Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/149

 

ÌОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******д холбогдох 2432001400************** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймаг Тэс суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, *******3 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ОО71**************18/

 

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, Шар хөндий гэх газарт бэлчиж байсан П. үхэрнүүдээс 2 тооны үхрийг хулгайлан авч хохирогч П. 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн ..... 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогч П. үхэрнүүд Шар хөндий гэх газар бэлчиж байхад нь хар халзан зүсмийн хязаалан насны эр үхэр, ягаан зүсмийн шүдлэн насны гунжийг мориор хөөж ирээд ийн малын хашаанд авчирч хашаад машинаараа эмээлт зах руу хүргэж гээд гуйгаад хөлсөнд нь 200000 төгрөг өгсөн. Тэгээд ийн портер машин дээр ачаад Эмээлт зах дээр ирээд Баяраа гэх хүнд 2700000 төгрөгөөр зарсан. Хүний мал хулгайлсандаа гэмшиж буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу гэх Д. төрсөн хүүд би миний малыг бүртгэчих 2 үхэр байхгүй байх шиг байна гэж хэлсэн чинь алга болсон 2 үхрийг хайгаад хөдөө хэсэг рүү яваад Баавгай гэх хүнтэй уулзаад асуусан чинь Пүрвээ гэх хүн 2 үхэр ачаад т явж байсан гэж ярихаар нь мал эмнэлгийн эмч болох холбогдож тухайн 2 үхрийн зургийг гэх фейсбүүк хаягаар холбогдож өөрийн гэх фейсбүүк хаягаар авч харахад миний эзэмшлийн 2 үхэр мөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байна. Алдсан 2 үхрээ л нэхэмжилж байна... Надад ******* 2*******00000 төгрөг болон 1 тооны үхэр өгсөн. Миний бүх хохирол барагдсан учир түүнээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 1*******-17 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Д.*******д малын А данс байхгүй. Миний нэр дээр бүртгэлтэй хээр зүсмийн ******* настай соёолон мориор туусан байсныг би сүүлд мэдсэн. Өөрийн унаган адуу. Би өөрийн морийг нэг сая төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /Хх-н 111 дүгээр хуудас/

Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1******* цагийн орчимд Д.******* нь манай гэрт ирээд 2 үхэр ачаад Эмэлт рүү хүргээд өгөөч би 200000 төгрөг өгье гээд гуйхаар нь үхэр чинь хаана байгаа юм бэ хэний үхэр юм бэ гээд асуусан чинь миний үхэр байгаа юм Шар хөндийд бэлчээр дээр байхаар нь туугаад танай хашаанд оруулаад хашчихлаа гээд хэлэхээр нь гарал үүсэл нь асуудалгүй юм уу гээд асуусан чинь авалгүй яахав дээ өөрийн үхэр юм чинь авна надад утас байхгүй байна аваад өгчих гэж хэлээд манай эхнэр гаар малын эмч холбогдуулж гарал үүсэл авахуулаад Эмээлт зах руу 2 үхрээ ачиж яваад мал авдаг бойны газар аваачиж зарсан. Яг хаана гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. 2 үхрээ нийлүүлээд 2700000 төгрөгөөр зараад миний *******0360*******6387 дугаарын Хаан банкны данс руу худалдан авсан газар нь шилжүүлээд Д.******* бид хоёр буцаад Түнхэл рүү ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 2******* дугаар хуудас/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд эзэмшлийн миний малладаг үхрийг бүртгэхэд 2 үхэр байхгүй байхаар нь хэсэг байж байгаад дахиж бүртгэе гэж бодоод 19 цагийн орчимд дахиж бүртгэхэд 2 үхэр байхгүй байхаар нь бэлчээрийн ойр орчмоор хайгаад айлуудаар асуугаад явж байгаад эгчийн гэр лүү орж асуухад Пүрвээ нь 2 тооны үхэр ачаад аймгийн суманд явж байсан гэж мэдээд Амгаланбаатар ахад хэлсэн. Тухайн хоёр тооны үхэр нь хар халзан хязаалан үхэр 1, сувай ягаан үхэр 1 байсан гэх мэдүүлэг /Хх-н 27 дугаар хуудас/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... ХААН банкны *******0997*******0203 тоот дансыг би 2010-аад оноос хойш одоог хүртэл ашиглаж байгаа. Миний өөрийн эзэмшлийн данс байгаа юм. Би 2008 онд Түнхэлд мал худалдан авч явж байхдаа танилцаж байсан юм. Ч.Пүрвээ Д.******* гэх хоёр хүнээс 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2 тооны эр шүдлэн сувай гунж зэргийг 2700000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Худалдаж авахдаа Эмээлт зах дээр бойны хашаанд буулгаж авсан. Надад бол гарал үүслийн гэрчилгээтэй 2 үхэр өгсөн. Тэгээд Ч.ийн дансанд 300000 болон 2400000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн гэх мэдүүлэг /Хх-н 104 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н ************** дугаар хуудас/

Шүүгдэгч Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н *******7 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн хязаалан насны эр үхрийг 1800000 төгрөгөөр, шүдлэн үхрийг *******00000 төгрөгөөр, нийт 3000000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /Хх-н 132 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ний шинжээчийн хээр зүсмийн ******* настай соёолон насны морийг *******00000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /Хх-н 1*******0 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, Шар хөндий гэх газарт бэлчиж байсан П. үхэрнүүдээс 2 тооны үхрийг хулгайлан авч хохирогч П. 3000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй, алдагдсан эд зүйлсийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.******* нь бусдын 2 тооны үхрийг буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “Энэ гэмт хэргийг: олон тоооны мал хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан уг тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн уналга нь Б. эзэмшлийн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул соёол насны хээр зүсмийн морины үнэ *******00000 төгрөгийг шүүгдэгч Д.*******гаас гаргуулж улсын орлогод буюу ******* аймгийн ******* сумын төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулахыг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэргийн улмаас Б. соёолон насны хээр зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг

тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.2, *******.3, *******.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******г 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ *******00000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Д.*******гийн эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ХЭРЛЭН.