Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/00234

 

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/00234

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д.Б

            Хариуцагч: Э.Ц

            560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Б надаас Ц нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 560 000 төгрөгний барааг зээлж аваад 05 дугаар сарын 10-ны өдөр өгнө гэсэн. Түүнээс хойш тогтоосон хугацаа өнгөрч 7 сар болсон. Одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа тул Ц гэрлийн бүрхүүл, хөшигний замны мөнгө 560 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Э.Ц шүүх эрх үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж өгсөн боловч шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Ц холбогдуулан зээлээр авсан барааны үнэ 560 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Э.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, түүнийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Э.Ц нь 560 000 төгрөгийн үнэ бүхий барааг зээлээр худалдан авсан бөгөөд мөнгийг 5 дугаар сарын 10-ны өдөр өгнө гээд одоо болтол өгөхгүй байгаа тул гэрлийн бүрхүүл, хөшигний замын мөнгө болох 560 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байх тул хариуцагч Э.Ц байлцуулахгүйгээр, нэхэмжлэгчийн тайлбар хүсэлт, шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Иймд хариуцагч Э.Цэвэлмаагаас 560 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

 

     

      Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                          

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Э.Ц 560 000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Д.Б д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц 17 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ