| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2017/0112/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2017-04-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0112/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Насанд хүрээгүй шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******,
Насанд хүрээгүй шүүгдэгч *******гийн хууль ёсны төлөөлөгч *******
Насанд хүрээгүй шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 201709000020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *******, /РД:*******/, 2001 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 15 нас 11 сар 19 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
2.Монгол Улсын иргэн, *******, /РД:*******/, 2002 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 1 сар 17 хоногтой, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч*******, *******нар нь бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Дархан–Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг******* тоот өрөөнд оршин суух иргэн *******гийн гэрээс 2045000 төгрөг, 5000 рубль, нийт 2280150 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togool-Otgonbayr nar 145.2.doc
-Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 29-ний орой А*******тай цуг *******г гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл ******* боодолтой мөнгө аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би “наад мөнгөө буцааж оруул, гай болно” гэж хэлтэл ******* тэр мөнгөнөөс 60000 төгрөг аваад үлдсэн боодолтой мөнгөө гэртээ оруулж тавьсан. Гэтэл *******“энэ мөнгийг гэрт нь ороод авчих уу?” гэхээр нь би “өөрөө мэд” гэж хэлээд ******* бид 2 явсан. Араас ******* мөнгөө авч ирээд надад үзүүлээд бид 2 тэр мөнгийг хувааж авсан. Тэр өдөр идэж уух юм аваад буудалд хоносон. Маргааш нь дэлгүүр гарч, хувцас авч өмссөн.
…маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэг хийхгүй, миний ялыг хойшлуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тэр мөнгийг *******гийн гэрээс авчихаад *******, *******тай очиж уулзаад буудалд ороод*******тай мөнгөө хувааж аваад буудалдаа хоносон. Маргааш нь 1 хүний 500000 гаруй төгрөгөөр хувцас авч өмссөн.
…хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм байдал гаргахгүй, ял хойшлуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-“Мэргэд” зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 31/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 32/,
-Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 33-36/,
-Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 17 цагийн орчим гэртээ байж байхад манай салсан эхнэр *******гийн 2 найз болох *******, ******* 2 манай гэрт орж ирээд “******* эрүүлжүүлэхэд орсон байна, очоод аваад өгөөч” гэсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ гараад эрүүлжүүлэх рүү очоод *******г аваад гэртээ ирсэн бөгөөд гэртээ ирээд *******, *******, ******* бид дөрөв нэг шил архи хувааж уугаад *******, ******* 2 яваад *******манайд үлдээд хоносон юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө миний хүү ******* надаас 60000 төгрөг аваад гарсан юм. Тэгэхэд ******* ******* гэж найзыгаа дуудаад би 3 шил архи аваад *******, *******бид 3 архи уусан юм. Архи уугаад сууж байхад өдөр *******орж ирээд надаас “дахиад мөнгө өгөөч” гэхээр нь би *******гээс “өглөө авсан мөнгөө яасан юм бэ?” гэж асуухад үрээд дуусгасан гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь 3000 төгрөг өгсөн юм. Ингээд архи уугаад сууж байхад орой 18 цагийн орчим миний дүү ******* миний гар утас руу залгаад “түлээ, нүүрсний мөнгөгүй боллоо, мөнгө байвал өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би*******г “манай гэрт хүрч ирээд мөнгө ав” гэж хэлсэн юм. Удалгүй *******нөхөртэйгөө манай гэрт орж ирэхээр нь би *******д 60000 төгрөг өгөөд нөхөр *******д 20000 төгрөг өгөөд нэг шил архинд гаргасан юм. Тэгээд *******архи оруулж өгөөд *******, ******* 2 явсан юм. Би авч ирсэн архинаас ууж байснаа санаж байгаа юм. Тэгээд нэг сэрсэн чинь үүрийн 4 цаг болж байсан бөгөөд гэрт ******* байхгүй миний салсан эхнэр******* бид 2 унтаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өглөө босоод пасктай мөнгөө хайгаад олоогүй. Тэгэхээр нь *******г аваад явсан юм байна гэж бодоод *******г хайж явж байгаад хуучин Дарханы Арбатын PC-нээс *******г олоод “мөнгө яасан юм бэ?” гэж асуухад ******* “00-н өрөөнд нуусан байгаа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь *******г дагуулаад гэрт очоод 00-н өрөөнд пасктай мөнгөө хайгаад олоогүй юм. Тэгэхэд ******* надад “би ******* ах, *******ах хоёртой хээтэй хорооллын “Мэргэд” гэж буудалд хамт хоносон юм. Тэгэхэд өглөө ******* ахын халааснаас 5000 рубль унасан. Тэгвэл ******* ах хулгайлсан юм байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд цагдаад хандсан юм.
…Би Оросын холбооны улсын Чита хотод монгол бараа зардаг юм. Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчим би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 56100 рубль зараад 2300000 төгрөг болсон юм. Надад 2300000 төгрөгнөөс гадна бэлэн 400000 төгрөг байсан бөгөөд 190000 төгрөгөөр нь Дархан руу 1 машинд сууж ирсэн. Буриад иргэнээс 5000 рубль авсан юм. Ингээд би паскандаа 5000 рубль, 2510000 төгрөгтэй ирсэн бөгөөд замын зардалдаа 15000 төгрөг өгсөн. 12000 төгрөгөөр хоолонд орсон. Дарханд ирээд ******* 40000 төгрөг өгсөн, *******д 60000 төгрөг өгсөн, тогны мөнгөнд 20000 төгрөг өгсөн, ******* эрүүлжүүлэхээс авахад 30000 төгрөг зарцуулсан, архинд нийт 75000 төгрөг үрсэн юм. Ингээд бодохоор миний пасканд 2225000 төгрөг үлдсэн байна. Энэ үлдэгдэл мөнгөнөөс ******* надад хэлээгүй 180000 төгрөг авсан байна. Тэгээд хулгайд алдагдсан нь 2045000 төгрөг, 5000 рубль болж байна.
...тухайн үеийн ханш нь 1 рубль 41 төгрөг байсан. Тэгэхээр 205000 төгрөг болж байна. Би 205000 төгрөгөөр үнэлж байна.
…Би паскаа хайж байгаад “Мэргэд” зочид буудлын хажуугийн граж дээрээс олсон. Паскан дотор миний иргэний үнэмлэх, гадаад поспарт, хаан банкны виза, сим картны үүр байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68/,
-Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим би ааваасаа 60000 төгрөг аваад гарсан бөгөөд өдөр 60000 төгрөгөө үрчихээд дахиж гэр рүүгээ ороод аавын мөнгөний паскнаас дахиад 60000 төгрөг аваад гарсан. Дахиж авсан 60000 төгрөгөө үрж дуусгаад орой харанхуй болсны дараа коток дээр гулгаж байгаад *******/*******/ ах,*******/*******/ ах хоёртой гэртээ ирээд би гэрээсээ аавын пасктай мөнгийг гаргаж ирээд *******ах, ******* ах хоёрт үзүүлсэн чинь тэр 2 намайг “буцаагаад наад мөнгөө гэртээ оруулж тавь” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би аавын мөнгийг 00-н өрөөнд оруулж тавиад дотроос нь 60000 төгрөг авч гарч ирсэн юм. Гарч ирээд*******ах,*******ах бид 3 “Онон” гуанзны хажуугийн дэлгүүрийн урд ирэхэд ******* ах намайг “ахын дүү наанаа зогсож бай, бид 2 юм яриадхая” гэж надад хэлсэн юм.
...буцаж ирээд *******ах “ах нь эгчийндээ очоод ирье, та 2 эндээ намайг хүлээж байгаарай” гэж надад хэлээд яваад өгсөн юм. Тэр хооронд нь ******* ах бид 2 дэлгүүрээс 1 шоколад, 1 ундаа аваад гарч ирсэн бөгөөд удалгүй 5-6 минутын дараа *******ах хүрээд ирсэн юм. Тэгээд ******* ах, *******ах бид 3 такси бариад хээтэй хороолол орсон юм. Ингээд өглөө босоод байж байхад *******ахын халааснаас 5000 рубль унаад ирсэн. Тэгэхээр нь *******ахыг аавын мөнгийг авсан байна гэж бодоод халаасыг нь нэгжих гэхэд “ална шүү” гээд намайг ойртуулаагүй. тэгээд *******ах, *******ах бид 3 буудлаас гараад *******ах,******* ах 2 намайг таксинд суулгаж өгөөд “одоо бид 2 хөдөө явлаа” гэж надад хэлсэн юм.
…Би өөрийнхөө нэрийг *******гэж худлаа хэлсэн. *******ах, ******* ах 2 нэрээ бас худлаа хэлж байсан, би юу гэж нэрээ худлаа хэлснийг санахгүй байна. Би аавын паскнаас нийт 240000 төгрөг авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 69/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 70-71, 81-82/,
-Үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 149-150/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 158-159/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Дархан–Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Микрийн 3 дугаар ёотон байрны 00 тоот өрөөнд оршин суух иргэн *******гийн гэрээс 2045000 төгрөг, 5000 рубль, нийт 2280150 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…араас *******мөнгөө авч ирээд надад үзүүлээд бид 2 тэр мөнгийг хувааж авсан. Тэр өдөр идэж уух юм аваад буудалд хоносон. Маргааш нь дэлгүүр гарч хувцас авч өмссөн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би тэр мөнгийг *******гийн гэрээс авчихаад *******, *******тай очиж уулзаад буудалд ороод *******тай мөнгөө хувааж аваад буудалдаа хоночихоод маргааш нь 1 хүний 500000 гаран төгрөгөөр хувцас авсан.” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 70-71, 81-82/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 2280150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д нийт 2280150 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч ******* нь 1140075 төгрөг нөхөн төлсөн байх тул үлдэх 1140075 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч ******* болон түүний иргэний хариуцагч******* нараас гаргуулж, хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 158-159/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******, ******* нар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг зарим хэсгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар хойшлуулах боломжтой гэж дүгнэлээ.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн саравчтай малгай, I phone-5 маркийн гар утас, саравчтай малгай зэрэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр худалдан авсан эд зүйл байх тул хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, 2280150 /хоёр сая хоёр зуун наян мянга нэг зуун тавин төгрөг/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч*******, иргэний хариуцагч******* нараас 1140075 /нэг сая нэг зуун дөчин мянга далан таван төгрөг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 3 дугаар ******* тоотод оршин суух*******д /РД:*******/ олгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн I phone-5 маркийн гар утас, хар өнгийн саравчтай малгай зэргийг хурааж, улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүгдэгч ******* *******нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хичээл сургуульдаа явахыг шүүгдэгч *******, ******* нарт, тэдгээрийг хараа хяналтандаа байлгаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг шүүгдэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******, шүүгдэгч *******гийн хууль ёсны төлөөлөгч ******* нарт үүрэг болгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч нарт анхааруулсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******,*******нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.