Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 0168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ч.Сэлэнгэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Биндэръяа

Шүүгдэгч Б.Отгонбаяр

Нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201714000306 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймагт Орхон суманд төрсөн, эмэгтэй, 22 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг овоотын 10-42 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Боржигон овогт Батсайханы Отгонбаяр /РД: ГЖ95122203/

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь Яргуйт багийн Овоотын 10-42 тоотод орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 7 настай Б.Тэргэлийг урж биед нь хөнгөн гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Манай нохой монгол банхар бичиг баримт нь миний нэр дээр байдаг. Бид хөдөө явчихсан байсан юм. Хөдөө явахдаа нохойгоо сул тавиад явсан. Урьд өмнө нь ийм зүйл болж байгаагүй. Хохиролд 400.000 төгрөг өгсөн. Нохойгоогоо уяагүйгээс ийм байдалд орлоо. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Бидний буруу уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Биндэръяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүү 7 настай. Хүү маань дэлгүүр рүү явахаар гарсан. Тэгтэл нохойд хазуулсан байсан. Гарын бугалганд нь хазсан байсан. 8 оёдол тавиулсан. Эмнэлгээс бичиж өгсөн эм тариа авч өгсөн. Хохиролд 400.000 төгрөг өгсөн. Хохирол гомдол нэхэмжлэх зүйлгүй. Одоо хүүхдийн биеийн байдал бүрэн эдгээгүй байгаа. Биднээс чин сэтгэлээсээ уучлалт гуйгаасаа гэж бодож байна. Биднийг эвлэрсэн гэж үзэж болно гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр орох гээд явж байсан чинь айлын хашаанаас том нохой дайраад гараад ирэхээр нь би суугаад толгойн дээрээ гараа тавьсан чинь миний зүүн гарнаас зуугаад намайг сэгсрээд чирсэн. Тэгээд нэг эгч гарч ирээд намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод миний зүүн гарыг цэвэрлээд оёоод байсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 459 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Тэргэлийн биед зүүн гарын бугалганд шарх, цээжний зүүн хэсэгт цус хуралт, нуруу, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт үүсчээ.

2. Шинэ гэмтлүүд байна. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 

         3. Дээрх гэмтлүүдийн зүүн гарын бугалганд шарх нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Бусад гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4. Дээрх гэмтлүүд нь 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой ба гэмтлийн зэрэгт өөрчлөгдөхгүй гэсэн дүгнэлт /хх 10 ху/,

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/

              -Хохирлын баримт /хх 32-35 ху/

              -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 39 ху/

              -Хохирол төлсөн баримт /хх 43 ху/

-Б.Отгонбаярыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 18-21 ху/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Отгонбаяр нь Яргуйт багийн Овоотын 10-42 тоотод Орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 7 настай Б.Тэргэлийг урж биед нь хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч Б.Тэргэлийн “...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр орох гээд явж байсан чинь айлын хашаанаас том нохой дайраад гараад ирэхээр нь би суугаад толгойн дээрээ гараа тавьсан чинь миний зүүн гарнаас зуугаад намайг сэгсрээд чирсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гарын бугалганд шарх, цээжний зүүн хэсэгт цус хуралт, нуруу, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон 459 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                   Шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын биед махбодидийг хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч Б.Отгонбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Биндэръяатай нь шүүгдэгч сайн дураараа эвлэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Биндэръяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Отгонбаярыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3.т зааснаар шүүгдэгч Б.Отгонбаярт холбодох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отгонбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.БАЙГАЛМАА