Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/00004

 

 

 

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/00004

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х ХХК -д холбогдох

700.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , түүний өмгөөлөгч П.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцацрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А би 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Х ХХК-тай сарын 1.000.000 төгрөгний цалинтай, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

Би ар гэрийн асуудлаас болж ажилаас гарах өргөдөлөө гэрээнийхээ дагуу 1 сарын өмнө байгууллагадаа мэдэгдэж 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өргөдлөө өгсөн.

Өргөдөл өгснөөс 3 хоногийн дараа байгууллага болон айлаас өөрсдөө өөр асрагч авч намайг ажлаас чөлөөлсөн. Айл маань намайг ажлаас гарахад гэр бүлийн буюу хүүхдийн асуудлыг минь хүндэтгэн ийм шийдвэр гаргасан. Би 3 сарын хугацаанд ажиллахдаа асуудал гаргаж, чөлөө авч байгаагүй бөгөөд айлын эд хөрөнгөд эвдрэл гэмтэлгүй бүрэн хүлээлгэж өгсөн.

Айлаас явах өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал би ажилласан энэ тухай цагийн бүртгэлийн хуудас бүрэн хөтлөгдсөн. Мөн айлын маань сэтгэгдэл намайг тодорхойлох болно. Би 3 болон 4 дүгээр саруудад бүрэн цалингаа авсан. 5 сарын 09-нд сарын эхний цалингаа авсан. 5 сарын 24 сүүлийн цалин мөн түүнээс хойш 7 хоног илүү ажилласан цалинг маань өгөлгүй гаргасан.

Иймд Х ХХК-иас миний ажилласан өдрийн хөлс болох 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б овогтой А ийн манай байгууллагад холбогдуулан гэрээний үүргийн 700.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Б.А нь манай байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажилд орох өргөдөл гарган, 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 20/38 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан үндсэн ажилтан болон ажилд орсон.

Энэ өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд ажиллахаар тохиролцож гэрээ байгуулан эхний айлдаа ажиллаж байсан. Манай байгууллагын ажилчид нь тухайн ажиллах айлтайгаа гэрээ байгуулдаггүй, байгууллагатайгаа Хөдөлмөрийн болон Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан байгууллагаа төлөөлөн айлдаа очиж ажил үүргээ гүйцэтгэдэг ба энэ хугацаанд айл нь солигдох боломжтой байдаг.

Энэ журмын дагуу Б.А ийн айлыг солин 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн иргэн Д.Т ынд 1 жилийн хугацаанд ажиллуулахаар тохиролцож гэрээг шинэчлэн байгуулсан.

Гэвч Б.А нь 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шинэчлэн байгуулсан 20/38 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээний 4.6.-д заасан үүргээ зөрчин 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл гарган тэр өдөртөө ажлаас гарна гэж мэдэгдсэн байгаа. Энэ үйлдэл нь тус гэрээний 3.4. болон 3.4.1-ыг зөрчсөн тул байгууллагын зүгээс цалинг нь олгох үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь 6 дугаар сарын 28-нд өргөдлөө өгсөн бол үргэжлүүлж 1 cap өөр айлд ажиллах үүрэгтэй байсан ба байгууллагын зүгээс Б. А ийг ажлаас чөлөөлөөгүй байхад үргэлжлүүлж гэрээний үүргээ биелүүлэлгүй ажлаа хаяж явсан.

Б.А нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс Д.Т , Э.Д нарын гэрт ажиллаж эхэлсэн. Харин цагийн бүртгэлийн дагуу буюу өмнөх гэрээний дагуу 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Х ХХК-ийн захирал Э.У ийн гэрт ажилласан бөгөөд энэ хугацааны цалинг компани өгч байсан.

Б.А нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу нийт 48 хоног Д.Т ынд ажилласан.

Хөлсөөр ажиллах гэрээний дагуу амралтын өдөр болох бямба, ням гаригуудад ажилласан тохтолдолд ажилласан өдрийн цалинг зочин айл болох Д.Т , Э.Д нар хариуцах ёстой. Иймд илүү цаг ажилласан ажлын хөлсийг компани олгохгүй. Цагийн бүртгэлээс харахад Б.А амралтын 9 өдөр ажилласан байна.Энэ хугацааны хөлсийг зочин айл төлөх ёстой.

Б.А нь ажлаас гарах өргөдлөө 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өгсөний дагуу компани мөн өдрөөс ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлсөний дараа 5 дугаар сарын 31-ний өдрийн ням гаригт ажилласан хөлсийг компани хариуцахгүй юм.

Б.А Х ХХК-ийн захирал Э.У ийнд ажиллах хугацаандаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 130.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 280.000 төгрөгийг цалинд авсан. Харин 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Д.Т , Э.Д нарын гэрт ажиллахад нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 540.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 450.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 490.000 төгрөг, нийт 1.480.000 төгрөгийн цалинг компаниас олгосон.

Б.А тай байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээний 2.3.-д заасны дагуу сарын цалин 1 сая төгрөг байна. Үүнээс ажилтан хүн амын орлогын албан татварын 10%-ийг хуулийн дагуу төлөх үүрэгтэй. Түүний ажилласан нийт 48 хоногийн 9 өдөр нь амралтын өдөр байгаа бөгөөд үлдэх 39 өдөр ажилласнаас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажилласан өдрийг хасахад 38 хоног байна. Нэг өдөр 40.909 төгрөгийн цалин олгогддог тул 38 хоногоор үржүүлэхэд 1.554.542 төгрөг болж байна. Үүнээс компани 1.480.000 төгрөгийн цалинг олгосон байгаа, энэ хоёрын зөрүү 74.542 төгрөг буюу 2 өдрийн цалинг олгоогүй банйа.

Гэвч Б.А нь Хөлсөөр ажиллах гэрээнимй 3.4.1-д заасныг зөрчиж хүндэтгэх шалтгаангүйгээр 1 сарын өмнө өргөдлөө өөрийн биеэр компаний оффист авч ирж өгөх үүргээ зөрчиж ажлаас гарах өдөр болох 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өргөдлөө өгсөн тул хоёр өдрийн цалинг олгохгүй гэж тохирсон. Мөн гэрээнд заасны дагуу Б.А нь цагийн бүртгэл болон тодорхойлолтыг авч ирж өгөөгүй.

Хөлсөөр ажиллах гэрээний 3.4.1 болон Иргэний хуулийн 221.2.1.-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй.

Б.А нь анх тогтвортой 1 жилээс дээш хугацаагаар ажиллахаар тохиролцсон боловч хугацаанаасаа өмнө ажлаас гарах болсон энэ хариуцлагагүй үйлдлээс болж иргэн Д.Т нь манай байгууллагад итгэх итгэл үнэмшил нь буурч цаашид хамтран ажиллахад хүндрэлтэй болж үл ойлголцол үүсэж явсаар одоогийн байдлаар тус гэрээ цуцлагдсан.

Иргэн Д.Т тай хамтран ажиллах гэрээний хүрээнд манай байгууллагын зүгээс Д.Т аар байгууллагаа сурталчлуулах зар сурталчилгааны ажлыг нийгмийн сүлжээгээр цацуулах ажлыг гүйцэтгүүлж оронд нь хүүхэд асрагчаа 1 жилийн хугацаанд тогтвортой ажиллуулахаар нийт 17.750.000 төгрөгийн бартерийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Б.А ийн ажиллаж байсан Д.Т ынх бэлэн мөнгөөр төлбөр төлдөггүй байгууллагын зүгээс 100% Б.А ийг цалинжуулж ажиллаж байсан мөн цалинг нь цаг тухай бүрт нь хариуцлагатайгаар олгож байсан болно.

Б.А ийн энэ хариуцлагагүй үйлдлээс болж манай байгууллагад ноцтой хохирол учираад байгаа бөгөөд байгууллагын зүгээс Хөлсөөр ажиллах гэрээний 3.1, 3.4, 3.4.1-д заасны дагуу хариуцлага тооцон арга хэмжээ аван цалинг нь олгох боломжгүй гэж үзсэн.

Мөн тус гэрээний 3.5, 4.4.-д заасны дагуу байгууллагад учируулсан хохирлыг Б.А иас нэхэмжлэх боломжтой байсан ч залуу хүүхдийн ирээдүйг бодон гэрээнд заасан арга хэмжээг л авсан болно.

Б.А ийн нэхэмжлэл нь зөвхөн өөрийн амин хувийн эрх ашгийг бодсон, тогтвортой цалин өндөр ажлын байраар хангах амлалт өгөн цалинг нь цаг тухай бүрт нь хариуцлагатайгаар олгож ажиллуулж байсан байгууллагынхаа итгэлийг дааж хариуцлагатай ажиллаж чадаагүй үйлдэл гэж үзэж байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр Б.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

               ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Х ХХК-иас ажлын хөлс 700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.А нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Х ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээг тус тус байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 6-7, 21-24-р хуудас/

Дээрх гэрээнүүдийг нэг жилийн хугацаатай байгуулж ажилтан хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, эзэгтэйн туслах, өндөр настан асрагчийн ажлыг хийж гүйцэтгэх, ажилуулагч нь сарын 1.000.000 төгрөгийн ажлын хөлс өгөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигчид 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний дагуу Э.У ийн гэрт ажиллаж байсан ажлын хөлсний талаар болон 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, ажлын хөлсөнд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 540.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 450.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 490.000 төгрөгийн ажлын хөлсийг тус тус Б.А т олгосон талаар маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно гэж заасан.

Мөн Хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.-т ... Ажилтан хүн амын орлогын албан татварын 10%-ийг хууль журмын дагуу нягтлан бодох бүртгэлийн байгууллагад төлнө гэжээ.

Хүүхэд асрагч Б.А нь гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлүүлэгч Д.Т , Э.Д нарын хүүхдийг асрах ажил үйлчилгээг гүйцэтгэсэн, Х ХХК-нь ажлын хөлсийн төлөх үүрэгтэй болох нь талуудын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ болон нэхэмжлэгч, хариуцагч, үйлчлүүлэгч Д.Т нарын тайлбараар нотлогдож байх тул Х ХХК-иас 2020 оны 5 дугаар сарын сүүлийн хагасын цалин хөлс 510.000 /1.000.000төгрөг-490.000төгрөг = 510.000 төгрөг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй. /хх-ийн 4-7, 25-29, 40-43, 82, 83-р хуудас/

Х ХХК нь иргэн Д.Т аар байгууллагаа сурталчлуулах зар сурталчилгааны ажлыг нийгмийн сүлжээгээр цацуулах ажлыг гүйцэтгүүлж оронд нь хүүхэд асрагчаа 1 жилийн хугацаанд тогтвортой ажиллуулахаар нийт 17.750.000 төгрөгийн бартерийн гэрээ байгуулан ажиллаж байсан, энэ гэрээнээс үүдэлтэй маргаан нь нэхэмжлэгч Б.А д хамааралгүй болно.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн захирал Э.У нь Б.А ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д заасны дагуу хүсэлтийг хүлээн авч түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

  1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан Х ХХК-иас 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 190.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

Ажил олгогч /ажиллуулагч/ Х ХХК нь ажилтан М.Эрдэнэбаярыг ажлаас нь үндэслэлгүй халсан өдөр болох 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2020 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг ажилтан М.Эрдэнэбаярт олгох үүрэгтэй.

Ажилтан М.Эрдэнэбаярын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг тооцоолоход 11 сар 4 хоногт 7.982.977 төгрөг,

- /360.000 төгрөг +1.281.863 төгрөг +499.102 төгрөг = 2.140.965 төгрөг, 2.140.965 төгрөг : 3 = 713.655 төгрөг , 713.655 төгрөг: 21,5 = 33.193 төгрөг /

/11 сар х 713.655 төгрөг = 7.850.205 төгрөг , 4хоног х 33.193 төгрөг =132.772 төгрөг , 7.850.205 төгрөг +132.772 төгрөг= 7.982.977 төгрөг /

- 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл тооцоолоход: 13 сар 24 хоногт 10.074.147 төгрөг

/13 сар х 713.655 төгрөг = 9.277.515 төгрөг , 24хоног х 33.193 төгрөг = 796.632 төгрөг , 9.277.515 төгрөг +796.632 төгрөг = 10.074.147 төгрөг /

болохоор байгаа боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5.380.000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд ажил олгогч Интерстандарт нефть ХХКиас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 5.380.000 төгрөгийг гаргуулж ажилтан М.Эрдэнэбаярт олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган нөхөн бичилт хийлгүүлэх үндэстэй.

Нэхэмжлэгч М.Эрдэнэбаяр нь ар гэрт нь ажил явдал гарсан шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн очих боломжгүй байх тул өөрийнхөө эзгүйд хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна./хх-ийн 67-р хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Интерстандарт нефть ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 5.380.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Эрдэнэбаярт олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалин олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116.090 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 


 

ДАРГАЛАГЧ                           Ч.ИЧИНХОРЛОО