Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01165

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01165

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, өөрийн байранд байрлах, Монголын цахилгаан холбоо ХК /РД:2073943/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:5368138/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: П.Б

 

Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Б/цахимаар/, түүний өмгөөлөгч С.Чинбат /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, өмгөөлөгч О.Мягмарсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн П.Баяраа, Монголын цахилгаан холбоо ХК болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын маргаан 5 дахь жилдээ үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд П.Баяраагийн нэхэмжлэлтэй Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдох маргаан хоёр удаа шүүхээр хэлэлцэгдээд, хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэртэй.

Монголын цахилгаан холбоо ХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаа дуусгах ёстой.

Иймд тус шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Энэ маргаан эхлэх болсон үндэслэл нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл-ийг ирүүлсэн.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь процессын хуулиа зөрчиж, нэхэмжлэгч компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзээд, шүүхэд зөрчигдсөн эрхээ хамгуулахаар хандаж байна.

Шүүх нэхэмжлэлийг 2 удаа буцаасан ба гомдол гаргаж, гомдлыг хүлээн авснаар, шүүх одоо эцэслэн шийдвэрлэх гэж байна.

Өнгөрсөн хугацаанд Монголын цахилгаан холбоо ХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үндэслэлээр биелүүлсэн, энэ талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/81 дугаартай тушаалаар П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. Тушаал гарсны дараа П.Бнь хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулмаар байна, өмнө нь П.Баяраагийн оронд ажиллаж байсан н.Уранчимэг гэх хүний хөдөлмөрийн гэрээ, менежментийн гэрээтэй адилхан байгуулмаар байна гэсэн.

Энэ хүсэлтийг хүлээн авч, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын салбарт танилцуулахад хөдөлмөрийн гэрээг заавал хугацаатай байгуулах ёстой гэсэн чиглэл өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд шийдвэр гүйцэтгэгч Ж.Оюунжаргалын өрөөнд хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу хүчин төгөлдөр болсон.

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, шүүхийн шийдвэрт заасан 2.781.607 төгрөгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлсэн.

Эдгээр процессын дараа, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дугаартай тогтоол гарч, уг тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан.

Гэтэл 3 сарын дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 18 дугаар тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 5/491 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Бнь Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн н.Батзандан, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэх газруудад гомдол гаргасан байсан.

Ерөнхий Шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 18 дугаар тогтоол бүхэлдээ хууль зөрчиж гарсан, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгаа гэдгийг хэлмээр байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар, хариуцагчийн оршин байгаа газрын хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд гомдол гаргасан. Энэ процесстой зэрэгцээд П.Бнь Монголын цахилгаан холбоо ХК-иас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэг шүүхэд хянагдаж байхад П.Баярааг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажилд нь эгүүлэн томилж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Энэ үед П.Бнь хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан гэх нөхцөл байдал эрх бүхий байгууллагаас нь ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Ажил хүлээлцэхдээ энэ тухай П.Баяраад мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасан үүргийнхээ дагуу та эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй байна гээд мэдэгдэл өгсөн. П.Бнь мэдэгдлийг хүлээн авахаас татгалзаж, орхин явсан.

Үүний дараа Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаар тушаал гарч, П.Баяраатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Монголын цахилгаан холбоо ХК нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэдгийг П.Бөөрөө хүлээн зөвшөөрдөг.

П.Бнь Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. нийслэлийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн, П.Бөөрөө хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсанаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэж байгаа.

Мөн П.Бнь Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2362 дугаар шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 185 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулсан. Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн, энэ асуудлаар П.Бнь шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах гомдол гаргасан боловч, уг гомдлыг Улсын дээд шүүх хүлээн аваагүй.

Өөрөөр хэлбэл П.Баяраагаас, Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдуулан гаргасан дээрх хоёр шаардлагыг буюу ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн

Монголын цахилгаан холбоо ХК нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэдгийг П.Бөөрөө хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т /Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно/ гэж заасан байх бөгөөд Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн Х/81 тоот тушаал гарган Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болон дээр дурдсан бусад үйл баримт нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэсэн хуулийн шаардлагыг хангасан буюу ажил олгогч нь шүүхийн шийдвэр биелүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 тоот тогтоол нь хуульд нийцсэн тогтоол юм.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч танилцаад, 1223 дугаартай шийдвэрийг биелүүлсэн талаарх тайлбарыг хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэж үзэн зөрчлийн хэрэг нээж хууль бус ажиллагаа явуулсаар байгаа энэ тухай дээд шатны албан тушаалтан болох Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн.

Монголын цахилгаан холбоо ХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийг биелүүлсэн байхад Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар процессын хуулиа зөрчиж, явуулж байгаа шийдвэр гүйцэтгэл ажиллагаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 94.1, 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоож, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэрийг биелүүлэн, Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дугаар тушаалаар П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 2.946.231 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн. Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дүгээр тушаалаар П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 2.946.231 төгрөгийг олгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг тушаалыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 тоот тогтоолоор дуусгавар болгосон байсан.

Төлбөр авагч П.Бнь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь заалтыг биелүүлэхгүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна гэх гомдол гаргаж, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, Монголын цахилгаан холбоо ХК-д шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Монголын цахилгаан холбоо ХК нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд 2018 оны 08 дугаар сарын21-ний өдрийн 18 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоол хуулийн хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Бхариу тайлбартаа болон шүүх хуралдаанд /онлайнаар оролцож/ түүний өмгөөлөгч С.Чинбат нар гаргасан тайлбартаа: ...Монголын цахилгаан холбоо ХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Алтан-очир өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх дүр үзүүлэн, миний хувийн нууцыг задруулсан эрүүгийн хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байна.

Монголын цахилгаан холбоо ХК нь нь шүүхийн харьяалал зөрчиж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй нь гэдэг нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний 18 дугаар тогтоолоор тогтоогдож байгаа, уг тогтоол хүчинтэй.

Монголын цахилгаан холбоо ХК нь 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал,Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Мөн Монголын цахилгаан холбоо ХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах тухай хүсэлтийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 189 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал,Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Алтан-Очирын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ингэж, шүүх шийдвэрлэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоол хүчинтэй хэвээр үлдсэн.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай 18 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон, 2 дахь заалтаар нэхэмжлэгч П.Баяраагийн эрхийг хангаж, ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасныг гурван шатны шүүх зөв гэж үзсэн.

Нэгэнт Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Д.Дамдинцэрэн Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайханы 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байхад маргааш нь буюу давхардуулж Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Өлзийсайхан нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 08/05 дугаар тогтоол гаргасныг л шүүх буруу гэж үзэж хүчингүй болгосон.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр бүрэн төгс биелэгдээгүй буюу нэхэмжлэгч П.Баярааг Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоогоогүй болохыг тогтоож, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн гэсэн үг.

Монголын цахилгаан холбоо ХК нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн хаягийг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 тоотод байрлах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гэсэн байхад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээж авахдаа дараах алдааг гаргасан гэж үзэж байгаа.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан уйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа,

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоол, шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 189 дугаартай тогтоол, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай Н.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай тогтоол, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/68 шийтгэх тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгснөөр нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн болохыг тогтоосон.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдлоор Монголын цахилгаан холбоо ХК-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтан-Очир нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн үйлдэлдээ 201101610 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа болно. /Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №27м-1б/2181/

Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Алтан-Очир нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр П.Баярааг ажлаас чөлөөлсөн гэх №Х/146 тоот тушаалдаа П.Баяраагийн эрүүл мэндийн нууц задруулж энэ үйлдэлдээ Хэрэг бүртгэлтийн 201100378 дугаартай хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. /Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №1/553 тоот хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс 2021 оны 04 дүгээр 02-ны өдрийн №27м-2б/1918/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасны дагуу Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. заасан байна.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн маргааныг шийдвэрлэж байгаа явдал биш харин энэ маргааныг шүүх шийдвэрлэх үндэсгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа болно. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 1223 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, 1223 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа:

1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл/-ийг хүчингүй болгуулах ,

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаартай шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох,

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1223 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах гэж тодруулсан болно.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийг биелүүлсэн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл өгч, үүний дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна,

Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х/81 тоот тушаал гарган, П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд томилж, уг тушаалыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 тоот тогтоол нь хуульд нийцсэн тогтоол гэж үзэж байгаа,

Шүүх урьд өмнө нь П.Баяраагаас, Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2362 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1402 дугаар магадлал байгаа... гэж тайлбарлав.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна. Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х/81 дүгээр тушаалаар П.Баярааг Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн томилсон, уг тушаалыг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5/491 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байсан,

Төлбөр авагч П.Бгомдол гаргаснаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон,

Монголын цахилгаан холбоо ХК нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоол хуулийн хүчин төгөлдөр бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж мэтгэлцсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Бболон түүний өмгөөлөгч С.Чинбат нар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болоогүй гэдэг нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний 18 дугаар тогтоолоор тогтоогдож байгаа.Монголын цахилгаан холбоо ХК нь 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан,

Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.

Улмаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах тухай хүсэлтийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 00189 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Алтан-Очирын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 18 дугаар тогтоол хүчинтэй хэвээр үлдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тус газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 1223 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төлбөр авагч П.Баярааг Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 2.946.231 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1567 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. /1 дүгээр х.х-ийн 154-172 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас байна.

Дээрх шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан байх ба Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 дүгээр тушаалаар П.Баярааг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.946.231 төгрөг олгосныг үндэслэн, тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 5/491 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ асуудлаар талуудын хооронд маргаан үүсэж, улмаар зохигчид шүүхэд мэдүүлэх эрхээ эдэлж, хэрэг маргаан шүүхээр хянан шийдвэрлэгдэж байсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад П.Бшүүхэд нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлагыг гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11дүгээр сарын 27-ны өдрийн 2362 дугаар шийдвэрээр Монголын цахилгаан холбоо ХК-иас 11.182.077 төгрөг гаргуулж, П.Баяраад олгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэргийг хянаж, 185 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бодитоор ажлаар хангаагүй, шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Харин Улсын дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг 2019 оны 05дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж, 791 дүгээр тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /2 дугаар х.х-ийн 177-204 тал/

2. П.Бнь Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт П.Бгомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 1402 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, П.Бнь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна. /2 дугаар х.х-ийн 205-211 тал/

3. П.Бнь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 21-ний 5/491 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд гомдолд гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна.

4. Монголын цахилгаан холбоо ХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар тогтоол, Шүүхийн гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгохыг шаарджээ.

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Монголын цахилгаан холбоо ХК нь дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 766 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

7. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох дээрх иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан хэлэлцэж, 440 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

8. Монголын цахилгаан холбоо ХК нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 189 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Алтан-Очирын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2362 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 00791 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1402 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 189 дугаар тогтоол зэрэг бусад баримтуудаар тогтоогдсон.

Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас дүгнэн үзвэл:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2-119/28343 тоот мэдэгдлийг хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 103 дугаар зүйлийн 103.2, 103.3, Хөдөлмөрийн тухай хуулийг 36 дугаар зүйлийн 36.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь заалтуудтай нийцжээ. /1 дүгээр х.х-ийн 217 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Есдүгээр бүлэг Эд хөрөнгийн бус шаардлагыг хангах Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу 103 дугаар зүйлээр Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг эгүүлэн тогтоолгох тухай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан байна.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2-119/28343 тоот мэдэгдлийг Монголын цахилгаан холбоо ХК-д хүргүүлж, П.Баярааг 1223 тоот шүүхийн шийдвэрт заагдсан ажил албан тушаалд эгүүлэн авахыг мэдэгдсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хэрэгт баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04а/2614 тоот албан бичиг авагдсан байх бөгөөд уг албан бичгээр ...Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 18 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Улсын дээд шүүхийн 2020 оны 440 дугаар тогтоолоор бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна... гэх хариуг өгсөн байна. /1 дүгээр х.х-ийн 99 тал/

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 103 дугаар зүйлийн 103.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг хэсэг байна.

Иймд дээрх мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тус газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 1223 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 1223 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай агуулга бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

Харин дээрх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар урьд өмнө шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 449 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоол, мөн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 189 дугаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хэлэлцсэн тухай тогтоол зэрэг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол гарсан талаар дээр нэгэнт дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нэхэмжлэлийн үндэслэл болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, энэ байдал шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6, 117.1-д заасан үндэслэлд хамаарна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан урьд өмнө нь П.Баяраагаас Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдуулсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус эцэслэн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2362 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 640 дүгээр шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1402 дугаар магадлал байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байх тул Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, уг шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөгдөж байгаа бөгөөд хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д ...Бие даасан шаардлага гаргах гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана... гэж тус тус зааснаар тус шүүх хянан шийдвэрлэж байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 3.3-т Монгол улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн , тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д Эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж тодорхойлон, уг зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан хэм хэмжээ гэж үзэж, шаардах эрхийг тодорхойлсон.

Дээрх хуулийн зүйл заалт нь Иргэний хуулийн эрх зүйн хамгаалалтын арга хэлбэрийг тодорхойлсон ерөнхий зохицуулалт бүхий зүйл заалт байх ба энэ хэргийн хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа холбоотой маргаан байх тул нарийвчилсан зохицуулалт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29, 103 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 29 дүгээр зүйлийн 29.1.9, 103 дугаар зүйлийн 103.2, 103.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2-119/28343 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр биелэгдсэнийг тогтоолгох, 1223 дугаар шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төвлөрсөн төсвийн данснаас 140.400 төгрөгийг, хариуцагчаас 70.200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/Ш32021/00019 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж. ЦЭНГЭЛ