Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/173

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     202       12          20                                    202/ШЦТ/17

      

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

 улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн ******* ргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.ид холбогдох эрүүгийн 20000000192 дугаартай хэргийг 202 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* рэгт төрсөн, *******, ******* настай, *******, ******* ******* боловсролтой, , аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг “Диспейшл майнинг сервис” ХХК-д ажилтай, ам бүл , , , нарын хамт Улаанбаатар хот, ******* рэг, дугаар хороо, гүний 1 дугаар гудамжны тоотод оршин суух, овогт (РД:026*******16),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б. нь согтуурсан үедээ 202 оны 10 дугаар сарын 1-ээс 202 оны 11  дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02 цаг минутын орчимд ******* ргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл” худалдааны төвийн гадна тодорхой шалтгаангүйгээр хохирогч толгой хэсэгт гараараа 1 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 202 оны 11 дүгээр сарын 1-ний шөнө найз нарын хамт “Гэрэл” караоке орох гээд явж байхад ах, 2 эмэгтэй зөрж өнгөрөхдөө “юугаа харсан юм бэ, нар” гэхээр нь би “яасан юм” гэтэл намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдсан. Тэгээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон бөгөөд нэг ах нь *******уур орж ирээд салгах гэж байгаад цохиулсан. Тэгээд найз нарын хамт CU-д  сууж байхад цагдаа нар орж ирсэн. Би 2 лааз пиво, 2 хундага архи уусан байсан. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэсэн мэлэг (хх-ийн , 6 шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 202 оны 11 дүгээр сарын 01-ний шөнийн 02 цагийн орчимд “Гэрэл” төвийн караокед , , , хамт караокеноос гараад нарийн гудамжинд хэсэг танихгүй залуустай зөрөөд өнгөрсөн чинь араас хөөе гээд маргаан эхэлсэн. Тэгээд салснаа тамхины цэг дээр араас ирээд үгийн зөрүүгүй цохиж аваад зодсон. Хар цамцтай, 17-180 см өндөр, цайвар цамцтай 17-180 см өндөртэй залуучууд байсан. Зодуулж байхад хажууд хүргэн, бэр 2 байсан. Тухайн залуучууд хүргэн тай маргаад барьцалдаад авахаар нь би салгаад холдуулсан чинь араас ирээд намайг цохиж зодсон. Зүүн хөмсөг сэтэрч 2 оёдол, духны голд 2 см зүсэгдэж оёдол тавиулсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар хавдсан байна. Гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэсэн мэлэг (хх-ийн 19),

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...202 оны 10 дугаар сарын 1-ний орой найз нарын хамт “М” бааранд ороод пиво уучихаад гараад “Гэрэл” караоке орох замд манай найз танихгүй залуутай маргаад барьцалдаж аваа бие биенээ цохиод байхаар нь би найзыгаа салгах гээд оролдож байхад нөгөөг залууг хамт явсан залуу *******уур нь орж салгасан. Тэр үед найз ид цохиулж байхыг би харсан. Хаана нь, хэдэн удаа цохисныг санахгүй байна ...” гэсэн мэлэг (хх-ийн 2)

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 202 оны 10 дугаар сарын 0-ны орой эхнэр болон хадам ах, хамаатны ах нартайгаа караоке орох гээд явж байхад танихгүй залуучууд таараад намайг дуудаад байхаар нь “яасан” гээд маргаад намайг нэг залуу бариад авахаар нь ах “юу болоод байгаа юм бэ” гээд салгасан. Намайг эхнэр Наранцэцэг аваад цааш явснаа удалгүй эхнэр ахыг нөгөө залуучууд зодчихлоо гэхээр нь очсон чинь ахын дух хавиас нь цус гарсан байсан, удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэлэг (хх-ийн 2),

Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэмтлийн шарх байдлаас харахад ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Ирмэгтэй гэдэг нь бөгжтэй гараар цохих болон ирмэгтэй зүйл мөргөж унах, цохих, цохигдох гэх мэт тохиолдолд учирсан байх боломжтой язарсан гүн шарх байсан. Эмнэлгийн анхан шатны тусламжаар оёдол тавиулсан ариун боолттой байсан” гэсэн мэлэг мэлэг (хх-ийн 1),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 19 дугаартай “ биед дух, зүүн хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 6-7),

******* ргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 28/*******9 дугаартай “Иргэн Э. нь 202 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ******* Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж ,96 төгрөгийн тусламж, амбулаторын үзлэг 28,0 төгрөг, амбулаторын хяналтын үзлэг 1*******,60 төгрөг нийт 18,******* төгрөгийн үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг (хх-ийн *******),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 2-6),

Зөрчлийн лавлагаанууд (хх-ийн 9),

            Хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10),

            Согтуурал шалгасан тухай тэмдэглэлээр “Б. 1.8 хувьтай, Э. 0.76 хувьтай” гэжээ (хх-ийн 7,9),

Шүүгдэгч Б. нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 7) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б. нь согтуурсан үедээ 202 оны 10 дугаар сарын 1-ээс 202 оны 11  дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02 цаг минутын орчимд ******* ргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл” худалдааны төвийн гадна тодорхой шалтгаангүйгээр хохирогч толгой хэсэгт гараараа 1 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэлсэн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэсэн мэлэг, хохирогч “Тэгээд салснаа тамхины цэг дээр араас ирээд үгийн зөрүүгүй цохиж аваад зодсон. Хар цамцтай, 17-180 см өндөр, цайвар цамцтай 17-180 см өндөртэй залуучууд байсан. Зодуулж байхад хажууд хүргэн, бэр 2 байсан. Тухайн залуучууд хүргэн тай маргаад барьцалдаад авахаар нь салгаад холдуулсан чинь араас ирээд намайг цохиж зодсон. Зүүн хөмсөг сэтэрч 2 оёдол, духны голд 2 см зүсэгдэж оёдол тавиулсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн, хамар хавдсан байна.” гэсэн мэлэг, гэрч “Караоке орох замд манай найз танихгүй залуутай маргаад барьцалдаж аваа бие биенээ цохиод байхаар нь би найзыгаа салгах гээд оролдож байхад нөгөөг залууг хамт явсан залуу *******уур нь орж салгасан бөгөөд тэр үед найз ид цохиулж байхыг би харсан бөгөөд хаана хэдэн удаа цохисныг санахгүй байна” гэсэн мэлэг, гэрч Б.гийн “Намайг эхнэр Наранцэцэг аваад цааш явснаа удалгүй эхнэр ахыг нөгөө залуучууд зодчихлоо гэхээр нь очсон чинь ахын дух хавиас нь цус гарсан байсан” гэсэн мэлэг, хохирогчийн биед дух, зүүн хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон 202 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зураг, согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.

        Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг -1 хувиар алдагдуулсан байдаг.

          Шүүгдэгч Б. нь хохирогч нүүр хэсэгт цохиж түүний эрүүл мэндэд нь дух, зүүн хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Б. нь хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 18,******* төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч Б.ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 0 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ