дээр суугаад гарахыг нь хүлээж байтал хар өнгийн хувцастай махлаг эгч нь юундаа үг сонсоод суугаад байгаан зайлаач муу сайн баарны архичингууд минь гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүмүүсээс холдоод хувцасны өрөөнд  хувцасааөмсөхөөр орсон. Намайг хувцасны өрөөнөөс хувцасаа солиод гараад иртэл тухайн хүмүүс баарны техэн дээр ирчихсэн манай зохион байгуулагч Мягмарбаяр ахыг хэдэн талаас нь цохиод байхаар нь би гүйж очоод тухайн хүмүүсийг салгаад гаргах арга хэмжээ авах гэтэл чам шиг ийм хамгаалагч  гэж байдаг юм уу гээд миний хэдэн талаас дайраад эхэлсэн. Би тухайн хүмүүсийг гар гэж хэлээд үүд рүү дагуулаад явсан. Тэгтэл хар өнгийн хувцастай махлаг эгч нь миний гар болон цээж рүү гараараа цохиод миний цамцнаас татаад зуураад байсан. Би тэр хүмүүстэй хэсэг маргалдаад үүдний ойролцоо байж байтал цаанаас нэг эрэгтэй нь ирээд яаралтай түргэн дуудаачээ хүн уначихсан босохгүй байна гэхээр нь хартал баарны текний хажууд хамт явж байсан нэг эрэгтэй нь газар уначихсан байсан. Надтай маргалдаад байсан хүмүүс бүгд газар унасан залуу дээр очоод та нар хүн алчихлаа гээд бид нарлуу дайраад байсан. Эмнэлэг цагдааг хэн дуудсан талаар би мэдэхгүй байна. Хэрэг болсон өдөр манай баарыг зохион байгуулагч Мягмарбаяр болон Өнөрсайхан нар хариуцан ажиллуулж байсан. Би тухайн үед нөгөө хүмүүсийг гаргах гэж байсан болохоор Мягмарбаяр ахыг хаана байсан талаар мэдээгүй. Би цохиурын талаар мэдэхгүй. Би Мягмарбаяр ахыг хүн цохиж байхыг хараагүй гэжээ. /хх-н 39-41/

Гэрч О.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Сүүлийн 3 дуу явж дуусаад ганцхан ширээний хүмүүс үлдсэн бөгөөд тэр ширээнд сууж байсан хүмүүст манай зохион байгуулагч болон хамгаалагч, зөөгч нар сануулж хэлсэн. Тэгтэл тэр хар өнгийн хувцастай махлаг биетэй эмэгтэй нь бид нар ууж байгаа зүйлээ дуусчихаад гарна чи хэн бэ гээд манай зохион байгуулагч, хамгаалагч нар луу дайраад байхаар нь би хамгаалагчид наад хүмүүсээ орхи авсан зүйлээ ууж дуусаад гарах байх гэж хэлсэн. Тухайн ширээний хүмүүст хандаж гарах талаар хэлэхэд хар өнгийн цамцтай махлаг шар царайтай эмэгтэй текний хажууд зогсож байсан зохион байгуулагчийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад авсан гэжээ. /хх-ийн 42-44/

 Гэрч Б.Ариунтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би ажил дээрээ 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18.00 цагийн орчимд ирсэн. Ажил дээрээ ирээд заал болон ажлынхаа байрыг цэвэрлээд ажил ихтэй байсан. Тухайн өдөр манай баар 03.00 цаг болгоод хаах болсон талаар Дижи хэлээд сүүлчийн 3 дуу явлаа гэж хэлсэн. Сүүлийн 3 дуу явж дуусаад манай бааранд байсан хүмүүс эхнээсээ гарсаар байгаад  нэг ширээнд 7 хүн үлдсэн бөгөөд тухайн ширээнд 3 эмэгтэй, 4 эрэгтэй хүмүүс сууж байсан. Уг ширээний хүмүүст манай зөөгч  Батсүх хаах болсон талаар хэлээд ширээн дээр байсан бохирыг аваад явсан. Тэгтэл тэр хүмүүс гарахгүй байсан бөгөөд ширээнийхээ ойролцоо бөөлжөөд байхаар нь би тэр хүмүүс дээр очоод бохирдуулсан зүйлийг нь цэвэрлэсэн. Тэр хооронд манай хамгаалагч Бааска ах очоод манай баар хаах гэж байна гэдэг талаар хэлэхэд тус ширээнд сууж байсан хар өнгийн хувцастай махлаг шар царайтай эгч хамгаалагч руу ширээн дээр байсан хоосон пивоны шилийг авч шидээд та нар бид нарыг хөөгөөд байгаа юм уу, муу архичин пизда минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь Бааска ах ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр цаашаа очоод хажуу талын буйдан дээр хүлээж нилээн удаан сууж байгаад ахиад манайх хаах болсон байна гэтэл хэл амаар доромжлоод байсан тул Бааска ах холдоод явчихсан. Гэтэл текний хажууд зогсож байсан зохион байгуулагч  Мягмарбаяр ах руу дайраад доромжлоод эхэлтэл нөгөө дайраад байсан махлаг эмэгтэйн дүү нь гээд эрэгтэй ирээд Мягмарбаяр ахын хоолойг боож байхад нь эгч нь гэх эмэгтэй Мягмарбаяр ахын нүүр лүү гараараа алгадаж цохитол хамт байсан хүмүүс нь бүгдээрээ босож ирээд бөөнөөрөө дайраад эхэлсэн. Тэгтэл Бааска ах очоод салгах гэтэл 2 эрэгтэй залуу нь хамгаалагчийн нүүр лүү гараараа цохиод байсан. Тэр хооронд Мягмарбаяр ах салаад цаана байдаг өөрийнхөө өрөө рүү гүйгээд явсан. Бааскаа нөгөө хүмүүстэй үлдээд үүдрүү явуулж байсан. Тэр хооронд би ариун цэврийн өрөө цэвэрлэх гээд явсан. Өрөөгөө цэвэрлэчихээд гараад иртэл бүжгийн талбай дээр нөгөө бүдүүн залуу уначихсан түүний хэвтэж байгаа газар цус болчихсон байсан. Удалгүй цагдаа эмнэлэг орж ирсэн. Эмч үзээд нөгөө залуугийн толгойг боож өгөөд байж байтал нөгөө эрэгтэй нэг найзтайгаа хамт ариун цэврийн өрөө рүү оросн. Би араас нь ортол тэр хоёрын яриа сонсогдож байсан. Тэр хоёр ярихдаа зүгээр үү гэхэд нөгөө толгойдоо цохиулсан залуу зүгээр ээ би жоохон согтоод байх шиг байна гэж байсан. Тухайн өдөр баарыг Мягмарбаяр ах хариуцан ажиллуулж байсан. Би Мягмарбаяр ахыг хүн цохиж байхыг хараагүй гэжээ.  /хх-н 45-47/

 Гэрч Г.Төмөрбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр намайг гэртээ байж байтал манай эхнэр Тунгалаг над руу яриад хүрээд ир кино үйлдвэрийн автобусны буудлын хажууд байдаг бааранд байна гэж шөнийн 03.00 цагийн орчимд хэлсэн. Тэгэхээр нь би тухайн бааранд очиход манай эхнэр өөрийнхөө 2 эмэгтэй найзтай харин манай эхнэрийн дүү Ганбаатар өөрийнхөө 2 найзын хамт тухайн бааранд байсан. Намайг орж ирээд нээх удаагүй байтал хамгаалагч гэх залуу одоо гарцгаа баар хаасан гэхэд манай эхнэр хэрвээ та нар хаах л байсан юм бол 15 минутын өмнө юмаа зарчихаад яагаад одоо гаргах гээд байгаа юм бэ гэсэн. Ингээд маргаан эхэлсэн. Манай эхнэрийг гар зайл гээд орилоод байсан. Манай эхнэр ч та нар яагаад хүн доромжлоод байгаа юм гэж орилсон. Би ширээн дээр л сууж байсан. Манай эхнэр нөгөө хүмүүстэй текний дэргэд очоод маргаж байтал текний цаад талаас нэг эрэгтэй хүн гартаа урт мод юм уу эсвэл төмөр зүйл барьчихсан гарч ирээд чи муу яах гээд байгаан гээд манай эхнэрийн төрсөн дүү Ганбаатар луу дайрсан. Түүнийг боль гэхийн завдалгүй Ганбаатарын толгой тус газарт нь нэг удаа нөгөө мод юм уу төмөрөөр цохисон. Ганбаатар тэр дороо ухаан алдаад унасан. Намайг бааранд ирэхэд манай эхнэр болон түүний дүү Ганбаатар нар нилээн халчихсан байсан гэжээ. /хх-н 54-56/

 Гэрч Д.Батбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ГССҮТ-ийн ХАЯТТ-д жижүүрт гарч байсан. Намайг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд жижүүртэй байх хугацаанд Д.Ганбаатар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны 05.10 цагийн орчимд ирсэн бөгөөд тухайн үед архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн огиж бөөлжиж байхаар нь рентген зурагт оруулж Гавал тархины тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Ганбаатар анх эмнэлэгт ирэх үедээ чихнээс нь цус гарсан биедээ ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй, өвчтөн орчиндоо ямар нэгэн харилцаа байхгүй байсан болохоор хамт ирсэн хүмүүсээс нь юу болсон талаар асуухад толгой тус газраа бейсболын цохиураар цохиулсан гэж байсан. Ганбаатар анх эмнэлэгт ирэхдээ ил шарх сорви байгаагүй харин амнаас нь архи үнэртэж байсан. Тухайн үед Ганбаатарын чихнээс цус гарч байсан болохоор түүнийг рентген зурагт оруулж  гавал тархины тасагт хэвтүүлсэн гэжээ. /хх-н 57-58/

Хяналтын камерын DVR дискенд байгаа бичлэгт шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 59-60/

  Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол  /хх-н 61/

      Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол  /хх-н 62/

     2016.12.29-ний өдрийн 6993 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан 1 ширхэг уранхай байна.

2.Дээрх уранхайг хаана, ямар хэмжээтэй гарсан болохыг үзлэг  шинжилгээний хэсгээс харна уу

3.Дээрх шинэ гарсан уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар цаг хугацаанд гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна гэжээ.  /хх-н 63-64/

        2016.12.01-ний өдрийн 16134 тоот шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт

1.Ганбаатарын биед баруун зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн тархины эдийн няцралууд, тенториумын баруун хэсэг болон баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины хаван, зүүн чихний дэлбэн ба чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ.  /хх-н 65/

    Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол  /хх-н 67-68/

          2016.12.09-ний өдрийн 7114 дугаартай шинжээчийн дүгнэлт:

         1.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын  дүрс бичлэгийн төхөөрөмж нь шинжилгээнд тэнцэнэ

         2.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид бичлэг хадгалагдаж байна. Эдгээр дүрс бичлэгүүдийг DVD дискинд хуулбарлав.

        3.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид хадгалагдаж байгаа дүрс бичлэгүүд нь ямар нэг цэнгээний газрын гадна  ба дотор хэсгийг харуулсан дүрслэлтэй байна.

        4.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийн 10 дугаартай камерын 2016-11-25 03:36:56 секунтээс 2016-11-25 03:47:12 секунт хүртлэх, 03 дугаартай камерын 2016-11-25 03:37:48 секунтээс 2016-11-25 03:39:48 секунт хүртлэх үйлдлийн дарааллыг тодорхойлов.

        5.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийн дүрс бичлэгүүдэд дуу авиа бичигдээгүй байна.

       6.Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид бичигдсэн дүрс бичлэгүүдийн дүрсний нягтрал багатай байх бөгөөд тодруулан шинжлэхэд дүрслэл нь сарниж тодрохгүй байна гэжээ. /хх-н 69-73/

    2016.12.08-ны өдрийн 10244 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 74/-д Шинжилгээнд ирүүлсэн бейсболын цохиур дээр цус илрээгүй гэжээ.

    Шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол  /хх-н 75-76/

    Дахин шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-н 77/

    Толгойн компьютерт томографийн шинжилгээ/хх-н 78-85/

Хэргийн материалаар хийгдсэн  шүүх эмнэлэгийн шинжилгээ 77 тоот акт дүгнэлтэд:

1.Урьд гарсан ¹16134 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Ганбаатарын биед баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн тархины эдийн няцралууд, тенториумын баруун хэсэг болон баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины хаван, зүүн чихний дэлбэн ба чихний ар хөхлөг  хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.Дээрх баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Сэжигтэн Мягмарбаярын шууд үйлдлээр үүссэн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

6.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-н 85-88/

          2016.11.29-ний хүний биедхийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 16094 тоот дүгнэлтэд:

         1.Мягмарбаярын биед зүүн хацар, хүзүү, зүүн эгэмэнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой

         3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 89/

          Шинжээч эмч Д.Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний  гаргасан дүгнэлт миний гарын үсэг мөн байна. Зүүн бугалгын цус хуралтыг гараар цохиход үүсэх боломжтой. Харин бусад гэмтлийг гараар цохиход үүсэх боломжгүй.  Бусад гэмтлийг хүний хумсаар болон бусад мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ цус хураа, зөөлөн эдийн гэмтлийн эдгэрэх хугацаа нь дөрвөн долоо хоног буюу 28 хоногоос доош байдаг учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-н 90/

        Шинжээчийн дүгнэлтийг таницуулсан тэмдэглэл/хх-н 91-96/

        Өвчний түүхийн хуулбар/хх-н 133-140/, Ц.Мягмарбаяраас Д.Ганбаатарын эмчилгээ болон ар гэрт нь мөнгө өгсөн баримт: эмчилгээнд: 2.106.360, ар гэрт нь 1.900.000 төгрөг нийт 4.006.360 төгрөг өгсөн гэжээ /хх-н 146/, эмчилгээний баримтууд /хх-н 147-162/

           Ц.Мягмарбаярыг О.Нэмэхбаяр, М.Идэрхангай нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 99-104/

           Д.Ганбаатарт гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 105/

           Ц.Мягмарбаярыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 106-114/

           Д.Ганбаатарыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 115-120/,

           Д.Тунгалагийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 184-192/

          Ц.Мягмарбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 121 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н123/

Д.Ганбаатарын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 131 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:. /хх-н 132/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 196-199/

Д.Тунгалагийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 200 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:урьд нь ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна. /хх-н 202/, зэрэг болно.

  Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь  2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа баар хаасан, гар гэсэн шаардлага тавихад нь авсан юмаа дуусгаад гарна, хаах байсан юм бол яах гэж үйлчилгээ хийсэн юм гэх мэтээр маргаан үүсгэн улмаар ширээнээс босож текний дэргэд зогсож байсан тус баарны хамгаалагч, зохион байгуулагч Ц.Мягмарбаяр нар луу давшлан  маргалдаж Ц.Мягмарбаярын  нүүрэнд нь цохиж хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Ц.Мягмарбаярын биед зүүн хацар, хүзүү, зүүн эгэмэнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх-н 89/

Хохирогч Ц.Мягмарбаярын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн … гэнэт Д.Тунгалаг ирээд намайг учир зүггүй цохиж эхэлсэн. Д.Ганбаатар ирээд манай эгчийг пизда гэлээ гээд намайг цохьсон. Сүүлд нь Б.Эрдэнэ-Очир ирээд намайг бас цохьсон хамгаалагч Баасансүх бид нарыг салгахад. Би хойд өрөө рүү зугтаж орж хойно байсан бейсболын цохиураар айлгахаар авч гарч ирсэн Д.Ганбаатар намайг цохих гэхэд гарыг нь цохих гэж байгаад хальт цохиод толгойг нь цохьсон. Гэтэл Д.Тунгалаг над руу пивоны шил шидсэн гэсэн мэдүүлэг

        Гэрч Т.Баасанбямбын  мөрдөн байцаалтад  өгсөн … манай зөөгч  Батсүх хаах гэж байгаа талаар хэлэхэд түүнийг хэл амаар доромжлоод бид нар худалдаж авсан зүйлээ хэзээ хаана яаж уухаа мэдэж  байна муу архичин зайл гэх мэтээр доромжлоод байхаар нь би тухайн  ширээн дээр байгаа хүмүүс дээр очоод манайх хаах гэж байна, бид нар бууж амармаар байна гэж сануулж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс хэрүүл хийх гээд байхаар нь би зөөгч  Батсүхийн хамт хажуу талын буйдан дээр суугаад гарахыг нь хүлээж байтал хар өнгийн хувцастай махлаг эгч нь юундаа үг сонсоод суугаад байгаан зайлаач муу сайн баарны архичингууд минь гээд дайраад эхэлсэн.. Намайг хувцасны өрөөнөөс хувцасаа солиод гараад иртэл тухайн хүмүүс баарны текэн дээр ирчихсэн манай зохион байгуулагч Мягмарбаяр ахыг хэдэн талаас нь цохиод байхаар нь би гүйж очоод тухайн хүмүүсийг салгаад гаргах арга хэмжээ авах гэтэл чам шиг ийм хамгаалагч  гэж байдаг юм уу гээд миний хэдэн талаас дайраад эхэлсэн. Би тухайн хүмүүсийг гар гэж хэлээд үүд рүү дагуулаад явсан. Тэгтэл хар өнгийн хувцастай махлаг эгч нь миний гар болон цээж рүү гараараа цохиод миний цамцнаас татаад зуураад байсан гэсэн мэдүүлэг. /хх-н 39-41/

Гэрч О.Жаргалсайханы мөрдөн байцаалтад өгсөн … тэр хар өнгийн хувцастай махлаг биетэй эмэгтэй нь бид нар ууж байгаа зүйлээ дуусчихаад гарна чи хэн бэ гээд манай зохион байгуулагч, хамгаалагч нар луу дайраад байхаар нь би хамгаалагчид наад хүмүүсээ орхи авсан зүйлээ ууж дуусаад гарах байх гэж хэлсэн. Тухайн ширээний хүмүүст хандаж гарах талаар хэлэхэд хар өнгийн цамцтай махлаг шар царайтай эмэгтэй текний хажууд зогсож байсан зохион байгуулагчийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад авсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 42-44/ /

 Гэрч Б.Ариунтуяагийн  мөрдөн байцаалтад өгсөн … Уг ширээний хүмүүст манай зөөгч  Батсүх хаах болсон талаар хэлээд ширээн дээр байсан бохирыг аваад явсан. Тэгтэл тэр хүмүүс гарахгүй байсан бөгөөд ширээнийхээ ойролцоо бөөлжөөд байхаар нь би тэр хүмүүс дээр очоод бохирдуулсан зүйлийг нь цэвэрлэсэн. Тэр хооронд манай хамгаалагч Бааска ах очоод манай баар хаах гэж байна гэдэг талаар хэлэхэд тус ширээнд сууж байсан хар өнгийн хувцастай махлаг шар царайтай эгч хамгаалагч руу ширээн дээр байсан хоосон пивоны шилийг авч шидээд та нар бид нарыг хөөгөөд байгаа юм уу, муу архичин пизда минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь Бааска ах ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр цаашаа очоод хажуу талын буйдан дээр хүлээж нилээн удаан сууж байгаад ахиад манайх хаах болсон байна гэтэл хэл амаар доромжлоод байсан тул Бааска ах холдоод явчихсан. Гэтэл текний хажууд зогсож байсан зохион байгуулагч  Мягмарбаяр ах руу дайраад доромжлоод эхэлтэл нөгөө дайраад байсан махлаг эмэгтэйн дүү нь гээд эрэгтэй ирээд Мягмарбаяр ахын хоолойг боож байхад нь эгч нь гэх эмэгтэй Мягмарбаяр ахын нүүр лүү гараараа алгадаж цохитол хамт байсан хүмүүс нь бүгдээрээ босож ирээд бөөнөөрөө дайраад эхэлсэн, энэ үед хамгаалагч тэднийг гаргах гээд үүд рүү явж байсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.  /хх-н 45-47/

Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь баарны хаах цаг болсон гэж хэлсэн зүйлээр шалтаглан тус баарны зохион байгуулагч, .хамгаалагч нар луу маргаан үүсгэн дайрч давшилсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тэдний дээрх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирч байх тул Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Мягмарбаяр нь шүүхэд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх  хэсэгт заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэсэн заалтыг үндэслэн Д.Тунгалаг нь гурав хүртэл насны хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Д.Тунгалагт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Д.Ганбаатар нь 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан …хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно гэж заасан заалтын дагуу Д.Ганбаатар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй байх тул ялгүй болсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүгдэгч Д.Ганбаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

Ц.Мягмарбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза нэртэй бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа үйлчлүүлж байсан Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь хаах цаг болсон талаар хэлсэн зүйлээр шалтаглан тус баарны хамгаалагч, зохион байгуулагч нар луу хэл амаар доромжлон дайрч давшлан танхайрах үед нь Д.Ганбаатарын толгойн тус газар нь бейсболын цохиураар нэг удаа цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд: ,

Хохирогч Д.Ганбаатарын биед баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн тархины эдийн няцралууд, тенториумын баруун хэсэг болон баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины хаван, зүүн чихний дэлбэн ба чихний ар хөхлөг  хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт

Хохирогч Д.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн …манай эгч Д.Тунгалагыг шүүгдэгч Ц.Мягмарбаяр хэл амаар доромжлоод байсан. Манай эгчийг цохьсон байдаг. Ц.Мягмарбаяр нь бейсболын цохиураар 2 удаа миний толгойн тус газар цохьсон. Ц.Мягмарбаяраас эмчилгээний зардал, цалин, шатахуун, эмнэлэгт байсан хоол хүнс, ариун цэврийн хэрэглэл зэрэг нийт 9 960 000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг

Гэрч Г.Билэгсайханы  мөрдөн байцаалтад  өгсөн … Ганбаатар бид нар мөнгөөрөө авсан юмаа уучихаад гарна гэтэл хамгаалагч нь цаана байсан хүмүүст энэ хүмүүсийг гарга гэж хэлсэн. Тэгтэл цаана нь байсан нэг ах ирээд та нар гарцгаа гэтэл Тунгалаг эгч болон Ганбаатар бид 2 мөнгөөрөө авсан юмаа уучихаад гарна та нар 10 минутын дараа хаах байсан юм бол яах гэж 5 минутын өмнө нь пиво зарсан юм бэ гэтэл нөгөө ах Тунгалаг эгчийг чи муу гичий юу гээд байгаан, гудамжны архичин бэ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгтэл наанаас нь Ганбаатар чи миний эгчийг доромжилдог хэн бэ гээд хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгтэл нөгөө ах буцаад текний зүг яваад өгсөн. Тэгтэл араас нь Тунгалаг эгч болон түүний хамт байсан 2 эмэгтэй найз нар нь очоод хэрэлдээд байж байтал Ганбаатар архи уугаад согтчихсон байсан болохоор дээгүүрээ өмсөж байсан хувцасаа тайлаад нөгөө ахтай хэрэлдээд заамдалцаад байж байхаар нь би очиж салгасан. Ганбаатартай маргалдаж байсан ах цаана байсан өрөө рүүгээ яваад орсон. Тэр хооронд зөөгч нар болон барментэй хамт байсан хүмүүс хэрэлдээд байж байтал цаанаас нь нөгөө ах гарч ирээд миний хажуугаар гараад явахаар нь би анзаараагүй байж байгаад эргээд хартал Ганбаатарыг нөгөө ах цагаан өнгийн төмөр бейсболын цохиураар зүүн талын шанаан тус газар нь нэг удаа цохиод автал Ганбаатар газар унасан. Ганбаатар дээр яваад очиход ухаан алдсан зүүн талын чихнээс нь цус гараад байсан. Тэгтэл Ганбаатарыг цохьсон ах ална шүү муу пизда нар минь гээд бид нарт хэлээд байсан гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/

Шүүгдэгч Ц.Мягмарбаярын мөрдөн байцаалтад өгсөн …согтуу эмэгтэй над дээр хүрч ирээд та нар юу гээд байгаан хаах гэж байгаа талаараа 10 минутын өмнө хэлэхэд яадаг юм бэ гэхээр нь би тэр эмэгтэйд би та нарыг юу гээчгүй худалдаж авсан зүйлээ ууя л гэж хэлсэн гэтэл хамт явсан бараан өнгийн хувцастай махлаг биетэй 175 см орчим өндөртэй залуу намайг заамдаад миний зүүн талын шанаан тус газар гараараа нэг удаа цохитол нөгөө согтуу эмэгтэй миний хажуу талаас зүүн талын гуя хэсэгт хөлөөрөө өшгиглөсөн. Тэгтэл манай ажилчид ирээд намайг салгаад авсан. Нөгөө согтуу эрэгтэй над дээр ахиж ирээд намайг заамдаж байгаад миний нүүрэн тус газар гараараа цохитол хамт явж байсан эрэгтэйчүүд нь намайг мөн адил хажуу талаас нүүрэн тус газар цохиод байсан. Тэгтэл манай хамгаалагч болон зөөгч нар ирээд салгатал миний өмсөж байсан ноосон цамцыг махлаг биетэй залуу нь урчихаар нь би хойшоо ухраад пабруу гүйж орсон. Тухайн үед миний уур хүрээд пабд байсан бейсболын цохиурыг аваад пабаас гараад иртэл нөгөө махлаг залуу дээгүүрх хувцсаа тайлчихсан манай хамгаалагч болон зөөгч нарт агсам согтуу тавиад байхаар нь би түүнийг айлгах гээд гартаа барьсан байсан төмөр бейсболын цохиураар далайтал миний хажуу талаас агсам тавиад байсан залуугийн найз нь миний зүүн гараас бариад автал миний урд байсан эрэгтэйн толгойн тус газар нь цохичихсон гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

           Ц.Мягмарбаяр нь бааранд маргаан үүсгэн танхайрч байсан Д.Тунгалаг, Д.Ганбаатар нараас салгангууд нь арынхаа өрөө рүү орж бейсболын цохиур авч гарч ирэн Д.Ганбаатарын толгойн тус газар нь нэг удаа цохиж байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан камерын бичлэг болон гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Ц.Мягмарбаярын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Ц.Мягмарбаяр нь Д.Ганбаатарт эмчилгээний зардалд 4.006.360 төгрөгийг төлсөн байна.

       Хохирогч Д.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 9.960.000 төгрөгийн  нэхэмжлэл гаргаж байгаа боловч  энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож ирээгүй байна. Иймд нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг харгалзан үзэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар нэг ширхэг бейсболын цохиурыг тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжилж ирсэн эд хөрөнгөгүйг дурьдах нь зүйтэй.

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Алаг адуутан овогт Цэгмэдийн Мягмарбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, Олхонууд овогт Даваацэрэнгийн Ганбаатар,Олхонууд овогт Даваацэрэнгийн Тунгалаг нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай. ,

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мягмарбаярыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарыг тус бүр 3  жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Мягмарбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатарт  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Д.Тунгалагт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид  тус тус эдлүүлсүгэй. .

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мягмарбаярын цагдан хоригдсон 3 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, Д.Ганбаатар, Д.Тунгалаг  нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар нэг ширхэг бейсболын цохиурыг тогтоол хүчин төгөлдөр  болмогц устгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Ганбаатар, Д.Тунгалаг, Ц.Мягмарбаяр  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7.Д.Ганбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Д.Тунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар Д.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хоёр жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст даалгасугай.

10.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Мягмарбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

11.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

12.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

13. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Мягмарбаярт цагдан хорих, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус   авсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                        Т.ШИНЭБАЯР

 

                                                                         Э.ЧИНГИС