Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 136/шш2022/00045

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 136/ШШ2022/00045

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, У хот, С дүүрэг, ** дүгээр хороо, Б ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, Ж овогт Цгийн М /РД:***********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19** оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, А сум, * дүгээр баг, У гудамж, **-* тоотод оршин суух, Б овогт Эын А /РД:***********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Э.А /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид 2013 онд танилцаж, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү А.А төрсөн. ... Одоогоор бид тусдаа амьдраад 2 жил болж байгаа ба А үр хүүхдэдээ анхаарал, хайр халамж тавьдаггүй, ямар ч хүүхдээ гэх сэтгэлгүй байдаг тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Э.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ц.Мтай 2013 онд танилцаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү А төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу төлнө. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, оршин суугаа газрын лавлагаа /хх-4/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-5/, хүү А.Аын 4404****** тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, С дүүрэг, *** дугаар цэцэрлэгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот тодорхойлолт /хх-7/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** тоот Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-9/, Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-12, 13/,

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-20/, нэхэмжлэлийн хариу тайлбар /хх-23, шинжилгээний хариу /хх-27/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь Э.Аэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Ц.М, Э.А нар нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү А.А /РД:***********/ төрсөн үйл баримттай болох нь гэрлэлтийн лавлагаа /хх-5/, 4404******* тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/ болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Хүү А.А нь С дүүргийн *** дугаар цэцэрлэгт хүмүүждэг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх Ц.Мын асрамжид байдаг болох нь тус цэцэрлэгийн тодорхойлолт, мөн өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Б нарын тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.

Гэрлэгчид 2019 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй эхнэр Ц.М нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаараа шүүх хуралдаанд тайлбарласан, хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хүү А.А нь У хотод амьдардаг байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү А.Аыг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Э.Аээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүү А.Аын асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх Ц.Мын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Э.Аийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Э.Аээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.М, 37,866 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж овогт Цгийн М /РД:***********/, Б овогт Эын А /РД:***********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү А.А /РД:***********/ нь эх Ц.Мын асрамжид байгаа болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хүү А.Аыг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Э.Аээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Э.Аийг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

5.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Аээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.М, 37,866 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ