Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 84

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 


Хэргийн индекс: 171/2017/0116/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Хохирогч ***,
Шүүгдэгч ***/өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***т холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000168 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овогт *** ***, /РД:***/, ***-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүүгийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч ***нь 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 18 цагийн орчим Дархан сумын 5 дугаар баг ***тоотод иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн мөрний нь орчим хутгаар зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч М.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэтэл орой 18:00 цаг өнгөрч байхад ***, *** 2 манайд 1 шил архи барьсан ирсэн. Тэгэхээр нь би “аав өнгөрсөн байхад хүн доромжилж байгаа юм шиг” гэж хэлсэн чинь *** намайг хэл амаар доромжилоод байхаар нь би мах идэж байсан хутгаараа хатгасан. Хэлгүй ах, хэлгүй дүү хоёроо асран хамгаалдаг учир ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Шинийн 03-ны өдөр би ***гийн хамт М.***ын гэрт нь хоночихоод маргааш өглөө нь гарч яваад 

***гийн ахтай нь очиж золгочихоод гарч ирээд замаасаа “Түмний хишиг ” нэртэй 1 шил архи аваад М.***ын гэрт нь ирсэн. Гэрт нь ортол ***мах идээд сууж байсан. Бид хоёр авчирсан архиа М.***тай хамт ууя гэхэд ***“би уухгүй, зул өргөсөн, энд архи ууж болохгүй, та хоёр өөр газар очоод архиа уу” гэж хэлэхээр нь би үг хаяж элдвээр доромжилж байсан. Гэтэл ***“гэрт хүн дагуулж ирлээ, яагаад намайг дарамтлаад байгаа юм бэ?” гэж хэлээд мах идэж байсан хутгаараа миний далны хэсэгт хатгасан. Энэ үйл явдал миний буруугаас болсон. Бид хоёр цэргийн найзууд бөгөөд миний хувьд М.***т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,  

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гар зургийн үзүүлэлт /хэргийн 8-9/,

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 10/,

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/,

-“…***ын биед зүүн мөрний шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 25/,
-Хохирогч ***ын эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай тодорхойлолт /хэргийн 28/,
-Яаралтай тусламжийн хуудас /хэргийн 45/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  ***нь 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 18 цагийн орчим Дархан сумын 5 дугаар баг ***тоотод иргэн ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн мөрний нь орчим хутгаар зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*** намайг хэл амаар доромжилоод байхаар нь би мах идэж байсан хутгаараа хатгасан.” гэх мэдүүлэг,  хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…***“гэрт хүн дагуулж ирлээ, яагаад намайг дарамтлаад байгаа юм бэ?” гэж хэлээд мах идэж байсан хутгаараа миний далны хэсэгт хатгасан. Энэ үйл явдал миний буруугаас болсон. Бид хоёр цэргийн найзууд бөгөөд миний хувьд М.***т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг, “…***ын биед зүүн мөрний шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 294 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 15/, яаралтай тусламжийн хуудас /хэргийн 45/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч М.***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Хохирогч *** нь “бид учир зүйгээ олсон учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч М.***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 25/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “…“бид учир зүйгээ олж эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар *** овогт *** ***т холбогдох 201709000168 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч М.***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
    
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 13.5 см, бариул хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн өргөн 2.4 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт *** ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар *** овогт *** ***т холбогдох 201709000168 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч М.***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 13.5 см, бариул хэсэг нь 12.5 см, ажлын хэсгийн өргөн 2.4 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.       
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.***т батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.***т батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ