| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2024/0172/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
0 1 18 0/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 000000008 дугаартай хэргийг 0 оны 1 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, мэргэжилтэй, аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Женси транс” ХХК-д , ам бүл , хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт (РД:ЗИ91**************01),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэн 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 0 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 06 цаг 0 минутын үед Багануур дүүргийн дугаар хороо, Хэрлэн гүүрний постон дээр “Тоёота приүс-0” маркийн 0- улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 0 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас идшээ хийхээр найз Батгэрэлийн эзэмшлийн машинтай Хэнтий аймгийн төв орж хоночхоод маргааш нь буюу 11 дүгээр сарын -нд идэшээ хийж дуусаад орой цагийн үед хоёр найзын хамт литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. Тэгээд хоёр найз маань яваад би машинда унтаж байгаад шөнийн 0 цагийн үед Жаргалтхаан сумаас Улаанбаатар хот орохоор хөдөлсөн. Тэгээд Багануур дүүргийн Хэрлэнгийн пост дээр цагдаа зогсоож шалгасан бөгөөд 1,0 хувийн согтолттой гарсан. Согтуугаар машин жолоодсон нь миний буруу. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан суманд хасуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16, 7-8, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...0 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ******* нь Улаанбаатар хотод байхад миний машинтай Хэнтий аймаг яваад идшээ хийгээд ирье гэж гуйгаад аваад явсан. Тэгээд 0 оны 11 дүгээр сарын -ны шөнө ийм асуудал боллоо гэж өөрөөс нь сонссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 1),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “*******ийн согтуурлыг багажаар шалгахад 1,0 хувийн согтолттой” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн -6),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 7),
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас “0- улсын дугаартай, Toyota Prius-XW0 маркийн NHW07689 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн 007 онд үйлдвэрлэгдсэн, 016.11.1-нд импорлогдсон” гэжээ. (хх-ийн 10),
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “ овгийн Чулуугийн /РД:ЗИ91**************01/-ийн үнэмлэхийн хугацаа 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрөөс 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр, жолооны үнэмлэхийн төлөв-эрх хасагдсан” гэжээ (хх-ийн ),
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0/ЗШ/******* дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн -8),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн ) зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил үйлдэн 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу 0 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 06 цаг 0 минутын үед Багануур дүүргийн дугаар хороо, Хэрлэн гүүрний постон дээр “Тоёота приүс-0” маркийн 0- улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч “0 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ******* нь Улаанбаатар хотод байхад миний машинтай Хэнтий аймаг яваад идшээ хийгээд ирье гэж гуйгаад аваад явсан. Тэгээд 0 оны 11 дүгээр сарын -ны шөнө ийм асуудал боллоо гэж өөрөөс нь сонссон” гэсэн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 0/ЗШ/******* дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртын агууламж 0.0, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0., түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгохоор тус тус хуульчилсан.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан” хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* нь 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, шийтэлийн хуудсаар тогтоогдож байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байх үедээ буюу 0 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 06 цаг 0 минутын үед Багануур дүүргийн дугаар хороо, Хэрлэн гүүрний постон дээр “Тоёота приүс-0” маркийн 0- улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,0 хувийн согтолттой жолоодон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.
Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч *******ийн согтуурлыг драйгер багаж ашиглан шалгахад 1,0 хувийн согтолттой буюу амьсгал дахь спиртийн агууламж 0.0 промиль /хувь/-ээс дээш байна.
Шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, ,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч *******ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, ,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг хуульд зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, ,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ