Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2020/00047

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 136/ШШ2020/00047

Д аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 4-р баг, Х С гудамж, 1-110 тоотод оршин суух, М овогт Аын О /РД:Е666666/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 2 дугаар багт оршин суух, З буурал овогт Оын Н /РД: ЕЗ 94122912/-т холбогдох

 Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О миний бие 2017 оны 09 дүгээр сард оюутан болж Улаанбаатар хотод Монголын Үндэсний их сургуульд суралцах болсон. Оюунтан болсон цагаас эхлэн 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл Н бид 2 хамт амьдардаг байсан. О.Н нь 2 сард өөрийн нутаг болох С сум руу явах ажил гаран явсан. ... Өнөөдрийг хүртэл миний хүү О.И нь миний асаргаанд эсэн мэнд бойжиж байгаа. Төрсний дараа хүүгээ эцгээр нь овоглох гэж сар хүлээсэн боловч ирээгүй учир өөрөөрөө овоглосон. Одоо бид 2-т ямарч холбоо байхгүй. Нэгэнт өөр хүүхэнтэй болж үр хүүхдээ бодохгүй, эцэг хүний үүргээ ухамсарлахгүй яваа энэ хүнийг би дахин уучилж амьдрах боломжгүй байна. Хүүхдээ гараад бүтэн жил болоход нэг удаа өлгий, сүүний мөнгө өгч үзээгүй энэ хүнийг хүлээж суух надад хэцүү байна. ИйМс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.И нь миний хүүхэд мөн. Иймд хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлнө. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч О.Нт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.О, хариуцагч О.Н нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх ба 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Иийг төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хх-7/, болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.И нь эх А.Ооор овоглон төрсний гэрчилгээ олгогдсон боловч эцэг нь О.Н мөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-7, 15 дугаар тал/

Хүү О.И нь эх А.Оийн асрамжид Д аймгийн С суманд оршин суудаг, хүмүүждэг ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 “... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.”-д зааснаар асрамжийн талаар шаардлага гаргаагүй хэдий ч хүү О.Иийг хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хангах, хамгаалах үүднээс эх А.Оийн асрамжид үлдээв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Иийн эцэг О.Н мөн болохыг тогтоож, О.Наас хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу гаргуулж хүү О.Иийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

            Тодруулбал, зохигч Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх талаар /38.2/, тэтгэлгийн хэмжээ /40.1/, хэлбэр /41.1.1/, хугацаа /41.2.1/-ны талаар харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй, тогтоогүй байх тул шүүх хуульд зааснаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.5-д “Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.” гэж тус тус заасан байх тул тэтгэлэгийг зориулалтын дагуу, гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Оид даалгаж шийдвэрлэв.

Тэтгэлэгийн хэмжээ нь, хүү О.И нь Д аймгийн С суманд оршин суудаг байх ба төвийн бүсийн хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын байдлаар /187 100/-аар 50 хувь нь 93 550 төгрөг байна. 

Хүү О.Итэй эцэг О.Ныг хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд байнгын харилцаатай байлгах, уулзуулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээлгэх, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжоор хангаж байх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцгээс хүүхэдтэй харилцах харилцаа, эрх үүрэг тэгш, хэвээр үргэлжилдэг болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Наас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Оид олгох нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнг тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жил /187,100/50%=93,550*12=1,122,600-650,000=472,600*2.4%=11,342 +20,150=31,492/-ийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 31 492 төгрөг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

            1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн О.Иийн эцэг О.Н мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Наас 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт  тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү О.Иэд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Наас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Оид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Наас улсын тэмдэгтийн хураамжид 31 492 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ