| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/1094/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1296 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1296
2024 11 27 2024/ШЦТ/1296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч К.Чимгээ
Хохирогч . . . , түүний өмгөөлөгч . . .
Шүүгдэгч . . . , түүний өмгөөлөгч . . . оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн . . . холбогдох эрүүгийн . . . дугаар хэргийг шүүх 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
. . .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч . . . нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Oros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар пэйж хуудас ажиллуулж, “Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн . . . харилцаж, улмаар олон жилийн ажлын туршлагатай хэмээн итгүүлж, 2020 оны 06 дугаар сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол улсад орж ирнэ, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох . . . төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг . . . дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч . . . мэдүүлэхдээ: “2019 оны хавар анх хохирогчтой холбогдож гэрээ хийсэн. . . . төгрөгийн урьдчилгаа авсан. Эхний ээлжид . . . төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн . . . төгрөгт юу хийсэн бэ? гэхээр манайх зураг төсөлгүй компани дээр зураг төсөл хийж өгсөн. Амралтын газрын ерөнхий төлөвлөгөөг хийж өгсөн. Юу? Юу? багтах вэ? гэхээр 12 айлын зураг төсөл. Тус бүр үнэлгээтэй. Амралтын газрын ерөнхий төлөвлөгөөг би оюуны өмчийн газраар баталгаажуулж авсан байдаг. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд ямар ч баримт байгаагүй хэр нь нэмэлт мөрдөн байцаалтаар шинээр зураг төсөл, баримт гаргаж өгсөн байна. Хохирогч тал манай өгсөн нэр, ерөнхий төлөвлөгөөгөөр амралтын газрын үйл ажиллагааг явуулж байгаа. Одоо ч гэсэн ашгаа олж байгаа. Бид нар бүх суурийг нь хийж өгсөн. 1,2 сар алдаатай байсныг би хүлээн зөвшөөрдөг. 9 жижиг байшингийн суурийг нураагаад буцааж барьж өгсөн. 3 том байшингийн суурийг нь хохирогч талын авчирсан зөвлөх инженерийн дагуу хийсэн. Зөвлөх инженер нь нэлээн хөгшин хүн байсан. Уг нь 7 хоног бүр очдог байсан. Гэтэл нэмэлт мэдүүлэг дээрээ би эднийхтэй ямар ч хамааралгүй гэдэг мэдүүлэг өгсөн байдаг. Би үнэхээр гайхаж байна. Тэр зөвлөх инженерийн ажлын хөлсийг би өгч байшингийн суурь хийлгүүлсэн. Гэтэл худал мэдүүлэг өгсөн. Эхний жижиг байшингийн суурь нь алдаатай байсан нь үнэн. 9 байшингийн жижиг байшингийн сууриныхан үлдэгдэл цемтээр нь 3 жижиг байшингийн суурийг нь бэхжүүлсэн. Энэ талаар ажилчид нь мэднэ. Хэн, аль нь худал мэдүүлэг өгсөн. Хохирогч тал арматур зангидаагүй, юу ч хийгээгүй гэдэг. Хяналтын инженер байсан. За тэр бүү хэл тухайн газар ээж, аав, ах, эгч нар хоёр гэр бариад хяналт тавиад өдөр бүр байдаг байсан. 7 хоног болгон өөрсдөө ирдэг байсан. Хохирогч зураг төсөл нь манайх гэж яриад байх юм. Хохирогчийн оффисынх нь дээд талд байдаг геодезийн нэг залуу байдаг. Тэр хүмүүстэй хоосон газар байхад нь дугуй хэлбэртэй “Арга билэг” хотхон гээд координатын цэг тавьж байсан. Манай зураг төслөөр 12 байшин баригдчихсан байгаа. Тэгсэн хэр нь тооцоо нийлсэн акт, ерөнхий төлөвлөгөө, 12 байшингийн зураг төсөл гээд цалин хөлсөө хасахгүй байсан юм уу? . . . төгрөгөөс . . . төгрөгөөр байшингийн суурь хийсэн. Энэ нь миний дансны хуулгаар нотлогдоно. . . . төгрөг орж ирсний дараагаар хэд хэдэн захиалга бас орж ирсэн. Би тэр хүмүүсийн суурийг нь хийж өгсөн. . . . орчим төгрөгөөр гүний худаг хийсэн. Энэ ч мөн дансны хуулгаар нотлогдоно. Амралтын газрын цэвэрлэх байгууламжийг мэргэжлийн байгууллагаар нь хийсэн. . . . сүүлд нь засвар үйлчилгээг нь хийсэн гэсэн. Тэр нь . . . орчим болсон байх. 1 байшинг хүлээлгэж өгсөн. Оросын холбооны улсаас нэг загвараар оруулж ирдэг нэг л компани байдаг. Уг компаниас нь тодруулах боломжтой. Зөвхөн мод нийлүүлэх нь 1мкв нь 1.500.000 төгрөг байдаг. 80 мкв байшинг ойролцоогоор 1.000.000 төгрөг гэж үзвэл . . . төгрөг болно. Гэхэд би модыг нь авчирч өгөөд суурийг нь барьж өгсөн. Сар гаран манай ажилчид нэг байшинг нь террасын шалтайн хамт барьж өгсөн. Би зураг төслийг нь одоо цахим хуудастаа байршуулсан байгаа. Бусад байшингууд нь террасгүй баригдсан. Террасны шал 1мкв нь 50.000 төгрөгөөр хийдэг. Гэтэл 30.000.000 гаруй төгрөгөөр тооцоо нийлсэн акт хийсэн. Сүүлд барьсан байшингийн модтой өөр айлын мод хамт ирсэн. Тэрийг нь ашигласан байдаг. Зураг төсөл нь байгаа. Үнэлүүлэх гэхээр 5.000.000 төгрөгөөр үнэлдэг. Нэмэлт мөрдөн байцаалт дээр үлдсэн модоо үнэлүүлье гэхээр мөрдөн шалгах ажиллагаа хугацаатай байдаг учраас амжихгүй гээд үнэлж өгөөгүй. Тийм болохоор сая нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах гэсэн юм. Одоо байгаа тал дүнзэн мод Оросын холбооны улсаас ирсэн. Угсрахад бэлэн болсон бөөрөнхий дүнз хоорондоо үнэлгээний хувьд ялгаатай. Модуудыг авчрахад 2 машин ордог. Тухайн үеийн тээврийн хэрэгслийн зардал нь 9.000.000 төгрөг байсан. Тэрхүү тээврийн зардлыг оруулдаггүй. Би ижил төстэй Оросын холбооны улсаас ирсэн гаалийн бичгийг хэрэгт гаргаж өгсөн. Түүн дээр үнэлгээ нь байгаа. . . . төгрөг дээр гаалийн төлбөр нэмэгдэнэ. Өмнө нь гаалийн баталгаат агуулах дээр буучихаад дахин тээвэрлэдэг байсан. Нэг урт шаланз агуулахаас Тэрэлж рүү . . . төгрөг байдаг. Баримт нь байхгүй учраас хэрэгт гаргаж өгөөгүй. Модны зардал гэж оруулсан хэр нь яагаад тээврийн зардал гэж оруулаагүй вэ. Модыг Оросын холбооны улсаас ирсэн гэдгийг тухайн үеийн гаалийн бичиг, үнэлгээ байгаа. Бид нар байшинг нь угсарч барьж илүү зардал гаргаж бүх юмыг нь хийсэн байхад үүнийг ярьдаггүй. Энэ шударга ёс юм уу? Би залилах бодолтой байсан бол ямар ч ажил хийхгүй байх байсан. Би 1.600.000 төгрөгөөр гэртээ нэг буйдан авсан. Өөрөөр нэг ч удаа цалин авч байгаагүй.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч . . . мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр . . . сумын Засаг даргын . . . дугаартай захирамж гараад 15 га газар дээр тендер шалгаруулалт зарлагдсан. Үүний дагуу миний дүү . . . “Аваргын гэрээ” гэдэг нэртэй бэлтгэл сэргээлтийн эд бүхий тодотгол спорт амралтын бааз байгуулах төслийг 2019 онд бичээд боловсруулаад зарласан тендер шалгаруулалтад оролцсон. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төсөл сонгон шалгаруулагчтай шалгаруулалтын ялагчтай байгуулах гэрээг . . . сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Төслийн ард зураг төсөл явж байгаа. Спортын зураг талбайнууд, амрагчдын байрнууд иж бүрэн төсөл шошготойгоо байна. Төсөл боловсруулж тэр сонгон шалгаруулалтад орж байж 2019 онд ялалт байгуулаад гэрээгээ байгуулж 15 га газар дээр төсөл төлөвлөгдчихсөн байсан. Манай дүү 2020 оны хавар “дүнзэн байшингууд барьчихмаар байна компани судлаадхаач” гэж хэлсэн. Олон компанитай очиж уулзаж, заримтай нь утсаар ярьж явсны эцэст . . . 2024 оны 4 дүгээр сарын сүүлээр очиж уулзаж байсан. Уулзахаасаа өмнө би зар дээрх . . . утсаар ярьсан. . . . надад “Оросын холбооны улсаас дүнзэн байшингийн мод оруулж ирж байшин барьдаг. Олон жилийн туршлагатай маш олон дүнзэн байшингууд Монгол улсад барьсан. Оросын холбооны улсын Русский дом гэдэг компанийн албан ёсны төлөөлөгч гээд Монгол Приститон гээд компани байдаг. Тухайн компанид ажиллаж байгаад тасарч гарсан арвин туршлагатай” гэж хэлсэн. “Маргааш ирж уулзаарай” гээд оффисоо зааж өгсөн. Маргааш болж оффис дээр нь очиж уулзахад өрөөгөөр нь дүүрэн Орос дүнзэн байшингуудын зургуудыг өлгөчихсөн байсан. Тэгэхээр нь би үнэн юм яриад байгаа юм байна гэж бодсон. Тэрнээс гадна намайг очиход “Орос дүнзэн байшин бүхий хотхон бид нар байгуулж яг одоо барьж байгаа 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах гэж байгаа” гээд надад катологи үзүүлсэн. Энэ бүхнийг хараад миний итгэл үнэмшил үнэхээр төрсөн. . . . компани дээр очсон эхний өдрөө төслөө танилцуулсан. Нэг бүрчлэн төслөө танилцуулсан. Намайг . . . компани дээр ирж төслөө танилцуулсан гэдгийг . . . мэдүүлэгтээ дурддаг. . . . надад “танай төслүүдтэй танилцлаа. Бүх амралтын газрууд дөрвөлжин хэлбэртэй байдаг. Амралтын гэрний хэлбэр байршлыг нь ингээд жоохон өөрчлөөд өгье. Таа маргааш 16 цагт хүрээд ир” гэж хэлсэн. Маргааш нь би дүүтэйгээ 16 цагт оффис дээр очиход . . . ч ирчихсэн байсан. “Гурвалжин, бөөрөнхий хоёр хэлбэрээр хэлбэр дүрсийг чинь өөрчилчихлөө”. Тэгээд бөөрөнхий хэлбэр нь ч зүгээр юм уу? гээд санал нэгдсэн. Хэд хэдэн удаа уулзаж ярилцаад 12 Орос дүнзэн байшин бүхий амралтын газрыг цогцоор нь цахилгаан сантехник тог гадна дотор тохижилт гээд бүх юмыг нь хийж түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр . . . барьж өгөхөөр болсон. За тэгээд “эхний ээлжид Оросын холбооны улс руу мөнгө явуулж очерт оруулах хэрэгтэй байна. Мөнгө шилжүүлсэн өдрөөс эхлээд 45 хоногт очер нь үүсээд Монголд орж ирдэг” гэж . . . хэлсэн. Бид нарт . . . . . . төгрөгийн нэхэмжлэл өгсөн учраас 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр . . . өгсөн. Тэгээд Оросын холбооны улс руу мөнгөө шилжүүлчихсэн 45 хоногийн дараа Монгол улсад ирнэ гэж хэлсэн. Мөн тухайн оффист бид нар . . . төгрөгийн түрээс төлж байдаг гэхээр нь би “өөрийнхөө компанийн компанид 80 мкв оффисын өрөө гаргаад өгье. Та нар манай ажлыг л одоо чанартай сайн яг хугацаанд нь хийгээд өгчих. Бид нар түрээс авахгүй” гэж хэлэхэд “тэгье” гээд манай оффист ирсэн. Манай дүү манай амралтын газрыг барих мэргэжлийн хүмүүс хүмүүс байна уу? гэхэд “манайх нийт гурван инженертэй”. Тэгээд “инженерүүдтэйгээ уулзуулах боломжтой юу?” гэхэд 3 инженер ирж уулзсан. Мөн адил уулзахад итгэл төрүүлэхээр зүйл ярьсан учир итгэсэн. 05 дугаар сарын 03-ны өдөр манайх гэрээгээ байгуулаад тэр өдрөө . . . төгрөг, маргааш . . . төгрөг ингээд нийт . . . төгрөг өгсөн. Гэрээний дүн нь болохоор . . . төгрөг байсан. Дараа нь . . . манай дүүд ажлын график гаргаж өгсөн. Тухайн үед Архангай аймгийн процесс хийгдэхээр болсон байсан. Би уг ажилд нээх оролцоогүй. Тэгээд бүх байшинг графикийн дагуу дагуу 07 дугаар сарын 08-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдөр хооронд угсарч дуусгаад бүх гадна тохижилт, сантехник цахилгааны ажлыг бүгдийг нь дуусгаад 08 дугаар сарын 03-ны өдөр түлхүүр гардуулж өгнө гэсэн. . . . өөрөө манайд энэ графикаа танилцуулж тохиролцсон. 5 дугаар сарын 20-ны өдөр хавьцаа Аваргын газар дээр геологи хийлгэх асуудал яригдаад . . . “би нэг хүн олчихлоо” гээд гаднын компанийн хүн явуулсан юм. Тухайн геологич ганцаараа явсан. Яваад очсоны дараа газрын маргаан үүссэн байдаг. Маргааш нь манай дүү сумын удирдлагатай ярьсан чинь 5 га, 15 га газар хоорондоо 50, 60 км-ийн зайнд холболт хийгээд нэг хэсгийг нь спортын хэсэг гээд оруулчихсан байсан. 10 га газрыг нь болохоор нөгөө айл бэлчээрийн газар гээд ингээд асуудал үүсгэсэн байдаг юм байна лээ. Тэгээд сумын удирдлагуудтай нь ярьж байгаад дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад өгье. Газрыг чинь өөрчлөөд өгье гэдэг юм байна лээ. Тэгээд бараг 1 жил хүлээсэн байх. Дараагаар нь . . . уулзаад “газрын байршлыг өөрчилж өгөхөөр боллоо. Тэр болтол хугацаа орох гээд асуудал үүсээд байна. Байшингууд маань хэзээ орж ирэх вэ?” гэж асуухад “яг цаг хугацаандаа орж ирнэ” гэж хэлсэн. Би байшингуудын захиалгыг хийгээгүй гэдгийг хожим мэдсэн л дээ. Тухайн үед үнэнээ хэлсэн бол бид нар өнөөдөр ингээд зогсож байхгүй байх байсан. Оросын холбооны улсаас 12 байшингийн мод ороод ирэхэд хадгалах битүү сав бид нарт байгаагүй. Задгай талбайд тавьчих гэхээр хагалаад юу ч биш болчих байх гээд сандралдсан. Би . . . компанийг дүүдээ зуучилж өгсөн болохоор Тэрэлжид хэдэн газар үзсэн. Нэг газар худалдаж аваад тэр моднуудыг өөр дээрээ шилжүүлж авсан. 05 дугаар сарын 24-ний өдөр тухайн газрыг худалдаж авах гэж байсан эзэнтэй нь хамт . . . оффис дээр очсон. . . . болон . . . байсан. 05 дугаар сарын 28-ны өдөр компанийг нь шилжүүлж авах гэрээ хийгээд ингээд газар худалдаж авсан. Тэрэлжид газрыг худалдаж авах өдрийг хүртэл . . . Оросын холбооны улс руу захиалга хийж мөнгөө явуулаагүй байсан гэдгийг сүүлд . . . Хаан банкны дансны хуулгаар мэдсэн. Бид нар тухайн үед “. . . эгчээ битгий сандар аа. Тэрэлжид битгий газар ав аа. Таны мөнгийг буцаагаад өгчихье. Бид нар Оросын холбооны улс байшингуудын чинь захиалаагүй байгаа” гээд үнэнээ хэлсэн бол юу гэж Тэрэлжид сандарч газар авах билээ дээ. Ийм ч асуудал үүсэхгүй байх байсан. Тэгээд энэ төслийг миний бие Тэрэлжид хэрэгжүүлэхээр болсон. Дараа нь Аваргын газрын асуудлыг шийдүүлэхээр болсон. Архангайн газар дээр өөр өөрсдийнхөө төслийг хэрэгжүүлэхээр болгож хоорондоо тохиролцоод . . . уулзсан. Эгч нь ийм газар худалдаж авлаа. Энэ дээр ингээд наад төслийг чинь хэрэгжүүлэхээр болчихлоо. Нөгөө байшингуудын чинь мод нь Оросын холбооны улсаас орж ирэх гэж байгаа учраас яах вэ. Наад моднуудыг чинь Тэрэлжид аваачаад барья гээд бүх зүйлээ тайлбарлаж хэлсэн. Тэгэхээр зайны хувьд ойртоод Архангай аймагт 500 км, Тэрэлжид 50 км болчихож байгаа юм чинь Архангай аймагт гаргаж өгч байсан графикаараа явах уу эсхүл хугацаа нь жоохон наашлах уу гэдэг асуудлыг ярьсан. Тэгсэн энэ графикаараа явчихъя. Харин нөгөө тээврийн зардлын хувьд бид нар Архангай аймаг руу одоо яана аа гэж хэлсэн чинь бид нар аятайхан юм болчихлоо гэсэн. Ингээд манай компанийн оффист миний хажуугийн өрөөнд байрлуулаад байж байсан болоод ч тэр үү. Анхнаасаа итгэчихсэн байснаас болоод ч тэр үү ямар нэгэн гэрээ хийгээгүй. Амараа яриад итгэлцдэг болчихсон . . . нэг удаа хоёулаа гэрээ хийх л байхдаа гэсэн юм яриад өнгөрсөн. Графикийн дагуу 06 дугаар сарын 15-нд суурийн ажил чинь эхлэх ёстой юм байна шүү гэхэд . . . хэдэн хүүхдүүд аваад гарсан. Гэхдээ тэнд өмнө нь танилцуулаад байсан нэг ч инженер байгаагүй. Хэдэн жоохон хүүхдүүд л байсан. . . . буюу . . . гээд залуу бол уг барилгын инженер юм байна лээ. Гэхдээ өмнө нь дүнзэн байшин барьж үзэж байгаагүй гэсэн. Миний ойлгосноор 06 дугаар сарын дундуур Оросын холбооны улсаас дүнзэн моднууд ороод ирэх юм байна гэж бодож байтал орж ирээгүй. Асуухад хил дээр байгаа наадмаас өмнө ороод ирнэ гэсэн. Наадам өнгөрөхөд дүнзэн мод нь ч ирээгүй. Нөгөө хэдэн хүүхдүүд ч ирэхээ больсон. Сүүлдээ . . . өөрөө утсаа авахгүй байж байгаад 07 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ ирсэн байхаар нь би “юу болов надад Оросуудынхаа утсыг өгчих би ярья” гэсэн. Тухайн өдөр Оросын захирал . . . гэдэг хүнтэй вайбераар ярьсан. Нөгөө 12 байшин Оросын холбооны улсын хил дээр ирэх нь байтугай захиалга хийгээгүй байсан. Учрыг нь асуухад 3 байшин захиалсан. Үүнээс бид танай музейний байшин гэж үйлдвэрлэж байгаа. 3 байшингийн урьдчилгаа нь 05 дугаар сарын 28-ны өдөр . . . буюу . . . төгрөг төлсөн гэсэн. Уг нь 05 дугаар сарын 04-ний өдөр очерт оруулна гээд . . . төгрөг, 05 дугаар сарын 14-ний өдөр үлдсэн мөнгө буюу . . . төгрөг авчихсан байсан. . . . хэлсэнчлэн 12 байшингаа бүгдийг нь захиалчихсан байсан бол монгол мөнгөөр . . . төгрөг болох байсан юм байна лээ. Үүний 60 хувийг урьдчилаад хэрвээ шилжүүлсэн бол . . . төгрөг Оросын холбооны улс руу шилжүүлэх байсан. Анх бид нараас урьдчилгаа мөнгө авахдаа . . . дансандаа 9.000 төгрөгтэй байсан. . . . Хаан банкны дансны хуулгыг харах юм бол 05 дугаар сарын 28-ны өдөр Оросын холбооны улс руу дээрх мөнгийг шилжүүлэхээсээ өмнө биднээс авсан мөнгөнөөс гадна Сэлэх, Зүүн салаанд бас 2, 3 хүний байшин захиалагдчихсан байсан юм байна лээ. Тэр 2 байшингийнхаа ажилд бас суурийн ажил, ариун цэврийн өрөөний ажил, цагийн ажил гээд мөн хувьдаа маш их хэмжээний мөнгө аваад явж байсан байдаг. . . . дансны хуулгыг харахад Сэлх, Зүүн салааны байшинд . . . болон . . . төгрөг, оффистоо . . . төгрөг, хувьдаа . . . төгрөг, бусад зүйлд . . . төгрөг зарцуулсан. Оросуудтай ярихдаа . . . бидэнд танай компанитай олон жил түнш. Танай компанийн Монгол дахь албан ёсны түнш гэж хэлсэн. Танайхаас маш олон дүнзэн байшингууд оруулж ирж барьсан. 05 дугаар сарын 04-ны өдөр биднээс авсан мөнгөө танай компани руу явуулаад манай захиалгыг оруулчихсан. 12 байшингаа захиалчихсан. 45 хоногийн дараа Монголд орж ирнэ гэж хэлэхэд Оросууд танд худлаа хэлсэн байна. Би энэ хүмүүсийг огт танихгүй. Өмнө нь харьцаж байгаагүй. Анх удаа манайд интернэтээр захиалга өгсөн. Гэхдээ 12 байшин биш 2 байшин л захиалсан гэж хэлсэн. Бид нар сандралдаад залилуулсан гэдгээ ойлгосон. Тэгээд тэр даруй . . . хэлэхэд юу ч дуугараагүй. Газар дээр нь мэргэжлийн хүмүүс авчраад үзүүлтэл барилгын чанар муугаас болоод амрагчдын ирсэн байшингийн суурь үүрч унасан. Видео бичлэг нь хэрэгт байгаа. Зарим сууринд арматурчлалтыг хийгдээгүй байсан. 12 байшингийн шар шороог авалгүйгээр суурин дээр цутгаснаас болоод суурь газар хоёрын хооронд хөндий үүсчихсэн байсан. Арматурын төмрийг суурийн буланд хийгээгүй болоод булангууд нь зүгээр өшиглөнгүүт л нурчихсан. Ер нь байшин барих ямар ч боломжгүй болчихсон байсан. Эд нар 9 байшингийн гаднах бохирыг хийж байсан. Түүнийгээ хагас дутуу хийгээд орхичихсон байсан. Тэгээд бид нар судлаад үзэхэд өмнө нь ийм бизнес хийж байгаагүй. Барилга барих арга, мэдлэг байхгүй. Уулзуулаад байсан инженерүүд нь тухайн газарт нэг ч удаа ирж байгаагүй. Хаашаа явсан нь бүү мэд. Бид нар анхных нь захиалагч болж таарсан. 07 дугаар сарын 22-ны өдөр . . . . . . нарыг дуудаад та нарт бид нар хууртагдсан байна. Одоо ингээд ажлаа зогсоохоос өөр арга алга. Мөнгөө буцаагаад авъя гэсэн. Миний бие тэр өдрөө . . . , . . . хоёртой хамт яваад . . . төгрөг авсан. Хаан банкны хуулгаа харж байгаад энэ энэ манайд зарцуулагдсан эдгээр нь Сэлх, Бэлхэд зарцуулагдсан байна гэсэн. . . . төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс тооцоо нийлээд . . . төгрөгийг манайх авахаар болсон. 9 байшингийн суурь дахиж хийсэн. Энэ нь . . . төгрөг болсон. 9 байшингийн бохирын ажлыг дахиж хийсэн. Энэ нь . . . төгрөг болсон. Эдгээр ажлуудыг хийсэн хүмүүс мэдүүлэг өгсөн бөгөөд нотлох баримт нь хэрэгт байгаа. 9 байшингийн суурийг хийхэд гарсан зардлыг Дамно ХХК компанийн үнэлгээгээр . . . төгрөг болсон. Бас манай газар дээр . . . хэдэн модоо үлдээсэн гээд байгаа түүнээс манайх хэдийг нь аваад хэрэглэчихсэн. Хэрэглэсэн модоо үнэлгээний компаниар үнэлүүлээд . . . төгрөг болсон. Уг нь манайх нийт . . . төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс авч хэрэглэсэн модны үнэлгээ болох . . . төгрөгийг хасаад . . . төгрөг нэхэмжилж байгаа” гэжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 12-15 дугаар тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 17-22 дугаар тал/, Орос дүнзэн байшин – Oros Dunzen baishin фейсбүүк пейж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр /хх-ийн 23-26 дугаар тал/, СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар тал/, хохирогч . . . мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар тал/, хохирогч . . . дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр 52-55 дугаар тал/, гэрч . . . мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-69 дүгээр тал/, гэрч . . . мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71-73 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн . . . дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 74-76 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн . . . дүгээр албан тоот /1 дүгээр хх-ийн 99-101 дүгээр тал/, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03-2/2505 дугаар албан тоот /1 дүгээр хх-ийн 103 дугаар тал/, . . . -н эзэмшлийн Хаан банкны . . . тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 110-133 дугаар тал/, . . . ББСБ-ын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн . . . дугаар зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 162-165 дугаар тал . . . 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн . . . дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар тал/, гэрч . . . мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198-199 дүгээр тал/, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн . . . дугаартай . . . ХХК-ийн захирал . . . , иргэн . . . нарын хооронд Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ /1 дүгээр хх-ийн 250 дугаар тал, 2 дугаар хх-ийн 6 дугаар тал/, СД-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 89 дүгээр тал/, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр . . . ХХК, . . . ХХК-ийн тооцоо нийлсэн акт /2 дугаар хх-ийн 125-130 дугаар тал/, . . . 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3/720 дугаар албан тоот /2 дугаар хх-ийн 170 дугаар тал/, гэрч . . . мэдүүлэг /3 дугаар хх-ийн 72 дугаар тал/, Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны . . . дүгээр албан тоот /3 дугаар хх-ийн 83 дугаар тал/, гэрч . . . мэдүүлэг /3 дугаар хх-ийн 93 дугаар тал/, гэрч . . . мэдүүлэг /3 дугаар хх-ийн 96 дугаар тал/, гэрч . . . мэдүүлэг /3 дугаар хх-ийн 99 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч . . . 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан бүртгэлийн . . . дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” /иргэн . . . хохирогч . . . нь “. . . ” ХХК-ийн хувьцааг худалдаж авсан /3 дугаар хх-ийн 131 дүгээр тал/, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч . . . 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан бүртгэлийн . . . дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ /3 дугаар хх-ийн 132 дугаар тал/, хохирогч . . . эзэмшлийн . . . . . тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 134-136 дугаар тал/, . . . ХХК-ийн . . . регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, /2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр . . . гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн/ /3 дугаар хх-ийн 137 дугаар тал/, . . . байгуулах төсөл /3 дугаар хх-ийн . . . дугаар тал, 4 дүгээр хх-ийн 1-24 дүгээр тал/, хохирогч . . . мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 32-33 дугаар тал/, хохирогч . . . эзэмшлийн Хаан банкны . . . тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 35-37 дугаар тал/, гэрч . . . мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 53-54 дүгээр тал/, Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр . . . Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, /орлого, зарлагын дэлгэрэнгүй түүвэр, зарцуулалт, хохирлын тооцоо /4 дүгээр хх-ийн 55-73 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн . . . дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 108-118 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч . . . нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Oros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар пэйж хуудас ажиллуулж, “Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн . . . харилцаж, улмаар олон жилийн ажлын туршлагатай хэмээн итгүүлж, 2020 оны 06 дугаар сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол улсад орж ирнэ, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох . . . төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг . . . угаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 12-15 дугаар тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 17-22 дугаар тал/,
Орос дүнзэн байшин – Oros Dunzen baishin фейсбүүк пейж хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл 1 дүгээр /хх-ийн 23-26 дугаар тал/,
СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 27-28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч . . . өгсөн: “манай байгууллага Налайх дүүргийн Горхи Тэрэлж гэх газар 12 ширхэг орос дүнзэн байшин бариулахаар болж фэйсбүүкээр Орос дүнзэн байшин гэх пэйж хаягаар холбогдож . . . ХХК дээр очиж уулзсан. Тэгээд ярилцаж байгаад манайхаас тухайн газарт захиалга өгсөн. 2020 оны 06 дугаар сард бүх байшин Монголд орж ирээд наадмаас өмнө бүх түлхүүрээ гардуулж өгнө гэж тохиролцсон. ... тэгээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 12 ширхэг байшингийн 50 хувийн урьдчилгаа гэж . . . төгрөг шилжүүлж өгсөн. ... тэгээд байж байхад 2020 оны 6 дугаар сард байшингууд орж ирнэ тэр хооронд бид нар сууриа хийж байя гээд хийж эхэлсэн. Гэтэл хийж байсан байшингийн хундаам суурьнууд нь чанарын шаардлага хангахгүй нурж, унаж байсан. Мөн 06 дугаар сард орж ирнэ гэсэн байшингууд нь орж ирэхгүй алга болсон. Тэгээд . . . асуухаар 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Оросын хил дээр манай бүх байшингууд ирчихлээ гэж хэлсэн боловч 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл алга болсон. Тэгээд манайхаас тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд би өөрөө . . . захиалга өгсөн гэх Оросуудтай холбогдоход 3 том байшингийн урьдчилгаа 60 хувь гэж манай байгууллагаас авсан . . . төгрөгнөөс . . . рубль шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 9 байшинг огт захиалга өгөөгүй байсан. ... . . . нь манай захиалгыг авчихаад мөн 2 өөр хүнээс давхар захиалга аваад манайхаас авсан мөнгөөрөө тухайн 2 байшингийн захиалга өгсөн байсан. ...Оросоос мод орж ирэхгүй гэдгийг мэдэж . . . дансанд байсан . . . төгрөгийг буцааж авсан. ... . . . нь уулзаж байхад манайх Орос улсаас маш олон дүнзэн байшин оруулж ирж барьсан туршлагатай компани, мөн Русскый дом гэх компанид өмнө нь ажиллаж байсан гэсэн боловч бүгд худлаа байсан. Манайх анхны захиалагч нар нь байсан гэдгийг сүүлд нь мэдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч . . . дахин өгсөн: “...нийтдээ . . . төгрөгөөр нийт 12 ширхэг байшин барихаар тохирсон байсан. 1мкв нь 800,000 төгрөгөөр тохирсон. Нэг байшин нь тэдэн төгрөг гэсэн зүйл бол байгаагүй. Мкв-р нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тохирсон байснаас нэг л музейн байшин болох 80мкв байшингийн торхийг хүлээж авсан. Би . . . төгрөгийг шилжүүлсэн. . . . төгрөгийг нь би . . . дансанд шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс . . . төгрөгийг 2020 оны 07 дугаар 22-ны өдөр буцааж авсан. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр . . . төгрөгийг . . . надад өөрийн унаж явсан Тоёота харриер маркийн машиныг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, энэ мөнгөнөөсөө надад . . . төгрөгийг бэлнээр өгсөн. 2020 оны 10 дугаар сард . . . төгрөгийг буцааж өгсөн. Нийт . . . төгрөгийг буцааж өгсөн байна. ...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж . . . төгрөгийн ажлыг тооцохоор болж . . . төгрөгийг надад 2021 оны 03 дугаар сарын 15-ны дотор буцааж өгөхөөр болж тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурж тамга дарж баталгаажсан байгаа. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сард музейн байшингийн торхыг гүйцээж газар дээр нь авчирч өгөөд . . . өөрсдийн хүмүүсээр барьж өгсөн. Энэ байшингийн торхны үнэ . . . төгрөг болсон, барьсан ажлын хөлс нь . . . , торхыг Орос улсаас авчирсан тээврийн зардалд нь . . . төгрөгийг би өөрөө тооцооноос хасая гэж . . . хэлсэн. Ингээд . . . манай компанид . . . төгрөгийг төлөхөөр үлдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр 52-55 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “Баруун 4 замын тэнд . . . хоёр оффис түрээсэлж, модон байшингийн ажил хийх гэж байгаа гэж байсан. Удаагүй . . . аварга захиалга өгсөн гээд хамтарч ажиллая гэсэн санал надад тавьсан. Тэгээд . . . . а . . . Архангай аймгийн Батцэнгэл сумын рашааны ойролцоо амралтын газар барих гэж байгаад больсон. Тэгээд газар хайж явж байгаад . . . эгч . . . нь тэрэлжид нэг газар олсон гээд тэнд байшингаа барихаар болсон. Тэгээд тэрэлжид нийт 12 байшин барихаар болсон. Тэгээд Оросоос орж ирэх ёстой байсан мод нь орж ирэхгүй удаад он дамжсан. . . . нь тэрэлжид нийт 12 байшингийн суурь хийсэн. Тэндээс 9 жижиг байшингийн суурь гологдож, захиалагч тал бүгдийг нь хуулж аваад өөрсдөө дахиж өөр хүмүүсээр шинээр 9 байшингийн суурь цутгуулсан. ...9 жижиг байшингийн суурь яагаад гологдсон гэхээр бид нар өөрсдөө гараар зуурсан болохоор маркийг нь тааруулж чадаагүйн улмаас хүний хөл хүрэхэд үйрч унаад дээр нь байшин барих боломжгүй байдалд хүрсэн. ... . . . захиалга авахын өмнө бол модон байшин барьж байгаагүй, энэ захиалга анхных байсан. . . . . . . дараа Зүүн салаанд нэг захиалга авсан, бас Бэлх сэлэхэд нэг захиалга авсан. ...Сэлх, Зүүн салаа, тэрэлжийн модыг Орос улсаас хамт захиалга өгсөн гэж санагдаж байна. ...Сэлхэд байшин бариулж . . . гэх хүний байшингийн урьдчилгаанд бодож өгсөн хар өнгийн Тоёота Харриер маркийн машин байсан. Энэ машиныг . . . төгрөгний урьдчилгаанд бодож авсан гэж хэлж байсан. Сэлхийн байшингийн суурийн ажлыг . . . эгчээс урьдчилгаанд авсан мөнгөөр хийсэн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-63 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “Би Архангай аймагт амралтын газар байгуулах зорилготой байсан. Баттулга гэх хүнийг Орос улсаас дүнзэн байшин оруулж ирдэг гэсэн компанийн сурталчилгаа, танилцуулгын дагуу 2020 оны хавар . . . гэх хүнтэй баруун 4 замд очиж уулзаж байсан. Би өөрөө Архангай аймагт амралт, сувилал, бэлтгэлийн бааз байгуулах зорилготой байсан. Тухай үед газрын асуудал шийдэгдлээ гэж байхад иргэний журмаар өөр хүний газартай давхцсан гээд цаг хугацаа шаардсан ажил гарсан. Тэгээд . . . гэх хүн Орос улс руу дүнзэн байшингаа захиалсан гэж хэлсэн. ...Архангай аймгийн газрын асуудал шийдэгдээгүй байсан учир хүмүүсийн 12 ширхэг дүнзэн байшин Орос улсын хил дээр ирсэн байна гэхээр нь манай төрсөн эгч . . . нь Тэрэлжид амралт байгуулахаар болж тухайн 12 ширхэг дүнзэн байшинг авахаар . . . тохирсон. ...энэ үйл ажиллагаа надтай огт хамааралгүй явагдсан зүйл байгаа юм. ...би мөнгө шилжүүлээгүй, манай эгч . . . урьдчилгаа мөнгө шилжүүлсэн гэсэн. Би бол тухайн үедээ тэгээд орхисон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-69 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “...2020 онд . . . надад би Орос улсаас дүнзэн мод оруулж ирэх гэж байна, таньдаг хүмүүс байна, Ар гүнтэд 2 айлын газар байна тэрэн дээр байшин бариад зармаар байна, энэ дээр пэйж үүсгээд маркетинг менежментийн туслалцаа хэрэгтэй байна, чи найздаа туслаад өгөөч гэсний дагуу хоёр айлын газар дээр видео контент маркетингийн ажлууд хийж эхэлсэн. Тэрний дагуу . . . дээр . . . эгч ирсэн юм шин байна лээ. ... . . . гэх хүн . . . эхлээд утсаар холбогдсон байсан. Тэгээд надтай ирж уулзахдаа Архангай аймагт амралтын газрын байшин барих зураг төсөл үзүүлсэн. Тэгээд бид нар ажлын зургийг өөрчлөхөөр болсон. Тэгээд дөрвөлжин хэлбэртэй байсныг нь арга билиг хэлбэртэй бөөрөнхий болгож өөрчилсөн. Тэгээд зургаа зураад үзүүлсэн чинь нөгөө хүмүүст маш их таалагдсан. Тэгээд тэр зургийн дагуу байшин барих үгүйгээ хоорондоо тохиролцож байгаад шийдэхээр болсон. Тэгээд нэг их удалгүй . . . эгчийн . . . хороон нутаг дэвсгэрт байрлах оффис руу нүүсэн. ... . . . эгчийн захиалсан байшингаас миний мэдэхийн 1 байшингийн мод орж ирсэн. ... . . . нь . . . эгчийн байшинг барьж байхдаа өөр 2-3 газар давхар байшингийн захиалга аваад барьж байсан. ... . . . бид хоёр социологич мэргэжилтэй. ... . . . унаж байсан Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл нь бартераар орж ирсэн машин байсан. . . . эгчийн байшингийн захиалга авсан цагаасаа хойш Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл унаж эхэлсэн. ...энэ зургийг . . . бас т . . . бид 3 хамт сууж байгаад хийж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71-73 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн . . . дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 74-76 дугаар тал/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн . . . дүгээр: “Даблью Эйч Юу ХХК /6163947/-ийн улсын бүртгэлийн лавлагааг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан тоот /1 дүгээр хх-ийн 99-101 дүгээр тал/,
Гаалийн ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн . . . дугаар: “. . . регистрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх байдлаар мэдүүлгийн сангаас гаргаж хавсралтаар хүргүүлэв.” гэх албан тоот /1 дүгээр хх-ийн 103 дугаар тал/,
. . . . . эзэмшлийн Хаан банкны . . . тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 110-133 дугаар тал/,
. . . ББСБ-ын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн . . . зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ /1 дүгээр хх-ийн 162-165 дугаар тал/,
. . . ББСБ-ын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн . . . үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /1 дүгээр хх-ийн 166-167 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “...намайг очиход 1-2 байшингийн хундам цутгаж эхэлсэн байсан. Зуурагч авчираад битоноо зуурч байсан. Тэгээд би та нар ямар нормоор хийж байгаа юм гэсэн чинь бид нар өөрсдөө мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чанартай юм хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд үг авахгүй байсан болохоор нь нэг их харьцаагүй. ...би 2 удаа очсон. Намайг эхлээд очиход хундамаа цутгаж эхлээгүй, газраа ухаж байсан. Дараа нь 2 дахь удаагаа очиход байшингийн хундамыг цутгах гээд бетоноо зуурч байсан. Тэгэхээр нь би орц найрлагаа яаж хийж байна гээд асуусан чинь бид нар өөрсдөө мэдэж байна гэж хэлж байсан. Би хяналт тавьж, хундам цутгасан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198-199 дүгээр тал/,
2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн . . . дугаартай . . . ХХК-ийн захирал . . . , иргэн . . . нарын хооронд Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ /1 дүгээр хх-ийн 250 дугаар тал, 2 дугаар хх-ийн 6 дугаар тал/,
СД-нд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 89 дүгээр тал/, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр . . . ХХК, . . . ХХК-ийн тооцоо нийлсэн акт /2 дугаар хх-ийн 125-130 дугаар тал/,
Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн . . . дугаар: “…тус татварын хэлтэст бүртгэлтэй . . . . . . ХХК нь 2017 оноос хойш татварын тайлан гаргаагүй, борлуулалтын орлогогүй, татварын өр төлбөргүй байна.” гэх албан тоот /2 дугаар хх-ийн 170 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “...би v . . . . . . ББСБ-д 2015 оноос хойш эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж байна. . . . гэгч нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай ББСБ-д өөрийн эзэмшлийн 1014 оны Тоёота Харриер маркийн . . . улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй, сард . . . төгрөгийн төлөлт хийхээр барьцаалан . . . төгрөгийн зээл авсан юм. Ингээд . . . нь зээл авснаас хойш нэг ч зээлийн төлөлт хийхгүй 7 сар гаруй яву 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зээлийн . . . төгрөгийг шилжүүлсэн. . . . нь 1 жилээс дээш зээлийн төлөлт хийгээгүй тул Монгол бакны зээлийн мэдээллийн санд муу ангилалд орж барьцаа хөрөнгийг хураах эрх үүсдэг ба . . . барьцаанд тавьсан 2014 оны Тоёота Харриер маркийн . . . улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сард хураан авч зээлийн хүүг 1 хувь болгож, үүргийн гүйцэтгэлийг харьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг бусдад . . . төгрөгөнд худалдаж . . . зээлийг хаасан. Тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдахын тулд урд, хойд гупер, хормой, багажны хойд талын хэсгийг янзлуулах, түлхүүр хувилуулах, баттерейг янзлуулахад нийт . . . 00 төгрөг гарсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 72 дугаар тал/,
Барилга, хот байгуулалтын яамны Барилга хөгжлийн төвийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн . . . дүгээр: “Налайх дүүргийн Горхи-тэрэлжийн цогцолборт газрын “. . . ” нэртэй амралтын газрын 12 ширхэг барилга нь төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилгад хамаарах тул Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т -энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ” гэж заасны дагуу дээрх барилгын ажлыг барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ.” албан тоот /3 дугаар хх-ийн 83 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “. . . над руу яриад Тэрэлжид хаус барьж байсан хүмүүс нь алга болчихлоо, чи туслаад өгөөч, бэлэн суурь хийсэн байгаа, тухайн суурин дээр нь хаус барих хүн олоод өгөөч гэж хэлэхээр нь 2020 оны 07 дугаар сард хамтран ажилладаг . . . хамт . . . Тэрэлжид баригдаж байгаа гэх хаусны газар дээр нь очиход . . . байсан. Барилгын компаниар хийлгүүлсэн гэх нийт 9 ширхэг хаусны суурь цутгасан байсан. Тухайн суурийг нь . . . хамт очиж шалгахад гар хүрэхэд бутарч унаж, үйрсэн, тухайн хөрсний шороог нь бетонтой хамт цутгаад суурь хийсэн байсан. Суурь хийх наад захын стандарт шаардлагыг хангаагүй, өнгөн хөрсөө хийгээгүй, төмөр хийгээгүй, элс, хайрга, дайрга байхгүй. Зүгээр л байгалийн шороог цементтэй зуурч хийсэн байсан. Бороо ороход суурь нь нураад унах аюултай байсан. Хөрсний шороог бетонтой зуурч хийж болохгүй ба бороонд амархан нуралт үүсэх аюултай байдаг. Ингээд би . . . уг суурь нь чанарын шаардлага хангахгүй суурь байна, би энэ суурин дээр нь барилга барихгүй, шинэ цементийн суурь цутгаж байж хийнэ гэж хэлэхэд яаанаа уг суурийг хийлгүүлэхэд аймар их мөнгө зарсан шдээ гэж хэлж байсан. Тэгээд суурийг нурааж, хамтран ажилладаг Дандар шинээр 9 ширхэг хаусны суурийг цутгаж хүлээлгэн өгсөн. ...тухайн Нарангэрэлд 9 ширхэг хаусны бохирын шугамыг хийж өгсөн гэх компанийн бохирын шугамыг шалгахад хөрсөн доор 50 орчим см зориулалтын бус хоолойг хийж гүйцэтгэсэн ба би тухайн бохирын хоолойг нь зориулалтын хоолойгоор сольж хийсэн. Тухайн зориулалтын бус хоолой нь өвөл амархан хөлдөж хагардаг, ачаалал даахгүй, гадна талын ил шугамын хоолой байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 93 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “би 2020 оны 07 дугаар сарын дундуур санаж байна. . . . ХХК-ийн захирал . . . хамт Тэрэлж рүү очиж . . . гэх хүнтэй очиж уулзсан юм. ...суурийг нь очиж үзэхэд чанарын шаардлага хангахгүй, гараараа дарж үзэхэд сул шороо бутарч, үйрч унаж байсан. Ямар ч бэхжилтгүй байсан. Тэгээд би . . . л гэх эмэгтэйд тухайн хаусны суурийг хийх үедээ хяналтын хүн тавихгүй яасан юм бэ, ямар ч чанаргүй, стандартгүй, бетоны марк гэх зүйл огт байхгүй байна гэж хэлсэн. Тухайн хаусны суурь нь сууриас гарсан шороог нь цементтэй зуурч шороо голдуу суурь хийсэн байсан. Уг нь бол хайрга, дайрга хийх ёстой байснаас ямар ч хайрга, дайрга хийгээгүй, шороо голдуу цементэн суурь харагдаж байсан. Тэгээд би 9 хаусны чанарын шаардлага хангахгүй суурийг холдуулан тухайн суурин дээр нь шинээр стандартын дагуу төмөр армотур зангидаж шинэ суурь хийсэн. ... миний хувьд барилгын инженер болохоор тухайн чанаргүй хийгдсэн хаусны суурийг хараад, хүрч үзээд л мэдсэн юм.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 96 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “. . . нь 2020 оны 05 дугаар сарын сүүлээр компанийн нэр дээр Тэрэлжид байрлалтай амралтын газрын 12 ширхэг хаус 2 ширхэг ресторан, саун барих захиалга авсан гэж надад хэлж байсан ба тухайн үед ажилд нь компанийн үндсэн ажилтан болж орсон. ...ингээд . . . нь өөрийн үндсэн компанийн ажилтан намайг оруулаад 4-5 хүн ажиллаж байсан ба туслах ажилтнууд гээд хөлсөөр ажил хийдэг 7-10 гаруй хүн орж гараад маш олон хүн солигдсон. ...миний хувьд программистын мэргэжилтэй боловч мужааны мэргэжил давхар эзэмшсэн. Гэрчилгээ уг нь авч байсан, одоо хайгаад олохгүй байна. ...би . . . санхүүгийн асуудалд оролцдоггүй, яг хэдэн төгрөгөөр захиалга авсан талаар би огт мэдэхгүй, зүгээр л өдөр болгон бүрэн цалингаа авч байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 99 дүгээр тал/,
Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч . . . 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан бүртгэлийн . . . дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” / . . . хохирогч . . . нь “. . . ” ХХК-ийн хувьцааг худалдаж авсан /3 дугаар хх-ийн 131 дүгээр тал/,
Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч . . . 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр баталсан бүртгэлийн . . . “Компанийн эрх шилжүүлэх гэрээ /3 дугаар хх-ийн 132 дугаар тал/,
Хохирогч . . . эзэмшлийн Хаан банкны . . . тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дугаар хх-ийн 134-136 дугаар тал/,
. . . ХХК-ийн . . . регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, /2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр . . . гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн/ /3 дугаар хх-ийн 137 дугаар тал/,
. . . . . бааз байгуулах төсөл /3 дугаар хх-ийн 144-250 дугаар тал, 4 дүгээр хх-ийн 1-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч . . . өгсөн: “би . . . Тэрэлжид баригдаж байгаа хаусны суурийг нураахад ...нийт . . . төгрөгийг . . . гэх хүний Хаан банкны . . . тоот дансанд шилжүүлсэн. Миний нийт нэхэмжилж байгаа . . . төгрөг дээр . . . төгрөг нэмэгдэж нийт . . . төгрөгний хохирол болж байна. Үүнээс . . . үлдээсэн гэх модны үнэлгээний . . . төгрөгийг хасахад . . . төгрөгийг би бодит хохирол болгон гаргаж байна.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 32-33 дугаар тал/,
Хохирогч . . . эзэмшлийн Хаан банкны . . . тоот дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хх-ийн 35-37 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч . . . өгсөн: “...дээрх Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн цогцолбор газрын Эрээний адаг гэх газарт амралтын нэгдсэн цэвэр, бохир шугамтай 12 ширхэг орос дүнзэн байшин барихад барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл шаардлагатай юм. Уг ажлыг хийж гүйцэтгэх барилгын БА-2.1 зөвшөөрөлтэй компани хийж гүйцэтгэх ёстой юм. Барилгын ажил гүйцэтгэх зураг нь магадлалаар баталгаажсан байх ёстой. Ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрлийг Нийслэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулсны үндсэн дээр материалыг бүрдүүлж тусгай ажил гүйцэтгэх компанийн тусгай зөвшөөрөл холбогдох баримтыг шаарддаг. ...амралт сувиллын газар барихад тусгай зөвшөөрөл шаардлагатай ба Арга билэг амралтын газрыг барихад барилгын тусгай зөвшөөрөл шаардлагатай...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 53-54 дүгээр тал/,
Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдөр . . . Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, /орлого, зарлагын дэлгэрэнгүй түүвэр, зарцуулалт, хохирлын тооцоо /4 дүгээр хх-ийн 55-73 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн . . . дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хх-ийн 108-118 дугаар тал/ зэрэг бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч . . . нь фэйсбүүк цахим орчинд “Орос дүнзэн байшин-Oros dunzen baishin” гэх нэртэй цахим хаягаар пэйж хуудас ажиллуулж, “Дүнзэн хаусны захиалга авч эхэллээ, 45-60 хоногт баригдана, иж бүрэн зураг үнэ төлбөргүй, та газраа бэлд, бид цогцоор нь шийдэж байна” гэсэн зар байршуулж, зарын дагуу холбогдсон иргэн . . . харилцаж, улмаар олон жилийн ажлын туршлагатай хэмээн итгүүлж, 2020 оны 06 дугаар сард Оросын холбооны улсаас байшингийн мод Монгол улсад орж ирнэ, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 12 ширхэг орос дүнзэн байшингийн түлхүүр гардуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 50 хувийн урьдчилгаа болох . . . төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг . . . угаарын дансаар шилжүүлэн авч, хохирогчид их хэмжээний хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,
Хохирогч . . . өмгөөлөгч З . . . зүгээс: “Өмнө нь энэ хэргийг хэлэлцэж цагаатгах тогтоол гарч байсан нь өнөөдөр дахин шинээр хэлэлцэж өөр шийдвэр шүүхээс гаргахад саад болохгүй гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийнхээ талаар ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй, ойлгоогүй дүр үзүүлж байна гэж тайлбарлаж болно. . . . өөрийнхөө үйлдлийг өөрөөр тайлбарлаж болж байгаа бол өмгөөлөгч миний бие. . . үйлдлийг өөрөөр тайлбарлая. . . . гэрээ хийсэн, хугацаа тохирсон. . . . гэрээ хийж, хугацаа тохироогүй байхад намайг яагаад шүүгээд байгаа юм бэ? гэдэг утгаар ярилаа. Тэгвэл . . . гэдэг хүний данснаас . . . төгрөгийг хэн хүлээж авсан бэ? . . . гэдэг хүн . . . төгрөгийг байшин барихад зориулна гээд газрын дэвсгэрийг . . . төгрөгийн зардлыг . . . холбогдсоныхоо дараа нэг цаг хугацаанд газар худалдан авч зардал болгосон бэ? Энэ үйл баримтууд холбоотой байна шүү дээ. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр . . . төгрөгийг авахдаа . . . үзүүлж байсан үйлдэлд итгэж, хууртагдсан асуудал байгаа. Тухайн өдөр . . . дансанд . . . төгрөг шилжсэнээс хойш юу болсон бэ? гэдэг нь энэ хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. Анхнаасаа биелэх боломжгүй нөхцөл байдалтай байсныгаа хүнд итгүүлсэн талаар энэ хэргийн хувьд яригдана. Хүн олноор цугладаг, амралтын, аялал жуулчлалын зориулалттай газарт заавал тусгай зөвшөөрөл хэрэглэгддэг юм байна. Энэ тухай баримт 4 дүгээр хавтаст хэргийн 92 дугаар талд Барилга хот байгуулалтын сайдын тушаал байгаа. Өөрөөр хэлбэл энэ тухай асуудлыг Барилга хот байгуулалтын сайд 2021 оны тушаалаар шинэчилж гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүрэм, шинэчлэн батлах тухай гээд ямар тохиолдолд барилга дээр тусгай зөвшөөрөл хэрэгтэй юм бэ? гэдэг дээр шинэчилжээ. 2020 онд барилга баригдахад 2018 оны Барилга хот байгуулалтын сайдын 218 дугаар тушаалаар батлагдсан дүрэм, журам мөрдөгдөж байсан байна. 7 метрийн өндөртэй, 400 мкв талбайтай орон сууцнаас хувийн нэг айлын орон сууцнаас бусад орон сууц дээр заавал тусгай зөвшөөрөл авна гэж заасан байна. Барилгын ажлыг фейсбүүк зараар танилцаад хийлгүүлсэн юм уу? гэхээр . . . гэрээ байгуулсан гэдэг агуулгаар энэ асуудлаас мултарна гэж байхгүй. Хэргийн үйл баримтууд бол хоорондоо холбоотой байна гэдгийг хэлмээр байна. Бүхий л ажлыг хүлээн зөвшөөрч хоёр удаагийн зардлын тооцоог хийсэн байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 07 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сард хоорондоо нийлсэн учраас иргэний эрх зүйн харилцаа биш юм уу? гэж байх шиг байна. Алдсан мөнгөө авах гээд хохирогч араас нь хөөцөлдөөд авсан мөнгөө бэлнээр нь өгч чадахгүй юм бол ажлаа дуусгаад яв гэсэн хандлагыг яагаад иргэний эрх зүйн харилцаа гэж үзээд дүгнээд байгаа юм бэ? Арга бараад цагдаагийн байгууллагад хандаад цагдаа нь дэмжээд шүүх шийдэж байгаа юм биш л дээ. Өмгөөлөгч надад . . . нь хохирогчийн мөнгөөр тоглоод яваад байсан байна гэж үзэж байгаа. Доголдолтой байшин барина. Хэдэн төгрөгөөр ямар ажил хийсэн нь мэдэгдэхгүй ийм ийм ажил хийсэн гэж ярина. Хохирогч арга бараад 2 удаа тооцоо нийлэхдээ . . . хэлсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөөд яваад байсан агуулга байна. Хохирогч энэ талаар 2, 3 удаа мэдүүлэгтээ дурдсан байдаг. . . . өөрийнхөө машиныг ломбардад тавиад яаж ийж байгаад хохирлоос төлөөд байсан учраас би хэлсэн мөнгөн дүнг зөвшөөрсөн гэдэг. Уг . . . , . . . хоёрын ярьсан асуудал нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдгийг үгүйсгэхгүй юм. Хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаж байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ ямар хандлага гаргаж байгааг шүүхэд нотолж харуулж байна гэж ойлгож. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өргөдөл, гомдол гаргаад явах эрх нь нээлттэй байсан байна. Энэ хэргийн хувьд . . . эрх ашгийг хязгаарласан зүйл ноцтой зөрчил байхгүй байсан гэж ойлгож байна. Дээд шатны шүүхээр энэ хэрэгт тодруулах ёстой гэсэн нөхцөл байдлыг нэмэлт ажиллагаагаар тогтоосон гэж үзэж байна. . . . гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь нотлох баримтаар хангалттай нотолж тогтоосон. Хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл хохирол төлбөрийг нөхөн төлүүлэх боломжтой байна. . . . с хохирогчид . . . төгрөгийн бодит хохирлыг . . . гаргуулахаар, гэмт хэргийн улмаас шууд үүссэн хор уршигт нь . . . төгрөг, . . . төгрөгөөр суурийг дахин хийсэн төлбөр, . . . төгрөгөөр суурьтай холбоотой зардал нийт . . . төгрөгийн хор уршиг яригдаж байна. Үүнээс хохирогчийн . . . үлдсэн модыг ашигласан учраас үнэлгээгээр гарсан . . . хасаж тооцохоор . . . төгрөгийн мөнгөн хэлбэрийн хохирол учирчээ гэж үзнэ. Ингээд хохирол хор уршгийн нийлбэрээр . . . төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч . . . өмгөөлөгч . . . зүгээс “Энэ хэрэг өмнө нь хэг удаа хэлэлцэгдэж миний үйлчлүүлэгч залилах гэмт хэргийг үйлдээгүй гэх үндэслэлээр цагаатгагдаж байсан. Прокурор яагаад . . . залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллаад байна вэ? гэхээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг олж авч гэрээгээр халхавчилж гэж буруутгадаг. Тэгвэл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг хэрхэн, яаж олж авсан бэ? Гэрээгээр халхавчилж гэдгийг юу гэж тайлбарлаж байна вэ? Хохирогч . . . би . . . мөнгө шилжүүлсэн би хохирсон, намайг хуурсан гэдэг зүйл яриад байгаа. Гэтэл гэрээгээр халхавчлах гэдэг зүйл . . . гэдэг хоёр хүний хооронд хийгдсэн асуудал. Энэ хоёр хүний дунд болсон асуудлыг яагаад . . . хоёр хүний эрх зүйн харилцаатай нялзааж асуудалд хандаад байгаа юм бэ? Хохирогч . . . 12 байшингийн мод орж ирсэн гэж итгүүлсэн болохоор би газар худалдаж аваад амралтын газар байгуулахаар шийдсэн гэх агуулга ярьж байна . . . 12 байшингийн модыг оруулж ирсэн гэж ярьсан уу?, үгүй юу? гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Зөвхөн хохирогчийн мэдүүлэгт дурдагддаг. Хэрэв . . . 12 байшингийн мод орж ирээгүй гэж хэлсэн бол уг амралтын газар байгуулагдахгүй. Магадгүй . . . хохирохгүй байх байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ гэмт хэргийн субьектив санаа зорилгыг хэрхэн гаргаж ирээд байгаа би ойлгохгүй байгаа. Прокурор 12 байшингийн модны мөнгийг шилжүүлсэн бол энэ иргэний харилцаа гэж ярьж байна. Тухайн мөнгийг шилжүүлээгүй учраас залилах гэмт хэрэг гэж үйлдэлд хандаад байгааг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. . . . нь тодорхой хэмжээний газар, шорооны асуудал, суурь хийсэн. Чанартай хийгдсэн үү?, үгүй юу? гэдэг нь иргэний харилцаа. Оросын холбооны улсаа мод орж ирж 1 байшин барьсан. Хүлээлгэж өгсөн, хүлээж авсан нөхцөл байдал нь залилах гэмт хэрэг биш юм аа гэдгийг үгүйсгэж байгаа. . . . тохиролцоо хийчихээд ямар нэгэн ажил хийгээгүй. Нэг ч байшинд хадаас хадаагүй байсан бол нөгөө хүндээ итгэл төрүүлээд залилсан байна гэж ярьж болохоор байна. Гэтэл тодорхой хэмжээгээр ажил хийсэн. Хийгдсэн ажлаа . . . тооцоо нийлээд явчихсан байхад субьектив санаа зорилгоор залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь иргэний эрх зүйн харилцаа юм. Иргэний эрх зүйн харилцаа гэж үзэж байгаа учраас хохирлын талаар хэлэх зүйлгүй байна. Гэмт хэргийн шинжгүй байх тул Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос . . . үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол.” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус тодорхойлсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч . . . нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч . . . төгрөгийн төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Энэ талаар прокурорын хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “... их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас . . . төгрөгийн хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан гэж үзнэ. Уг гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэнийг залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.
Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч . . . нь хохирогч . . . хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад . . . төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хохирол, хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэнд тооцно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
Иргэний хуулийн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч . . . нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч . . . нь хохирол төлбөрт . . . төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч . . . нь . . . төгрөгийг нөхөн төлсөн, түүнчлэн хохирогч . . . нь . . . төгрөгийн үнэлгээ бүхий дүнзэн модыг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байх тул шүүгдэгчээс . . . төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч . . . , түүний өмгөөлөгч . . . нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хохирлын тодорхой хувийг төлж барагдуулсан буюу “2 тээврийн хэрэгслийг . . . төгрөгөөр тооцсон” талаар хохирогч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчээс . . . төгрөгийг гаргуулж хохирогч . . . олгож шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан байдлаар шүүгдэгч . . . гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг, гаргасан бол хохирогч . . . , түүний өмгөөлөгч . . . , шүүгдэгч . . . , түүний өмгөөлөгч . . . нарын зүгээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулж өгнө үү.” гэх санал гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч . . . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч . . . эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч . . . эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтов.
Улсын яллагчийн зүгээс “хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.
Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч . . . хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч . . . 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч . . . нь шүүхээс оногдуулсан 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч . . . нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч . . . төгрөгийг гаргуулж . . . олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч . . . нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч . . . урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч . . . авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС