Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2017/00924

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 31 өдөр Дугаар 181/ШШ2017/00924 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тамхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Алимаа/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-т холбогдох,

Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилт дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алимаа, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Авто тээврийн үйлчилгээний төв-д 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 13 тоот тушаалаар буюу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Сахиул, үйлчлэгч-ээр ажилд орсон. Манайх 2009 оноос дээд газартаа харьяалагддаг болсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б83 дугаар Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар намайг үйлчлэгчээр томилсон боловч би давхар сахиулын ажил гүйцэтгэдэг байсан. н.Түмэнжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ирж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надтай Хөдөлмөрийн гэрээ биш Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надад ажлаас халагдах мэдэгдэл өгөх гэхэд нь Яагаад ажлаас халах гэж байна, би 10 жил ажиллах хугацаандаа ямар ч алдаа, дутагдал гаргаж байгаагүй гэхэд Орон тоо чинь цомхотголд орсон, Хөлсөөр ажиллах гэрээ дуусч байна гэж хэлээд ямарч тушаал шийдвэр өгөхгүй ажлаас халсан.

2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед н.Түмэнжаргал нь ажлын байран дээр согтуу ирж, агсан тавьж, хэл амаар доромжилж, миний цамцыг урж намайг зодсон. Манай нөхөр цагдаа дуудаж, эрүүлжүүлэхэд өгөхөд хэсгийн байцаагч н.Цэнднаран ЗХТХ-ийн 21 дүгээр зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан. Энэ үеэс эхэлж н.Түмэнжаргал Чи дээгүүр явж, бичиг цаас зөөсөн байна, миний талаар гомдол гаргасан байна, намайг буруугүй гэсэн тайлбар бичгээ өг, тэгвэл чамайг цааш ажиллуулна. Үгүй бол ажиллуулахгүй гэж хэлсэн. Энэ талаар би болон манай нөхөр хууль зүйн хэлтсийн ажилтан Д.Энхбатад хэлж байсан.

Ажил хийлгэхгүй байхаар нь арга буюу энэ талаар 2016 оны 9,10 дугаар сард Авто тээврийн төв-ийн захирал н.Дэрэм дарга руу удаа дараа ярьж, нөхцөл байдлыг танилцуулахад Таныг ойлголоо, та нүүлгүй ажлаа хийгээд байж бай, олон жил та алдаа дутагдал гаргахгүй ажилласан юм байна лээ гэж хэлсэн. Ингээд хүлээгээд байж байтал 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр н.Түмэнжаргал өөрийн садан төрлийн хүнийг миний оронд ажилд авч ажиллуулсан.

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн цомхотголд орсон гэж хэлсэн. Манай байгууллагаас н.Лхасүрэн, н.Нямцэрэн нарын тушаал ирсэн байдаг. Тушаал дээр нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өг гэсэн байсан. Энд миний нэр байгаагүй. 2015 оны тушаалыг өнөөдөр харж байна. Надад албан ёсоор гардуулж өгөөгүй.

Н.Түмэнжаргал нь өс хонзонгийн улмаас намайг ажлаас халсан гэж бодож байна. Төвөөс намайг ажил гэж байхад Намайг ажиллуулахгүй, цалинг чинь өгөхгүй гэдэг байсан. Ажлаас гарснаас хойш өнөөдрийг хүртэл би тухайн хашаанд байж байна.

Иймд ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ий өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 6 сарын цалин 3 720 000 төгрөг, 2016 оны 13 дахь сарын цалин 452 000 төгрөг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б176 тоот тушаал гарсан. Уг тушаал нь төвөөс хавсралттайгаа ирэхдээ үйлчлэгчийн орон тоо хасагдаагүйгээр ирсэн байдаг. Өнөөдөр шинээр гаргаж өгсөн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б189 тоот тушаал нь эргэлзээтэй тушаал байна. Шүүхээс шаардсан учраас нөхөж гаргаж өгч байна уу гэж бодож байна.

Цаг хугацаа, огнооны хувьд зөрүү гарч байна. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б76 тоот тушаал, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б189 тоот тушаалууд нь нэг өдөр гарсан байгаа учраас эргэлзээтэй тушаал байна гэж үзэж байна. Бодит байдал дээр 2015 оын 05 дугаар сарын 01-ний өдөр н.Түмэнжаргал, Г.Алимаатай уулзаж Хөдөлмөрийн гэрээ биш, Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж яриад байна. Хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б189 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт орж, орон тоо цөөрүүлсэн, тийм учраас ХТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталж, ажлаас халсан гэдэг. Ажлаас халсан тушаалыг миний үйлчлүүлэгч өнөөдөр харж байна. ажилтныг ажлаас халсан тушаалыг ХТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.3-т засны дагуу өдөрт нь танилцуулж, гардуулж өгөх ёстой.

Г.Алимаагийн хувьд Хөдөлмөрийн гэрээгээ үргэлжилж байна гэж үзэж байна. Үндэслэл нь Тээвэр үйлчилгээний Алтай салбарт 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 13 тоот тушаалаар Сахиул, үйлчлэгч-ээр ажилд орсон. Нэр нь өөрчлөгдөж явсаар 2009 онд төвөөсөө томилогддог болж, нэр нь өөрчлөгдсөөр 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Авто тээврийн үйлчилгээний төв нь Г.Алимааг Говь-Алтай аймаг дахь салбарын харуул үйлчлэгчээр томилсон байдаг. Ингэж явсаар 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.Алимааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Авто тээврийн үндэсний төв гэсэн нэр өөрчлөгдөж, Төрийн өмчит үйлчилгээний газар болж өөрчлөгдөж, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.Алимааг Говь-Алтай аймгийн салбарын үйлчлэгчээр томилсон тухай тушаал байдаг.

Мөн авто тээврийн үндэсний төв-ийн нэр өөрчлөгдөж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б85 тушаалаар Г.Алимааг чөлөөлж, тэр өдрөө Үйлчлэгч-ээр ажилд томилсон байдаг. Үүнээс хойш Г.Алимааг ажлаас чалөөлсөн тушаал байхгүй байна. Өнөөдөр хариуцагч талаас гаргаж өгч байх шиг байна.

Гэтэл орон тооны цомхотголын талаарх Б76 тоот тушаал, өнөөдөр гаргаж өгсөн Б189 тоот тушаалуудын хавсралтууд нь өөр байна. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой болох байх.

Цалингийн цэснээс харахад 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Г.Алимаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаад, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэдэг боловч цалин авдаг карт хэвээрээ, код нь хэвээрээ байдаг. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.Алимааг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм бол яагаад 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг юм. Энд эрх зүйн актын төөрөгдөл үүссэн, хариуцагч үндэслэлгүй тайлбар гаргаж байна. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Галсанжав овогтой Алимаагаас Говь-Алтай автотээврийн төвийн үйлчлэгчээр ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 тоот тушаалаар Г.Алимааг Голь-алтай аймгийн Автотээврийн төвд үйлчлэгчээр томилсон, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/176 дугаар тушаалаар Голь-Алтай аймгийн Автотээврийн төвийн үйлчлэгчээр ажиллуулах шаардлагагүй гэж үзэн үйлчлэгийн орон тоог цөөрүүлсэн болно.

Г.Алимаа нь үйлчлэгчийн орон тоог цомохтголд орсныг хүлээн зөвшөөрч албан өрөөнүүдийг цэвэрлэхээр Хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгахгүй болсон тухай мэдэгдлийг өгч гэрээг цуцалсан болно.

Иймд тус үйлдвэрийн газар Г.Алимаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлаас үндэслэлгүй халсан гэх үйл баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто тээврийн үндэсний төв-ийн харьяа Говь-Алтай аймгийн Авто тээврийн төв-д Г.Алимаа үйлчлэгчээр ажиллаж байсан. 2015 оны 04 дүгээр сард аймгуудын Тээвэр, авто тээтээврийн агентлаг-ууд нэгдсэнтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Үүний дагуу 2015.04.01-ний өдөр Б83 дугаар тушаалаар нэгдсэн зохион байгуулалтанд орж, орон тоо тус бүрийг хийсэн. 2015.05.15-ны өдөр Б176 дугаар тушаалаар дахин бүтэц хийгдэж, н.Лхасүрэн, н.Нямцэрэн нарын ажиллаж байсан орон тоо шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. Харин үйлчлэгчийг Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулах боломжтой гэж үзэж орон тоо бүтцийг шинэчлэн зохион байгуулсан байдаг. Үүний дагуу Г.Алимаатай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажиллах болсон талаар мэдэгдэж, бүтэц орон тоо өөрчлөгдсөн холбоотой таньтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэж хэлсэн. Нөгөө 2 хүний хувьд ажлын байраар хангаж чадахгүй учраас бүрэн чөлөөлсөн. Ингээд 2016.10 дугаар сар хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ хийгдсэн байдаг. Уг гэрээг бичгийн хэлбэрээр 2016.09 дүгээр сард хийсэн. Энэ хүртэлх хугацаанд бичгийн хэлбэрээр биш, амаар харилцан тохиролцож мэдэгдэж байсан.

Г.Алимаагийн хэлж байгаа шиг Хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хөлсөөр ажиллах гэрээний биелэлт болон гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй, гэрээний хугацаа дууссан гэдэгтэй холбоотой гэрээг дуусгавар болгож, гэрээний харилцааг дуусгавар болгосон. Иймд учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Хөлсөөр ажил гүйцэтгэх болон, хөлсөөр ажиллах гэрээтэй хүмүүсийн нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу ажил олгогч тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Үүний дагуу нэгэнт нийгмийн даатгал төлж байгаа Г.Алимаатай холбоотой эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлж байсан. Бидний хувьд Г.Алимаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй учраас ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алимаа нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилт дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь ажлаас үндэслэлгүй халсан гэх үйл баримт байхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэр болон № А0295860 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн санаачлагаар цуцалсан болох нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн б/176 дугаар Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутгийн төвүүдийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын болон 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн б/189 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалын, 2015 оны 09 дүгээр сарын № 02 Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцагчид сахиул, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, № 02 Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь № 02 Хөлсөөр ажиллах гэрээг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцагчид сахиул, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, № 02 Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн б/189 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаал гарснаас хойш нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэл 1/нэг/ жил 6/зургаа/-н сарын хугацаа өнгөрсөн байх ба нэхэмжлэгчийн Хөлсөөр ажиллах гэрээг хүчээр байгуулсан гэх тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч ажлаас халсныг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно. гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан № 02 Хөлсөөр ажиллах гэрээг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1/нэг/ жилийн хугацаатай байгуулсан болох нь № 02 Хөлсөөр ажиллах гэрээний хуулбараар тогтоогдож байх ба хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид № 02 гэрээний хугацааг цаашид сунгахгүй тухай Мэдэгдэл хүргүүлсэн болох нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдэл-ээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь № 02 Хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагчид сахиул, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь № 2 гэрээний хуулбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар № 2 гэрээний хугацаа дуусч тус №2 гэрээ дуугсавар болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алимаагийн хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн үйлчлэгчээр буцааж оруулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алимаагийн хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн үйлчлэгчээр буцааж оруулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 41 дүгээр 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Алимаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ