Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2022/0035/з |
Дугаар | 119/ШШ2022/0035 |
Огноо | 2022-10-11 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 119/ШШ2022/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн А.О
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.А
Хариуцагч: ОА-ийн УБХ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын хоорондын
“А.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000567... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2101004... дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын О баг 1б-... тоот 17 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлд үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009784.... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.О нь ОА-ийн УБХ-т холбогдуулан “А.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005673... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын О баг 1б-.. тоот 17м2 талбайтай нэг өрөө орон сууцыг иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлд үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009784... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 0005673... дугаарын гэрчилгээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум, 2 дугаар баг, О 1 “б” байр ... тоот 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А.О нь өмчилдөг байна.
3. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
1) 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний байрыг Ц.Э гэгч хүн эрхийн улсын бүртгэлийн Ү-2100049.... дугаарт бүртгүүлж, 0009784.... дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан нь миний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан учраас иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049.... дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009784... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... А овогтой О миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сум, 2-р баг, О 1 б байр, ... тоот нь өмчлөлтэй бүртгэгдсэн 1 (нэг) хүний үл хөдлөх 0005673... улсын бүртгэлийн (Ү-21010049..) дугаартай гэрчилгээтэй орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр холбогдох хууль тогтоомжийн дагуу миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэгдсэн болно. Гэтэл 2022 оны 04 сарын 22-ны өдөр миний байрыг Ц.Э гэгч хүн (Ү-21010049...) дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг ОА-ийн УБХ-т бүртгүүлэн авсан байна. Улмаар миний байрыг хөлслөн суудаг иргэнийг Орхон аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд хариуцагчаар дуудуулан миний өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, 2-р баг, О 1 б байр, ... тоот хаягт байрлах орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндэслэлгүй нэхэмжлэл гарган өгснөөр уг асуудлыг мэдсэн. Иргэн Ц.Э болон бусад хүмүүс 2022 оны 04 сараас эхлэн манай байрны хөлслөгч иргэн болон бидэн рүү олон удаа утсаар залгаж, мессеж бичих зэргээр дарамталж байр хөлслөгчийн болон бидний хэвийн ажил амьдрал, амгалан байдлыг алдагдуулж, сэтгэл санааны болон санхүүгийн хувьд тайван бус байлгаж байна. Миний эцэг эхийн зүгээс энэ хууль бусаар гэрчилгээ гаргуулан авсан асуудал, маш хүлээцтэй хандаж 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатараас Эрдэнэт хот руу очиж Ц.Э гэдэг хүнтэй уулзалт хийх санал тавьсан боловч уулзаагүй. Энэхүү хууль бус гэрчилгээ гаргасантай холбоотойгоор нэр бүхий 4 иргэд нь байрны өмчлөлтэй ямар ч холбоогүй орон сууцыг гэрээний үндсэн дээр түрээслэгч иргэн н.Б-ийг шүүхэд өгөх, утсаар дарамтлах зэргээр сэтгэл санаа, санхүүгийн дарамтад байлгасаар тус иргэний ээж нь бурхны оронд одсон нь хүн ёсны хувьд байж боломжгүй үйлдэл гаргасан. Иргэн Ц.Э анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2022 оны 03 сарын эхээр ОА-ийн УБХ дээр бичиг баримтуудаа хөөцөлдөн бидний нэр дээр бүртгэлтэй байгаа тухай улсын бүртгэгчийн хэлсний үндсэн дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан...” гэж бичсэн байсан тул уг асуудлыг тодруулахаар 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ОА-ийн УБХ-т өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 826 тоот албан бичгээр “...тухайн орон сууцны хувийн хэрэг бүртгэл нь а-х хоёр тусдаа үүссэн байсныг далимдуулж 2022.03.23-ны өдөр иргэн М.А Ц.Э, Ц.Э, А.Ц нар нь 61-1434.. дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, 2-р баг, О 1 б байр, .... тоот хаягт байрлалтай 17,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны 00870.. дугаартай гэрчилгээг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцуулах тухай мэдүүлгийг гаргаж 2022.04.22-ны өдөр улсын бүртгэгч Д.Б давхардуулан 0009784... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэсэн” гэсэн хариу өгсөн. ОА-ийн УБХ болон Улаанбаатар хот дахь Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан гомдлын хариуг бидэнд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 826, 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 968, болон 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 7/5834 тоот албан бичгээр уламжилсан хэдий ч иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэсэн бүртгэлийн үр дагаврыг арилгаагүй ба миний өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үр дагавар арилгахгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд А.О миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005673... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, 2-р баг, О 1 б байр, .... тоот 17 м.кв талбайтай нэг өрөө орон сууц болох үл хөдлөх хөрөнгийг иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлд үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009784... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай байрыг гэрээний үндсэн дээр түрээслэгч маань хэсэг хүмүүс байраа чөлөөл гэсэн шаардлага тавьж байна, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, байр суллуулах шаардлагатай гэж орж ирсэн гэсэн мэдээг бид нар сонссон. Бид нар хамгийн түрүүнд алдаа гарсан байна гээд түрээслэгчдээ хэлээд учрыг нь олъё гээд утсыг нь олсон. Тэгээд холбогдоход бид нар энэ байрны өмчлөгч, та нар суллаж өгөх ёстой гэсэн. Тэгээд материал судлуулаад 03 дугаар сарын 23-ны өдөр 4 нэр бүхий хүмүүс таны яриад байгаа байрны гэрчилгээг гээгдүүлсэн гээд дахин гэрчилгээ гаргуулж аваад 10 хоногийн дараа буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байсан. Тэгэхээр энэ хэрэг үндсэндээ ярвигтай болж эхэлсэн. Тэгээд нөгөө хүмүүстэй уулзах гэхэд өмгөөлөгчтэй уулз гэдэг шаардлага тавьж байсан. Тэгээд бид нар 06 дугаар сар гаргаж байж улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл өгсөн. Улсын бүртгэл хурдан ажиллаад, гэрчилгээ байгаа учраас алдаа гарсан байна, яаралтай судалъя гэсэн. Бид мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн газар бидний зүгээс алдаа гарсан байна гэж тайлбарлаад, бүх бичиг баримтаар улсын ерөнхий бүртгэгчийн тушаалаар байрны жинэхэнэ эзэмшигч нь А.О байна, 62 дугаартай гэрчилгээ тэр чигээрээ хүчингүй гээд хувийн хэргийг хаасан гэж лавлагаа гаргаж өгсөн. Яагаад би Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн бэ гэхээр яг энэ нөхцөлд нөгөө талд 62 дугаартай гэрчилгээ байгаа. Тэр гэрчилгээг улсын бүртгэлийн газар аваад устгах ёстой. Тэр эрхзүйн баримт хүчинтэй нөгөө хүмүүсийн гар дээр байгаа. Тэр гэрчилгээг улсын бүртгэлийн газар удаа дараа шаардлага тавиад, сонсох ажиллагаа явуулаад байхад гэрчилгээг өгөөгүй. Тэгэхээр нөгөө талд улсын байгууллагаас гаргасан хүчинтэй баримт байна. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлд манай түрээслэгч Э.Б-ийг хариуцагчаар татаж шүүхэд өгсөн байгаа. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй. Тийм учраас хоёр үндсэн шалтгаанаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Яагаад гэвэл 62 дугаар гэрчилгээг олгосонтой холбоотой жирийн иргэн шүүхээр 6 сар явж байна. Бид нар Улаанбаатар хотод оршин суудаг, манай охин гадаадад байдаг. Бид гэхээсээ илүү манай түрээслэгчид хэцүү байгаа. Над руу хүртэл заналхийлсэн мессеж явуулсан. 2 дугаар гэрчилгээний үр дагавар арилахгүй байгаа учраас гэрчилгээг хүчингүй болгосныг баталгаажуулж өгөөч гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.
6. Хариуцагч ОА-ийн УБХ-ийн дарга М.О шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг О 2 хороолол 1б байр .. тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр А.О бүртгэгдсэн байна.
Тухайн орон сууцны хувийн хэрэг бүртгэл нь анх хоёр тусдаа үүссэн байсныг далимдуулж 2022.03.23-ны өдөр иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нар 61-1534.. дугаарт эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сумын 2-р баг О 2 хороолол 1б байр .. тоот хаягт байрлалтай 17.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны 00870.. дугаарт гэрчилгээг үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцуулах тухай мэдүүлгийг гаргаж 2022.04.22-ны өдөр Улсын бүртгэгч Д.Б давхардуулан 0009784... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
00870... дугаартай гэрчилгээг 2001.08.27-ны өдөр 44 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц бэлэглэх гэрээгээр бусдад шилжүүлсэн болох нь хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-д мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах нотлох баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэх үндэслэлээр 2022.06.09-ний өдрийн 825 дугаартай албан бичгээр иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарыг хуурамч нотлох баримт бүрдүүлж гэрчилгээ давхардуулан авсан үйлдлийг шалгуулахаар Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба бүртгэлийн алдаа гаргаж, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан албан хаагчдаас тайлбар авч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хүргүүлсэн. 2022.06.20-ны өдрийн №7/5379 дугаартай албан бичгээр хяналтын улсын байцаагчийн 2022.06.21-ний өдрийн №8 тоот албан шаардлага ирж улмаар ОА-ийн УБХ-ийн хяналтын улсын байцаагчийн 2022.06.21-ний №3995 дугаартай дүгнэлт гарсан ба Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалт 14.2 дахь хэсгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий бүртгэгчийн 2022.06.07-ны өдөр А/658 дугаартай эрхийн бүртгэл хаах тухай тушаал гарч хувийн хэрэг бүртгэл хаагдсан.
Иргэн А.О Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага захиргааны хэргийн шүүхийн өмнөх шатанд хангагдсан, бүрэн шийдвэрлэгдэж, иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарт олгосон №0009784.... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, Ү-21010049... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Бая-Өндөр сумын 2-р баг О 2 хороолол 1б байр ... тоот хаягт байрлалтай 17.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хувийн хэрэг бүртгэл хаагдсан тул захиргааны хэрэг үүсгэхээс татгалзаж хэргийг түдгэлзүүлж өгнө үү. ...” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тухайн иргэд гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж ирсэн. Тэгээд улсын бүртгэгч Б хүлээж аваад надад авчирч өгөөд би үзээд хяналтын улсын байцаагч Э дүгнэлт гаргаад, дүгнэлтийг үндэслээд гэрчилгээ олгосон байдаг. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ш.А гуайн хамаатан О гэдэг хүн ирээд манай дүүгийн байрнаас хүмүүс ирчихээд хөөгөөд байна, ямар учиртай юм бэ гэхэд манай ахлах О шалгаж үзээд улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж олгосон байна, Ү-21010049... гэдэг нь А.О-ын өмчилж байгаа байр, Ү-21010049... нь тухайн өмчлөгч нар 2001 онд өмчилж байгаад байраа худалдан борлуулж, бусдад бэлэглэсэн байх нь манай цахимжуулалт дээр 2 хувийн хэрэг болж хувирсан. Тухайн хүмүүс И Монголиа дээрээс лавлагаа авсан чинь манай дээр орон сууцтай юм шиг байхаар нь бид нар гэрчилгээ гээгдүүлснээр өгсөн. Үүний дагуу тухайн иргэдийг дуудаад гэрчилгээгээ авчирч өг гэхэд манай өмгөөлөгчтэй ярь гэсэн. Тэдгээр хүмүүс одоо болтол гэрчилгээгээ хураалгаагүй байгаа. Манай байгууллагаас бас цагдаагийн газарт өгсөн. Сая 9 сард П гэдэг байцаагч дуудаж уулзаад хэрэг үүсгэсэн явж байгаа, бас ирэхгүй байна гэсэн. Иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарт олгосон №0009784... дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, Ү-21010049... дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Бая-Өндөр сумын 2-р баг О 2 хороолол 1б байр .. тоот хаягт байрлалтай 17.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хувийн хэрэг бүртгэл хаагдсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А ОА-ийн УБХ-т холбогдуулан “А.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005673... дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын О баг 1б-.. тоот 17 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлд үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009784.. дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
ОА-ийн УБХ нь А.О-ын өмчлөлийн үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005673... дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг О 2 хороолол 1б байр ... тоот 17.1 мкв талбайтай 1 өрөө орон сууцанд иргэн А.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарт давхардуулан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000978... дугаар гэрчилгээ олгосон нь хууль бус” гэж тодорхойлсон.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч А.О 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б овогтой Э-ын өмчлөлд байсан Орхон аймаг Баян-Өндөр сум О баг 2 дугаар хорооло 1 б байр .. тоот 17.1 мкв тайлбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэгдэж, 1154... дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй орхон сууцыг “бэлэглэлийн гэрээ”-ээр өмчлөн авахаар ОА-ийн УБХ-т мэдүүлэг гаргасан байна.
5. Үүний дагуу 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум О баг 2 дугаар хороолол 1б байр ... тоот 17.1 мкв тайлбайтай 1 өрөө орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэж, 0005673.. дугаар гэрчилгээ олгогдон А.О-ын өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар нотлогдож байна.
6. Иргэн М.А, А.Ц, Ц.Э, Ц.Э нар нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ОА-ийн УБХ-т улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэлтэй 00870... тоот гэрчилгээтэй Орхон аймаг Баян-Өндөр сум О баг 2 дугаар хороолол 1б байр ... тоот хаягт оршин байх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тул гэрчилгээг хүчингүйд тооцож шинээр гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн өргөдлийг гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2524 дугаар “Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүйд тооцох тухай” дүгнэлт гарч улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт бүртгэлтэй 00870.. тоот гэрчилгээг хүчингүйд тооцжээ.
7. ОА-ийн УБХ нь дээрхи улсын байцаагчийн дүгнэлт, иргэдийн өргөдлийн дагуу иргэн М.А, А.Ц, Ц.Э, Ц.Э нарыг Орхон аймаг Баян-Өндөр сум О баг 2 дугаар хороолол 1б байр ... тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчид гэж үзэн эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэж, 0009784... дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон байна.
8. ОА-ийн УБХ нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 825 дугаар албан бичгээр иргэн Ц.Э-ыг Орхон аймаг Баян-Өндөр сум О баг 2 хороолол 1б байр ... тоот орон сууцны өмлөгч гэж хуурамч материал бүрдүүлж давхар гэрчилгээ авсан нь уг байрны өмчлөгч А.О-ын эрх ашгийг хохироож залилсан үйлдэл байна гэж үзэн Орхон аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Ц-д хандсан,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3995 дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтээр “ ...орон сууцны өмчлөх эрхийг М.А нарын дөрвөн иргэнээс орон сууц бэлэглэх гэрээгээр 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Г.Г нарын 3 иргэний өмчлөлд шилжүүлэн бүртгэхдээ хаяж гээгдүүлсэн гэх төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийн 00870... дугаарын гэрчилгээг эх хувиар нь хураан авч хүчингүй болгон эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049.... дугаарын хувийн хэрэгт нотлох баримтаар авсан байна.
- Тодруулбал төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийн 00870.... дугаар гэрчилгээг хаяж үрэгдүүлээгүй хүчингүй болсон гэрчилгээ нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивт хадгалагдаж байна.” гэж,
- Эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн хаяж гээгдүүлсэн гэрчилгээг дахин олгосон бүртгэл, Ц.Э нарын дөрвөн иргэнд олгосон 0009784... дугаарын эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох,
-Эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан анхны бүртгэлийн нотлох баримт бичгүүдийг эрхийн улсын бүртгэлийн Ү-21010049... дугаарын бүртгэлд нэгтгэн, Ү-21010049... дугаарын бүртгэлийг хүчингүй болгон хувийн хэргийг хаах арга хэмжээг авах ...”-аар шийдвэрлэсэн байна.
9. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/658 дугаар “Эрхийн улсын бүртгэл хаах тухай” тушаалаар ОА-ийн УБХ-ийн албан бичиг, Хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3995 дугаартай дүгнэлт, холбогдох нотлох баримтыг үндэслэн иргэн М.А, А.Ц, Ц.Э, Ц.Э нарын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг, О 2 хороолол 1б байр ... тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-21010049.. дугаарын эрхийн улсын бүртгэлийг хааж шийдвэрлэжээ.
10. Дээрхи баримтуудаас дүгнэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана:” 14.1.5-д “эрхийн улсын бүртгэл давхардсан”, “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 9.2-д “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.4, 14.1.5-д заасан үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийг хаахдаа улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэнэ.” гэж заасны дагуу захиргааны байгууллага иргэн М.А, А.Ц, Ц.Э, Ц.Э нарын өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум 2 дугаар баг, О 2 хороолол 1б байр .. тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-21010049.. дугаарын эрхийн улсын бүртгэлийг хааж, нэхэмжлэгч А.О-ын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг сэргээж, хамгаалагдсан байна гэж шүүх үзлээ.
11. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.2-д “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн:”, 48.2.4-д “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус арга хэрэглэсэн” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага хууль бус захиргааны актаа хүчингүй болгосон байхад шүүх хүчингүй болгосон захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох:” гэж хуульчилсан.
13. Иймээс нэхэмжлэгч А.Оын ОА-ийн УБХ-т холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын О баг 1б-.. тоот 17 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлд үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009784.. дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14. ОА-ийн УБХ Орхон аймаг дахь цагдаагийн байгууллагад иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа ба эдгээр иргэдийн нэр дээр бичигдэж хүчингүй болсон 0009784.. дугаарын өмчлөх эрхийн гэрчилгээг хураан авч хувийн хэрэгт оруулна гэж тайлбарласныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нь захиргааны байгууллагаас Ц.Э нарын дөрвөн иргэнд олгосон 0009784.. дугаарын эрхийн гэрчилгээ, Ү-21010049.. дугаарын бүртгэлийг хүчингүй болгон хувийн хэргийг хаасан захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ба захиргааны хэргийн шүүх дээрх шийдвэрүүдийг баталгаажуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасан заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.О-ын ОА-ийн УБХ-т холбогдуулан гаргасан “А.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005673.. дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын О баг 1б-.. тоот 17 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг иргэн М.А, Ц.Э, Ц.Э, А.Ц нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-21010049.. дугаарт бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлд үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0009784.. дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА