| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2014/03379/И |
| Дугаар | 184/ШШ2017/00623 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2017/00623
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 184/ШШ2017/00623 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум ... дугаар баг, ...тоот хаягт оршиэ суух, эмэгтнй, Б овогт Д.Б /рд:..../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогт Д.О /рд:..../-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Д.Утай танилцаж, улмаар 2010 онд хүүгээ төрүүлсэн. Бид хоёр хамтран амьдарч байгаагүй. Хүүхдээ эцгээр нь овоглохын тулд гэрлэлтээ батлуулж байсан. Салаад 6 жил болж байна. Энэ хугацаанд хүүгээ би өөрөө асран хамгаалж, хүмүүжүүлсэн. Миний бие тусдаа амьдрал зохиож нөхөр хүүхэдтэй болсон тул гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү бидний хооронд эд хөрөнгийн болон бусад маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.От холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Гэрлэгчид нь 2009 оноос хамтран амьдарч, улмаар 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд, тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.Ц төрсөн болох нь зохигчдын тайлбар, ... дугаартай гэрлэлтийн гэрчилгээ, ... дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 6-7 дугаар тал/
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, зан байдлын зөрчлийн улмаас цаашид хамтран амьдар боломжгүй болсон байх ба өнгөрсөн хугацаанд гэрлэгчид эвлэрэх талаар хэн алин нь санал санаачилга гаргаагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. /хх 4 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, зөвхөн гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцнэ.
Насанд хүрээгүй хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх тухай Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үүргээ эцэг эх нь биелүүлэхэд, түүнчлэн хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудлаар цаашид талуудын дунд маргаан гарвал эрх бүхий этгээд уг асуудлаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б, Д.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Баас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР