Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0691

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б******,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: Л.Ш*******, Ш.Н********,

Маргааны төрөл: “Нийслэлийн өмчид бүртгэлтэй орон сууцнаас боломжит нэг айлын орон сууцыг хувьчлуулах шийдвэр гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******, Б.Э*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н********, гуравдагч этгээд Ш.Н********, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ч.Б******гаас  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Ч.Б****** миний бие 101190400 төгрөгийн үнэлгээтэй 41.3 м.кв-аас багагүй талбайтай нэг айлын хоёр өрөө орон сууцыг хувьчилж авах эрхтэй болохыг тогтоолгох, Нийслэлийн өмчид бүртгэлтэй орон сууцнаас боломжит нэг айлын орон сууцыг надад хувьчлуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. ХААБЗИ-ийн нам захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн товчооны гишүүд тэргүүлэгчдийн хамтарсан 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчид 1 дүгээр хороололын 8 дугаар байшингийн 2 өрөөтэй нэг айлын сууцыг өгөхийг хэлэлцэж, ХААБЗИ-ийн бүх ажилчдын 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар дээрх 1 дүгээр хороололын 8 дугаар байшингийн 2 өрөөтэй нэг айлын сууцыг олгохоор шийдвэрлэсэн.

3.Гэтэл БНМАУ-ын Улсын барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар албан бичгийн хавсралтын зургаа дахь заалтаар иргэн Д.С********-тай хамт 4 өрөө 1 айлын орон сууц олгохоор дээрх шийдвэрийг өөрчилсөн.

 Уг шийдвэрийн улмаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь тус 1 айлын 4 өрөө орон сууцанд хамт амьдарч байна.

4.Нэхэмжлэгч Ч.Б******гаас  гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ ...1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллага болон нам, захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороо, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн товчооны гишүүдийн зэрэг олон нийтийн дөрвөн байгууллагын хамтарсан хурлаар болон 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бүх ажилчдын хурлаар хэлэлцэж 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 2 өрөөтэй, нэг айлын орон сууцыг Ч.Б****** надад өгөхөөр шийдвэрлэсэн.

Улмаар Хөдөө аж ахуйн Барилгын зургийн институтээс дээрх шийдвэрийн дагуу Ч.Б****** надад байрыг олгуулах тухай албан тоотыг Улсын Барилгын хороонд явуулсан.

2/Улсын Барилгын Хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд “Ордер гэрээ хийлгүүлэх тухай” албан бичгийг явуулахдаа надад олгосон “Нэг айлын 2 өрөө орон сууц”-ыг “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 3 дугаар орцны 105 тоот 4 өрөө” болгож ар талд нь гараар “Д.С********” гэж бичиж будлиантуулан явуулсан. Үүнийхээ дагуу Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа нь “А”, “Б” гэсэн ордерыг үндэслэлгүй бий болгосноос үүдэлтэй миний эрх, хууль ёсны ашиг сонирхол олон жилийн турш, буюу амьдралын минь 32 жилийн турш ноцтой зөрчигдөх болсон юм. Миний бие Улсын Барилгын хорооноос санаатайгаар будлиантуулсан асуудлаас болж буюу Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 105 тоот нэг айлын 4 өрөөг, А, Б гэж хуваан олгосноор Д.С******** гэгчтэй 1988 оноос эхлэн өнөөг хүртэл нэг гал тогоотой, нэг ариун цэврийн өрөө, нэг коридортой нэг айлын орон сууцанд “Айлын хажуу өрөө хөлсөлж байгаа мэт” маш хүндрэлтэй нөхцөл байдалд, олон жилийн хугацаанд амьдарсаар сэтгэл санааны их хэмжээний хохирол амсаад байна. Төрийн байгууллагуудын энэхүү будлиантай шийдвэр нь иргэнээ доромжилсон, хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал байна.

3/Улсын Барилгын Хороо, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны энэ будлиантай шийдвэрийг нэг мөр болгон шийдвэрлүүлж ноцтой зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар 1988 оноос хойш холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд бүх боломжоороо хандаж, итгэл найдвараа алдалгүй, хүлээсээр, өнөөдрийг хүртэл төрдөө итгэсээр байна. Төрийн байгууллага албан тушаалтнуудад хандахад тэдгээр нь шийдвэрлэж өгөхгүй, "хууль бус эс үйлдэхүй”-гээрээ миний нөхцөл байдлыг улам хүнд байдалд оруулж ирсэн тул эцэстээ миний бие Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4/Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэрээр “Улсын Барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар “Ордер гэрээ хийлгэх тухай” албан бичгийн хавсралтын “Зургаа”-д Ч-гийн Б-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор өөрчлөхийг Барилга хот байгуулалтын яаманд даалгаж” шийдвэрлэсэн.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг Барилга хот байгуулалтын яам сайн дураараа биелүүлэхгүй байсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1237 дугаар “Албадан гүйцэтгэх” захирамж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 3704 бүхий “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, 60 дугаар гүйцэтгэх хуудас тус тус гарсны дагуу Барилга, хот байгуулалтын яамны сайд нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай тушаал гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын

31-ний өдрийн 437 дугаартай шийдвэрийг биелүүлсэн байдаг юм.

5/Надад 1988 онд нэг айлын 2 өрөө байр олгосон, би 1988 онд нэг айлын 2 өрөө орон сууцыг хувьчлах эрх надад үүссэн болохыг би 30 жил тасралтгүй хөөцөлдөж, 30 жил миний болон үр хүүхдүүдийн маань эрх зөрчигдсөний дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай сайдын тушаалаар Улсын Барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоотоор Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд “Ордер гэрээ хийлгүүлэх тухай" албан бичигт өөрчлөлтийг оруулсан. Төрийн байгууллагын буруугаас энэ олон жилийн туршид би 2 хүүхдийн хамт танихгүй хүмүүстэй нэг гэрт хэрхэн амьдарч, аж төрж, сэтгэл санааны хувьд ямар байдалд үр хүүхэд маань өссөн болохыг цаасан дээр бичсэн энэхүү өргөдлөөрөө илэрхийлж барахгүй ч нэг удаа ч болов миний нөхцөл байдлыг ойлгож, нааштай шийдвэрлэхээр нэг ч үйлдэл

гаргаагүй, төрийн байгууллага албан тушаалтанд гомдож энэ насныхаа 30 жилийг

өнгөрүүллээ.

Би нэг айлын 2 өрөө орон сууцыг надад олгохоор шийдвэрлэсэн шийдвэртэй болсон хэдий ч өнөөдрийг хүртэл энэ шийдвэр бодит байдлаар хэрэгжээгүй тул миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б********-д хандан иргэн Ч.Б****** надад 2 өрөөтэй нэг айлын орон сууцыг олгох асуудлыг нэг мөр эцэслэн яаралтай шийдвэрлэж өгнө үү хэмээн өргөдөл гаргахад уг асуудлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албан шилжүүлсэн.

Харин Улаанбаатар хотын захирагчийн албанаас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/3085 дугаар бүхий "Өргөдлийн хариу хүргүүлэх тухай" албан бичгийг ирүүлэхдээ "Иргэн Ч.Б******гийн өргөдөлд дурдсан Д.С********-д Улсын барилгын хороо /хуучин нэрээр/-ны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоот албан бичгийн дагуу уг орон сууцыг хуваарилж, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хувьчилж 32946 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд түүний орон сууц эзэмших эрхийн бичиг, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй, түүний орон сууц эзэмших, өмчлөх эрх хэвээр хадгалагдаж байна” гэж үндэслэлгүй тайлбар хийжээ. Д.С********-гийн нэг айлын орон сууцны хоёр өрөөг хувьчлан авсан нь надад ямар ч хамаагүй бөгөөд, сүүлд шүүхийн шийдвэрийг биелүүлж өөрчлөлт оруулсан Барилга, хот байгуулалтын яамны сайдын тушаалын дагуу байр олгож шийдвэрлэхээс зориудаар зайлсхийсэн

хариу өгсөн.

Мөн хариу албан бичигт “Барилга, хот байгуулалтын сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж холбогдох албан бичигт өөрчлөлт оруулсан хэдий ч түүнээс үүдэн гарсан маргаан, хохирлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцах үндэслэлгүй” гэж өөрөөсөө холдуулах гэсэн тайлбар хийж ирүүлсэн.1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын барилгын хорооны 4/2939 дугаар тоот нь гарсан даруйдаа амьдрал дээр биелэгдэж тэнд надтай хамт тусгагдсан байсан бүх иргэд өөрийн гэсэн орон байртай болсон, харин ганцхан миний хувьд л гapaap бичсэн будлианаас болж эрхийн бичиг гэх хоосон цааснаас өөр зүйлгүй өнөөдрийг хүртэл нийтдээ 30 гаруй жил төрийн байгууллагуудын хооронд чирэгдэж, сэтгэл санааны хүнд стресстэй нөхцөл байдалд орж, эрүүл мэнд, сэтгэл санаа, зардал чирэгдлээр давхар давхар хохироод байна.

6/Улсын барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар “Ордер гэрээ хийлгэх тухай” шийдвэрээр “Тус хороонд хуваарилагдсан 1 дүгээр хорооллын 8 дугаар байшинд хуваарийн дагуу гэрээ ордерыг олгох"-той холбоотой гарсан юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу Улсын барилгын  хорооны 1 дүгээр хорооллын 8 дугаар байшинд 2 өрөө нэг айлын орон сууцны ордер бичиж олгоогүй” буруутай үйлдлийг хууль бус гэж шүүхээс үзэж, нэхэмжлэгчийн энэхүү эрхийг буюу 1 дүгээр хорооллын 8 дугаар байшинд байрлах

2 өрөө нэг айлын улсын өмчийн орон сууцыг эзэмших эрхийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэрээр сэргээсэн.

Надад улсын өмчийн орон сууцыг эзэмших эрх олгосон шийдвэрүүд нь 1988

онд гарсан. Энэ эзэмших эрхийнхээ дагуу нэг айлын 2 өрөө орон сууцыг хувьчлах эрхтэй байсан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод орон сууц хувьчлах эрх одоог хүртэл бодитоор хэрэгжээгүй, миний нэг айлын 2 өрөө орон сууц эзэмших эрхтэй болох шийдвэр нь өмч хувьчлал явагдсаны дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 151 дугаартай сайдын тушаалаар засагдсан юм. Өөрөөр хэлбэл 1988 оны орон сууц эзэмших эрх олгосон болохыг 2018 онд хуулийн дагуу зөрчилгүй байдлаар албажуулсан гэж ойлгохоор байна. Өнөөдрийн хувьд 2018 онд засагдсан эзэмших эрхийнхээ дагуу ордер бичүүлэх ямар ч хууль, эрх зүйн орчингүй болсон байна.

7/Социалист өмчийг байгууллагуудад хуваарилах, байгууллагуудаас ажилтнууддаа хуваарилсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас ордер гэрээ хийхтэй холбоотой харилцаа нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль1992 онд батлагдаж, Монгол Улсын өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор болон Орон сууц хувьчлах тухай хууль гарч улсын өмчийн орон сууцыг эзэмшиж байсан иргэдийн хувийн өмчлөлд нэг удаа үнэгүй өмчилснөөр дуусгавар болжээ.

Хэрвээ 1988 онд надад улсын өмчийн орон сууцыг эзэмших эрхийг олгосон “Ордер гэрээ хийлгэх тухай” шийдвэрээр миний эрхийг зөрчөөгүй байсан бол би эзэмших эрхийнхээ дагуу нэг айлын 2 өрөө байрыг ямар ч асуудал, маргаангүйгээр

хувьчлаад авах ёстой байсан.

Гэтэл тухайн үед Ардын Депутатуудын хурлын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр миний бие өнөөдрийг хүртэл 2 өрөө орон сууцаа  өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй ба одоогийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ардын Депутатуудын хурлын эрх залгамжлагч тул хариуцагчаар тодорхойлж, Ардын Депутатуудын хурлын тухайн үед будлиантуулсан шийдвэрийг 2018 онд зассан тул 1988 онд надад үүссэн 2 өрөө орон сууцыг хувьчлах эрхээ хэрэгжүүлэхээр тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлах тухай шийдвэрийг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана. Орон нутгийн өмчийн орон сууцыг хувьчлахдаа энэ

хуульд заасан зарчим, журмыг баримтална”, 6 дугаар зүйлийн 1-т “Төрийн өмчийн

нийтийн зориулалттай дор дурдсанаас бусад орон сууц хувьчлалд хамаарагдана”

гэж зааснаар Ч.Б****** миний бие нэг айлын хоёр өрөө орон сууц хувьчлах эрхтэй болохыг тогтоолгож, нэг айлын хоёр өрөө орон сууцыг надад хувьчлуулах шийдвэр

гаргахыг хариуцагч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд нэхэмжлэгч Ч.Б******гийн охин байна. Энэ шүүх хуралдаанд зовлон ярихаас илүү асуудлыг бүгд мэдэж байгаа байх. Хүсэж байгаа зүйл маань юу вэ гэхээр энэ шүүх хуралдааны цаана миний ээжийн 33 жилийн тэвчээр явж байна. Өнгөрсөн бүх зүйлийг ухрааж ярих юм бол дуусахгүй. Миний ээж ганцаараа зовоод байгаа юм биш. Гэр бүл, миний үр хүүхэд зэрэг том асуудал явж байна. Өнөөдөр би ээжийгээ бүтэн нойртой хонуулмаар байна. Иймд нэг айлын хоёр өрөө орон сууцыг хувьчлуулах шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг шүүхээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Б******д нэг айлын хоёр өрөө орон сууцны ордер бичүүлэх эрх 1988 онд үүссэн. 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Хувьсгал залуучуудын эвлэлийн товчооны гишүүдийн болон Үйлдвэрийн эвлэлийн анхны тухайн үед ажиллаж байсан үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хорооны шийдвэрээр нэг айлын хоёр өрөө орон сууцыг ажлаараа манлайлж байсан учраас өгсөн. Ордер бичүүлэхэд Улсын барилгын хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 тоот гэрээ хийлгүүлэх тухай албан бичгийг Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд явуулахдаа нэг айлын хоёр өрөө орон сууцыг Ч.Б******д гэж бичсэний ард дөрвөн өрөө орон сууц н.Сарантуяад гэж бичсэнээс үүдэлтэй энэ маргаан үүссэн. 1988 онд үүссэн ордер бичүүлэх эрхээ баталгаажуулж авахын тулд 32 жил шүүхээр явж байна. Ч.Б****** 1988 оноос хойш н.Сарантуяа гэдэг хүнтэй хамтдаа амьдарч байгаа гэдгийг охин нь хэлж байна. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд энэ хүн 4-5 удаагийн шүүхийн шийдвэртэй байдаг. 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэрээр Улсын барилгын хорооны ордер бичүүлэх гэрээ алдаатай бичигдсэн албан бичгийг энэ шийдвэрээр засагдсан. Уг шийдвэр биелэгдэхгүй байсан учраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргасан. 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдсан. Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр 2013 онд засагдсан. Гэтэл Улсын Дээд шүүхэд дахин маргаан явагдаж Төрийн нарийн бичгийн дарга буюу эрх хэмжээгүй этгээд захиргааны актыг гаргасан гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус болсон. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай Барилга хот байгуулалтын яамны сайдын тушаал гарсан. Энэ тушаал гарснаар 1988 онд олж авсан эрхээ 2018 онд баталгаажуулсан гэж үзэж байна. 1992 онд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсанаар хувьчлах эрх алдагдаж шүүхээр тасралтгүй 34 жил явж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэний бүхий л арга чаргаараа явж байсан нь харагдана. Иргэний хэргийн шүүхэд гэм хорын хохирол нэхэмжилж байсан боловч Сүхбаатар дүүргийн шүүхээс шалтгаант холбоо байхгүй гэдгээр хэрэгсэхгүй болгосон. Эдгээр шийдвэрүүд нь бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй, тусдаа үндэслэлээр гарсан шийдвэрүүд байдаг. Ганц 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаар шийдвэр нь энэ хэрэгт авч холбогдолтой. Бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад орон сууцны үнэ тавигдсан. Орон сууцны тухай хуульд зааснаар орон сууц нь өргөн ойлголттой. Тэгэхээр метр квадрат, бүсчлэл, үнийн багц заавал байх шаардлагатай гэдэг үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулж үнийн дүнг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа тухайн үнийн дүн, метр квадрат талбайг зааж өгсөн нь зөвхөн тийм үнийн дүнтэй, тийм метр квадрат талбайтай орон сууц байна шүү гэж байгаа юм биш. Уг хэмжээ, үнийн дүнгээс багагүй нэг айлын хоёр өрөө орон сууц авах эрхтэй болохыг баталгаажуулж өгнө үү гэдэг утгаар тусгасныг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгч тайлбарлана” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1988 оноос үүссэн харилцааг 2018 онд өнөөгийн хуулийн хэмжээнд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр засагдсан. Бид 2018 онд засагдсан нөхцөл байдлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудлыг ярьж байна. Шүүхээс өмгөөлөгчийн хувьд хүсэж буй мөн хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёстой гэж үзэж байгаа зүйл бол Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны, итгэл хамгаалах зарчмыг хэрэглэж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Хууль ёсны итгэл хамгаалах зарчмын шаардлагуудад нийцэж байна уу гэдэг асуудлыг ярихын тулд эхлээд хүсэл зориг буюу хамгаалагдах гэж буй харилцаа хууль ёсны байна уу гэдгийг харах ёстой. Ч.Б******гийн хувьд үүссэн харилцааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль ёсны гэдгийг тогтоогдсон байна. Ямар нэгэн байдлаар хууль ёсны бус нөхцөл байдлын улмаас шийдвэрийг зассан, шийдвэрийг хууль бусаар зассан нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ч.Б******гийн хувьд энэ харилцаа хууль ёсных гэж үзэж байна. Хоёрдугаарт, үнийн дүнгээр илэрхийлэгдэж байна уу гэдэг асуудал байна. Тухайн орон сууцыг хувьчилж авах эрхээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас захиран зарцуулах эрх болоод 101,000,000 төгрөгийн эд хөрөнгийг хувьчилж авч чадаагүй нөхцөл байдал байна. Эд хөрөнгийн үнийн дүнгээр илэрхийлэгдэх нь нөхцөл байдалд хамааруулж байна. Үүнийг нотлохын тулд үнэлгээ хийлгэсэн. Харилцаа дуусгавар болсон уу гэдэг асуудал байна. Харилцаа 1988 оноос үүсээд ямар нөхцөл байдлыг бий болгож байна гэхээр ордер бичигдээд дуусах нөхцөл байдал биш. Ордер бичигдсэний үр дагавраар хувьчилж авах эрх үүснэ. Хувьчилж авах эрх үүссэнээр эд хөрөнгөтэй болж байгаа юм. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл хувьчилж аваагүй байна. Ч.Б******гийн хувьд энэ харилцаа дуусгавар болоогүй. Тухайн хувьчлах харилцаа нь дуусгавар болсон юм уу гэхээр Орон сууц хувьчлах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Орон сууц хувьчлах шийдвэр гаргах хууль зүйн боломжууд байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нэг айлын хоёр өрөө орон сууц авна гэх энэ харилцаа хууль ёсны итгэлийг хамгаалах шаардлагатай болж байна. Энэ харилцаагаар нэг айлын хоёр өрөө орон сууц авах итгэл үнэмшилтэй байсан. Нөхцөл байдал өөрчлөгдсөн үү, өөрчлөгдсөн. Тухайн үед нэг айлын хоёр өрөө орон сууцад ордер бичигдэх боломжгүй болсон. Барилгын хорооны албан бичиг засагдсан ч ордер бичигдэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шинээр нэг айлын хоёр өрөө орон сууцыг олгох албан бичиг бич гэж байх шиг байна. Хэрвээ ордер бичих нөхцөл байдалтай байсан бол шинээр нэг айлын хоёр өрөө орон сууцны ордер бичигдэх нөхцөл байдалтай байна. Яагаад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хариуцагчаар татсан бэ гэхээр итгэл хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх боломжтой субъект гэж үзсэн. Бидэнд ордер бичих эрх залгамжилсан эсхүл хувьчлах эрх залгамжилсан этгээдүүд 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар субъектуудыг эрх залгамжлагч гэж үзэх боломжгүй. Энэ утгаараа Ч.Б****** гэдэг хүний хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх субъект гэдэг утгаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ асуудлыг огт шийдвэрлээгүй гэж үзэж байна. Учир нь шийдвэрлэсэн этгээд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг төлөөлөх эрхтэй этгээд биш, шийдвэр нь ямар нэгэн хууль зүйн агуулга үр дагаваргүй байна. Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх сонсгодог жишээг энэ гэж ойлгож байна. Хоёр нийгэм дамжсан, нөхцөл байдал нь өөрчлөгдсөн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүчингүй болох захиргааны актад хамаарахгүй байна. Энэ зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлээд орон сууц хувьчлах эрхтэй болохыг тогтоолгох юм. Яагаад хувьчлах эрхтэй болохыг тогтоолгох гэж байна гэхээр хувьчлах эрхээ хэрэгжүүлээгүй. Тухайн орон сууцанд хувьчлах эрх хэрэгжүүлэх нөхцөл байдал засагдаад шинээр нэг айлын хоёр өрөө орон сууц байх нөхцөл байдал бий болсон. Үүний хүрээнд шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна. Шинээр үүсэж буй захиргааны актын алдаа засагдаж буй нөхцөл байдлын хүрээнд энэ зарчим хэрэглэгдэх ёстой. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Тухайн үед Нийслэлийн ардын депутатын хурлаар нийслэлд даалгасан байна. Нийслэлийн өмчийн хувьчлах, нийслэлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх байгууллага нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал юм. Зөрчигдсөн эрхийг сэргээх эрх бүхий субъект болохын тулд энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэг удаа үнэгүй хувьчлах асуудал дуусгавар болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Ч.Б******гийн хувьд энэ нь дуусгавар болоогүй сэргээгдэх ёстой эрх гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан зарчмыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Барилгын зургийн институт /ХААБЗИ-ийн байгууллагуудын хамтарсан 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, хурлаар иргэн н.Бямбаад 1 дүгээр хорооллын 8 дугаар байшингийн 2 өрөөтэй 1 айлын сууцыг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ХААБЗИ-ийн бүх ажилчдын хурлаар Улсын Барилгын хорооноос ирүүлсэн орон сууцыг хувиарлах асуудлыг хэлэлцэн Ч.Б******-д өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Харин Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Барилгын хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд хүргүүлсэн 4/2939 дугаартайОрдер гэрээ хийлгэх тухай" албан бичигт “өрөөний тоо - 4, Д.С********-тай” гэж орсон байна. Дээрх албан бичгийн дагуу Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 105 тоот 4 өрөө орон сууцыг 105а тоотод орон сууц эзэмших дугаартай Эрхийн бичиг /ордер/-ийг Ч.Б******д, 1056 тоотод орон сууц эзэмших эзэмших эрхийн бичиг /ордер/-ийг Д.С******** нарт олгож, ОСНАА-н контортой орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. Үүнээс үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Барилгын хорооноос 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаартай албан бичигт “өрөөний тоо - 4, Д.С********-тай" гэж орсон нь маргаан гарах үндэслэл болсон байх бөгөөд уг асуудлаар дараах шүүхийн шийдвэрүүд гарч байжээ.

2/.Иргэн Ч.Б******гийн зүгээс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Барилгын хорооны дээрх шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0437 дугаартай шийдвэрээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Барилгын хорооны 1988 оны 4/2939 дугаартай албан бичгийн холбогдох хэсгийг Ч****-ийн Б****-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор болгон өөрчлөхийг Барилга, хот байгуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 132 дугаартай, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай тушаалууд батлагдан гарсан байна.

3/Иргэн Ч.Б******гийн зүгээс Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн ерөнхий газар нарт холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай тушаалыг биелүүлэхийг даалгуулах, Улаанбаатар хотын Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Д.С********-д олгосон 881415 дугаартай гэрчилгээг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолын Д.С********-д холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хорооллын 8 дугаар байрны 1056 тоот орон сууцыг улсын бүртгэлд бүртгэсэн  бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 277 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 368 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүх 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 258 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна

4/Иргэн Ч.Б******гийн зүгээс Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 437 дугаартай шийдвэр, Барилга, ажлын албаны дарга нарт холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны хот байгуулалтын сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай тушаалын дагуу “Ч.Б******-д 2 өрөө нэг айлын орон сууц олгохоор шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 0526 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 605 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн байна.

5/ Иргэн Ч.Б****** нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлохдоо Ардын Депутатуудын хурлын эрх нутгийн өөрөө удирдах ёс нь 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан залгамжлагч тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлсон гэсэн байна. Харин Улсын Үндсэн хуулийн хүрээнд шинээр бий болсон бөгөөд мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, иргэдийн Нийтийн Хурал” байхаар хуульчлагдсан. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд үеийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрх залгамжлагч биш юм. Харин тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үндсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа нь Засаг даргын Тамгын газрын чиг үүргийг хэрэгжүүлж байсан байна.

6/Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Улсын Барилгын хорооны 1988 оны 09 дүгээр сарын 4/2939 дугаартай “Ордер гэрээ хийлгэх тухай” шийдвэр нь нэхэмжлэгчид тус хороонд хувиарлагдсан 1 дүгээр хорооллын 8 дугаар байшинд 2 өрөө нэг айлын орон сууц эзэмших эрх олгосон байна. Гэтэл нэхэмжлэгчээс шинээр 1 айлын 2 өрөө орон сууцыг хувьчлуулах шийдвэр гаргуулахыг даалгахыг шаардсан нь үндэслэлгүй байна. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0437 дугаартай шийдвэр болон Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай тушаалууд нь нэхэмжлэгчид шинээр орон сууц олгох шийдвэрүүд биш бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэн Ч.Б******д орон сууц олгуулах үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчид улсын өмчийн орон сууцыг эзэмшүүлэх шийдвэр нь 1988 онд батлагдан гарсан бөгөөд тухайн үеийн зохицуулалтаар Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас ордер бичиж, гэрээ хийдэг байсан байна. Нэхэмжлэгчийн маргаж байгаа социалист улсын өмчийг байгууллагуудад хуваарилах, байгууллагуудаас ажилтнууддаа хуваарилан эзэмшүүлэх шийдвэр гаргах, байгууллагаас ажилтнууддаа хуваарилсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас ордер гэрээ хийхтэй холбоотой харилцаа нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдаж Монгол Улсын өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор болон Орон сууц хувьчлах тухай хууль гарч улсын өмчийн орон сууцыг эзэмшиж байсан иргэдийн хувийн өмчлөлд нэг удаа үнэгүй өмчилснөөр дуусгавар болжээ. Иймээс нэхэмжлэгчийн шаардсаны дагуу хариуцагчаас 2 өрөө нэг айлын орон сууцыг олгох, ордер гэрээ хийх талаарх өмнөх эрх зүйн зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй бөгөөд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамтарсан хурал 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, уг хурлаар иргэн Ч.Б******д 1-р хорооллын 8-р байшингийн 2 өрөөтэй нэг айлын орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн байдаг юм байна. 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бүх ажилчдын хурлаар орон сууцыг хуваарилах асуудлыг хэлэлцэн Ч.Б******д өгөхөөр шийдвэрлэсэн байжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1988 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаартай албан бичигт өрөөний тоо 4, Д.С********-тай гэж орсон нь маргаан гарах болсон үндэслэл болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч олон удаагийн шүүхийн шийдвэрээр шийдүүлж байсан гэдгийг хэлсэн учраас давхардуулалгүй явъя. Нэхэмжлэлийн хуульд зүйн үндэслэлийн тухайд тайлбар хэлэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1988 оны 09 дүгээр сарын 4/2939 дугаартай ордер, гэрээ байгуулах шийдвэр нь нэхэмжлэгчид хуваарилагдсан 1-р хорооллын 8-р байшинд 2 өрөө нэг айлын орон сууцыг эзэмших эрх олгосон шийдвэр байна. Гэтэл нэхэмжлэгчээс шинээр нэг айлын хоёр өрөө орон сууцыг хувьчлуулах шийдвэр гаргуулахыг даалгахыг шаардсан нь үндэслэлгүй байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 0437 дугаар шийдвэр болон Барилга хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 151 дугаартай тушаалууд нь нэхэмжлэгчид шинээр орон сууц олгох шийдвэр биш бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Ч.Б******д орон сууц олгох үндэслэл болохгүй байна. Нэхэмжлэгчид улсын өмчийн орон сууцыг эзэмшүүлэх шийдвэр 1988 онд батлагдан гарсан бөгөөд тухайн үеийн зохицуулалтын Ардын Их Хурлын депутатуудын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр ордер бичиж, гэрээ хийдэг байсан байна. Нэхэмжлэгчийн маргаж буй социалист улсын өмчийн байгууллагуудаас ажилчдад хуваарилан эзэмшүүлэх шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргаанаас ордер, гэрээ хийхтэй холбоотой харилцаа нь шинэ Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдаж өмчийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Орон сууц хувьчлах тухай хууль гарч улсын өмчийн орон сууцыг эзэмшиж байсан иргэдийн хувийн өмчлөлд нэг удаа үнэгүй өмчлүүлснээр дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

6. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н******** татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/ Уг орон сууцны хуучин эзэмшигч байсан ээж Д.С******** нь 2015 оны 02 сарын 11-нд нас барж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 8-3-105Б байрны өмчлөл Нөхөр болох Л.Ш*******-ийн нэр дээр өмчлөх эрх шилжигдэж улмаар Шийтэр Нацагдорж миний бие гадаад явах зорилгоор аав болох Л.Ш*******тэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2018 онд хамтран эзэмшигчээр нэрээ оруулсан билээ.

2/Уг байрны олон жилийн шүүхийн маргааны асуудлыг Ш.Н******** миний би тодорхой сайн мэдэхгүй тусдаа амьдардаг буюу Япон улсад олон жил амьдарч байсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шаардлагын дагуу уг асуудлаар тухайн үед өмгөөлөгчөөр ажиллаж байсан н.Г-тай уулзаж тодруулж уг асуудал анхан,дунд, дээд шүүхийн эцсийн шат хүртэл шүүхийн үйл ажиллагаа явагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн болохийг мэдэж нотлох баримтуудийг шүүхийн тусгай архиваас шүүлшэж холбогдох бүх шүүхийн шийдвэр тогтоолуудийг он оноор нь шүүхийн үйл ажиллагаанд баримт болгон авсан билээ. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор өмчлөгч байсан Д.С********-д 1988 онд олгосон 882415 дугаар орон сууц эзэмших эрхийн бичиг, нийслэлийн орон сууц хувьчлахтовчооны 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар тогтоолын Д.С********-д холбогдох хэсэг, эрхийн улсын бүртгэлийн Ү2201009749 дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Ч.Б******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ байрны асуудлыг би сайн мэдэхгүй. 2018 онд гадаад явах үедээ аавтай тохиролцоод нэрээ оруулсан. Миний мэдэж байгаа зүйл гэвэл уг байр нь 1988 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу социализмын үеийн хамгийн сүүлийн үеийн барилга юм. Манай 8-р байр нь 12 орцтой бөгөөд 400 гаруй өрх амьдардаг. Уг 12 орцны 4-5 орц нь тойрог буюу 4 өрөөтэй. Тухайн үед сүүлийн барилгуудыг байгууллагууд 2, 2 өрөөгөөр шахаж өгсөн байдаг. 4 өрөөтэй байранд айлуудыг боломжоор нь шахаад шахаад өгсөн. Айлууд нь хоорондоо тохиролцоод зарсан байдаг. Манай хоёр айл нэг нэгэндээ буулт хийгээгүйгээс 32 жилийн маргаан өрнөсөн. Миний хувьд уг байранд өссөн боловч амьдрал зохиогоод явсан. Энэ байрны хувьд хаалга тогшоод тавилгаа авч ирээд тавьсан юм шиг зүйл бичсэн байдаг юм билээ. 2014 оноос хойш манай өмгөөлөгч энэ асуудал дээр байнга явсан учраас надаас илүү тайлбар хэлэх байх” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Б****** нарын байрны хувьд 48 м.кв талбайтай юм билээ. 48 м.кв талбайтай орон сууцыг тухайн үед эзэмшүүлэхдээ 24 м.кв талбай, 24 м.кв талбайгаар хувьчлаад өгсөн байсан бол ийм маргаан гарахгүй. Ч.Б****** хувьчилж аваад, энэ маргааныг 30-д жилийн хугацаанд хөөцөлдсөн бол учир жанцантай байх байсан. Аман хуур уран сайхны кино шиг л зүйл болсон. Үнэгүй хувьчилсан. Ч.Б******гийн хувьд орон сууцаа хувьчлаад авах байсан юм. Тийм учраас хариуцагч хэлж байна. Гурван шатны шүүхээр явсан. Гурван шатны шүүх Ч.Б******гийн нэхэмжилж байгаа зүйлийг хангадаггүй. Шүүхэд өөрөө үндэслэлээ гаргаж ирдэг. Шүүх хуралдаанд өөрсдийн үндэслэлээ тайлбарладаг. Ч.Б******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хүн байраа хувьчилж аваад цааш нь зарж борлуулах зүйл байх юм бол хоорондоо тохиролцож болно. Боломж байгаа” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Ч.Б****** миний бие 101190400 төгрөгийн үнэлгээтэй 41.3 м.кв-аас багагүй талбайтай нэг айлын хоёр өрөө орон сууцыг хувьчилж авах эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

1.1ХААБЗИ-ийн нам захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн товчооны гишүүд тэргүүлэгчдийн хамтарсан 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчид 1 дүгээр хороололын 8 дугаар байшингийн 2 өрөөтэй нэг айлын сууцыг өгөхийг хэлэлцэж, ХААБЗИ-ийн бүх ажилчдын 1988 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар дээрх 1 дүгээр хороололын 8 дугаар байшингийн 2 өрөөтэй нэг айлын сууцыг олгохоор шийдвэрлэжээ.

1.2 Гэтэл БНМАУ-ын Улсын барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар албан бичгийн хавсралтын зургаа дахь заалтаар иргэн Д.С********-тай хамт 4 өрөө 1 айлын орон сууц олгохоор дээрх шийдвэрийг өөрчилжээ.

1.3 Уг шийдвэрийн улмаас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь тус 1 айлын 4 өрөө орон сууцанд хамт амьдарч байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “"сууц" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь нэг гэр бүл аж төрөхөд зориулагдсан нэг буюу хэд хэдэн өрөө бүхий цогцолборыг”, 5 дахь хэсэгт “"сууц эзэмшигч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц / нэг буюу нэгээс дээш өрөө/ -ыг сууц эзэмших эрхийн бичиг / ордер/ , орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг” хэлнэ гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж тус тус заажээ.

1.4 Дээрхээс дүгнэвэл тухайн үеийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр орон сууц олгохоор шийдвэрлэж, БНМАУ-ын Улсын барилгын хорооны 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4/2939 дугаар албан бичгээр гэрээ байгуулж, ордер олгохыг зөвшөөрсөн  байх тул нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт орон сууц эзэмших эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн гэж үзэхээр байна.

1.5 Гэтэл нэхэмжлэгчид анх олгохоор шийдвэрлэсэн 1 дүгээр хороололын 8 дугаар байрны 2 өрөөтэй нэг айлын сууц нь дээрх албан бичгийн дагуу иргэн Д.С********-тайхамт 4 өрөө 1 айлын орон сууц болж өөрчлөгдснөөр тухайн орон сууцыг хувьчилж авах боломжгүйд хүрчээ.

1.6 Учир нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь тухайн орон сууцанд нэг хаалгаар нэвтэрдэг, ариун цэврийн болон угаалгын өрөөг дундаа хамтран хэрэглэдэг, уг шалтгааны улмаас эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна.

1.7 Хэдийгээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нэг гэр бүл амьдрахад зориулагдсан сууцыг Монгол Улсын хэд хэдэн гэр бүл сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр эзэмшиж байгаа бол гэр бүл тус бүр өөрийн эзэмшиж байгаа өрөө болон тухайн сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан авах эрхтэй” гэж заасан хэдий ч өөрт ногдох хэсгүүд нь оршин суугчдын зайлшгүй хэрэгцээг /ОО, угаалгын өрөө гэх мэт/ хангаж байх учиртай. 

Иймд Ч.Б****** миний бие 101190400 төгрөгийн үнэлгээтэй 41.3 м.кв-аас багагүй талбайтай нэг айлын хоёр өрөө орон сууцыг хувьчилж авах эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нийслэлийн өмчид бүртгэлтэй орон сууцнаас боломжит нэр айлын орон сууцыг надад хувьчлуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

2.1 Гуравдагч этгээд нь тухайн орон сууцанд 30 м.кв талбайг өмчилдөг болох нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 000664859 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

2.2 Харин нэхэмжлэгч нь дээр дурьдсан шалтгаануудын улмаас тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг хувьчлан аваагүй байна.

Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “нутаг дэвсгэртээ орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон хүн амын эмзэг хэсгийг орон сууцаар хангах бодлого тодорхойлж, хэрэгжилтэд нь хяналт тавих”, 8.1.2-т “Засаг даргын өргөн мэдүүлснээр нутаг дэвсгэртээ орон сууц хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах. Хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө” гэжээ.

2.3 Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь уг байранд 34 орчим жил зэргэлдээ оршин суусан, тэдгээрт орон сууцыг эзэмшүүлэх шийдвэр өмнөх нийгмийн үед гарсан хэдий ч уг шийдвэрүүдэд үндэслэж Орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр иргэдэд орон сууцнуудыг хувьчилсан, өнөөгийн цаг хугацаанд иргэнд орон сууц хувьчлах шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь хариуцагч буюу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх тул түүнд холбогдуулан гаргасан Нийслэлийн өмчид бүртгэлтэй орон сууцнаас боломжит нэр айлын орон сууцыг надад хувьчлуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.4 Учир нь орон сууц нь хүн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж, тухайн орон байр халдашгүй байж, үл хөдлөх хөрөнгө болохын хувьд эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байх ёстой бөгөөд нэгэнт хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн ХААБЗИ-ийн нам захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн товчооны гишүүд тэргүүлэгчдийн хамтарсан 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурал/ эрхээ эдлэх учиртай.

2.5 Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь маргаан бүхий асуудлаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад болон Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулж Иргэний болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

2.6 Харин уг шүүхийн шийдвэр гуравдагч этгээдийн тухайн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг өмчилж авсан эрхийг хөндөх үндэслэл болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг 101190400 төгрөгийн үнэлгээтэй 41.3 м.кв-аас багагүй талбайтай нэг айлын хоёр өрөө орон сууцыг хувьчилж авах эрхтэй болохыг тогтоолгож, Нийслэлийн өмчид бүртгэлтэй орон сууцнаас боломжит нэг айлын орон сууцыг нэхэмжлэгчид хувьчлуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ