Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0274/З |
Дугаар | 128/ШШ2022/0676 |
Огноо | 2022-09-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2022/0676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б*****, П.Б******,
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,
Гуравдагч этгээд: “Ө******” ХХН
Маргааны төрөл: Хот байгуулалт, хөгжлийн газраас Н.Б*****, П.Б****** нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Б*****, П.Б****** нараас Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газраас Н.Б*****, П.Б****** нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөхийг даалгах” үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Хот байгуулалт, хөгжлийн газраас Н.Б*****, П.Б****** нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.Б*****-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 886.0 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000086312 дугаар гэрчилгээг, нэхэмжлэгч Н.Б******-д дээрх захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 2611.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000086313 дугаар гэрчилгээг, гуравдагч этгээд “Ө******” ХХН-д мөн дээрх захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 2683.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000017005 дугаар гэрчилгээ тус тус олгожээ.
3.Мөн Нийсэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 2683.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 000017005 дугаар гэрчилгээг “Ө******” ХХН-д олгосон байна.
4. Нэхэмжлэгч Н.Б*****, П.Б****** нар бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/Бид Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг “Ю******” ХХК-иас шилжүүлэн авч, эзэмшиж байгаа бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх, үүргээ биелүүлэн газрыг зохих журмын дагуу эзэмшиж байгаа болно.
2/Бид өөрсдийн эзэмшилийн газраа зориулалтын дагуу буюу үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр тус газарт оффис, үйлчилгээний барилга барихаар төлөвлөн, хамтран ажиллах гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байсан боловч Хот байгуулалт, хөгжлийн газраас хууль зүйн үндэслэлгүйгээр Архитектур төлөвлөлтийн даалгаварыг гарган өгөхгүй байгаагаас шалтгаалан бидний ажил зогсонги байдалд ороод байна.
3/Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/4/356 дугаар албан бичигт дурдсанаар тус байршилд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ленин клубын газрын асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий захирамж гарсан, тус ажлын хэсгээс шийдвэр гараагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж буй нь үндэслэлгүй юм.
Учир нь бидний газар эзэмших эрх өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд аливаа байдлаар газар эзэмших эрхийг цуцалсан, хүчингүй болгосон шийдвэр гараагүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас тус газарт үйл ажиллагаа явуулах, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхгүй байхыг үүрэг болгосон шийдвэр байхгүй болно.
Ийнхүү нэгэнт бидний газар эзэмших эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй юм.
4/Харин Хот байгуулалт, хөгжлийн газраас газар эзэмшигчийн эрхэнд хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж, ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар гарган өгөхөөс татгалзаж байгаа нь бидний эрхэнд халдаж буй үйлдэл гэж үзэж байна. Иймд Хот байгуулалт, хөгжлийн газраас Н.Б*****, П.Б****** нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөхийг даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Б****** нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2611 м.кв газрыг, нэхэмжлэгч П.Б****** нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/498 дугаар захирамжаар мөн хаягт байрлах 886 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон. Нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар нь хөрш зэргэлдээ ба өөрсдийн эзэмшил газартаа хамтран ажиллах гэрээ байгуулж, зориулалтын дагуу ашиглахаар үйлчилгээний зориулалттай барилга барихаар Хот байгуулалт хөгжлийн газарт архитектур төлөвлөлтийн даалгавар авахаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан. Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр “...Тус байршилд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ленин” клубийн газрын асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий захирамж гарсан байна...” гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага буюу Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дугаартай тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмаар хүлээсэн үүргээ огт хэрэгжүүлэлгүй, үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас Н.Б*****, П.Б****** нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Иргэн Н.Б*****, П.Б****** нар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ленин клубын баруун талд байрлах өөрсдийн эзэмшлийн газартаа барилга барих хүсэлтийг тус газарт ирүүлсэн.
Уг хүсэлтийг судлан үзэхэд төлөвлөлтийн газарт Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай захирамжаар /Сухбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ленин клубын газрын асуудлыг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий/ ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг нь тухайн нэгж газартай холбоотой асуудлаар судлан шийдвэр гаргахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл авсан.
2/Нэхэмжлэгч нар нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гомдол мэдээлэл ирүүлсэний дагуу тус ажлын хэсгийн ажлын явц болон холбогдох чиглэл авахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Тодруулга авах тухай” албан бичиг явуулсанд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/406 дугаартай албан бичиг ирсэн болно. Тус албан бичгээр дээрх ажлын хэсгийн хүрээнд холбогдох шийдвэр, дүгнэлт гараагүй бөгөөд талууд тухайн асуудлыг хэлэлцэж байна гэжээ.
3/Иргэн Н.Б******-д тус газраас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/4/356 дугаартай албан бичгээр ажлын хэсгээс шийдвэр дүгнэлт эцэслэн гарах хүртэл тус байршилд ирсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар дурдсан.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1/Өмгөөллийн “Ө******” ХХН Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газрын хажууд 2683 м.кв газар эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч нартай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн газарт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий өнгө үзэмж сайтай барилга барьж, ашиглалтанд оруулахаар харилцан тохиролцсон болно.
2/Улмаар уг барилгыг барихтай холбоотой төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авах ажиллагааг нэхэмжлэгч нар гүйцэтгэхээр болсон бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хандсан боловч хариуцагч байгууллагаас "..тус байршилд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ленин клубын газрын асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий захирамж гарсан, тус ажлын хэсгээс шийдвэр гараагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгч уг хүсэлтийг үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан байна.
3/Манай нөхөрлөл болон нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газар эзэмших эрх хүчин байгаа ба Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглах гэтэл хариуцагчаас дээрх байдлаар газар эзэмшигч миний уг газарт үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж байгааг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн төрийн байгууллагаас нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдаж байх тул энэхүү маргааны улмаас манай байгууллаггын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа болно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/498 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.Б*****-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 886.0 м.кв газрыг, 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000086312 дугаар гэрчилгээг, нэхэмжлэгч Н.Б******-д дээрх захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 2611.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000086313 дугаар гэрчилгээг, гуравдагч этгээд “Ө******” ХХН-д мөн дээрх захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд 2683.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000017005 дугаар гэрчилгээ тус тус олгожээ.
2.Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ”-г 2021 оын 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, 3 давхар оффис, үйлчилгээний барилга барих зорилгоор архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулахаар хариуцагчид хүсэлт гаргажээ.
3.Улмаар дахин нэхэмжлэгч нараас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газар гомдол гаргасныг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/4/356 дугаар албан бичгээр “…тус байршилд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ленин клубын газрын асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг бүхий захирамж гарсан…ажлын хэсгийн хүрээнд холбогдох шийдвэр, дүгнэлт эцэслэн гарах хүртэл тус байршилд ирсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх албан бичгээр хариуг өгчээ.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна”гэж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна”, 3.3-д “Энэ дүрмийн 3.2-т заасан шийдвэрийг гаргахад аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан нэгж нь дараахь асуудлыг тусгасан архитектур төлөвлөлтийн даалгаврыг боловсруулна”, 3.4-д “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж тус тус заажээ.
4.Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй атал “...Ленин клубын газрын асуудлыг судлах ажлын хэсгийн шийдвэр, дүгнэлт эцэслэн гараагүй...” гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байна.
5.Учир нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн акттай тухайлан аливаа иргэн, хуулийн этгээдээс маргаагүй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03-08/2294 дүгээр албан бичигт дурьдснаар “...Ленин клубын газрын асуудлыг судалж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт гараагүй...”, хэзээ ажлын хэсгийн дүгнэлт гарах нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрхийг хязгаарласан нь хуульд нийцэхгүй байна.
6.Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” үүрэгтэй бөгөөд татгалзсан шийдвэр гаргаж буй тохиолдолд татгалзах болсон шалтгаан, түүний хууль зүйн үндэслэлийг тусгах учиртай.
7.Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/4/356 дугаар албан бичигт /татгалзсан шийдвэр/ хууль, түүнд нийцүүлэн гарсан хэм хэмжээний актыг ишлээгүй зөвхөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/683 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэх шалтгаанаар татгалзсан нь үндэслэлгүй байна.
8.Нөгөөтэйгүүр дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээснээр Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл бүрдэхийг үгүйсгэхгүй.
9.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Н.Б*****, П.Б****** нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.Б*****, П.Б****** нарын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ