Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/171

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

     2024          12           20                                      2024/ШЦТ/171

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2404000000172 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Б.Батцэцэг

 Шүүгдэгч                                                      Г.******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* аймгийн ******* *******ны “******* ******* *******” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, овгийн ******* (РД:)

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ч.ын эрүүл мэндэд хуйхны ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ архи уугаад сууж бай******* хамтран амьдрагч Ч. надад “хажуу айлд ирсэн хүмүүс архи уугаад хаалга үүд нүдээд унтуулж амраахгүй хэцүү юм” гэж хэлсэн. Удалгүй хажуу айлын залуу болон тэднийд ирсэн хүмүүс манай гэрт орж ирээд архи ууцгаасан. Манай хаалгыг цохиод байсан залууд хандаж “чи одоо яагаад ганцаараа байгаа эмэгтэй хүний гэрийн хаалга үүд цохиод байдаг юм” гэж хэлтэл Ч. гэх хүн “энэ муу өвгөн юу гээд хуцаад байгаа юм” гээд босоод ирэхээр нь гурилын гулууз мод аваад толгой хэсэг рүү 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, (хх-ийн 55, 67 шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...*******  намайг “оройн цагаар хаалга үүд татлаа” гэдэг шалтгаанаар миний толгой хэсэг рүү гурилын модоор 2 удаа цохиход миний толгой хэсгээс цус гарсан. Миний хувьд гомдолгүй, сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21),

 Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай нөхрийг байхгүй үед Ч. нь согтуу манай гэрийн хаалгыг 2 удаа цохиж “танайхаас ус ууя” гээд байсныг нөхөртөө хэлсэн юм. Тухайн өдөр архи ууж байхдаа ******* нь Ч.д хандан “чи яахаараа шөнө оройн цагаар хаалга нүдээд эмэгтэй хүн элэг бариад байдаг юм бэ?” гэж хэлээд гурилын модоор толгой хэсэгт нь 2 удаа цохиход цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25),

 Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Ч.ын биед хуйхны ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий *******ийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн №005 дугаартай дүгнэлт (хх-ийн 32-33)

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Б.гаас Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамжны 03 тоотод манай ах Ч.ын толгойг найз нь хагалсан байна” гэх мэдээллийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны орой 19 цаг 45 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 01)

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр “хэрэг учрал гарсан гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамжны 03 тоотод байв. Үзлэгээр 40 см урттай шар өнгийн гурилын илдүүр байх ба гэрийн эзэн Ч. нь тус гурилын модоор хамтран амьдрагч Г.******* нь бусдыг цохьсон гэсэн тул уг гурилын модыг тэмдэглэлд тусгаж хураан авав” гэжээ. (хх-ийн 4-6),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “бүртгэлийн 1463 дугаартай гомдол мэдээлэлд шаргал өнгийн 40 см урттай гурилын илдүүр 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ. (хх-ийн 14)

Согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “ хохирогч Ч. нь 2.99 хувь” гэжээ. (хх-ийн 9)

Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 28/128 дугаар албан тоотод “Иргэн Ч. нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш гэмтлийн оношоор эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байна” гэжээ  (хх-ийн 19)

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Г.******* нь урьд ял шийтгэлгүй” гэх лавлагаа (хх-ийн 71)

Иргэний үнэмлэхний “ овгийн *******, РД:” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 74-78) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.*******гийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.******* нь согтуугаар 2024 оны 9 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* хэсгийн 7 дугаар гудамжны 03 тоот өөрийн гэртээ хохирогч Ч.д “эзгүй хойгуур хаалга үүд нүдлээ” гэж дургүйцэн түүний толгойн тус газар гурилын элдүүр модоор 2 удаа цохиж,  эрүүл мэндэд нь хуйхны ил шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Ч.ын “******* нь миний толгой руу гурилын модоор 2 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.гийн “******* нь Ч.ын толгой хэсэгт гурилын модоор 2 удаа цохиход түүний толгойноос цус гарсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №005 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Г.*******гийн “гурилын мод авч хохирогчийн толгойн тус газар 2 удаа цохиж байгаа дээрх идэвхтэй үйлдэл”-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна. 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогч. Ч.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.ын эрүүл мэндэд хуйхны ил шарх бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд “сэтгэл санааны болон эмчилгээтэй холбоотой зардал нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 610 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 610.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.

Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуула******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч Г.*******гийн хувийн байдал (урьд ял шийтгэгдэж байгаагүй, ажил ******* эрхэлдэг), хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шаргал өнгийн 40 см урттай гурилын илдүүр мод 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. овгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******г 610 (зургаан зуун арван) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 610.000 (зургаан зуун арван мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Г.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 40 см урттай гурилын эдлүүр мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.*******д буцаан олгосугай.

7. Г.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА