| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/148 |
| Огноо | 2024-11-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202******* оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч 202******* оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дүгээр баг, № ******* тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шар бүргэд овогт *******. /РД:УГ0126*******13/
Шүүгдэгч Ч.******* нь 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 202******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Зил-131 загварын *******3-29 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ******* аймаг ******* сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн өгсөн …. ... 202******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* цагийн орчимд найз Ж.Билгүүний хамт Зил-131 маркийн машин дотор 0.5 граммын Хараа архи хувааж уусан. Тэгээд би Зил-131 маркийн *******3-29 УНэ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод найз рүү очихоор явсан. өврөөс явж байхад постны тэнд цагдаа зогсоож шалгаад машиныг журмын хашаанд хийсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримт болох
Шэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 202******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймаг ******* сумын хэмжээнд замын цагдаагийн чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан. ******* аймаг ******* сумын 2 дугаар баг, Онцгой байдлын хэлтсийн хажууд албаны тээврийн хэрэгсэлтэй эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед Зил-131 маркийн *******3-29 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч овогтой ******* ньөөс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир замын цагдаагийн пост дээр авчирч согтолтын зэрэг шалгах Алкотест 6820 багажаар шалгахад 2.28 % согтолттой байсан учир тээврийн хэрэгслийг түр саатуулах журмын хашаанд саатуулж жолоочийг хариуцсан байцаагч нь маргааш дуудах байх гээд явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 30 дугаар хуудас/
овогтой *******ийг 202******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Алкотест 6820 багажаар үлээлгэж шалгахад 2.28 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаанй зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 07-08 дугаар хуудас/
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 202******* оны 0******* дүгээр сарын 29-ны өдрийн № 202*******/ЗШ/169 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл огногдуулсан тухай /Хх-н 22 дугаар хуудас/
Шар бүргэд овогт ******* нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* аймаг ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 37 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.*******ийн ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.******* нь 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 202******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Зил-131 загварын *******3-29 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ******* аймаг ******* сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч М. мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 07-08 дугаар хуудас/, ******* аймгийн мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 202******* оны 0******* дүгээр сарын 29-ны өдрийн № 202*******/ЗШ/169 дугаартай шийтгэвэр /Хх-н 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Ч.******* нь ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 202******* оны 0******* дүгээр сарын 29-ны өдрийн № 202*******/ЗШ/169 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-д зааснаар Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 202******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ч.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д ”Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж 2800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2800000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, .2, .3, .6, .7, .8, .10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шар бүргэд овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахьтээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж 2800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Ч.******* нь 2800000 төгрөгийн торгох ялыг 10 сарын хугацаанд 10 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177, 180 дугаар зүйлд зааснаар Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаанд хяналт тавихыг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.