| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0784/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/906 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 10.1.2.7., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/906
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
иргэдийн төлөөлөгч Д.Нэргүй,
улсын яллагч Т.Баянмөнх,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Соронзонболд
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 д зааснаар Т*****н овогт Г******н Н*******д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050******** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн ** дугаар хорооны **-*-* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т******н овогт Г*******н Н****т /РД:УШ********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н****т нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн ** дүгээр хорооны баруун ард Аюушийн * дугаар гудамжны ** тоот нийтийн байрны ** тоотод байхдаа тухайн байранд хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү * нас * сартай, М.И********* биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж "уйлсан" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь "тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. Баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл" бүхий тархины битүү гэмтэл учруулсны улмаас, түүний амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н****т: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э**************н өгсөн:
“...Би байгууллагын шийдвэрийн дагуу энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Надад хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Би мөрдөгчийн тайлбарлан өгсөн зүйл бол шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцаад М.И гэж 1.4 настай хүүхэд тархины гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байгаад нас барсан юм байна гэх мэдээллээс өөр зүйл мэдэхгүй байна. Цаашид хэргийн материалтай танилцаж нас барсан хүүхдийн эрх ашгийг хамгаалж ажиллаж болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.М-н өгсөн:
“...2023 оны 05 дугаар сард нэг удаа миний хүү И манеж дээрээс унаж байсан, тэр үед И алхаж байснаа алхахгүй болчихсон. Тухайн үед би аав, ээжтэйгээ хамт амьдарч байсан болохоор аавд хэлсэн чинь хүүг уйлахгүй байгаа юм чинь зүгээр байх гэж хэлсэн. Түүнээс хойш 2023 оны 8 дугаар сард манай нөхөр ажилдаа явчихсан байх хойгуур би хүүхдээ эрхлүүлж дээш нь өргөж байгаад гараасаа алдаад санаандгүй толгой хэсгээр нь орон дээр унагаасан. Өөр байдлаар миний хүүгийн биед гэмтэл учирч байгаагүй. Би хүүгээ зүгээр байгаасай хурдан эдгээсэй гэж залбирч байгаа. Би толгой хүзүү нь эвгүй болчхоогүй байгаадаа гэж бодсон. Хүү унаад жоохон уйлж байгаад уйлах нь намдсан. Дараа нь хүүгээ аваад агаарт гарахад уйлахгүй байгаад байсан. Миний хүү орон дээр унахдаа нүүр нь зурагдсан, бага зэрэг хөхөрсөн байсныг нэмж хэлэх гэсэн юм, би хүү Иыг хэзээ унагааснаа санахгүй байна. 2023 оны 08 дугаар сар буюу нөхөр, хүү бид гурав хамт амьдарч байсан үе гэдгийг л мэдэж байна. Миний нөхөр Н ямар ч хамаагүй шүү, та нар нөхөрт битгий буруу зүйл хийгээрэй. Би хүү Иод кааш, сүү, нухаш, хуурай идэх юм байнга өгдөг байсан. Мөөмөө хааяа л өгдөг байсан гэхдээ миний сүү татарсан болохоор хүүгээ угжинд сүү хийж хооллодог байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.М-н дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Н.Б*********н өгсөн:
“...Би гэртээ эхнэр Л.Ц*******н, охин М********, түүний том хүү Ц*******р, бага хүү И нарын хамт амьдардаг байсан юм. Намайг 2023 оны 05 дугаар сард том хүүгийнхээ гэрт байж байгаад орой гэртээ иртэл охин М бага хүү И-н хамт гэртээ байхгүй байсан. Эхнэр хэлэхдээ хүүхдээ агаарлуулж байна гэж яваад ирээгүй гэж хэлсэн. Би гэрийнхээ ойр орчимд хайж яваад олоогүй бөгөөд гэртээ иртэл эхнэр Ц ярихдаа охин М надтай утсаар холбоо барьсан Н-тай хамт нэг газарт амьдарч байна гэж хэлсэн байсан. Тэр үед охины тухай цагдаад нэг хэлэх гэснээ больчихсон юм. Тэр л миний том алдаа боллоо...Тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цагдаагаас намайг дуудахаар нь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү яваад ортол охин М байцаагчийн өрөөнд сэтгэцийн өвчин нь хөдөлсөн, турж эцсэн, нүднээс гарчихсан, хүн аймраа юм сууж байсан. М намайг хараад танихгүй байсан. Цагдаа хэлэхдээ хүүхдүүдийн биеийн байдал муу байгаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү явуулсан гэж хэлсэн учир би эмнэлэг дээр очиход И ухаангүй эрчимт эмчилгээнд хэвтчихсэн байсан. Эхнэр бид хоёр 5 хоног эмнэлэгт сахиур хийсэн боловч хүүхэд маань нас барсан. Эмч нар хэлэхдээ хүүхэд харвалт өгсөн байна, хоол идээгүй их туранхай болсон байна гэж хэлсэн. Би бодохдоо хоол ундгүй олон хоног байгаад халуунд харвалт өгчихсөн юм байх гэж л бодсон. 2023 оны 08 дугаар сарын 01-ний орой М-г би өөрөө авч яваад сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн. Хамт амьдарч байсан Н нь байхгүй байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Л.Ц-ийн өгсөн:
“...Сэтгэцийн өвчин нь хөдлөхөөрөө хоол унд ид, уу гээд өгөхөөр огт идэж уудаггүй бөгөөд гэрийн бүх зүйлийг шалтгаангүй цэвэрлээд эхэлдэг юм. Тэгээд уур, уцаартай болоод ухаан, мэдрэлгүй, хяналтгүй болоод ирдэг. Удаан юм идэж уухгүй байснаасаа болоод тэгж байгаад ухаан алдаад уначихдаг юм. Ухаан мэдрэлгүй болчихоороо өөрийн хийж буй үйлдлийг ямар ч хянах чадваргүй болчихдог. Миний охин хоёр удаа төрсөн бөгөөд сүүлийн төрөлт нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн бөгөөд хүү И-ыг төрүүлсэн юм. И*****н эцэг нь Г.Н юм. Миний охин М "Эко ази" нэртэй дээд сургуулийг 2012 онд "байгаль хамгаалагч" мэргэжилтэй болж төгссөн, үүний дараа Солонгос улс руу магистрт суралцах гэж очоод төгсөөгүй жирэмсэн болоод буцаж ирж байсан. Төрийн байгууллагад ажил эрхэлж байгаагүй. Миний охин М хоёр хүүхэдтэйгээ манай гэрт байнга л амьдардаг байсан. 2023 оны 05 дугаар сард хүүхдээ "агаарт гаргана" гээд гарч яваад гэнэт алга болчихсон. Фейсбүүкээр холбогдоход бага хүүхдийнхээ эцэг Н-тай хамт амьдарч байна гэж хэлсэн. Хаана, хэрхэн амьдарч байгаа талаараа хэлэхгүй нуугаад байсан юм. Тухайн үед М хэвийн байдалтай байсан болохоор би хэсэг харахаар шийдсэн юм. Гэхдээ цагдаад хэлээд байгаа газрыг нь олуулдаг юм уу гэж бодож байснаа, санаа зовоод хэлж чадаагүй юм. Хэрэг гарсны дараа л нийтийн байранд амьдарч байсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч З.Г-н өгсөн:
“...Б.М нь 2018 оноос хойш шизофренийн кататоник хэлбэр, 2020 оноос шизофренийн хий үзэгдэл дэмийрлийн хам шинж өвчний улмаас манай эмнэлгийн хяналтад орж байнга эмчилгээ хийлгэж байгаа учир танина. Г.Н нь 2020 оноос тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн эмгэгээр манай эмнэлгийн хяналтад орж байнга эмчилгээ хийлгэж байгаа хүн учир танина. Би эдгээр хүмүүсийг ажил мэргэжлийн хувьд танина, төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Би энэ хоёр хүнийг одоогоор хариуцан эмчилгээ хийж байгаа эмч нь байгаа юм...Би болсон хэргийн талаар М-н аав Б-с сонсож мэдээлэлтэй болсон. М-д хүү И-г нь нас барсныг хэлээгүй байгаа бөгөөд ар гэрийн хүмүүс нь гуйгаад байсан учир хэлэхгүй нуугаад байгаа юм. Удахгүй хэргийн талаар хэлж мэдэгдэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Б.М нь сэтгэцийн байдал нь хөдөлсөн үедээ өөрийгөө хянах чадваргүй, өөртөө шүүмжлэлгүй болдог, өвчин нь догширсон болон солиорсон үедээ тун хэцүү байдалтай болж дийлдэхгүй авир, ааш гаргаж хүлүүлдэг бөгөөд удаан засрал авдаг юм. Энэ тухай шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгаж өгөх болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Г.З-н өгсөн:
“...Миний хүү Н нь 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хот Эх нялхаст төрж байсан. Миний аав Г-р овоглож явдаг юм...Ерөнхий боловсролын сургуулиа арай гэж төгссөн бөгөөд МУБИС-ийн Англи хэлний ангид элсэн орсон боловч анги дотроо ухаан алдаж унаад байсан учир ангийн хүүхдүүдээсээ ичээд сургуулиасаа гарсан. Н зүгээр байж байгаад гэнэт ухаан алдаад уначихдаг, өдөрт 2-3 удаа ухаан алдаж унадаг, ухаан алдаж унахгүй өдөр гэж ер нь байхгүй, унахаараа нүүр, ам, толгой гээд бүхэл хэсэгтээ гэмтэл авчихдаг юм. Өглөө босоод ирэхээрээ маш сэргэг, ухаан санаа нь ч гэсэн хэвийн юм шиг байдаг, үдээс хойш болоод ирэхээр нүд ам нь эргэлдээд хоол унд идэж ууснаа мэдэхгүй, юм мартаж санаад, байнга өлсөөд унадаг, мөн нүдний харц нь их ширүүн болоод хэвийн биш болоод ирдэг. Орой 21 цагийн үед эмээ уугаад эрт унтдаг юм...Сүүлийн жилүүдэд биеийн байдал нь улам муудаад байгаа. Н, М нар сэтгэцийн эмнэлэгт 2020 онд танилцсан, түүнээс хойш ер нь байнга шахам хамт байсан. М нь жирэмсэн болоод нэг хүүхэд гаргасан тэр хүүхдийг Н, М нар дундаасаа гарсан гэж ярьдаг байсан. Энэ хоёр сэтгэцийн эмнэлэгт хамт хэвтдэг эсхүл гадуур байхдаа М нь гэрээсээ оргоод манай гэрт хүрээд ирдэг. Хэсэг манайд амьдарч байгаад аав, ээж нар нь ирээд гэр рүүгээ аваад явдаг байсан...М нь хэвийн байх үедээ ухаан санаа нь сайн, их ухаантай охин байна лээ, сэтгэцийн өвчин нь хөдлөхөөрөө өөрийгөө удирдах чадамжгүй болж уур, уцаартай болдог юм байна лээ. Манай гэрт их олон удаа ирж байсан болохоор би сайн мэддэг юм. Би М-н хүүхэд И гэдэг хүүхдийг огт харж байгаагүй, М-н өвөө, эмээ нар нь асардаг байсан. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Н-н группийн мөнгө буудаг өдөр миний гар утсанд Нын группийн мөнгө данснаас гарсан мэдээлэл ирэхээр нь гайхаад Сэтгэцийн эмнэлэг рүү холбоо барьж үзэхэд Н-г М 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс аваад гарсан гэж хэлсэн. Би Н-г 2023 оны 02 дугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлсэн байсан юм. Н-г анх хэвтүүлэх үед М сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд би М-тай утсаар ярихад та санаа зоволтгүй, таны хүүхдийг би харж байгаа, хамт амьдарч байна гээд утсаа тасдаад байсан. Би санаа зовоод байгаа газрыг нь олох гэж үзсэн боловч өөрсдөө нуугаад хэлэхгүй байсан. Тийм болохоор нь хэсэг хамт байгаад амьдрал үзэг дээ гэж бодсон юм....Би И-н бие муу байна гэж сонссоноос нас барсан гэдгийг нь мэдээгүй байж байгаад сая л мэдэж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч В.Нарангэрэлийн өгсөн:
“...Манай нийтийн байрны 8 тоотод 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 настай хүүхэдтэй Б.М гэж эмэгтэй ирээд очих газаргүй та намайг байрандаа амьдруулчих гэсэн бөгөөд би сарын 350,000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ хийж Б.М гэх эмэгтэйг хүүгийнх нь хамтаар амьдруулахаар болсон...Би тухайн хүмүүсийн өрөөнд 1 удаа ороход маш их хог овоолсон бэлэн гоймон болон ундааны хоосон сав ашиглана гээд хаяхгүй байсан. Тэр үед наадам болоогүй байсан тэрнээс хойш гэрээр нь ороогүй. Намайг тэр үед ороход тухайн 1 нас гарантай хүү нь юм түшээд зогсоод байсан ба биед нь ил харагдах бэртэл байхгүй байсан. Мөн тэр хүүхэд хоол хүнс муутай байх шиг байсан учир нана тэжээл, овьёос авч өгч байсан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр М 17 цагийн үед хүүхдээ тэврээд шат руу явж байсан ба хүүхэд нь нэг сонин таталт өгсөн юм шиг байсан ба нүүр дух нүд хэсгээрээ хөхөрсөн, байхаар нь хүүхдийг нь тэврээд автал хүүхэд нь хөдлөөд уйлж байсан ба М маш их турчихсан салганаад байсан. Би М-аас хүүхэд чинь яасан юм бэ яагаад тийм болсон юм гэж асуух үед М хүү маань уйлах үед манай нөхөр Н уурлаад байдаг юм сая хүүг маань уйлаад байна гээд уурлаад манай нөхөр аваад шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд би нийтийн байрны түрээслэгч эмэгтэйн 96660816 гэсэн утаснаас нь 103 болон цагдаа дуудсан тэгээд хүүг тэврээд байж байх үед Н өрөөнөөс гарч ирээд “одоо ингээд түргэн ирэх юм бол бөөн юм болно би угаасаа наад хүүхдийн чинь эцэг биш би эндээс явлаа асуудал үүснэ” гээд тортой юм бариад гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч В.Нарангэрэлийн дахин өгсөн:
“...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15-16 цагийн орчимд байх би дээвэр дээр засвар хийж байгаад шатаар дээш өгсөж байхад М-тай 2 давхрын шатан дээр тааралдсан. Тэр үед М хүүхдээ урдаа тэвэрчихсэн явж байсан бөгөөд хүүхэд нь таталт өгчихсөн, дух хэсэг нь хөхөрч шалбарсан, царай нь цонхийсон байдалтай, уйлах гээд чадахгүй янцаглаад сонин байдалтай болчихсон явж байсан. Би хүүхдийг нь М-аас аваад тэвэрч үзээд нурууг нь илээд юу болов гэж асуухад М хэлэхдээ манай нөхөр уурлаад хүүхдийг хана руу савчихлаа гэж хэлсэн. Би М-аас чи юу яриад байгаа юм бэ, ийм жоохон хүүхдийг яагаад хана руу савдаг юм бэ гэж асуухад манай нөхөр уурлахаараа угаасаа зодчихдог юм гэж хэлсэн. Хүүхдийн биеийн байдал нэг л биш байсан болохоор би өөр хүний утас аваад түргэн, цагдаад дуудлага өгсөн. Түргэн хүлээх зуураа тэдний гэрт яваад ортол Н гэртээ нэг л сонин байдалтай гар хөлөө савлаад татганаад байсан бөгөөд их уур уцаартай болчихсон байсан. Цагдаа, түргэн дуудаж яадаг юм бэ гэж ярьж байснаа гэрээсээ гараад явчихсан. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирээд үзлэг хийгээд хүүхдийг аваад явсан. Би М-аас чи хүүхдэдээ хоол өгсөн үү гэхэд би хоёр хоног юм өгөөгүй гээд байсан. Намайг цагдаагийн машинд суугаад 21-22 цагийн үед мэдүүлэг өгч байхад Н гаднаас ороод ирсэн, тэгээд цагдаа нар Н-г аваад явсан. Би сэтгэцийн өвчтэй галзуу шахам хүмүүс байрандаа байлгасан гэдгээ 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр л бүрэн мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2103 тоот шинжээчийн
“...1 Талийгаач М.И-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа. дух, баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, савах үед үүсгэгдэнэ. 3 Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. 4 Талийгаач нь 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 35 минутанд нас барсан гэжээ. 5 Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 6 Талийгаачийн цус нь В/III/-р бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 125-128 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаартай дүгнэлт: 1. Г.Н нь F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байна. 2. Г.Н-н сэтгэцийн өвчин нь олдмол шалтгаантай байна. 3. Г.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байсан байна. 4. Г.Над эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Г.Н нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. 6. Г.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 7. Г.Н нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 613 дугаартай дүгнэлт: 1. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 2023 оны 09-р сарын 20-ний өдрийн 708 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжлүүлэгчийн зовуурь, эмнэлзүйн илрэл, одоогийн сэтгэцийн байдал, тархины цахилгаан бичлэг, өвчний түүх зэрэгт үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. 2. Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэчулууны 2023 оны 09-р сарын 04-ний үйлдсэн тогтоолын 1, 3-р асуултын дагуу хариу дүгнэлт бичсэн байна. 3. Г.Н нь гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн эсэх гэх асуултуудад хариу дүгнэлт өгсөн байна/. Жич: Г.Н-н уг сэтгэцийн эмгэг нь 2005 оноос эхэлж одоог хүртэл үргэлжилж байна. 3. Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштой хүнд тархины органик өөрчлөлттэй байдаг тул дэмийрлийн хам шинж илэрсэн тохиолдолд F06.2 органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэг хэмээх оношийг тавих боломжтой байдаг бөгөөд онолын хувьд F06.2 эмгэг нь дэмийрлийн хам шинжээр дахилт өгсөн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх боломжтой. Харин F06.2 органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгийн засрал сайжралын үед гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө чадвартай байх боломжтой. удирдан жолоодох 4. Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгийн үед дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, ухамсарт ухааны онцгой байдал, эпилепсийн солиорол илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. F06.2 Органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгийн үед органик дэмийрэл /хий үзэгдэл, дэмийрэл/ илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. 5. Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Г.Н-н уг сэтгэцийн эмгэг нь дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухааны онцгой байдал, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиорлоор дахилт өгсөн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байж болзошгүй. Г.Н-н уг сэтгэцийн эмгэг нь хэзээ, хаана, ямар нөхцөл байдалд ямар байдлаар сэдэрч дахилт өгч, өөртөө болон бусдад аюул учруулахыг урьдчилан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 206-217 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1022 дугаартай дүгнэлт: “...1. Г.Н-н одоогийн өвчний түүх /11318/, одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлох үзлэг, эмчлүүлэгчийн зовуурь шаналгаа, эрүүл мэндийн карт, тархины цахилгаан бичлэгийг үзэхэд одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Одоогоор дисфори / сэтгэл хүчтэй бухимдах/, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиоролгүй байна. Г.Н нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна.
Г.Н нь одоогоор өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна...” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 70-75 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/,
- СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн Г.Н-н мэдээлэл, өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 97-108 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 85 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны баруун ард Аюушийн 2 дугаар гудамжны 37 тоот нийтийн байрны 08 тоотод байхдаа тухайн байранд хамт амьдардаг өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай, М.И-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж "уйлсан" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь "тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. Баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл" бүхий тархины битүү гэмтэл учруулж хүнийг алах хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч тухайн өдөр гэртээ байсан нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогддог. М сэтгэцийн өвчтэй боловч хэрэг хариуцах чадвартай, болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Тусгай мэдлэг эзэмшсэн эмч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн дүгнэлтийг бид үгүйсгэх нь үндэслэлгүй. Н нь сэтгэцийн өвчтэй боловч, болсон үйл явдлыг зөв ойлгох, өөрийгөө илэрхийлэх, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээч 11 эмчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтүүдээр шүүгдэгч нь сэтгэцийн өвчтэй унаж татдаг боловч хэрэг хариуцах чадвартай байна гэж гарсан. Шүүгдэгчийн сэтгэцийг тодруулахтай холбоотойгоор хойшилсон нэмэлт шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгч хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас 1 нас 3 сартай И-н амь нас хохирсон. Хохирлын хувьд нэхэмжлээгүй...” гэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт:
“...Прокуророос Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд зүйлчилж оруулж ирсэн нь үндэслэлгүй хуульд заасан нотлох баримтын хүрээнд бүрэн нотлогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь хянасны үндсэн дээр хэргийг үнэн зөв тогтоох үүрэгтэй. Мөн энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрч Нарангэрэлийн мэдүүлгээр шүүгдэгчийг хохирогчийн амь насыг хохироосон гэж буруутгадаг. Гэрч Нарангэрэлийн мэдүүлэг бол М-с сонссон гэх дамжмал мэдүүлэг юм. М нь Н-с илүү сэтгэцийн хурц өвчтэй тухай эмчлэгч эмч Ганзориг өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлгээр мэдүүлдэг. Иймд М-н мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй. Мөн өмнөх шүүх хуралдаанаар шүүгч Н-г хэрэг хариуцах чадвартай эсэхийг асуухад шинжээч эмч өмнөх гаргасан дүгнэлтээ үгүйсгэж уналт таталтын хурц өвчтэй тул эдгэрэх болон ял эдлэх боломжгүй гэж хэлсэн байдаг. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлт гарсан байдаг. Эхний дүгнэлтээр Н-г F07. F08 гэх сэтгэцийн өвчтэй талаар тогтоосон, дараагийн хоёр дүгнэлтээр мөн F08 өвчтэй талаар тогтоосон байдаг. Эдгээр дүгнэлтүүдээр шүүгдэгчийг өвчтэй болохыг нотолж байна. Шүүхээс хэргийг прокурорт шүүгдэгчийн сэтгэцийн асуудлыг шийдвэрлүүлэхээр буцаахад шинжээчийн 2 дахь дүгнэлтэд Н нь шизофрени төст өвчний шинжтэй талаар нэмэгдэж орж ирсэн. Мөн Н нь тухайн хэрэг гарснаас одоо хүртэл эмнэлгээс гараагүй эмчлэгдэж байгаа. Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байгаа эсэх, мөн дамжмал нотлох баримтаар шүүгдэгчийг яллах боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалт, мөн энэ хуулийн 34.19 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
1.Шүүгдэгч Г.Н нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны баруун ард Аюушийн 2 дугаар гудамжны 37 тоот нийтийн байрны 08 тоотод байхдаа тухайн байранд хамт амьдардаг өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай, М.И-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж "уйлсан" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож, биед нь "тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. Баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл" бүхий тархины битүү гэмтэл учруулж хүнийг алсан болох нь:
мөрдөн байцаалтад гэрч В.Н-н өгсөн:
“...Манай нийтийн байрны 8 тоотод 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 настай хүүхэдтэй Б.М гэж эмэгтэй ирээд очих газаргүй та намайг байрандаа амьдруулчих гэсэн бөгөөд би сарын 350,000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ хийж Б.М гэх эмэгтэйг хүүгийнх нь хамтаар амьдруулахаар болсон... Намайг тэр үед ороход тухайн 1 нас гарантаа хүү нь юм түшээд зогсоод байсан ба биед нь ил харагдах бэртэл байхгүй байсан. Мөн тэр хүүхэд хоол хүнс муутай байх шиг байсан учир нана тэжээл, овьёос авч өгч байсан. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр М 17 цагийн үед хүүхдээ тэврээд шат руу явж байсан ба хүүхэд нь нэг сонин таталт өгсөн юм шиг байсан ба нүүр дух нүд хэсгээрээ хөхөрсөн, байхаар нь хүүхдийг нь тэврээд автал хүүхэд нь хөдлөөд уйлж байсан ба М маш их турчихсан салганаад байсан. Би М-с хүүхэд чинь яасан юм бэ яагаад тийм болсон юм гэж асуух үед М хүү маань уйлах үед манай нөхөр Н уурлаад байдаг юм сая хүүг маань уйлаад байна гээд уурлаад манай нөхөр аваад шидчихлээ гэж хэлсэн. Тэгээд би нийтийн байрны түрээслэгч эмэгтэйн 96660816 гэсэн утаснаас нь 103 болон цагдаа дуудсан тэгээд хүүг тэврээд байж байх үед Н өрөөнөөс гарч ирээд “одоо ингээд түргэн ирэх юм бол бөөн юм болно би угаасаа наад хүүхдийн чинь эцэг биш би эндээс явлаа асуудал үүснэ” гээд тортой юм бариад гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч В.Н-н дахин өгсөн:
“...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15-16 цагийн орчимд байх би дээвэр дээр засвар хийж байгаад шатаар дээш өгсөж байхад М-тай 2 давхрын шатан дээр тааралдсан. Тэр үед М хүүхдээ урдаа тэвэрчихсэн явж байсан бөгөөд хүүхэд нь таталт өгчихсөн, дух хэсэг нь хөхөрч шалбарсан, царай нь цонхийсон байдалтай, уйлах гээд чадахгүй янцаглаад сонин байдалтай болчихсон явж байсан. Би хүүхдийг нь М-с аваад тэвэрч үзээд нурууг нь илээд юу болов гэж асуухад М хэлэхдээ манай нөхөр уурлаад хүүхдийг хана руу савчихлаа гэж хэлсэн. Би М-с чи юу яриад байгаа юм бэ, ийм жоохон хүүхдийг яагаад хана руу савдаг юм бэ гэж асуухад манай нөхөр уурлахаараа угаасаа зодчихдог юм гэж хэлсэн. Хүүхдийн биеийн байдал нэг л биш байсан болохоор би өөр хүний утас аваад түргэн, цагдаад дуудлага өгсөн. Түргэн хүлээх зуураа тэдний гэрт яваад ортол Н гэртээ нэг л сонин байдалтай гар хөлөө савлаад татганаад байсан бөгөөд их уур уцаартай болчихсон байсан. Цагдаа, түргэн дуудаж яадаг юм бэ гэж ярьж байснаа гэрээсээ гараад явчихсан. Удалгүй цагдаа, түргэн тусламж ирээд үзлэг хийгээд хүүхдийг аваад явсан. Би М-с чи хүүхдэдээ хоол өгсөн үү гэхэд би хоёр хоног юм өгөөгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргээс шалтгаалан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай байсан эсэхийг тогтоолгох шаардлага эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа гарсан. Эдгээрийг дурдвал шүүгдэгч Г.Н-д хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан бөгөөд энэ хугацаанд Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байсан. Мөн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх үед шүүгдэгч нь ухаан алдаж унасан. Дээрх нөхцөл байдлын улмаас шүүхээс дараах шинжээчийн дүгнэлтүүдийг шүүгчийн захирамж, тогтоолуудаар гаргуулсан болно.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаартай дүгнэлт: 1.Г.Н нь F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байна. 2.Г.Н-н сэтгэцийн өвчин нь олдмол шалтгаантай байна. 3. Г.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байсан байна. 4. Г.Над эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Г.Н нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. 6. Г.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 7. Г.Н нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 152-155 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 613 дугаартай дүгнэлт: 1. Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 2023 оны 09-р сарын 20-ний өдрийн 708 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжлүүлэгчийн зовуурь, эмнэлзүйн илрэл, одоогийн сэтгэцийн байдал, тархины цахилгаан бичлэг, өвчний түүх зэрэгт үндэслэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. 2. Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэчулууны 2023 оны 09-р сарын 04-ний үйлдсэн тогтоолын 1, 3-р асуултын дагуу хариу дүгнэлт бичсэн байна. 3. Г.Н нь гэмт хэрэг үйлдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн эсэх гэх асуултуудад хариу дүгнэлт өгсөн байна/. Жич: Г.Н-н уг сэтгэцийн эмгэг нь 2005 оноос эхэлж одоог хүртэл үргэлжилж байна. 3. Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштой хүнд тархины органик өөрчлөлттэй байдаг тул дэмийрлийн хам шинж илэрсэн тохиолдолд F06.2 органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэг хэмээх оношийг тавих боломжтой байдаг бөгөөд онолын хувьд F06.2 эмгэг нь дэмийрлийн хам шинжээр дахилт өгсөн байх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх боломжтой. Харин F06.2 органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгийн засрал сайжралын үед гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож, өөрийгөө чадвартай байх боломжтой. удирдан жолоодох 4. Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгийн үед дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, ухамсарт ухааны онцгой байдал, эпилепсийн солиорол илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. F06.2 Органик дэмийрлийн /шизофрени тест/ эмгэгийн үед органик дэмийрэл /хий үзэгдэл, дэмийрэл/ илэрсэн тохиолдолд орчиндоо болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байх боломжтой. 5.Г.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Г.Н-н уг сэтгэцийн эмгэг нь дисфори /бухимдах шинж/, ухамсарт ухааны онцгой байдал, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиорлоор дахилт өгсөн тохиолдолд өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байж болзошгүй. Г.Н-н уг сэтгэцийн эмгэг нь хэзээ, хаана, ямар нөхцөл байдалд ямар байдлаар сэдэрч дахилт өгч, өөртөө болон бусдад аюул учруулахыг урьдчилан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 206-217 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1022 дугаартай дүгнэлт: “...1.Г.Н-н одоогийн өвчний түүх /11318/, одоогийн сэтгэцийн байдлыг тодорхойлох үзлэг, эмчлүүлэгчийн зовуурь шаналгаа, эрүүл мэндийн карт, тархины цахилгаан бичлэгийг үзэхэд одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Одоогоор дисфори / сэтгэл хүчтэй бухимдах/, ухамсарт ухаан бүрийтэн балартах байдал, эпилепсийн солиоролгүй байна.
Г.Н нь одоогоор хэрэг хариуцах чадвартай байна.
Г.Н нь одоогоор өөрийгөө удирдан жолоодох чадвартай байна...” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 70-75 дугаар хуудас/ гэх дүгнэлтийг гаргасан байх тул дээрх дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хэрэг хариуцах чадвартай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3.Хэргийн үйл баримт болон гэрчийн мэдүүлсэн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Г.Н нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай, М.И-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж "уйлсан" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодсон болох нь гэрч В.Нарангэрэлийн “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15-16 цагийн орчимд байх би дээвэр дээр засвар хийж байгаад шатаар дээш өгсөж байхад М-тай 2 давхрын шатан дээр тааралдсан. Тэр үед М хүүхдээ урдаа тэвэрчихсэн явж байсан бөгөөд хүүхэд нь таталт өгчихсөн, дух хэсэг нь хөхөрч шалбарсан, царай нь цонхийсон байдалтай, уйлах гээд чадахгүй янцаглаад сонин байдалтай болчихсон явж байсан. Би хүүхдийг нь М-с аваад тэвэрч үзээд нурууг нь илээд юу болов гэж асуухад М хэлэхдээ манай нөхөр уурлаад хүүхдийг хана руу савчихлаа гэж хэлсэн. Би М-с чи юу яриад байгаа юм бэ, ийм жоохон хүүхдийг яагаад хана руу савдаг юм бэ гэж асуухад манай нөхөр уурлахаараа угаасаа зодчихдог юм гэж хэлсэн. Хүүхдийн биеийн байдал нэг л биш байсан болохоор би өөр хүний утас аваад түргэн, цагдаад дуудлага өгсөн. Түргэн хүлээх зуураа тэдний гэрт яваад ортол Н гэртээ нэг л сонин байдалтай гар хөлөө савлаад татганаад байсан бөгөөд их уур уцаартай болчихсон байсан. Цагдаа, түргэн дуудаж яадаг юм бэ гэж ярьж байснаа гэрээсээ гараад явчихсан...” гэх мэдүүлгээр /1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/ нотлогддог. Гэрч В.Н-н мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримтгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Н нь бага насны хүүхэд М.И-г "уйлсан" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед "тархины эдийн эвдрэл, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал. Баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, дух баруун хөмсөг, эрүүнд цус хуралт гэмтэл" бүхий тархины битүү гэмтэл учруулсны улмаас, түүний амь нас хохирсон үр дагавар үүссэн. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах нотлох баримтгүй мөн хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн үед үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэж заасныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны нэмэлт өөрчлөлтөөр хасаж 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “бага насны хүүхдийг алсан бол” гэж эрүүгийн хариуцлагыг 25 жил хорих ял оногдуулахаар хүндрүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын яллагч нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны 109 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Г.Н-д холбогдох хэргийн шинжийг “...хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн хүү 1 нас 6 сартай, М.И-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж "уйлсан" гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож...” гэсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийн шинжид тусгагдаагүй “...хамт амьдардаг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн...” гэх шинжийг тусгасныг хуульд нийцүүлж шийдвэрлэлээ.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын талаар
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэсэн бөгөөд шүүх хуралдаанаар хохирол төлбөр нэхэмжлэх талаар баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасны дагуу 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй. Хэрэгт битүүмжилсэн, хураагдан ирсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийг хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт гарсан боловч сэтгэцийн өвчтэй гэх дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Иймд шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно гэж заасан, мөн энэ хуулийн 6.3 дугаар зүйлийн 3-т гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ, энэ зүйлийн 4-т гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүх түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний дараа ял оногдуулна гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэлтэй байна...” гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ санал дүгнэлтийг гаргасан. Гэвч Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 708 дугаартай дүгнэлтээр 1. Г.Н нь F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байна. 2. Г.Н-н сэтгэцийн өвчин нь олдмол шалтгаантай байна. 3. Г.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш F07.8 Тархины гэмтлийн шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байсан байна. 4. Г.Н-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Г.Н нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. 6. Г.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 7. Г.Н нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т-н овогт Г-н Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Н-д оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.БИЛГҮҮН
Ц.ДАЙРИЙЖАВ