Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2020/00042

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2020/00042

Д аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 7-р баг, Ноён хутагт 5 гудамж, 509-а байрны 12 тоотод оршин суух, Т овогт Г.ын М /РД: Е666666666/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 4-р баг, 38-01 тоотод оршин суух, Б овогт Гын О /РД: Е666666666/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М миний бие 2011 оны 07 дугаар сард Г.Отай анх танилцаж байсан. 2012 оны 05 дугаар сараас эхлэн үерхэж байгаад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү О.Д төрсөн. Хамт амьдарч байгаагүй учир гэр бүлийн баталгаагүй байсан. 2014 онд хүүгээ төрснөөс хойш хамтын амьдрал зохиох гээд бүтэхгүй тус тусдаа амьдарсаар ирсэн. 2014 оноос хойш хүү маань миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү О.Дд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дөлгөөн нь миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлнө. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Г.От холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Г.О нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү О.Дийг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Дийг эцэг Г.Оаар овоглон төрсний гэрчилгээ олгогдсон байна. /хх-05/

Хүү О.Д нь эх Г.Мын асрамжид Д аймгийн С суманд оршин суудаг, хүмүүждэг ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 “... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”-д зааснаар асрамжийн талаар шаардлага гаргаагүй хэдий ч хүү О.Дий хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангах, хамгаалах үүднээс эх Г.Мын асрамжид байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Г.Оаас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргуулж хүү 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Дийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

            Тодруулбал, зохигч Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх талаар /38.2/, тэтгэлгийн хэмжээ /40.1/, хэлбэр /41.1.1/, хугацаа /41.2.1/-ны талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, тогтоогүй байх тул шүүх хуульд зааснаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-д “Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.” гэж тус тус заасан байх тул тэтгэлэгийг зориулалтын дагуу, гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Мад даалгаж шийдвэрлэв.

Тэтгэлэгийн хэмжээ нь, хүү О.Д нь Д аймгийн С суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын байдлаар /187 100/-аар 50 хувь нь 93 550 төгрөг байна. 

Хүү О.Дтэй эцэг Г.Оыг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцгээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш, хэвээр үргэлжилдэг болно. 

Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /187,100/50%=93,550*12=1,122,600-650,000=472,600*2.4%=11,342 +20,150=31,492/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 31 492 төгрөг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Оаас 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Дд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 31 492 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ