Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0105/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Уламбаяр,
Хохирогч Ж., иргэний нэхэмжлэгч Н.Долгорсүрэн нарын өмгөөлөгч Б.Цэрэнбат, 
Хохирогч Ж.,
Иргэний нэхэмжлэгч Н.Долгорсүрэн, 
Шинжээч эмч Ж.Туяа, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 201609000621 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1993 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт Хустайн даваа гэх газарт  соната-6 маркын *** улсын дугаартай автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /а/-д заасан “жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин согтуугаар Соната 6 маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /б/-д заасан “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс *** жолоочтой Тоёота Кровн маркийн *** улсын дугаартай автомашиныг мөргөж, зорчигч ***ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 28-ны шөнө би фэйсбүүкийн зар харж байгаад 4 хүн Дархан-Уул аймаг руу явна гэхээр нь тэр 4 хүнийг аваад вокзалаас хөдлөх гэж байхад дахиад 4 хүн гарч ирэхээр нь найздаа хэлээд хоёр машинтай Дархан-Уул аймаг руу гарч, шөнө орж ирсэн. Тэгээд тэр шөнөдөө Улаанбаатар хот руу буцах гэсэн боловч хүн олдоогүй. Тэгээд найзтайгаа хамтдаа вокзалын машины зогсоолд машин дотроо хамт хоносон. Өглөө нь найздаа 4 хүн олж өгөөд явуулсан. Би 2 цагийн дараа 4 хүн олоод Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд замдаа явж байхдаа нүдэнд юм бүрсийж харагдсан учраас жолоогоо эргүүлсэн. 
…гэнэт замын урдуур хүн гараад гүйж байгаа юм шиг харагдсан учраас өөрийн эрхгүй жолоогоо мушгисан. Нүдэнд харагдсан хүн юу юугүй тулаад ирж байгаа юм шиг санагдаад жолоогоо бүхэлд нь эргүүлсэн.
…Надад их хэмжээгээр мөнгө өгөх боломж байхгүй, тодорхой хэмжээнд бололцоогоороо төлж барагдуулах болно. Ээж маань ажилд ороод 6 сар болж байгаа болохоор удахгүй цалингийн зээл хөөцөлдөх боломжтой болно. Мөн манай дасгалжуулагч Америкаас мөнгө явуулна гэсэн. Ямар ч байсан сар сардаа 200000-300000 төгрөг төлөөд байж байтал дараа дараагийн боломж нь гараад ирвэл бүгдэд нь мөнгийг нь өгч хохирлыг барагдуулах болно. Нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэх ял оногдуулах юм бол ажил хийгээд хохирол төлбөрөөс бага ч болов төлөх учраас энэхүү байдлыг минь харгалзан үзэж ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот руу явах гээд ***ийн жолоодож явсан машинд суусан. Ингээд Хонгор сумын нутаг дэвсгэрт аваарт орсон. Эм тарианд 957000 төгрөг, эмчилгээний зардалд 236000 төгрөг, группт 485000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ий өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл лист, даатгалтай байсан цалингийн зөрүү 1247000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдагдалт 69 хувь гэж тогтоогдсон учир цалингийн зөрүү 6967168 төгрөг, нийт 9937768 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 цагийн үед ***ийн жолоодож явсан соната 6 маркийн машинд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор явсан. Анх суухад *** нь согтуу хүн гэж харагдаагүй, харин унтаж амраагүй хүн шиг харагдаж байсан. Ингээд Хонгор сумын нутаг дэвсгэр буюу “Хустайн даваа” гэх газар жолооч *** нь хурд хэтрүүлсэн буюу нилээн хурдтай явж байсан ба тасхийх чимээ гараад л хажуу талын машин руу орж мөргөлдсөн. Тэр ослын улмаас миний биед тархины доргилт, зүүн талын хөлний зөөлөн эдийн гэмтэл, баруун талын шилбэний зөөлөн эдийн гэмтэл, нүүрний зүүн талын духны хэсгийн зөөлөн эдийн гэмтэл авсан. Гэмтлийн зэрэг хөнгөн зэрэг гэж тогтоогдсон ба би эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад гэртээ 18 хоног хэвтрийн дэглэмтэй байсан. Сарын хугацаатай эмнэлгийн листтэй байсан. Энэ хооронд тархины цусан хангамж сайжруулах, тархины доргилт эмчлэх, зөөлөн эдийг нөхөн сэргээх зориулалттай эмнүүдийг уусан. Түнхний зөөлөн эдийн гэмтэл удаан хугацаанд нөхөн төлждөг юм байна. Би эхний 4 сар таягтай явсан. Зөөлөн эдийн нөхөн төлжилтийг сайжруулах эмийг байнгын ууж байгаа. Энэ хүнээс эмчилгээний төлбөр, эмийн мөнгө нийт 692740 төгрөг, хөдөлмөр чадвар алдалтын зөрүү 413810 төгрөг, эмнэлэгт эмийн үнэ үйлчилгээний төлбөр 248250 төгрөг гарсан. Иймд жолооч ***өөс 1347800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна, гомдолтой.” гэх мэдүүлэг,

-Шинжээч Ж.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…0.9 хувь спирт гэдэг нь хөнгөн зэргийн согтолттой гэсэн үг. Зарим тохиолдолд идэж уусан хоол ундтай холбоотойгоор цуснаас спирт гарах нь байдаг. Гэхдээ тэр нь 0.4 хувиас хэтрэхгүй. 0.9 хувь гэдэг нь ямар нэгэн хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэсэн үг. Одоо бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг дахин тогтоох боломжгүй. Учир нь тухайн үед авсан 5 мл цус нь шинжилгээ хийгдээд дууссан. 
…2017 оны 3 дугаар сарын 2-нд шүүх эмнэлэг нэмэлт үзлэг хийсэн байдаг.  2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн рентген зургийг үзэхэд эхлээд эмнэлэгт байж байхад үзсэн зураг нь ондоо зураг байсан. Тэр зургийг хараад хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Сүүлд нь авсан зурган дээр аарцаг ясны хоёр талын умдагны яс эрвээхэй хэлбэрийн хугаралттай гэж гарсан байна. Энэ нь гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох зааврын 3.1.15-д зааснаар хоёр талын умдаг суудал яс эрвээхэй хэлбэрийн хугаралттай. Гэмтэл учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарагддаг. Энэ нь яагаад хүнд зэргийн гэмтэл вэ? гэхээр аарцаг яс олон хугарахаар аарцагны хөндийд байрладаг үйл ажиллагаанд өөрчлөлт орох, нугасны гэмтэл учрах, гэмтлийн шоконд орох боломжтой учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдаж байгаа.” гэх мэдүүлэг,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 5-9/, 
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг /1 дэх хавтаст хэргийн 11-12/, 
-Хохирогч ***ын хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 26-34, 2 дахь хавтаст хэргийн 24/,

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 29-ний өдер би өөрийн эзэмшлийн автомашин болох Кровн маркийн машинтай гэр бүлийн гишүүд болох эмээ, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймаг Хонгор сум “Хустайн даваа” гэх газрын авто зам дээр өдрийн 14 цагийн үед явж байхад саарал өнгийн Соната-6 маркийн автомашин эсрэг урсгалаас 20-30 метрийн зайд зам голлоод гараад ирсэн. Тэгээд би жолоодож   явсан   тээврийн хэрэгслийн хурдаа хасан дуут дохиог ажиллуулахад эсрэг талын урсгалдаа зогсохгүй урдаас ирсэн. Тэгээд би баруун гар тийш руль дараад зогсоход тэр соната-6 маркийн автомашин миний машиныг ирээд мөргөсөн. Тэгээд манай машинд зорчиж явсан ар гэрийнхэн биедээ хөнгөн зэргийн бэртэл авсан.
...тээврийн хэрэгсэлд 6970000 төгрөгийн хохирол гарсан. Миний бие шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна.
-ослын улмаас нийт 6970000 төгрөгийн хохирол учирсан. Би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрт учирсан хохирлоо хурдан барагдуулахыг хүсч байна. Харин өөрийн биеийг эмчлүүлсэн хохиролыг нэхэмжлээд байх зүйл алга.” гэх мэдүүлэг” /1 дэх хавтаст хэргийн 35, 149/, 
    
    -Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 57, 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 38-40, 53-55/, 

    -“...***гийн эзэмшлийн 2520УБТ улсын дугаартай тоёота кровн 180 маркийн автомашинд хийсэн техник үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 46/

    “...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины эвдрэл, хохирлыг засварлах зардлын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн байдлаар 4374000 төгрөг байна” гэх 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, *** улсын дугаартай сонота-6 маркийн авто машинд хийсэн техник үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 59-62/, 

    -***ын биед аарцаг ясны битүү хугарал, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. ***ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээнээс шалтгаална.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1186 дугаар шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 67/, 

-Яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 68, 73, 78, 83/,

    -“...***гийн биед духанд шарх зулгаралт, шилбэнд цус хуралт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1173 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 72/, 

    -“...***ийн биед баруун талын умдаг ясны зөрүүгүй хугарал, ууц ясны зүүн талын латераль масс сүүжний ястай үелэх хэсгийн түвшинд үе дайрсан хугарал, зүүн гуяны гадна хэсэгт зөөлөн эдийн няцрал, хий хуралт, зүүн чихний дэлбэн болон зүүн гуяны гадна дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 15076 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 77/, 

-Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дэх хавтаст хэргийн 78-79/, 
    
    -***гийн биед тархи доргилт, аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний цус хуралт, зүүн хөмсөг орчмын зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***гийн биед учирсан гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1194 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 82/, 

    “...***гийн биед хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 15181 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 87/, 

    -“...***ий биед баруун, зүүн хөлийн гуяа, шилбэ, тавхай хамарсан цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1443 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 91/, 

    -“...***гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 15226 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 95/, 
    
    -Шинжилгээнд авсан ***гийн ***ийн цусны бүлэг АII байна.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 99/,

    -Шинжилгээнд авсан ***ийн цусанд 0.9 промиль этилийн спирт илэрсэн болно. *** нь хөнгөн зэргийн согтолттой болно.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 100/, 

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 110/,

    -Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн сонота-6 маркийн ***  улсын дугаартай автомашиныг манай хуурай дүү *** гэрээ хийж авсан юм. Харин дүү минь Солонгос улс руу явахдаа надад өгч түрээсийн гэрээгээр хүнд өгөөд банкны мөнгийг төлүүлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд би өөрийн танил ***т сарын 400000 төгрөгөөр түрээсийн гэрээ хийгээд явж байсан юм. Одоогийн байдлаар ***  улсын дугаартай автомашины төлбөрийг Ариг банкинд бүрэн төлсөн. Одоо уг автомашин миний эзэмшлийх болсон.  Би ариг банкинд 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 4042000 төгрөг бүрэн төлсөн. Уг авто машины бичиг баримт миний нэр дээр шилжиж байна. Би ***өөс 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 4374000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 137/, 

    -Автомашин түрээслүүлэх гэрээ /1 дэх хавтаст хэргийн 138-140/, 
    -Иргэний нэхэмжлэгч *** хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 154-158/,
          
-Гэрч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод охин Энхмаагийн гэрт байж байгаад Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумруу намайг гэрт хүргэж өгөх гээд явж байсан. Тухайн үед зээ хүү Ууганзаяад урд өдөр нь аав нь цагаан өнгийн машин авч өгсөн байсан. Тэгээд дугуйнд нь сүү өргөөд эмээгээ гэрт нь хүргэж өгнө гээд охин Энхмаа, зээнцэр Эмүжин нарын хамт 4-үүлээ явж байсан. Бид нар өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хустайн даваа уруудаад явж байсан. Би охин Эмүжиний хамт арын суудал дээр сууж явсан. Тэгээд явж байхад хүүхдүүд орилох чимээ гарсан. Би юу болов гээд бодохын хооронд маш хүчтэй чимээ гарсан. Тэгээд нэг сэрэхэд хажууд хүүхэд уйлаад машин замаас хол шидэгдсэн харагдсан.
...Би шүүх эмнэлэгийн дүгнэлт хүлээн зөвшөөрч байна. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яах ийхийн зуургүй өөдөөс ороод ирэхээр нь хүү замын хажуу руу орох гэхэд миний сууж байсан тал руу мөргөөд замын хажуу руу шидэгдсэн.
...Миний хүү хөнгөн гэмтсэн, ээж маань хөнгөн гэмтсэн, ач охин бид 2 гэмтээгүй. Бид нар эмчилгээний зардал нэхээд яахав. Харин хүүгийнхээ автомашины эвдрэлийн 6970000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 162/, 
    
    -Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз Ууганзаяа над руу утсаар яриад “машин худалдаж авах гэсэн юм, чи надтай хамт машинтайгаа Даа хүрээ зах орж машин үзээд өгөөч” гэсэн. Би өөрийн машинтай найз Ууганзаяа болон түүний аав *** нарыг  гэрээс нь аваад Даа хүрээ зах орсон. Тэгээд машин үзэж яваад цагаан өнгийн тоёото кровн-180 маркийн авто машиныг 2 сая төгрөгийг бэлэн өгөөд 11 сая төгрөгийг найзын аав нь шилжүүлсэн. Энэ авто машиныг найз Ууганзаяа Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын харъяалалтай тул миний нэр дээр Улаанбаатар хотын иргэн юм чинь гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулсан. Тухайн машин миний өмч биш юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 163/,
    
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би зах дээр байсан машины эзэнд 2000000 төгрөгийг бэлэн өгөөд бичиг баримтаа шилжүүлсний дараа 11000000 төгрөгийг данс руу нь өөрийн данснаас бэлэн мөнгөний машинаас шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164/,  

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгаас гараад Хонгор сум өнгөрөөд Хустайн давааны наахан талд явж байхад өөдөөс цагаан өнгийн машин ирж яваа харагдсан. Манай машин эсрэг талын урсгалд ороод өөдөөс нь очоод мөргөсөн. Би жолоочийг арай очоод мөргөчихгүй байх гэж бодоод тайван явж байсан. Тэгэхэд гэнэт урд мэлийтэл цагаан машин орж ирээд тас хийх чимээ  гараад явсан. Тэгээд  нэг  мэдэхэд хүмүүс  намайг хөөемашинаасаа буугаарай гэж хэлсэн. Би машинаас буугаад ирэхэд миний сууж явсанмашин хойд зүгт хараад зогссон байсан. Би нэлээд гайхсан. 
...тухайн осол болох үед би хамгаалах бүс зүүж явсан болохоор миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулмааргүй байна.
...Би жолоочийг архи уусан талаар ерөөсөө мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165/, 
    
-“...*** овогтой *** нь Соната 6 маркийн 64-22 УБВ дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.3 /б/-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Сонат 6 маркийн *** дугаартай автомашины жолооч *** овогтой *** нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс болж уг зам тээврийн осол гарсан болно. Осол болсон гэх А цэгийг тухайн үед хамт байсан жолооч ***, *** нараар заалгуулан, мөн ослын улмаас Соната-6 маркийн 64-22 УБВ дугаартай Тоёота Кровн маркийн 2520 УБТ дугаартай автомашинаас унасан эд зүйл, хэргийн газар үүссэн автомашины дугуйн мөр зэргээр тогтоосон. 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаартай химийн шинжээч Д.Туяагийн гаргасан шинжээчийн дүгнэлт дээр “...***ийн цусанд 0,9 промиль этилийн спирт илэрсэн...” нь осол болох үед жолооч *** овогтой *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7 /а/-д заасан “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 167/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад 4 настай охины хамт Улаанбаатар хот явах гээд фэйсбүүкээр Улаанбаатар хот руу явах Дархан, Сэлэнгэ, Улаанбаатар явна гэсэн зар харсан. Тэгэхэд Улаанбаатар хот руу 10000 төгрөгөөр явна гэсэн утасны дугаар байсан. Би одоо утасны дугаарыг сайн санахгүй байна. Тэгээд залгахад “төмөр замаас хөдөлж байна” гэхээр нь би “Шинэ хороололын Рояал зочид буудлын хажууд хүрээд ир” гэж хэлээд салгасан. Тэгээд удаагүй байхад нөгөө залуу над руу дахин залгаад ирсэн талаараа хэлсэн. Би охины хамт буудлын урд талын машины зогсоол дээр зогсож байсан саарал өнгийн сонота 6 маркийн автомашинд суусан. 
    ...би жолоочийн эсрэг талын ард охины хамт суусан. Миний хажууд гэр бүлийнхоёр 40 орчим  насны  эмэгтэй,  эрэгтэй хоёр байсан.Харин жолоочийн хажуугийнсуудалд хөдөөний байрын 50 орчим насны эрэгтэй хүн суусан байсан. Бид нар хөдлөөд Хонгор сум өнгөрөөд Хустайн даваа дөхөж явахад манай машины жолооч өөдөөс ирж явсан цагаан өнгийн Кровн маркийн жижиг суудлын машины өөдөөс урсгал сөрөөд очоод мөргөсөн.
    …Манай машин нэлээд хурдтай явж байсан. Харин өөдөөс ирж явсан машин руу жолооч зүүн гар тийш огцом дараад очоод мөргөсөн. Би хөөе гэж хэлж амжсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. Би энэ яг мөргөлдлөө гэж бодоод охиноо тэврээд суудлын завсараар тонгойсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга.  
    ...намайг машинаас охиноо аваад буухад манай жолооч орилоод хөл нь гацаад суугаад байсан. Тэгэхэд замын машин зогсоод нэг орос бууж ирээд хоёр залуугийн хамт машинаас гаргасан. Тэгэхэд Соната 6 маркийн автомашины жолооч залууг газарт хэвтүүлээд хөнжлөөр ороогоод, жижиг халуун савтай цай өгч байсан. Тухайн үед хүмүүс архи өгөөгүй. Намайг машинд анх суухад урд талаас архи үнэртэж байсан. Би жолооч юм уу? Аль эсвэл жооочийн хажуугийн хүнээс үнэртэж байгаа талаар сайн мэдэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 210/, 
    
-Иргэний нэхэмжлэгч ***гийн өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 226-235/, 
    -Хохирогч ***ын өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 236-247/, 
    -Хохирогч ***ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дэх хавтаст хэргийн 248/, 
    
    -“..Ж.ын биед аарцагийн умдаг ба суудал ясны 2 талын эрвээхэй хэлбэрийн битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Ж.т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэл, эмчилгээний төгсгөлөөс шалтгаална.” гэх 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 271 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтасны 1/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Хустайн даваа” гэх газарт соната-6 маркын *** улсын дугаартай автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин согтуугаар Соната 6 маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /б/-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс *** жолоочтой Тоёота Кровн маркийн *** улсын дугаартай автомашиныг мөргөж, зорчигч ***ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…гэнэт замын урдуур хүн гараад гүйж байгаа юм шиг харагдсан учраас өөрийн эрхгүй жолоогоо мушигсан. Нүдэнд харагдсан хүн юу юугүй тулаад ирж байгаа юм шиг санагдаад жолоогоо бүхэлд нь эргүүлсэн.” гэх мэдүүлэг, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймаг Хонгор сум “Хустайн даваа” гэх газрын авто зам дээр өдрийн 14 цагийн үед явж байхад саарал өнгийн Соната-6 маркийн автомашин эсрэг урсгалаас 20-30 метрийн зайд зам голлоод гараад ирсэн. Тэгээд би жолоодож   явсан   тээврийн хэрэгслийн хурдаа хасан дуут дохиог ажиллуулахад эсрэг талын урсгалдаа зогсохгүй урдаас ирсэн. Тэгээд би баруун гар тийш рулиэ дараад зогссон.Тэгээд тэр Соната-6 маркийн автомашин миний машиныг ирээд мөргөсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 35/, “...осол гарсан үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна. Техник оношлогооны  дүгнэлтийн хуудас. №10762 /13.1/” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 57 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 38-40/, “...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины эвдрэл, хохирлыг засварлах зардлын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн байдлаар 4374000 төгрөг байна” гэх 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, *** улсын дугаартай сонота-6 маркийн авто машинд хийсэн техник үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 59-62/, “...***гийн биед тархи доргилт, аарцаг орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний цус хуралт, зүүн хөмсөг орчмын зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 1194 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 82/, -“...***ий биед баруун, зүүн хөлийн гуяа, шилбэ, тавхай хамарсан цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, цээжинд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1443 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 91/, Шинжилгээнд авсан ***ийн цусанд 0.9 промиль этилийн спирт илэрсэн болно. *** нь хөнгөн зэргийн согтолттой болно.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 100/, гэрч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд явж байхад хүүхдүүд орилох чимээ гарсан. Би юу болов гээд бодохын хооронд маш хүчтэй чимээ гарсан. Тэгээд нэг сэрэхэд хажууд хүүхэд уйлаад машин замаас хол шидэгдсэн харагдсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн машиныг хүү Ууганзаяа жолоодож явсан. Би жолоочийн хажуугийн суудал дээр зорчиж явсан. Харин арын суудал дээр ээж, ач охин 2 зорчиж явсан. Бид нар Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Хустайн даваа” уруудаад явж байхад урдаас саарал өнгийн Соната-6 маркийн автомашин эсрэг талын урсгал руу ороод өөдөөс яваад байсан. Би хүүд хөөе наад машин чинь гэхэд хүү хурдаа багасгаад гэрлээрээ дохисон. Тэгээд бүүр яах ийхийн зуургүй өөдөөс ороод ирэхээр нь хүү замын хажуу руу орох гэхэд миний сууж байсан талруу мөргөөд замын хажуу руу шидэгдсэн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 162/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай машин эсрэг талын урсгалд ороод өөдөөс нь очоод мөргөсөн. Би жолоочийг арай очоод мөргөчихгүй байх гэж бодоод тайван явж байсан. Тэгэхэд гэнэт урд мэлийтэл цагаан машин орж ирээд тас хийх чимээ  гараад явсан. Тэгээд  нэг  мэдэхэд хүмүүс  намайг хөөе машинаасаа буугаарай гэж хэлсэн. Би машинаас буугаад ирэхэд миний сууж явсанмашин хойд зүгт хараад зогссон байсан. Би нилээд гайхсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай машин нэлээд хурдтай явж байсан. Харин өөдөөс ирж явсан машин руу жолооч зүүн гар тийш огцом дараад очоод мөргөсөн. Би хөөе гэж хэлж амжсан үгүйгээ сайн мэдэхгүй байна. Би энэ яг мөргөлдлөө гэж бодоод охиноо тэврээд суудлын завсараар тонгойсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 210/, “..Ж.ын биед аарцагийн умдаг ба суудал ясны 2 талын эрвээхэй хэлбэрийн битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Ж.т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэл, эмчилгээний төгсгөлөөс шалтгаална.” гэх 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 271 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт / 2 дахь хавтаст 1/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. 

Иймд шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, зорчигч ***ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын бие махбодид “аарцагийн умдаг ба суудал ясны 2 талын эрвээхэй хэлбэрийн битүү хугарал” бүхий гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл” болох нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 271 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр / 2 дахь хавтаст 1/, уг гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж, 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар /2 дахь хавтаст хэргийн 23/ тус тус нотлогдож байна.

Хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь эмчилгээ хийлгэсэн зардал, хэрэглэсэн эм тарианы үнэ, цалингийн зөрүүг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.

Хохирогч *** нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт жолоочоор, иргэний нэхэмжлэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуульд эмчээр ажилладаг байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 122-123, 159/ Хөдөө аж ахуйн их сургуулийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/411 дугаартай албан тоотоор /1 дэх хавтаст хэргийн 159/ тус тус нотлогдож байна.

Хохирогч ***ын эмчилгээ хийлгэсэн зардал, хэрэглэсэн эм тарианы үнэ болох нийт 1797350 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***гийн эмчилгээ хийлгэсэн зардал, хэрэглэсэн эм тарианы үнэ болох нийт 716190 төгрөгийг шүүгдэгч *** хариуцан төлөх хууль зүйн үндэслэлтэй.

Харин хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь эмнэлгийн хуудас /лист/ ирүүлээгүй байх тул хохирогч ***ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгох хүртэл хугацаанд дутуу авсан цалин хөлс гэх 1247000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***гийн дутуу авсан цалин хөлс гэх 413810 төгрөгийг шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд эмнэлгийн хуудсаа ирүүлсний эцэст энэ талаар нэхэмжлэлээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч *** нь сард 789547 төгрөгийн дундаж цалинтай байсан бөгөөд тэрээр 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сард 300313 төгрөгийн тэтгэвэр тогтоолгож, 2017 оны 3 сард 251875 төгрөгийн, 4 сард 300313 төгрөгийн тэтгэвэр авсан болох нь тэтгэврийн дэвтрийн хуулбараар /2 дахь хавтаст хэргийн 40/ нотлогдож байна.

Иймд хохирогч ***ын цалин, тэтгэврийн зөрүүг тооцож, үзэхэд 1 сард 489234 төгрөгийн зөрүү гарч байна. 
2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоож, сард 300313 төгрөгийн тэтгэвэр олгохоор тогтоосон боловч 2 сард тэтгэвэр аваагүй, 3 сард 251875 төгрөгийн, 4 сард 300313 төгрөгийн тэтгэвэр авчээ. /2 дахь хавтаст хэргийн 40/,
Цалин, тэтгэврийн зөрүүг 2018 оны 2 дугаар сарын 11 хүртэл тооцож үзэхэд 2017 оны 2 дугаар сард 489234:28=17472 төгрөг. 17472x17 хоног=297035 төгрөг+182333=479368 төгрөг,  /аваагүй тэтгэврийн зөрүү 300313:28=10725x17=182333 төгрөг/, 2017 оны 3 дугаар сард 789547-251875=537672 төгрөг, 2017 оны 4 сард 489234  төгрөг, 2017 оны 5 сард 489234  төгрөг, 2017 оны 6 сард 489234  төгрөг, 2017 оны 7 сард 489234  төгрөг, 2017 оны 8 сард 489234  төгрөг, 2017 оны 9 сард 489234  төгрөг, 2017 оны 10 сард 489234  төгрөг, 2017 оны 11 сард 489234  төгрөг, 2017 оны 12 сард 489234  төгрөг, 2018 оны 1 сард 489234  төгрөг, 2018 оны 2 сард 489234:28=17473 төгрөг. 17473x11 хоног =192199 төгрөг, нийт 6101579 төгрөгийг шүүгдэгч *** хариуцах үндэстэй.

    Мөн иргэний нэхэмжлэгч ***гийн автомашины эвдрэлийн үнэ 6970000 төгрөг, үнэлгээний төлбөр 266000 төгрөг, нийт 7236000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***гийн автомашины эвдрэлийн үнэ 4374000 төгрөгийг шүүгдэгч *** төлөх үүрэгтэй байна.

Хохирогч ***ын эмчилгээний төлбөр, хэрэглэсэн эм тарианы үнэ 1797350 төгрөг, цалин тэтгэврийн зөрүү 6101579 төгрөг, нийт 7898929 төгрөгийг шүүгдэгч *** төлөх ёстой бөгөөд мөрдөн байцаалтын шатанд төлсөн 150000 төгрөгийг хасч, нийт 7748929 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***гийн эмчилгээ хийлгэсэн зардал, хэрэглэсэн эм тарианы үнэ болох нийт 716190 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***гийн автомашины эвдрэлийн үнэ 6970000 төгрөг, үнэлгээний төлбөр 266000 төгрөг, нийт 7236000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***гийн автомашины эвдрэлийн үнэ 4374000 төгрөг, нийт 20075119 төгрөгийг шүүгдэгч ***өөс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн өмгөөлөгч ***ын зүгээс Соната 6 маркийн *** улсын дугаартай автомашины эзэмшигч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч *** нь иргэн ***тай автомашин түрээслэх гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, тухайн автомашиныг гэрээгээр эзэмшиж байсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4-т заасны дагуу орон нутагт зорчихдоо автомашины эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, замын хөдөлгөөний аюулгүй байдал, осол аваар гаргасан тохиолдолд гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг бүрэн хүлээх талаар гэрээнд тусгасан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 187/ байх ба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын  24-ний өдрийн 1070 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35,4 дэх хэсгийг журамлан 147 дугаар зүйлийн 147.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгээр  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан байх тул /хэргийн 176-183/ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэгт согтуугаар холбогдсон болох нь “…шинжилгээнд авсан ***ийн цусанд 0.9 промиль этилийн спирт илэрсэн болно. *** нь хөнгөн зэргийн согтолттой болно.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 210 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 100/-ээр нотлогдож байна. 

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ***ийн 1028340 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч  ***ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, зорчигч ***ын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 сарын /дөрвөн сар/ хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***өөс *** нарт тус тус олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Ж., иргэний нэхэмжлэгч *** нар нь хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***ийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Я.ТУУЛ