Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2407000000305 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, *******,******* , тоотод оршин суух, урьд

******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн арын замд улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/787 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн арын замд улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* өгсөн: “...Миний буруу. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

-Эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /согтуурал 3.006%/ /хх-ийн 03 дахь тал/,

-Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл: 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан /хх-ийн 04 дэх тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.ын өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагаас 00 цагийн хооронд оройн жижүүрийн үүргийг цагдаа, цагдаагийн ахлагч Э.ын хамт гүйцэтгэж байх үед 21 цаг 30 минутын үед дүүргийн 2-р хорооны нутаг, гэр хорооллын зүүн урд уулзвар ийн урд хэсгийн зам дээр улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл сэжиг бүхий байдалтай явж байхыг шалгахад дүүргийн 1-р хороо, тоотод оршин суух Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан. Уг үйлдлийн шалгаад Г.*******г хэлтсийн жижүүр дээр авч ирэн шалгахад 3.006% согтолттой, өмнө жолоодох эрхээ хасуулсан байсан тул гэмт хэргийн бүртгэл мэдээлэлд оруулж шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ын өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19 цагаас 00 цагийн хооронд оройн эргүүлийн үүргийг цагдаагийн дэд эхлэгч Г.ын хамт дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэж байх үед 21 цаг 30 минутад ийн урд хэсгийн зам дээр улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл сэжиг бүхий байдалтай явж байхыг шалгахад дүүргийн 1-р хороо, тоотод оршин суух Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодон ганцаараа явж байсан. Уг үйлдлийн шалгаад Г.*******г хэлтсийн жижүүр дээр авч ирэн шалгахад 3.006% согтолттой, өмнө жолоодох эрхээ хасуулсан байсан тул гэмт хэргийн бүртгэл мэдээлэлд оруулж шалгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №5932 дугаартай:

1. Шинжилгээнд “Г.*******” гэж хаягласан “СА0000309829, ЕК0000256951” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэж байна.

Ирүүлсэн цусны дээжээс 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/,

- ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/787 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 36-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/787 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан Г.******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн арын замд улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон болох нь эрх бүхий албан тушаалтны согтуурал шалгасан тэмдэглэл /согтуурал 3.006%/, Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №5932 дугаартай: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд  тэнцэж байна. Ирүүлсэн цусны дээжээс 3.3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.3 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/787 дугаартай шийтгэврийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүй хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл уг үйлдлийн улмаас материаллаг хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд шүүгдэгчийн хувьд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор гэмт хэрэг төгссөнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Г.*******г Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч Г.*******г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, оногдуулах, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгч: “торгуулийн ял оногдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн санал болгосныг багасгаж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг танилцуулсан.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /хх-ийн 26 дахь тал/ ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд мал малладаг малчин, орлоготой болох нь мал тооллогын мэдээллийн санд 5 хошуу мал тоолуулсан байх тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн урьд тухайн төрлийн гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байсан хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5,000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг өмнөх шийтгэврээр оногдуулсан эрх хасах шийтгэл дууссан өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 9 /ес/ сарын хугацаанд төлүүлэхээр оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.*******д сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, ялтан Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН