Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/891

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,

улсын яллагч А.Намдаг,

иргэдийн төлөөлөгч П.Гүндэгмаа,        

шүүгдэгч Х.Б, Т.Б тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

С************** дүүргийн прокурорын газраас Б******н овогт Х*******н Ба******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, У******** овогт Т*******н Б**********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 220802080**** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

1. Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, Бүрэн бус дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, С************** дүүргийн ** дугаар хороо Алтайн *-р гудамж *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавья шагнал үгүй, урьд 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг 2 жил хойшлуулсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 423 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих, С************** дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялаар шийтгүүлж 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ялд өөрчлөлт орж суллагдсан гэх Б******н овогт Х*******н Ба********* РД:/УД********/,

 

2. Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, Бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Согоотын **-р гудамжны 7** тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/937 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, У******** овогт Т*********н Б********** РД:/**********/,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Х.Б нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С************** дүүргийн ** хороо М о **** тоотод оршин суух иргэн Г.Н**********н гэрт хууль бусаар нэвтэрч, samsung  маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 31-нд С************** дүүргийн ** хороо М о **** тоотод оршин суух иргэн Ж.Д*******н гэрт хууль бусаар нэвтэрч samsung  маркийн 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг 3 грамм, гинж, сийлбэрийн цахилгаан багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, гаалийн ******** тоотод оршин суух иргэн Б.А***********н гэрт хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг, монетон гинж, бугуйн цаг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,324,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 12-ний өдөр С************** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр М****л о **** тоотод оршин суух иргэн Г.Б***********н гэрт хууль бусаар нэвтэрч, 39 инчийн "Шарп" зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С************** дүүргийн ** дугаар хороо М-О *** тоотод оршин суух иргэн Ч.А********* Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 600 000 төгрөгийн үнэ бүхий "Samsung" маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С************** дүүргийн ** дугаар хороо, А-О **** тоотод оршин суух иргэн Х.Э********ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, BSB маркийн 43 инчийн зурагт, 500,000 төгрөгийн бүхий даалин, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн манан хөөрөг, алдарт эхийн одон, 120,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тольтой мөнгөн бөгж, 35,000 төгрөгийн үнэ бүхий цагаригтай мөнгөн ээмэг, 1,880,000 төгрөгийн үнэ бүхий 5,4 грамм алтан бөгж, 70,000 төгрөгийн үнэ бүхий 1,2 грамм шигтгээтэй мөнгөн бөгж, 50,000 төгрөгийн үнэ бүхий очиртой мөнгөн бөгж, 180,000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн циркон шигтгээтэй ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 4,335,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, ЗН ******а тоотод оршин суух иргэн Б.У*******н Монгол гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ухаалаг цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С************** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С************** дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1-р давхрын цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч, эмнэлгийн 405 тоот өрөөнөөс "Dell соге" брэндийн зөөврийн компьютер, эмнэлгийн ажилтны гадуур куртик зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, З-н 11 дүгээр гудамжны **-н тоотод оршин суух иргэн Ш.Ц********ы гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж, гинж, биет 600 ам доллар, 17,000 рубль, биет 50,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4,735,958 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Х.Б нь Т.Б-тай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Дунд дарь эхийн ** дүгээр гудамж **** тоотод оршин суух Д.Н********н гэрт хууль бусаар нэвтэрч, "сани" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эх ********* тоотод оршин суух иргэн А.О******н гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** хороо М*****н 50 гудамжны *** тоотод оршин суух Ц Д************н гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Монелын ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Ц.Г*********н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **-***** тоотод оршин суух иргэн О.Б*********ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, "Toshiba" маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 14 удаагийн үйлдлээр 21,897,416 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

шүүгдэгч Т.Б нь Х.Бтай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Д** д*** эхийн ** дүгээр гудамж, **** тоотод оршин суух Д.Н*********н гэрт хууль бусаар нэвтэрч, "Sony" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан. 2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Д**д д**ь эх ******** тоотод оршин суух иргэн А.О*******н гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** хороо М*****н ** гудамжны *** тоотод оршин суух Ц.Д**********н гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1 028 500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, М******н ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Ц.Г*********н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **-****** тоотод оршин суух иргэн О.Б**********ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, "Toshiba" маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 5 удаагийн үйлдлээр 3,939,458 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б “...мэдүүлэг өгөхгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б “...мэдүүлэг өгөхгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Б********н өгсөн: “...Би гэр бүлийн хамт өөрийн амьдардаг СХД-ийн **-р хороо М о**-*** тоотоос монгол гэрийн хаалгаа түгжиж гарч яваад орой 20 цагийн үед өөрийн амьдардаг гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай монгол гэрийн хаалга онгорхой дэлгэсэн байдалтай байсан тул 102 дугаарт дуудлага өгсөн. Манай гэрийн ойр орчимд камер байхгүй. Манай гэрээс Samsung маркийн 40 инчийн зурагт 2014 онд PC mall дэлгүүрээс 1,200,000 төгрөгөөр авч байсан, содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас /,

 

мөрдөн байцаалтад гэрч Д.Б*********н өгсөн: “...Би С************** дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Их н*******н *-** тоотод А***а барьцаалдан зээлдүүлэх газарт зээлийн ажил эрхэлдэг юм. 2022 оны 06 дугаар сарын 12-ний өдөр 18 цагийн үед /УД:**********/ регистрийн дугаартай Х*** овогтой Б нь манай барьцаалдан зээлдүүлэх газарт 39 инчийн “Sharp led” зурагтыг 150,000 төгрөгөөр тавьсан бөгөөд мөнгийг нь би бэлэн тоолж өгсөн. Манайх бичиг баримтыг нь заавал шалгаж авдаг бөгөөд 9089*****гэсэн утасны дугаар бүртгүүлсэн ба залуу манайд өөрийнхөө бичиг баримтаар уг зурагтыг тавьсан. Тухайн зурагтыг 14 хоногоор тавьсан байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 26-ний хугацаа нь дуусаж хүлээлтийн хоног нь 07 дугаар сарын 10-ний өдөр дуусаж тухайн дугаар руу нь залгасан боловч холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд тухайн зурагтыг хувь хүн худалдаж аваад явсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас /,

“А***а” барьцаат зээлийн гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1510 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас /,

2022.06.25-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Ч.А өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт С************** дүүргийн * дугаар хороо М-О ** дугаар гудамж **** тоотод оршин суудаг. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед нөхөр М*******н хамт хүүхдийн хонхны баярт яваад 17 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хашаандаа ортол гэрийн хажууд 30 орчим насны цагаан өнгийн ханцуйгүй нимгэн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хоёр гарын булчин дээрээ шивээстэй залуу зогсож байсан. Миний нөхөр М*******т тухай хүнээс юун хүн хашаан дотор яваад байна гээд дуудтал нөгөө залуу урд талд машин уначихсан байна. Гэрч болохоор хүн харж явна гэж хэлсэн. Тэгэхээр нь анзааралгүй гэр рүүгээ бид хоёр орох гэтэл гэрийн хаалга онгорхой байсан, зурагт алга болчихсон байсан. Тэгээд гэрээс гараад хартал нөгөө залуу хашаанаас гараад явчихсан байхаар нь араас нь гарсан боловч олдоогүй. Тэгээд гэртээ буцаад орж үзэхэд гэрт байсан Samsung 43 инчийн LCD маркийн зурагт удирдлага алга байсан. Би бодохдоо тухайн залуу манай зурагтыг  амбаарт хийгээд такси авчрах гэж байхад нь бид хоёр гаднаас орж ирж таарсан байх гэж бодож байна. Би тухайн залууг хараад шууд танина. Тухайн залуу жижигхэн толгойтой, цэвэрхэн бор арьстай залуу байсан. Хоёр гарын булчин дээр байсан шивээсийг нь бол анзаарч хараагүй ямар нэгэн зүйл шивсэн харагдаж байсан. Би зурагтаа 1,200,000 мянган төгрөгөөр шинээр нь 2022 оны 05 сард Нарантуул зах дээрээс худалдан авч байсан юм...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1448 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас /,

 

2022.06.20-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 190-196 дугаар хуудас /,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.Э*********ы өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад гэрт хулгай орсон гэж хандаад мэдүүлэг өгөхдөө ээжээс өвлөж ирсэн дээр үеийн алтан бөгжний граммыг 4,5 грамм гээд буруу хэлчихсэн байна лээ. Би тухайн алтан бөгжөө 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Содон хорооллын *** дүгээр байрны 1 давхарт байрлах "Н*********н" ломбарданд тавьсан бичгээ харахад 5,4 граммтай гээд 580,000 төгрөгөөр тавьж байсан юм. Мөн алдагдсан манан хөөрөг нь Өмнөговь аймгийн гар хийцийн хөөрөг бөгөөд 2021 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөгөөр авч байсан. Эд зүйлээ дахин бүртгэж үзэхэд манай хадам ээж С**************н алдарт эхийн 1,2 дугаар одон алдагдсан байсан ба үнэлгээг сайн мэдэхгүй байна. Хар өнгийн тольтой 3,2 граммтай 585 сорьцтой мөнгөн бөгжийг 2019 онд Их дэлгүүрээс 120,000 төгрөгөөр авч байсан. Мөн шигтгээтэй 1,4 граммтай 585 сорьцтой мөнгөн бөгжийг их дэлгүүрээс 2021 оны 6 дугаар сард 70,000 төгрөгөөр авч байсан. Сорьцгүй гар хийцийн очиртой мөнгөн бөгж нь 2,6 граммтайг хүн бэлэглэж байсан. Мөнгөн цагариган ээмэг нь 2,6 граммтай 585 сорьцтой жижиг шигтгээтэй ээмгийг 2019 онд Их дэлгүүрээс авч байсан. Улаан өнгийн циркон шигтгээтэй 1,8 граммтай 585 сорьцтой мөнгөн ээмгийг их дэлгүүрээс 2014 онд 130,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ц.А********* өгсөн: “...Би С************** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тулгуур Стандарт барьцаалдан зээлдүүлэх газар ажиллуулдаг юм. 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш 17 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна. Би ажил дээрээ байж байтал 30 гаран насны саарал өнгийн цамцтай 180 орчим см өндөртэй залуу орж ирээд зурагт тавих гэсэн юм гэж хэлсэн. Би авч явсан зурагтыг нь харахад хар өнгийн 43 инчийн BSB маркийн Led зурагт, удирдлагын хамт үзүүлсэн. Би тухайн залуугаас зурагтын бичиг баримт байгаа юу гэж асуухад гэртээ орхисон талаар надад хэлсэн. Тэгээд би тухайн зурагтыг барьцаанд 210.000 төгрөгөөр авсан бөгөөд мөнгийг нь бэлнээр тухайн залууд өгсөн. Тэр залуу өөрийнхөө бичиг баримтаар тухайн зурагтыг тавьсан бөгөөд тухайн залуугийн нэр нь Х*** овогтой Б, рд:********** гэсэн дугаартай байсан. Би тэр залууг хараад танина…” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 245-247 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1447 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Б.У*********н өгсөн: “...2022 оны 10 сарын 05-ны өдрийн өглөөний 07:30 минутад ажилдаа гарсан гэрт хадам ээж хүүхэд хоёр үлдсэн манай эхнэр эмнэлэгт хэвтсэн байсан болохоор хадам ээж хүүхэд сургуульд нь хүргэж өгөх гээд өдрийн 12 цаг гэж гараад хорооллын эцсийн 146-р сургууль орох гээд явсан хүргэж өгчхөөд замаараа эхнэрт цай дөхүүлэх гээд эх нялхсын эмнэлэгт очсон хүргэж өгчхөөд буцаад шууд сургууль орж хүүхдээ аваад гэрт 16 цаг 10 минутын үед харьсан ээж над руу утсаар залгаад гэрт хулгай орсон байна хамаг юмыг чинь онгойлгоод ухаад хаяцан байна гэж хэлсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Гэр дотроос мөнгөн аяга хөөрөг ухаалаг бугуйн цаг алга болсон байсан. Би мөнгөн аягыг 450,000 мянган төгрөгөөр 2022 оны 03 сард мөнгөн завьяагаас авсан хөөргийг 2021 онд ажлын газрын хөөрөг хийдэг. Г******р гэдэг хүнээс сая 150,000 мянган төгрөгөөр авч байсан ухаалаг бугуйн цагийг 2022 онд миний эхнэр Ч******н ажлынхаа газрын хүнээс 420,000 мянган төгрөгөөр авч байсан. Би алдагдсан эд зүйлээ 2 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас /,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтаст хэргийн 92-99 дүгээр хуудас /,

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ722 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас /,

2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас /,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.А*********н өгсөн: “...2022 оны 10 сарын 5-нд шинжилгээ өгөх гээд гэрээсээ хувийн эмнэлэг орсон шинжилгээгээ өгчхөөд эмнэлгийн хажууд байдаг дүүгийнд очоод орой гэртээ 17 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь хашааны хаалга онгорхой гэрийн хаалганы цоож эвдсэн дотроос нь монетин ээмэг гинж цаг хулгайд алдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.  Манай гэрээс монетин гинж, ээмэг манай нөхрийн бугуйн цаг, үнэртэй ус хүүхдийн яаак зэрэг алга болсон байсан. Би алдагдсан эд зүйлээ сая 700 мянган төгрөгөөр үнэлж байна. Бид хоёр гэрээсээ гараад 7-8 цаг болсон...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас /,

 

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 157-163 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Намуунаагийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/*** дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр, хохирогчийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд болон хохирогчийн гарын хээний дардас нь санд бүртгэгдсэн гарын мөр, дардсуудтай тохирохгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь хохирогч Б.А********н гарын хээний дардастай хоорондоо тохирохгүй...” гэх дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 168-171 дүгээр хуудас /,

-2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтаст хэргийн 225-231 дүгээр хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Ж.Д*******н өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр С************** дүүргийн ** дугаар хороо, М о 11-6 тоот гэрээсээ 11 цаг 00 минут гарсан юм. Харин манай зээ хүү Тэмүүлэн гэртээ байж байгаад 12 цаг 30 минут орчим гэрээсээ гарсан байсан. Тэгээд би 17 цаг 00 минутад өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг хөшиж онгойлгоод Samsung 42 инчийн хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авсан одоо зурагтаа 300,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Ж.Д*********н дахин өгсөн:

“...Манай гэрт хулгай орсон гэж цагдаагийн байгууллагад хандаж, мэдүүлэг өгсний дараа эд зүйлээ дахин бүртгэж үзэхэд, АНУ-с манай хамаатны эгч Баяраа нь намайг модоор юм хийдэг гээд явуулж байсан сийлбэрийн цахилгаан ком багаж алдагдсан байсан. Өмнөх мэдүүлэг дээр алдагдсан зурагтынхаа инчийг буруу мэдүүлсэн байна лээ. Манай гэрээс 42 инч биш 32 инчийн зурагт алдагдсан. Мөн манай эхнэрийн 3 граммтай мөнгөн гинж алдагдсан байсан. Манай эгч Баяраа нь 2022 оны 04 дүгээр сард АНУ-с 200 доллароор авч явуулсан гэсэн. 3 граммтай ээмэг бөгжөө Мөнгөн завьяагаас худалдаж авч байсан юм. Цахилгаан багажийн үнийг мэдэхгүй, зурагтаа өмнөх мэдүүлэг дээр үнэлсэнтэй адил үнэлнэ...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Г.Н*********н өгсөн:

“...2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Налайхад байрлах амралтын газар, ажил хийхээр явсан ба 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай дүү О******а над руу залгаад манайд болон танай гэрт хулгай ороод зурагт алдагдсан байна. Цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр ирээд, байшингийн эд зүйлээ бүртгэж үзэхэд, Samsung  брэндийн 32 инчийн зурагт алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Би 2020 онд манай хашаанд байх дүү О*******а нь нөхөр Д*******н хамт зурагт авахад цуг би алдагдсан зурагтаа хамт авч байсан ба 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч О.Э***********ы өгсөн:

“...Би Б гэдэг хүнийг танихгүй урд нь харж байгаагүй. Харин манай ломбардад 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 55 минутад Samsung 32 инчийн хайрцагтай зурагт тавьж байсан бүртгэл байна. Уг зурагт 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 01 минутад зээл нь хаагдсан байна. 5 сарын үед манай дүү Х*****н нь ломбардыг ажиллуулж байсан. Одоо манай дүү Солонгос улсад байгаа. Тухайн үед би өөрөө ажиллаж байгаагүй болохоор яг хэдэн инч байсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ бүртгэл дээр зөрүүтэй бичигдэх тохиолдол байдаг. Уг зурагтыг 100,000 төгрөгөөр манайд тавьж байсан. Манайх төлбөрөө бэлэн мөнгөөр авдаг. Манайх тухайн эд зүйл тавьж байгаа хүний бичиг баримтыг заавал үзэж байж зээл гаргаж өгдөг...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас /,

 

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Арвин 2” барьцаат зээлийн гэрээ / 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас /,

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Эрдэнэс” барьцаат зээлийн гэрээ / 3 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1128  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2186  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2187  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас /,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Б*********ы өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн **-р хороо Д**д д**ь эхийн **-р гудамжны ***** тоотод оршин суугаад 1 жил орчим болж байна. Би тухайн хаяг дээр эхнэр хүүхдийн хамт байдаг, манай хүүхэд 3 настай. 1 жил орчим хугацаанд амьдрахад манай гэрт өдрийн цагаар огт хүн байдаггүй, эхнэр бид 2 ажилдаа өглөө яваад орой ирдэг, хүүхдийг маань хадам талын аав ээж хардаг. 2023 оны 01 сарын 11-ний өглөө 06:00 цагийн үед Монгол гэрээ цоожлоод эхнэр бид 2 хамт гарсан, тэгээд 17:00 цагийн үед эхнэр, эхнэрийн дүү Хонгорзул хүүхэдтэйгээ бид 4 гэртэй иртэл, хаалганы хатавчны баруун талын орсон бай модны 4 хаалганд манай гэрт хулгай байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна.  2022 оны 12 сард 2 сая 700 мянган төгрөгөөр худалдаж авч байсан Toshiba брэндийн 55 инчийн зурагтыг хулгайлж авсан байна. Тухайн зурагтыг хорооллын PC mall салбараас худалдаж авч байсан, баталгааны хуудас нь хүртэл байгаа, нүдэнд харагдсан зүйл нь л зурагт байна, гэртэй очоод дахиж сайн алга болсон эд зүйлээ бүртгэнээ. Манай гэрт өмнө нь хулгай орж байгаагүй. Бид 2-ийг гэр рүү ирж байхад манай гэрийн урдаас саарал өнгийн приус-20 маркийн авто машин хөдөлсөн, тухайн авто машинтай хүмүүс авсан юм болов уу гэж бодож байна.

Би алдсан зурагтаа л олж авмаар байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Г.Б*******н өгсөн:

            “...Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 18:00 цагийн орчимд Бага тэнгэрийн амнаас гэр лүү харих замдаа Баянзүрх дүүргийн ** дугаар хороо хуучин

эцсийн автобусны буудлын цаана 25-30 орчим насны малгайтай цамцтай залуу гараа өргөж зогсохоор нь авсан. Автал автобусны буудлын цаагуур баруун эргээд гудамж руу ороод ертөнцийн зүгээр зүүн хойшоо чигтэй явтал буруу явчихлаа буцаад эргэчихсэн гэсэн. Буцаж эргээд явж байгаад ертөнцийн зүгээр зүүн тийш салсан гудамжаар ороод 300-400 метр орчим яваад бор өнгийн төмөр хаалгатай айлын гадаа очиж зогссон. Гадаа нь зогсоход нөгөө залуу машинаас буугаад машины хажууд зогсож байтал 25-30 орчим насны залуу 2 гартаа хар өнгийн зурагт тэвэрчихсэн гарч ирээд машинд суугаад 17 руу явъя гэж хэлсэн. 17-н уулзвараас хойшоо эргээд автобусны буудал дээр зогсоход нэг залуу нь буугаад Ломбард орчоод буцаж гарч ирэхдээ энэ ломбард авахгүй гэж байна гээд замынхаа эсрэг талд байрлах Хаан банктай барилгын ломбард оръё гэхээр нь би буцаж эргээд зогстол нөгөө залуу нь орсон. Тэгээд буцаж гарч ирээд энэ ломбардад авна гэж байна гээд зурагтаа тэврээд 2 залуу ломбард орсон. Би гадаа нь хүлээгээд зогсож байсан. 10 минут орчмын дараа нөгөө 2 залуу гарч ирээд таксины төлбөр 6000 төгрөг бэлнээр өгчхөөд яваад өгсөн. 2 залуу хоорондоо энэ зурагтыг ломбардад тавиад чиний утсыг авъя гэх утгатай зүйл ярьж байсан. Мөн 2 залуу намайг хурдан яваад өгөөч, километрийн 2000 төгрөгөөр бодоод өгье найзууд хүлээж байгаа юмаа жоохон яараад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

            Дамно ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.М*************н өгсөн:

            “...Одоо манай сайхан ломбардад Т.Бын нэр дээр 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөгөөр барьцаанд тавьсан хохирол учраад байна. Б********** тухайн өдөр 50 инчийн Toshiba брэндийн хар өнгийн дэлгэц дээрээ бага зэргийн сэвтэй удирдлагатай зурагт барьцаанд тавьсан. Зурагтын мөнгө болох 500,000 төгрөгийг авмаар байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 112 дугаар хуудас/,

 

            иргэний нэхэмжлэгч Ч.М********н ГОМДОЛ САНАЛГҮЙ ГЭХ бичгээр гаргасан хүсэлт / 3 дугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,

            2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 131-142 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Г.Г*********н өгсөн:

            “...Би 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн үед гэр болох С************** дүүргийн **-р хороо 26-*** тоот гэртээ байхад С************** дүүргийн эрүүл мэндийн аж ахуйн дарга С.Б*******й миний утас руу залгаж ажил дээр хулгай орсон байна яаралтай ирээрэй гэсний дагуу С************** дүүргийн 13-р хорооны С************** дүүргийн эрүүл мэндийн төв болох ажил дээр очиход 04 давхрын 408 тоот өрөөний хаалга цоож болон дотор өрөөний 2 хаалга цоож эвдэрсэн. 407 тоот өрөөний хаалга цоож болон дотор өрөөний 1 хаалга, 405 тоот өрөөний хаалга цоож эвдэрсэн, эрүүл мэндийн өргөтгөлийн 7, 8 давхрын эмчийн өрөөний хаалга цоож эвдэлсэн мөн 1 давхрын хог хаягдал хадгалдаг өрөөний вакум цонх эвдэрсэн байсан ба 405 тоот өрөөнд байсан албаны зориулалттай Dell загварын зөөврийн компьютер алдагдсан байсан. Тухайн Dell загварын зөөврийн компьютер нь соге 15 10th үеийн, ram: 8gb, hard: 256gb ssd, graphic card: Geforcemx250, display: 14 inch FHD 1080 байсан. Манай байгууллагад гадна болон дотор талд камер байгаа. Манай байгууллагад хохирсон хохирлыг барагдуулмаар байна мөн тухайн этгээдийг барьж өгнө үү...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Ш***********н өгсөн:

            “...2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С************** дүүргийн 15-р хорооны 19-н автобусны ар талд байрлах Хүслэн жамц гэх нэртэй ах Ш.Батмөнх-н ажиллуулдаг Ломбардад туслаад тухайн өдөр ээлжинд гарсан байсан. Тэгээд тухайн өдрийн өдөр нь үл таних залуу хэдэн цагийн үед орж ирснийг санахгүй байна орж ирээд надад нөүтбүүк тавих гэсэн юм үнэлгээ хэд гарах вэ гэсэн ба тухайн үед би 1.000.000 төгрөгт үнэлээд өгсөн нөүтбүүкийг шалгахад үзүүлэлт нь Dell маркийн 15 core, ram 8-тай байсныг шалгаж аваад тухайн хүний бичиг баримтыг бүртгэж авсан боловч тухайн хүн гарын үсэг зурж байхдаа бүртгэж авсан бүртгэлийн хуудас аваад явсан байсан. Манай ломбарданд нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулж байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,

            Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Ц-49 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

            -2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 180-195 дугаар хуудас/,

            -2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ЭД ЗҮЙЛ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ /3 дугаар хавтаст хэргийн 207 дугаар хуудас/,

            -2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

             мөрдөн байцаалтад хохирогч Д.Н*********н өгсөн:

            “...Манай гэр болох Баянзүрх дүүргийн *** дугаар хороо ******* тоотыг 2023 оны 01 дүгээр сарын 11 ний өдөр ухаад хулгай орж цагаан өнгийн Сони маркийн гар утас 1 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг маань аваад явсан байсан байна лээ. Тэгээд би тухайн үед цагдаад дуудлага өгөөд мөрдөгч нар ирсэн хэдий ч би тухайн үед архи уучихсан байсан тул мэдүүлэг аваагүй. Өнөөдөр завтай болоод ирсэн. Цагаан өнгийн Сони маркийн гар утас 1 ширхэг гадуураа хар өнгийн гэртэй гар утас байсан мөн хар шигтгээтэй том мөнгөн бөгж байгаа. Би тухайн өдөр өглөө 11 цагаас ажилтай байж байгаад гэртээ 20 цагийн үед ирсэн тэр үеэр хулгайч манайд орсон байх. Би гар утсаа 4 жилийн өмнө Тейди төвөөс 250.000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн бөгжийг маань Иран улсаас эгч маань 20** онд бэлэглэж байсан үнийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

            -2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЭД ЗҮЙЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ /4 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

            Дамно Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №БЗД2-23-100 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

            -2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч А.О*********н өгсөн:

            “...Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний гэрээсээ 12 цаг 45 минут орчим гараад 61-ийн гарам орж эхнэр хүүхдээ авах гээд машинтай гараад явсан юм. Тэгээд эхнэр хүүхэд дээрээ очоод байж байхад 16 цаг 50 минутын орчим манай ах над руу залгаад гэрт чинь хулгай орсон байна гэж надад хэлэхээр нь гэртээ яараад ирэхэд Монгол гэрийн хаалганы цоож амбаарын цоожийг эвдээд гэрт хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Миний хавар намрын савхин куртик хулгайд алдагдсан байсан Өөр эд зүйл алдагдаагүй байна. Хар өнгийн эрэгтэй богино, урдаа цахилгаантай хавар намрын савхи байсан. 2 жилийн өмнө Нарантуул захаас 260.000 төгрөгөөр авсан Одоо тухайн үнээрээ үнэлж байна. Манай гэрийн хаалга үүд эвдрээгүй. Амбаарын хаалганы цоож эвдэрсэн. Тухайн цоожийг үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

            Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №БЗД2-23-101 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

-2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 104-108 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Д*************н өгсөн:

            “...Би Баянзүрх дүүргийн **-р хороо, Монелын ** дугаар гудамжны *** тоот хаягтай хашаанд эхнэр болон хүүхэд төрсөн ах болон түүний гэр бүлтэй хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын өдөр манай хашаанд үл таних хүмүүс ирээд хулгай хийгээд яваад өгсөн байна. Манайхан гэрээсээ өглөө эрт гараад явсан юм шиг байна лээ, эхнэр бид хоёр манай аавын гэрт очиж хоносон юм. Би өнөөдөр 17 цаг 50 минутын орчим гэртээ очиход гэрийн хаалганы цоожийг эвдэлж, цааш гэр рүү гэрийн эд зүйлсийг гаргаж хаяж, ухсан байсан. Тэгээд манай гэрийн хойморт байсан шүүгээний цоожийг эвдэж, дотор нь байсан 2 ширхэг дунд гарын шинээр худалдаж авсан мөнгөн аяга 1 хос буюу 2 монетон ээмэг /нийт 3.2 грамм/, 1 ширхэг монетон гинж /2.1 грамм/ алга болсон байсан. Мөн манай хажуу талын ахын гэр рүү орж 1 ширхэг утасгүй чихэвч /50.000 төгрөг гэх/, 2 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн гинж 1 ширхэг мөнгөн бөгж /нийт 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх/ авсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай хашаагаар манай найзууд л орж гардаг, гэхдээ тэд нар дунд ямар нэгэн байдлаар ял эдэлж байсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч Ц.Г*********н өгсөн:

            “...2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн өглөө 07 цагт манай эхнэр болон манай нэг дүү бид гурав ажилдаа явахаар гарсан. Тэгээд ажлаа тараад орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн хаалга онгорхой байсан. Яваад орсон чинь хамаг юм онгиччихсон байсан...Манай дүү надаас хойш ирсэн. Би залгаж дуудсан юм. Манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, iPod чихэвч эдгээр зүйл алга болсон. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

            Дамно хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №БЗД2-23-102 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

            Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3472 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 54-60 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ц*********ны өгсөн:

            “...2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09 цагийн үед эхнэр бид хоёр гэрээсээ гарч ажил руугаа явсан. Гэрт манай охин Маргад үлдсэн. Манай охин 11 цаг өнгөрөөгөөд ээжийнхээ ажил руу явсан байсан. Гэрт хүн ирээгүй. Манай эхнэр Б********г орой 21 цаг болох гэж байхад гэртээ ирсэн. Гадна таамбарын хаалга хаалттай байшингийн хаалга онгорхой дотогш ороход зүүн талын цонх онгорхой байсан гэсэн. Тэгээд гэр доторх зүйлээ шалгахад хулгай орсон байдалтай байсан. Манай гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, манетон гинж, бэлэн 600 доллар, 17,000 рубль, 50,000 төгрөг бэлнээр эд зүйлс алдагдсан байсан. Мөн 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг алга болсон. Мөнгөн аяга 5-н аяга 2 ширхэг, 6-н аяга 2 ширхэг, 7,8 диаметртэй аяга 2 ширхэг байсан. Эмэгтэй 60см урттай манетон гинж, бөгж нь Солонгос манетон бөгж байсан. Би өнгөрсөн 11 сард Казакстан явж ирээд мөнгөө солиулаагүй байсан юм. Тэгээд ханшийн зөрүүнээс болоод гэртээ байлгаж байсан. Мөнгөн аяганууд нийт 2 сая гаруй төгрөгийн үнэтэй, гинж, бөгж хоёр нь 2 сая орчим төгрөгийн үнэтэй эд зүйлс байсан. Тэгээд бэлэн мөнгөнүүд алдагдсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №БГД-23-295 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас/,

Ашидбилгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 247-249 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

          -Иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хавтаст хэргийн 95, 87 дугаар хуудас/,

          - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 189, 3 дугаар хавтасны 209 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Х.Б нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С************** дүүргийн 26 хороо М о 11-06 тоотод оршин суух иргэн Г.Н***********н гэрт хууль бусаар нэвтэрч, samsung  маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 31-нд С************** дүүргийн 26 хороо М о 11-06 тоотод оршин суух иргэн Ж.Д******н гэрт хууль бусаар нэвтэрч samsung  маркийн 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг 3 грамм, гинж, сийлбэрийн цахилгаан багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, гаалийн 15-4225 тоотод оршин суух иргэн Б.А**********н гэрт хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг, монетон гинж, бугуйн цаг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,324,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 12-ний өдөр С************** дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр М о 24-36 тоотод оршин суух иргэн Г.Б**********н гэр хууль бусаар нэвтэрч, 39 инчийн "Шарп" зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С************** дүүргийн 26 дугаар хороо М-О 17-53 тоотод оршин суух иргэн Ч.А***********ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 600 000 төгрөгийн үнэ бүхий "Samsung" маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С************** дүүргийн 36 дугаар хороо, Алтан-О 28-47 тоотод оршин суух иргэн Х.Э**********ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, BSB маркийн 43 инчийн зурагт, 500,000 төгрөгийн бүхий даалин, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн манан хөөрөг, алдарт эхийн одон, 120,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тольтой мөнгөн бөгж, 35,000 төгрөгийн үнэ бүхий цагаригтай мөнгөн ээмэг, 1,880,000 төгрөгийн үнэ бүхий 5,4 грамм алтан бөгж, 70,000 төгрөгийн үнэ бүхий 1,2 грамм шигтгээтэй мөнгөн бөгж, 50,000 төгрөгийн үнэ бүхий очиртой мөнгөн бөгж, 180,000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн циркон шигтгээтэй ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 4,335,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗН 8-191а тоотод оршин суух иргэн Б.У***********н Монгол гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ухаалаг цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С************** дүүргийн 13 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С************** дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1-р давхрын цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч, эмнэлгийн 405 тоот өрөөнөөс "Dell соге" брэндийн зөөврийн компьютер, эмнэлгийн ажилтны гадуур куртик зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжны 08-н тоотод оршин суух иргэн Ш.Ц*********ы гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж, гинж, биет 600 ам доллар, 17,000 рубль, биет 50,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4,735,958 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Х.Б нь Т.Б-тай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 19 дүгээр гудамж 1403 тоотод оршин суух Д.Н*************н гэрт хууль бусаар нэвтэрч, "сани" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эх 8-28*** тоотод оршин суух иргэн А.О******н гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** хороо Монелын ** гудамжны *** тоотод оршин суух Ц Д**********н гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Монелын ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Ц.Г*********н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 22-14*** тоотод оршин суух иргэн О.Б********ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, "Toshiba" маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 14 удаагийн үйлдлээр 21,897,416 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Т.Б нь Х.Б-тай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эхийн ** дүгээр гудамж, 14** тоотод оршин суух Д.Н***********н гэрт хууль бусаар нэвтэрч, "Sony" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан. 2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эх 8-28976 тоотод оршин суух иргэн А.О******н гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** хороо Монелын ** гудамжны --*- тоотод оршин суух Ц.Д************н гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1 028 500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Монелын ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Ц.Г**********н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 22-14*** тоотод оршин суух иргэн О.Б**********ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, "Toshiba" маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 5 удаагийн үйлдлээр 3,939,458 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Х.Б**********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Шүүгдэгч Т.Б******* нь Х.Б**********тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад заасан хүн байнга амьдарч үйл ажиллагаа явуулах зорилготой орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Б*********г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Гэмт хэргийн улмаас нийт 21.897.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс хохирогч Н*********д 300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй. Хохирогч Д*******д 940.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй. Хохирогч А**********т 1.324.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй. Хохирогч Б*********д 550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй. Хохирогч А*********д 600.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол төлөгдсөн. Хохирогч Э*********д 4.335.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 1.900.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Иргэний нэхэмжлэгч А******д 210.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй. Хохирогч У*********д 1.200.000 төгрөгийн хохирол учирснаас 150.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч Н*******д 350.000 төгрөгийн хохирол учирснаас 50.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, С************** дүүргийн эрүүл мэндийн төвд 1.520.000 төгрөгийн хохирол учирснаас 1.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, Иргэний нэхэмжлэгч Ш************д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй, хохирогч Ц**********д 4.735.988 төгрөгийн хохирол учирсан хохирол төлөгдөөгүй, хохирогч Д**********д 1.148.500 төгрөгийн хохирол учирсан 601.500 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч Б**********д 2.280.985 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Х.Б*******, Т.Б******** өмгөөлөгч А.Очбадрах шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Т.Б********н хувьд гэм буруу зүйлчлэлийн хувьд маргаагүй. Шүүгдэгч Х.Б**********н хувьд прокурор Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд зүйлчилж оруулж ирсэнтэй санал нийлэхгүй байна. Нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдээгүй гэж үзэж байна. Учир нь түүний үйлдсэн хэргүүд 6 сарын хугацаанд үйлдэгдсэн байдаг. Нийт 15 үйлдлийн 5 үйлдэл нь нэг өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн бусад 10 үйлдэл нь 2022 оны 5, 6 дугаар сард үйлдэгдсэн. Үүнээс үзэхэд 6 сарын хугацаа нь харьцангуй урт хугацаа гэх шаардлагыг хангахгүй байна. Амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжийн хувьд Б гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгөөр амьдралаа залгуулж үр хүүхдээ тэжээн тэтгэж, аав ээждээ өгч байсан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б**********д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Хохирлын хувьд Б ганцаараа учруулсан нийт 13.329.950 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй мөн иргэний нэхэмжлэгч 2 иргэнд 1.210.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Б***********н хувьд хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

1. Шүүгдэгч Х.Б******** нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С************** дүүргийн 26 хороо М о 11-06 тоотод оршин суух иргэн Г.Н************н гэрт хууль бусаар нэвтэрч, samsung маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 31-нд С************** дүүргийн 26 хороо М о 11-06 тоотод оршин суух иргэн Ж.Д***********н гэрт хууль бусаар нэвтэрч samsung  маркийн 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг 3 грамм, гинж, сийлбэрийн цахилгаан багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, гаалийн 15-4*** тоотод оршин суух иргэн Б.А************н гэрт хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг, монетон гинж, бугуйн цаг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,324,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 12-ний өдөр С************** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр М о 24-** тоотод оршин суух иргэн Г.Бямбацогтын гэр хууль бусаар нэвтэрч, 39 инчийн "Шарп" зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С************** дүүргийн ** дугаар хороо М-О 17-** тоотод оршин суух иргэн Ч.А***********ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 600,000 төгрөгийн үнэ бүхий "Samsung" маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр С************** дүүргийн ** дугаар хороо, Алтан-О 28-** тоотод оршин суух иргэн Х.Э**********ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, BSB маркийн 43 инчийн зурагт, 500,000 төгрөгийн бүхий даалин, 1,000,000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн манан хөөрөг, алдарт эхийн одон, 120,000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тольтой мөнгөн бөгж, 35,000 төгрөгийн үнэ бүхий цагаригтай мөнгөн ээмэг, 1,880,000 төгрөгийн үнэ бүхий 5,4 грамм алтан бөгж, 70,000 төгрөгийн үнэ бүхий 1,2 грамм шигтгээтэй мөнгөн бөгж, 50,000 төгрөгийн үнэ бүхий очиртой мөнгөн бөгж, 180,000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн циркон шигтгээтэй ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 4,335,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, ЗН 8-191а тоотод оршин суух иргэн Б.У************н Монгол гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ухаалаг цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр С************** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С************** дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1-р давхрын цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч, эмнэлгийн *** тоот өрөөнөөс "Dell соге" брэндийн зөөврийн компьютер, эмнэлгийн ажилтны гадуур куртик зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,520,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн нарангийн ** дүгээр гудамжны **-н тоотод оршин суух иргэн Ш.Ц**********ы гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж, гинж, биет 600 ам доллар, 17,000 рубль, биет 50,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4,735,958 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Х.Б нь Т.Бтай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 11- ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 19 дүгээр гудамж 1403 тоотод оршин суух Д.Нямсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч, "сани" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эх 8-28*** тоотод оршин суух иргэн А.О********н гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** хороо Монелын ** гудамжны **-*  тоотод оршин суух Ц.Д************ гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1,028,500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Монелын ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Ц.Г***********н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **-***** тоотод оршин суух иргэн О.Б*********ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, "Toshiba" маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 14 удаагийн үйлдлээр 21,897,416 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Г.Б*********н өгсөн: “...орой 20 цагийн үед өөрийн амьдардаг гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай монгол гэрийн хаалга онгорхой дэлгэсэн байдалтай байсан тул 102 дугаарт дуудлага өгсөн. Манай гэрийн ойр орчимд камер байхгүй. Манай гэрээс Samsung маркийн 40 инчийн зурагт 2014 онд PC mall дэлгүүрээс 1,200,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас /,

мөрдөн байцаалтад гэрч Д.Б*********н өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 12-ний өдөр 18 цагийн үед /УД:********/ регистрийн дугаартай Х овогтой Б нь манай барьцаалдан зээлдүүлэх газарт 39 инчийн “Sharp led” зурагтыг 150,000 төгрөгөөр тавьсан бөгөөд мөнгийг нь би бэлэн тоолж өгсөн...Тэгээд тухайн зурагтыг зурагт хувь хүн худалдаж аваад явсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас /,

“Азука” барьцаат зээлийн гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1510 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас /,

2022.06.25-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ч.А**********ы өгсөн: “...Тэгэхээр нь анзааралгүй гэр рүүгээ бид хоёр орох гэтэл гэрийн хаалга онгорхой байсан, зурагт алга болчихсон байсан...Би бодохдоо тухайн залуу манай зурагтыг  амбаарт хийгээд такси авчрах гэж байхад нь бид хоёр гаднаас орж ирж таарсан байх гэж бодож байна. Би тухайн залууг хараад шууд танина. Тухайн залуу жижигхэн толгойтой, цэвэрхэн бор арьстай залуу байсан. Хоёр гарын булчин дээр байсан шивээсийг нь бол анзаарч хараагүй ямар нэгэн зүйл шивсэн харагдаж байсан. Би зурагтаа 1,200,000 мянган төгрөгөөр шинээр нь 2022 оны 05 сард Нарантуул зах дээрээс худалдан авч байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1448 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас /,

2022.06.20-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 190-196 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Х.Э**********ы өгсөн: “...Мөн алдагдсан манан хөөрөг нь Өмнөговь аймгийн гар хийцийн хөөрөг бөгөөд 2021 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөгөөр авч байсан. Эд зүйлээ дахин бүртгэж үзэхэд манай хадам ээж С******************н алдарт эхийн 1,2 дугаар одон алдагдсан байсан ба үнэлгээг сайн мэдэхгүй байна. Хар өнгийн тольтой 3,2 граммтай 585 сорьцтой мөнгөн бөгжийг 2019 онд Их дэлгүүрээс 120,000 төгрөгөөр авч байсан. Мөн шигтгээтэй 1,4 граммтай 585 сорьцтой мөнгөн бөгжийг их дэлгүүрээс 2021 оны 6 дугаар сард 70,000 төгрөгөөр авч байсан. Сорьцгүй гар хийцийн очиртой мөнгөн бөгж нь 2,6 граммтайг хүн бэлэглэж байсан. Мөнгөн цагариган ээмэг нь 2,6 граммтай 585 сорьцтой жижиг шигтгээтэй ээмгийг 2019 онд Их дэлгүүрээс авч байсан. Улаан өнгийн церкон шигтгээтэй 1,8 граммтай 585 сорьцтой мөнгөн ээмгийг их дэлгүүрээс 2014 онд 130,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч Ц.А***********н өгсөн: “... Би ажил дээрээ байж байтал 30 гаран насны саарал өнгийн цамцтай 180 орчим см өндөртэй залуу орж ирээд зурагт тавих гэсэн юм гэж хэлсэн. Би авч явсан зурагтыг нь харахад хар өнгийн 43 инчийн BSB маркийн Led зурагт, удирдлагын хамт үзүүлсэн. Би тухайн залуугаас зурагтын бичиг баримт байгаа юу гэж асуухад гэртээ орхисон талаар надад хэлсэн. Тэгээд би тухайн зурагтыг барьцаанд 210.000 төгрөгөөр авсан бөгөөд мөнгийг нь бэлнээр тухайн залууд өгсөн. Тэр залуу өөрийнхөө бичиг баримтаар тухайн зурагтыг тавьсан бөгөөд тухайн залуугийн нэр нь Х**г овогтой Б, рд:уд******** гэсэн дугаартай байсан. Би тэр залууг хараад танина…” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1651 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 1 дүгээр хавтаст хэргийн 245-247 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1447 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Б.У*********н өгсөн: “...Гэр дотроос мөнгөн аяга хөөрөг ухаалаг бугуйн цаг алга болсон байсан. Би мөнгөн аягыг 450,000 мянган төгрөгөөр 2022 оны 03 сард мөнгөн завьяагаас авсан хөөргийг 2021 онд ажлын газрын хөөрөг хийдэг. Г*******р гэдэг хүнээс сая 150,000 мянган төгрөгөөр авч байсан ухаалаг бугуйн цагийг 2022 онд миний эхнэр Ч***********н ажлынхаа газрын хүнээс 420,000 мянган төгрөгөөр авч байсан. Би алдагдсан эд зүйлээ 2 сая 500 мянган төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас /,

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтаст хэргийн 92-99 дүгээр хуудас /,

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ722 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас /,

2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 дугаар хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.А************н өгсөн: “...орой гэртээ 17 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь хашааны хаалганы онгорхой гэрийн хаалганы цоож эвдсэн дотроос нь монетин ээмэг гинж цаг хулгайд алдсан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.  Манай гэрээс монетин гинж, ээмэг манай нөхрийн бугуйн цаг, үнэртэй ус хүүхдийн яаак зэрэг алга болсон байсан. Би алдагдсан эд зүйлээ сая 700 мянган төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас /,

 

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтаст хэргийн 157-163 дугаар хуудас /,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Н***********н 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/350 дугаартай шинжээчийн: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр, хохирогчийн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд болон хохирогчийн гарын хээний дардас нь санд бүртгэгдсэн гарын мөр, дардсуудтай тохирохгүй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь хохирогч Б.Алтанцэцэгийн гарын хээний дардастай хоорондоо тохирохгүй...” гэх дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 168-171 дүгээр хуудас /,

 

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтаст хэргийн 225-231 дүгээр хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Ж.Д********н өгсөн: “...Samsung 42 инчийн хар өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан. 2022 онд 300,000 төгрөгөөр худалдаж авсан одоо зурагтаа 300,000 төгрөгөөр үнэлнэ. Манай гэрийн ард талд нэг хашаанд манай баз хүргэн Лутхүүгийн гэрээс нь зурагт нь алдагдсан байсан...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтад хохирогч Ж.Д********н дахин өгсөн:

“...Манай гэрээс 42 инч биш 32 инчийн зурагт алдагдсан. Мөн манай эхнэрийн 3 граммтай мөнгөн гинж алдагдсан байсан. Манай эгч Б********* нь 2022 оны 04 дүгээр сард АНУ-с 200 доллароор авч явуулсан гэсэн. 3 граммтай ээмэг бөгжөө Мөнгөн завьяагаас худалдаж авч байсан юм. Цахилгаан багажийн үнийг мэдэхгүй, зурагтаа өмнөх мэдүүлэг дээр үнэлсэнтэй адил үнэлнэ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.Н************н өгсөн:

“...Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын сүүлээр ирээд, байшингийн эд зүйлээ бүртгэж үзэхэд, Samsung  брэндийн 32 инчийн зурагт алдагдсан байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Би 2020 онд манай хашаанд байх дүү О********* нь нөхөр Д*********н хамт зурагт авахад цуг би алдагдсан зурагтаа хамт авч байсан ба 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтад гэрч О.Э*************ы өгсөн:

“...Би Б гэдэг хүнийг танихгүй урд нь харж байгаагүй. Харин манай ломбардад 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 55 минутад Samsung 32 инчийн хайрцагтай зурагт тавьж байсан бүртгэл байна. Уг зурагт 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 01 минутад зээл нь хаагдсан байна...Уг зурагтыг 100,000 төгрөгөөр манайд тавьж байсан...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас /,

2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Арвин 2” барьцаат зээлийн гэрээ / 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудас /,

2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Эрдэнэс” барьцаат зээлийн гэрээ / 3 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1128  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2186  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас /,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2187  дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Б*********ы өгсөн: “...2023 оны 01 сарын 11-ний өглөө 06:00 цагийн үед Монгол гэрээ цоожлоод эхнэр бид 2 хамт гарсан, тэгээд 17:00 цагийн үед эхнэр, эхнэрийн дүү Хонгорзул хүүхэдтэйгээ бид 4 гэртэй иртэл, хаалганы хатавчны баруун талын орсон бай модны 4 хаалганд манай гэрт хулгай байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна.  2022 оны 12 сард 2 сая 700 мянган төгрөгөөр худалдаж авч байсан Toshiba брэндийн 55 инчийн зурагтыг хулгайлж авсан байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Г.Б*********н өгсөн мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

            Дамно ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.М************н өгсөн мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 112 дугаар хуудас/,

 

            иргэний нэхэмжлэгч Ч.М***********н ГОМДОЛ САНАЛГҮЙ ГЭХ бичгээр гаргасан хүсэлт / 3 дугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,

            2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 131-142 дугаар хуудас/,

 

            мөрдөн байцаалтад гэрч Г.Г***********н өгсөн:

            “...С************** дүүргийн эрүүл мэндийн төв болох ажил дээр очиход 04 давхрын 408 тоот өрөөний хаалга цоож болон дотор өрөөний 2 хаалга цоож эвдэрсэн. 407 тоот өрөөний хаалга цоож болон дотор өрөөний 1 хаалга, 405 тоот өрөөний хаалга цоож эвдэрсэн, эрүүл мэндийн өргөтгөлийн 7, 8 давхрын эмчийн өрөөний хаалга цоож эвдэлсэн мөн 1 давхрын хог хаягдал хадгалдаг өрөөний вакум цонх эвдэрсэн байсан ба 405 тоот өрөөнд байсан албаны зориулалттай Dell загварын зөөврийн компьютер алдагдсан байсан. Тухайн Dell загварын зөөврийн компьютер нь соге 15 10th үеийн, ram: 8gb, hard: 256gb ssd, graphic card: Geforcemx250, display: 14 inch FHD 1080 байсан. Манай байгууллагад гадна болон дотор талд камер байгаа. Манай байгууллагад хохирсон хохирлыг барагдуулмаар байна мөн тухайн этгээдийг барьж өгнө үү...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 159-160 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Ш*************н өгсөн мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 164 дүгээр хуудас/,

            Тэнцвэрт эстимэйт ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Ц-49 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / 3 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

            2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 180-195 дугаар хуудас/,

            2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ЭД ЗҮЙЛ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ /3 дугаар хавтаст хэргийн 207 дугаар хуудас/,

            2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч Д.Н**************н өгсөн:

            “...Цагаан өнгийн Сони маркийн гар утас 1 ширхэг гадуураа хар өнгийн гэртэй гар утас байсан мөн хар шигтгээтэй том мөнгөн бөгж байгаа. Би тухайн өдөр өглөө 11 цагаас ажилтай байж байгаад гэртээ 20 цагийн үед ирсэн тэр үеэр хулгайч манайд орсон байх. Би гар утсаа 4 жилийн өмнө Тейди төвөөс 250.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

            2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЭД ЗҮЙЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ /4 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

            Дамно Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №БЗД2-23-100 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

            2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/,

           

мөрдөн байцаалтад хохирогч А.О************н өгсөн:

            “...Хар өнгийн эрэгтэй богино, урдаа цахилгаантай хавар намрын савхи байсан. 2 жилийн өмнө Нарантуул захаас 260.000 төгрөгөөр авсан Одоо тухайн үнээрээ үнэлж байна. Манай гэрийн хаалга үүд эвдрээгүй. Амбаарын хаалганы цоож эвдэрсэн. Тухайн цоожийг үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

            Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №БЗД2-23-101 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

 

            2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 104-108 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Д****************н өгсөн:

            “...манай гэрийн хойморт байсан шүүгээний цоожийг эвдэж, дотор нь байсан 2 ширхэг дунд гарын шинээр худалдаж авсан мөнгөн аяга 1 хос буюу 2 монетон ээмэг /нийт 3.2 грамм/, 1 ширхэг монетон гинж /2.1 грамм/ алга болсон байсан. Мөн манай хажуу талын ахын гэр рүү орж 1 ширхэг утасгүй чихэвч /50.000 төгрөг гэх/, 2 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн гинж 1 ширхэг мөнгөн бөгж /нийт 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх/ авсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч Г.Г*********н өгсөн:

            “...Би залгаж дуудсан юм. Манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, iPod чихэвч эдгээр зүйл алга болсон. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

            Дамно хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №БЗД2-23-102 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

            Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3472 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 54-60 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ц***********ы өгсөн:

            “...Манай гэрээс 6 ширхэг мөнгөн аяга, манетон гинж, бэлэн 600 доллар, 17,000 рубль, 50,000 төгрөг бэлнээр эд зүйлс алдагдсан байсан. Мөн 500 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг алга болсон. Мөнгөн аяга 5-н аяга 2 ширхэг, 6-н аяга 2 ширхэг, 7,8 диаметртэй аяга 2 ширхэг байсан. Эмэгтэй 60см урттай манетон гинж, бөгж нь Солонгос монетон бөгж байсан. Би өнгөрсөн 11 сард Казакстан явж ирээд мөнгөө солиулаагүй байсан юм. Тэгээд ханшийн зөрүүнээс болоод гэртээ байлгаж байсан. Мөнгөн аяганууд нийт 2 сая гаруй төгрөгийн үнэтэй, гинж, бөгж хоёр нь 2 сая орчим төгрөгийн үнэтэй эд зүйлс байсан. Тэгээд бэлэн мөнгөнүүд алдагдсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №БГД-23-295 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 66-70 дугаар хуудас/,

Ашидбилгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 247-249 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2.Шүүгдэгч Т.Б нь Х.Б-тай бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эхийн 19 дүгээр гудамж, 14** тоотод оршин суух Д.Н************н гэрт хууль бусаар нэвтэрч, "Sony" маркийн гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан. 2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эх *-***** тоотод оршин суух иргэн А.О********н гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн ** хороо Монелын ** гудамжны **-* тоотод оршин суух Ц.Д************н гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1 028 500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Монелын ** дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Ц.Г**********н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, 1 pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **-***** тоотод оршин суух иргэн О.Б********ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, "Toshiba" маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 5 удаагийн үйлдлээр 3,939,458 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт холбогдсон болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 3 дугаар хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Б***********ы өгсөн: “...2023 оны 01 сарын 11-ний өглөө 06:00 цагийн үед Монгол гэрээ цоожлоод эхнэр бид 2 хамт гарсан, тэгээд 17:00 цагийн үед эхнэр, эхнэрийн дүү Хонгорзул хүүхэдтэйгээ бид 4 гэртэй иртэл, хаалганы хатавчны баруун талын орсон бай модны 4 хаалганд манай гэрт хулгай байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж байна.  2022 оны 12 сард 2 сая 700 мянган төгрөгөөр худалдаж авч байсан Toshiba брэндийн 55 инчийн зурагтыг хулгайлж авсан байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Н************н өгсөн:

            “...Цагаан өнгийн Сони маркийн гар утас 1 ширхэг гадуураа хар өнгийн гэртэй гар утас байсан мөн хар шигтгээтэй том мөнгөн бөгж байгаа. Би тухайн өдөр өглөө 11 цагаас ажилтай байж байгаад гэртээ 20 цагийн үед ирсэн тэр үеэр хулгайч манайд орсон байх. Би гар утсаа 4 жилийн өмнө Тейди төвөөс 250.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

            2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ЭД ЗҮЙЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ /4 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

            Дамно Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №БЗД2-23-100 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

            2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч А.О***********н өгсөн:

            “...Хар өнгийн эрэгтэй богино, урдаа цахилгаантай хавар намрын савхи байсан. 2 жилийн өмнө Нарантуул захаас 260.000 төгрөгөөр авсан Одоо тухайн үнээрээ үнэлж байна. Манай гэрийн хаалга үүд эвдрээгүй. Амбаарын хаалганы цоож эвдэрсэн. Тухайн цоожийг үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,

            Дамно хөрөнгийн үнэлгээ ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №БЗД2-23-101 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

            2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хавтаст хэргийн 104-108 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч Ц.Д**************н өгсөн:

            “...манай гэрийн хойморт байсан шүүгээний цоожийг эвдэж, дотор нь байсан 2 ширхэг дунд гарын шинээр худалдаж авсан мөнгөн аяга 1 хос буюу 2 монетон ээмэг /нийт 3.2 грамм/, 1 ширхэг монетон гинж /2.1 грамм/ алга болсон байсан. Мөн манай хажуу талын ахын гэр рүү орж 1 ширхэг утасгүй чихэвч /50.000 төгрөг гэх/, 2 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн гинж 1 ширхэг мөнгөн бөгж /нийт 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх/ авсан байсан...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,

            мөрдөн байцаалтад хохирогч Г.Г*******н өгсөн:

            “...Би залгаж дуудсан юм. Манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, iPod чихэвч эдгээр зүйл алга болсон. Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

            Дамно хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №БЗД2-23-102 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

            Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3472 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 246-247 дугаар хуудас/,

            Ашидбилгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан /6 дугаар хавтаст хэргийн 247-249 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б********, Т.Б********р нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн субъектив болон объектив талын шинжийг бүрэн хангаж байна. 

Шүүгдэгч Х.Б*******, Т.Б********* нарын гэмт үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

 

Шүүгдэгч Х.Б******** нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлджээ. Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэдгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэж байгаа цаг хугацааны шалгуурыг авч үзвэл 7 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь цаг хугацааны хувьд амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлсэн шинжгүй юм.

 

Мөн шүүгдэгч Х.Б********* нь гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Т.Б******** хамт барилгын ажил хийж байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснээс үзэхэд хулгайлах гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олохыг амьжиргааны эх үүсвэр болгосон тогтвортой шинжтэй гэж дүгнэх боломжгүй.  

 

Иймд С************** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Т.Б*********т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Б, Т.Б нар нь гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт 21.897.416 төгрөг учирсан бөгөөд шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаар мэдүүлсэн мөн хавтаст хэрэгт зохих нотлох баримтууд авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас авч дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 13,328,958 төгрөгийг шүүгдэгч Х.Б**********с гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.

Үүнд: хохирогч Г.Н*********д 300,000 төгрөг, хохирогч Ж.Д*******д 940,000 төгрөг, хохирогч Б.А**********т 1,324,000 төгрөг хохирогч Г.Б********д 550,000 төгрөг, хохирогч Х.Э**********д 2,435,000 төгрөг, хохирогч Б.У*********н 1,050,000 төгрөг, хохирогч Ш.Ц************д 4,735,958 төгрөг, хохирогч Д.Н**********д 50,000 төгрөг, хохирогч А.О******т 77,250 төгрөг, хохирогч Ц.Д**************д 531,750 төгрөг, хохирогч Ц.Г*********д 95,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.А*********  210,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Ш***********д 1,030,000 төгрөгийг шүүгдэгч Х.Б***********с гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүгдэгч нарын гэм буруутайд тооцсон хэргийн үйл баримт болон хууль зүйн үндэслэлтэй тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч: “...шүүгдэгч Х.Б, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” дүгнэлт,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал: “...шүүгдэгч Х.Б**********н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Ар гэрийн байдал өөрийнх нь хувийн байдлыг харгалзан 3 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Т.Б*********н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа бөгөөд бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Б*******д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Т.Б**********н хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Б**********, Т.Б***********р нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 ширхэг сиди-г хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Б 640 /зургаан зуун дөч/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б********н овогт Х*******н Б**********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

У******** овогт Т******н Б**********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Б**********д 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Б**********т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Б********, Т.Б********* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б***********н цагдан хоригдсон 640 /зургаан зуун дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

5. Шүүгдэгч Х.Б*********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч Т.Б***********т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 8 ширхгийг хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б**********с хохирогч Г.Н**********д 300,000 төгрөг, хохирогч Ж.Д**********д 940,000 төгрөг, хохирогч Б.А***********т 1,324,000 төгрөг, хохирогч Г.Б**********д 550,000 төгрөг, хохирогч Х.Э**********д 2,435,000 төгрөг, хохирогч Б.У********н 1,050,000 төгрөг, хохирогч Ш.Ц**********д 4,735,958 төгрөг, хохирогч Д.Н********д 50,000 төгрөг, хохирогч А.О*******т 77,250 төгрөг, хохирогч Ц.Д***************д 531,750 төгрөг, хохирогч Ц.Г**********д 95,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.А**********д 210,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Ш*********д 1,030,000 төгрөгийг гаргаж олгуулах, шүүгдэгч Т.Б********** бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Т.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                             ШҮҮГЧИД                                                М.ДАЛАЙХҮҮ

 

 

                                                                                                Ц.ДАЙРИЙЖАВ