Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 110

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0130/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000138 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн  Дархан сумын *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хэсэг 4-83 тоотод 2017 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хамт амьдарч байсан ***тай маргалдан улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 13-ны орой нэг найзтайгаа уулзаад караокед орж дуулж байгаад караокеноос гараад найзынхаа гэрт нь очиж 1 шил архи хувааж уучихаад гэртээ ирээд ***ыг цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 13-ны орой Золжаргалын найз нь гэрт орж ирээд араас нь *** орж ирээд 1 шил архи хувааж уучихаад хоёулаа хамт буцаж гараад караокед сууж байгаад ирлээ 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Zoljargal 99.1.docx
гээд орой орж ирэхээр нь  би унт гэж хэлсэн чинь үгэнд орохгүй намайг зодоод элдвээр доромжлоод байсан. *** уг нь архи уудаггүй, найзтайгаа маргалдаж орж ирчихээд тэр уураа надад гаргасан. Гомдолгүй, *** бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг,  

-Хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хэргийн 6/,

-Гэрч ***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Заграа овогтой *** нь миний төрсөн дүү бөгөөд манай хашаанд гэртэйгээ ганцаараа амьдарч байгаад саяхан түүнтэй суух гээд байгаа гэх Өнөмандах ирж хамт амьдарч байсан. Ингээд 2017 оны 2 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед цонхоор хартал ***ын гэрэл унтраалттай байхаар нь унтчихсан юм болов уу гэтэл шөнө 02 цаг 50 минутын орчим гаднаас ирж байгаа бололтой манай хаалгыг Өнөмандах нүдээд цаанаас нь *** “яах гээд эгчийн хаалга нүдээд байгаа юм бэ?” гээд маргалдаад байгаа бололтой байхаар нь би гартал тэр 2 гадаа үүдэнд зогсож байхаар нь би “одоо унтацгаа” гээд загнаад гэр рүү нь оруулсан. Тухайн үед *** согтуу байгаа бололтой байсан бөгөөд тэр 2 гэртээ орчихоод маргалдаад байгаа бололтой байхаар нь би 2 ч удаа гэр рүү нь орж загнасан. Ороход тэр 2 хоорондоо л маргалдаад байгаа бололтой 05 хүртэл би харзнаж байгаад би унтсан. 
…Мэдэхгүй, зодож цохисон эсэхийг нь мэдээгүй. Ороход хоорондоо л маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/, 

-“…***ын биед тархи доргилт, цээжний өмнө хэсэг, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14/, 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 15/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26/,

-Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 33-37/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2017 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 10 дугаар хэсэг 4-83 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 02 дугаар сарын 13-ны орой нэг найзтайгаа уулзаад караокед орж дуулж байгаад караокеноос гараад найзынхаа гэрт нь очиж 1 шил архи хувааж уучихаад гэртээ ирээд ***ыг цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,  хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гомдолгүй, *** бид хоёр эвлэрсэн.” гэх мэдүүлэг, “…***ын биед тархи доргилт, цээжний өмнө хэсэг, нүүрний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” гэх 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14/, болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ыг бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Хохирогч *** нь “…*** бид 2 хамт нэг гэрт амьдарч  байгаа бөгөөд бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 26/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
 
Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “...бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй тул хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ***д холбогдох хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн /хэргийн 54/, “…*** бид 2 хамт нэг гэрт амьдарч  байгаа бөгөөд бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000138 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
    
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000138 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай       
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ