Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1020

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,   

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            *******гол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр, ******* аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” дээд сургуулийн *******ийн ангийн оюутан, ам бүл 2, эхийн хамт, дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

овогт Бат-Эрдэнийн /РД: ИЭ0432*******30/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, *******-******* дээд сургуулийн зүүн талын замд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд “Тоёота приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *******гол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” *******.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, *******-******* дээд сургуулийн зүүн талын замд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд “Тоёота приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *******гол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” *******.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл үзүүлэлтүүд /хх-ийн 03-08 дахь тал/,

хохирогч ийн: “...Тэр өдөр өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ний өглөө ******* цагаас Shcool police хийж байгаад 10 цагийн үед ам цангаад байхаар нь машин дотроосоо усны саваа аваад юм авах санаатай ертөнцийн зүгээрээ урдаа хойш чиглэлтэй замын баруун талаар явж байхад Toyota prius маркийн одоо улсын дугаарыг нь санахгүй байна машин зогсож байсан би тэр машины урдуур гарах гэтэл нөгөө зогсож байсан машин гэнэт хөдлөөд миний баруун талын хөлөн дээр гарчихсан миний хөл дээр гарсан машин буцаж ухраад тэр үед надтай хамт Shcool police хийж байсан хүн эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн 103 удалгүй ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан гэмтлийн эмнэлэг дээр очоод хөлнийхөө зургийг авхуулхад өвдөгний доогуур, мөр шагай, шивүүр яс хугарсан байсан намайг шууд гэмтлийн эмнэлэг рүү хэвтүүлсэн. Би энэ ослоос өмнө биедээ 10 аад жилийн өмнө гараа хугалж байсан өөр гэмтэл бэртэл авч байгаагүй...Гомдолтой байна эмчилгээний зардал сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хх-ийн ******* дахь тал/,

Иргэний        нэхэмжпэгч С.Сувд-Эрдэнийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.595.360 төгрөг гарсныг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/

Иргэний        хариуцагч ын: “Тоёота приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч үндсэн эзэмшигч нь байгаа юм. миний төрсөн дүү, Дүүтэйгээ цуг бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/

 

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 366 дугаартай: “1. ийн биед баруун шаант ясны диафизийн дээд 1/3 хэсэг, эпиметафизийг хамарсан ясны сэлтэрхий бүхий зөрүүтэй, тахилзуур ясны диафизийн дунд 1/3-н ташуу зөрүүтэй хугарал, дотор хавчаар ясны ташуу зөрөө багатай хугарал гэмтэл тогтоогдлоо... Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 21-23 дахь тал/

 

 

 

Тээврийн      цагдаагийн албаны мөрдөгчийн 1756 дугаартай: “Жолооч ******* нь *******гол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, *******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *******гол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байсан...” гэх магадлагаа /хх-ийн 43 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, *******-******* дээд сургуулийн зүүн талын замд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн орчимд “Тоёота приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *******гол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” *******.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шинжлэн судалсан болон дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэргээс Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл үзүүлэлтүүд /хх-ийн 03-08 дахь тал/, хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн ******* дахь тал/, иргэний нэхэмжпэгч С.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/, иргэний хариуцагч ын мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 366 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-23 дахь тал/

 

, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1756 дугаартай магадлагаа /хх-ийн 43 дахь тал/ зэрэг нотлох баримтаар болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь *******гол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдал, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.  

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчих үйлдэл хууль бус гэдгийг өөрөө ухамсарлаж, хууль бус үйлдлийн улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож, хор уршгийг хүсээгүй боловч бий болгосон буюу бусдын эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* “Тоёота приус-30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа *******гол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” *******.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангаж байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанТээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хохирлын баримтаар эрүүл мэндийн даатгалын санд 1.595.360 (нэг сая таван зуун ерэн таван мянга гурван зуун жар) төгрөг, хохирогчид 299.316 (хоёр зуун ерэн есөн мянга гурван зуун арван зургаа) төгрөгийн хохирол тогтоогдсон болно. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогч т эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нийгмийн даатгалын сангаас төлөгдсөн  төлбөр болох 1.595.360 (нэг сая таван зуун ерэн таван мянга гурван зуун жар) төгрөг, мөн хохирогчийн нэхэмжилсэн 299.316 (хоёр зуун ерэн есөн мянга гурван зуун арван зургаа)  төгрөгийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

*******гол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны ******* дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан. Уг аргачлалд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилж хүснэгт гаргажээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталж, мөн журмын 2.1-д “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж тус тус заажээ.

Дээрх аргачлал, журмын дагуу энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу гаргасан мөрдөгчийн 2023 оны ******* дугаар сарын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар гуравдугаар зэрэглэлд хамааруулан тогтоож, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна. 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбоотой зохицуулалт хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тухайлан зохицуулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч ийн баримтаар нэхэмжилсэн 299.316 (хоёр зуун ерэн есөн мянга гурван зуун арван зургаа) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 1.595.360 (нэг сая таван зуун ерэн таван мянга гурван зуун жар) төгрөг нийт 1.894.676 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх ба хохирогчийн баримтаар нэхэмжилсэн болон түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 8.880.000 (найман сая найман зуун наян мянга) төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулсан гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч ******* нь гэм буруутай гэдэгтээ маргахгүй хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. ...” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “… Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Ар гэрийн хараа хяналт сайн, миний үйлчлүүлэгчийн зан байдлын талаар хувийн байдал, нийгмийн байдал, тэмцээн уралдаанд амжилттай оролцон шагналт байр эзэлсэн. Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцаж цагдаа болох зорилготой байгаа гэдгээ илэрхийлсэн. Хохирогчтой уулзан хохирогчид сэтгэл санааны хохирол төлж барагдуулсан байгаа. Миний үйчүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх нөхцөл байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тусалсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ялын санал нь биелэгдэх боломжгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд байнгын оршин суух хаяг нь орон нутагт...” гэсэн санал гаргасан ба шүүгдэгч ******* нь “...Би хохирогчоос уучлалт гуйсан, миний буруу...” гэсэн ба эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, ... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ..., эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан байх ба энэ төрлийн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тусалцаа үзүүлсэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийн бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага буюу ялаас чөлөөлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад бүрэн нийцнэ гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч *******ыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй.

*******гол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Бат-Эрдэнийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

4.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН