| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/168 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/168
0 8 0/ШЦТ/8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 0 оны дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, , эрхэлсэн тодорхой , ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Багануур дүүргийн дүгээр хороо, хэсэгт оршин суух, урьд ******* аймаг дахь ын дугаар шүүхийн 00 оны 0 дугаар сарын *******-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр зүйлийн .. дэх хэсэгт зааснаар жил сарын хорих ял оногдуулж, уг ялыг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* аймаг дахь сум ын дүгээр шүүхийн 005 оны дугаар сарын 0-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5. дахь хэсэгт зааснаар жил сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт (РД:8**************),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн .7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэн 0 оны дугаар сарын 9-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 0 оны дүгээр сарын -ны орой цагийн үед Багануур дүүргийн дүгээр хорооны уулзвар дээр Тоёота Приус маркийн -0 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 0 оны дүгээр сарын -ны өглөө цагийн үед Багануур дүүргийн дугаар хороо, Талын толгойд найзындаа очиж өдөржин байсан бөгөөд шил архи хувааж уусан. Тэгээд дүүгээ дуудаад гэртээ хүргүүлсэн. Тухайн үед миний даралт ихсээд байхаар нь хорооны эмнэлэг орж даралтаа үзүүлсэн. Тэгтэл удалгүй цагдаа ирээд саатуулсан бөгөөд би машинаа орхиод зугатаагаад гэртээ ирээд байж байтал араас цагдаа ирээд намайг аваад явсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь миний буруу...” гэсэн мэдүүлэг (хх-ийн -7, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* бол миний хамтран амьдрагч юм. Сар өдрийг нь мэдэхгүй байна, тухайн өдөр намайг гэрт байхад цагдаагийн алба хаагч ирээд *******ыг үлээлгэнэ, барина гээд аваад явсан. ******* нь машинаа хаана орхисон нь бүү мэд гэртээ алхаж ирсэн. Машинаа орхичхоод зугтаагаад гэртээ ирсэн байх. Өмнө нь бас согтуугаар машинаа жолоодоод цагдаад саатуулагдаж хэд хоног зугтааж алга болж олдоод асуудлаа шийдүүлж байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн ),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “*******ын согтуурлыг багажаар шалгахад , хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 5-7),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас “-0 БРА улсын дугаартай, Toyota Prius маркийн NHW0075 арлын дугаартай, цайвар ногоон өнгийн 990 онд үйлдвэрлэгдсэн, *******..-нд импорлогдсон” гэжээ. (хх-ийн ),
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “ овогт (РД:8**************)-ын үнэмлэхийн хугацаа 0 оны дугаар сарын 9-ний өдрөөс 05 оны дугаар сарын 9-ний өдөр, жолооны үнэмлэхийн төлөв-эрх хасагдсан” гэжээ (хх-ийн *******),
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын *******-ний өдрийн 59 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн -5),
Зөрчлийн лавлагаа (хх-ийн 8-5),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн , 55-57) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн .7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэн 0 оны дугаар сарын 9-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 0 оны дүгээр сарын -ны орой цагийн үед Багануур дүүргийн дүгээр хорооны уулзвар дээр “Тоёота Приус” маркийн -0 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч “Сар өдрийг нь мэдэхгүй байна, тухайн өдөр намайг гэрт байхад цагдаагийн алба хаагч ирээд *******ыг үлээлгэнэ, барина гээд аваад явсан. ******* нь машинаа хаана орхисон нь бүү мэд гэртээ алхаж ирсэн. Машинаа орхичихоод зугтаагаад гэртээ ирсэн байх. Өмнө нь бас согтуугаар машинаа жолоодоод бас цагдаад саатуулагдаж хэд хоног зугтааж алга болж олдоод асуудлаа шийдүүлж байсан” гэсэн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын *******-ний өдрийн 59 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртын агууламж 0.0, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тус тус хуульчилсан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч *******ын согтуурлыг драйгер багажаар шалгахад , хувийн согтолттой буюу амьсгал дахь спиртийн агууламж 0.0 промиль /хувь/-ээс дээш байсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь 0 оны дугаар сарын 9-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны дугаар сарын *******-ний өдрийн 59 дугаартай шийтгэврээр тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 0 оны дүгээр сарын -ны өдөр Багануур дүүргийн дүгээр хорооны уулзвар дээр “Тоёота Приус” маркийн -0 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн ялын саналтай маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 50 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн - дэх хэсгүүд, . дугаар зүйл, .7 дугаар зүйл, .8 дугаар зүйл, .0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 50 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 50 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8. дүгээр зүйлийн дэх хэсэг, 8. дугаар зүйлийн дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ