Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Гомбын Мөнхтулга |
Хэргийн индекс | 164/2024/0246/Э/ |
Дугаар | 2024/ШЦТ/243 |
Огноо | 2024-12-16 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Э.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.И-д холбогдох 2416002290296 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ***** оны *** дугаар сарын **** өдөр Говь-Алтай аймгийн **** сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт ****** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ******** регистрийн дугаартай, Г овгийн Э-н И,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.И нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө Говь-Алтай аймгийн ****** сумын ***** багийн ***** тоотод байхдаа хохирогч Э.Т-н эзэмшлийн “самсунг галакси-А4” загварын гар утсыг “...фейсбүүк орж байгаад өгье...” гэж түр хугацаагаар авч ашиглах явцдаа буцаан өгөлгүйгээр авч яван түүнд 390,000(гурван зуун ерэн мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Э.И-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Хохирогчийн хохирлыг төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 53 дугаар хуудас/
2. Хохирогч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 12-ны орой И гэдэг залуутай танилцсан. “Намайг Э-н И гэдэг хотоос ирсэн очих айл байдаггүй манай гэр ***** суманд байдаг гэж хэлээд очоод хоол унд идэж уугаад амарчих газар байна уу” гэхээр нь би тухайн залууг дагуулаад таньдаг ах Ц-нд очсон юм ... Шөнийн 03 цагийн үед ирээд И “фейсбүүк орох гэсэн юм та утсаа өгч байгаач” гэхээр нь би И-д утсаа өгөөд фейсбүүк оруулаад тэгээд өөрөө унтаад өгсөн юм. Тэгээд өглөө И ахындаа очно гээд гараад явсан юм. И-г гарч яваад хэсэг хугацааны дараа би утсаа хайсан боловч олоогүй. Тэгээд Ц ахын утсаар өөрийнхөө утсанд байсан ********* дугаар руу залгатал И миний утсыг авсан бөгөөд “утсаа авъя” гэтэл “би утсыг чинь аваад алга болчихгүй удахгүй авч очоод өглөө” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ирээгүй байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/
3. Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн орой 22 цагийн үед Т нэг танихгүй залуу дагуулж манайд ирсэн. Тухайн залууг нь И гэдэг гэсэн. И-г Э.Т надад хэлэхдээ “гудамжинд явж байна ядарсан хүн очих айлгүй юм байна, та энэ залууд хоол өгөөдөх” гэсэн ... Шөнийн 03 цагийн үед Т, И хоёр хамт ирж манайд хоносон. Тухайн шөнө Т-н гар утсыг И нь хэрэглээд хүмүүстэй яриад байсан. Намайг унтаад өглөө сэрхэд И 06 цагийн үед манайхаас гараад явсан ... И-г өглөө манайхаас явахаар нь би Т-г сэрээгээд утсыг нь хайхад байхгүй байсан. Тэгээд миний утсаар Т-н утас руу залгахад Т-н дагуулж ирсэн И гар утсыг нь авч яриад “би хүнтэй уулзаад буцаад ирнэ” гэж яриад дахиж залгаад утсаа аваагүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/
4. Хохирогчоор шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа явуулсан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт./хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/
5. Ашид Билгүүн ХХК-н 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-921/297 дугаартай “завшсан гэх “самсунг галакси-А4” загварын гар утсыг 390,000(гурван зуун ерэн мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.И нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Т-д 390,000(гурван зуун ерэн мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн материалтай танилцаад “... хохирлоо барагдуулсан гомдол саналгүй ...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид 400,000(дөрвөн зуун мянга) төгрөг төлсөн болох нь ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.И-д мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6(зургаа) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Э-н И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Э.И-д хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Э.И-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохиролд 400,000(дөрвөн зуун мянга) төгрөг, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА