Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Б.Хишигсувд

Хохирогч/иргэний нэхэмжлэгч Х.*******

шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******од холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “” ХХК-ийн захирал ажилтай, *******, *******, *******, *******, ******* тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн *******/рд:/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" ХХК-ийн захирал П.******* нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 36 ширхэг падаанаар 1.709.090.893 төгрөгийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 170.909.072 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...би шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Хохирлоо 14 хоногийн дотор банкнаас зээл аваад төлөх болно. ...гэх мэдүүлэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 03 дугаар сарын 09-ний 8 и-1/2168 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас томилолт үүсгэсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1323301249 тоот томилолтоор татварын улсын байцаагч О.Эрдэнэхүү, Ш.Энхбаяр нар нь “” ХХК /3750582/-ний 2019.01.01-2023.03.15-ны өдрийг хүртэлх хугацаанд татварын албаны мэдээллийн нэгдсэн санд тулгуурлан хяналт шалгалтын хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар дээрх компани нь 4283678 регистрийн дугаартай Түмэн нэрст ой ХХК-аас 2024 оны 7, 8, 9, 10, 11, 12, 2022 онд 1, 3, 4 саруудад нийт 36 ширхэг 1,709,090,908.99 төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалтын падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтын хэсэгт тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 170,909,091.01 төгрөгөөр бууруулж тайлагнасан, дээрх худалдан авалтын гүйлгээ нотлогдохгүй, харилцах дансны гүйлгээ болон бэлэн мөнгө тушаасан баримтгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл хангаагүй, бараа материалын дэлгэрэнгүй тайлан, авлага, өглөгийн журнал, мөнгөн, хөрөнгийн журналаар баталгаажаагүй тул худалдан авалт бодитой биш гэж үзэн манай байгууллагаас танилцуулга бичсэн. Иймд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл хангахгүй байгаа улсын төсөвт төлөх 170,909,091.01 төгрөгийг гаргуулж төрд учирсан хохирлыг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. ...гэх мэдүүлэг.

Эрүүгийн ******* дугаартай хэргээс ...

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Энхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... ХХК нь гадаад худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан байна. Цахим төрлийн баримтын системд үйлдсэн 2021-2022 оны худалдан авалтын мэдээгээр нийт 36 ширхэг 1709090908,99 төгрөгийн худалдан авалт хийсэн. Хяналт шалгалтаар “” ХХК нь Дархан-Уул аймагт бүртгэлтэй “” ХХК-тай хамтран ажиллахаар худалдах худалдан авах гэрээг 6 удаа хийж тус компаниас хүнсний нарийн ногоо, жимс, жимсгэнийг зарж борлуулах худалдан авалт хийсэн байсан. Гэтэл худалдан авалтад төлсөн 1709090908.99 төгрөгийн гүйлгээ нотлогдохгүй, харилцах дансны гүйлгээ болон бэлэн мөнгө тушаасан баримтгүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл хангаагүй, бараа материалын дэлгэрэнгүй тайлан, авлага, өглөгийг журнал, мөнгөн хөрөнгийн журналаар баталгаажаагүй, бүртгэл хөтлөөгүй тул худалдан авалт бодитой хийгдсэн эсэх эргэлзээтэй байх ба нийт 170909091.01 төгрөгийн татварыг төсөвт төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэн татварын улсын байцаагчийн танилцуулга бичиж хүргүүлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар хуудас/

            Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...2020 оны хавар “” гэх аж ахуйн нэгжээ НӨАТ төлөгч байгууллага болгосон. Ингээд фейсбүүк ороод байж байтал НӨАТ-ын баримт зарна гэсэн утга бүхий зарыг харж холбогдож бусад байгууллага дээр бараа ажил үйлчилгээ үзүүлээгүй байж НӨАТ-ын баримт шивж болдог юм байна гэж бодож “” гэх аж ахуйн нэгжид 2021 оноос 2022 оны хугацаанд 1,7 тэрбум төгрөгийн НӨАТ-ын баримт шивж өгсөн. Би өөрөө хуурамч цахим хаяг /нэрийг нь санахгүй байна/ нээж түүгээрээ НӨАТ-ын баримт зарна гэж зар байршуулан “” гэх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт шивж өгсөн би гэх аж ахуйн нэгжийн захирал *******ын ******* болох Мөнхцэцэг гэх хүнтэй холбогдож нийт үнийн дүнгийн 0.6-1 хувиар тооцож авдаг байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 4 дүгээр хуудас/

Татварын улсын байцаагч Ш.Энхбаярын илтгэх хуудас танилцуулсан  болон гардуулсан тухай тэмдэглэл/хх-ийн 6 дугаар хуудас/

Татварын улсын байцаагчийн танилцуулга/хх-ийн 7-8 дугаар хуудас/

Д.гийн Хаан банк дахь дугаарын дансны 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 56-57 дугаар хуудас/

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 07230023 дугаартай мөрдөгчийн магадалгаа/хх-ийн 58-86 дугаар хуудас/

“” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд/хх-ийн 94-108 дугаар хуудас/

“” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд/хх-ийн 175-184 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

            Шүүгдэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулах ХХК-ний захирлаар ажилладаг ба 2021 оноос 2022 оны хооронд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах ХХК-иас 1709090908.99 төгрөгийн жимс жимсгэнэ, нарийн ногоо худалдан хийсэн мэтээр 36 ширхэг НӨАТ-ын баримтыг цахим системд хуурамч хий бичилт бүрдүүлэлт хийж улсад 170909091.1 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь:хохирогч буюу иргэний нэхэмжлэгч Ш.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 50-51 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн танилцуулга/хх-ийн 7-9 дүгээр хуудас/, “” ХХК-ийн 2021, 2022 оны Татварын ерөнхий газарт мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн материал/хх-ийн 10-41 дүгээр хуудас/, гэрч Д.гийн Хаан банк дахь дугаарын дансны 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 56-57 дугаар хуудас/,Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Санхүүгийн шинжээч-чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Энхмаагийн гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 07230023 дугаартай мөрдөгчийн магадалгаа/хх-ийн 58-86 дугаар хуудас/, “”-ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд/хх-ийн 94-108 дугаар хуудас/,” ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдох баримтууд/хх-ийн 175-184 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Х.*******гийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч П.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг бичлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ”. ...гэж зааснаар ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №000072158 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар татвар төлөгч хуулийн этгээд болсон байна. Татвар төлөгч нь Татварын тухай хуульд зааснаар хуулийн хугацаанд үнэн зөв татварын тайлан гаргах, төлөх үүрэгтэй болохыг хуульчилсан боловч шүүгдэгч П.******* нь аж ахуйн нэгжийн орлогыг нуусан түүнээс зайлсхийсэн гэмт үйлдлийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэг бөгөөд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл хамаарна.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь Монгол улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүргийн нэг болгон хуульчилсан ба шүүгдэгч П.******* өөрийн ХХК-ний олсон орлого түүнд ногдох татвараас зайлсхийсэн шууд санаатай, идэвхтэй үйлдлээр тухайн хэрэг үйлдэгдсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.******* нь ХХК-ний гүйцэтгэх удирдлага буюу захирлаар ажиллаж байхдаа 36 ширхэг НӨАТ-ын баримтаар ХХК-иас их хэмжээний бараа материал худалдан авсан мэтээр цахим системд хий бүрдүүлэлт хийж 1709090908.99 төгрөгт ногдох 170909091.1 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийж Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй.      

   Тиймээс Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлон хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг. …гэж зааснаар ХХК-ний захирал шүүгдэгч П.******* нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр 1709090908.99 төгрөгт ногдох 170909091.1 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийж улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 14 хоногийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Тиймээс ХХК-ний захирал П.*******оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 170909091.1 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Гурав.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа”-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулах ХХК-ний захирлаар ажилладаг ба 2021 оноос 2022 оны хооронд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах ХХК-иас 1709090908.99 төгрөгийн жимс жимсгэнэ, нарийн ногоо худалдан хийсэн мэтээр 36 ширхэг НӨАТ-ын баримтыг цахим системд хуурамч хий бичилт бүрдүүлэлт хийж улсад 170909091.1 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Эрүүгийн хуулийн тухай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгөөр торгох, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа, улсын төсөв их хэмжээний хохирол учруулж гэмт хэргийг үйлдсэн ба хуульд заасан ял шийтгэл гарцаагүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлд тохирсон хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэж байж Эрүүгийн хуулийн зорилго оршино.

Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага буюу ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчид оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн хэр хэмжээнд тохирох ял шийтгэл гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаад.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Татвар төлөгч хувь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******оос

-170909091.1/нэг зуун далан сая есөн зуун есөн мянга ерэн нэгэн төгрөг, нэг мөнгө/төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ