Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******эд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны ************** дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 2024 оны ************** дүгээр сарын 2*******-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг Цагаан нуур суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техникч, механик мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдрах, ******* аймаг сумын дугаар баг, 3-************** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ******* аймаг сумын илчит тэрэгний туслах машинч ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МХ94*********************0/

 

           Шүүгдэгч С.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд ******* аймгийн сумын өртөөн дээр зогсож байсан ачааны галт тэрэгний зүтгүүр дотор хохирогч Э. маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч толгойн ар хэсгээрээ хаалганы ирмэг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн ….... 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аас зүүнхараа чиглэлд 3*******4 дүгээр галт тэргээр аялал хийж ирсэн. өртөөнд ирээд цэхэлт үзэхээр арын секцэнд орсон. А, Б секцны түлш үзчихээд арын секцэнд ороод түлшний хэмжээг хэлэхдээ би буруу хэлснээс болж хоорондоо маргалдсан. Аварзана болохоор түлшний хэмжээг надад зөвтгөж хэлэхдээ маш эвгүй дуугаар хэлэхээр нь чи яаж яриад байгаа юм бэ гэхэд яаж ярьсан юм бэ гэж өөдөөс хэлэхээр нь муудалцаад заамдаж аваад гараараа түлхтэл хойш савахдаа толгойгоороо хаалганы ирмэг мөргөсөн. Тэгээд толгойноос нь цус гарсан. Аварзана буугаад төмөр замын цагдаа дээр очоод цагдаа дуудаж ирсэн. Тэгээд мэдүүлэг өгсөн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Илчит тэргээ хүлээн авах үед надад хүлээлцэж байсан үл таних туслах машинч залуугаас эд зүйлээ хүлээж авч байгаад түлшний хэмжээнээс болж маргаан болсон. Учир нь уг залуу хэмжээгээ буруу хэлсэн тэрнээс болж маргаан болох үед яаж яриад байгаа юм пизда минь гэх зэргээр хэлж байснаа илчит тэрэгнй Б секцийн кабинаас гарахдаа миний цээж рүү гараараа түлхэхээр нь би зүгээр байгаарай гэж хэлтэл нөгөө залуу гарах гэснээ болиод ямар овоо бацаан бэ гэснээ миний цамцны захнаас заамдсан тэгэхэд нь би болиулах гээд зөрүүлж тэр залуугийн цамцны захаас заамдалцсан. Тэр үед миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохих үед толгой хойш савж арын хаалганы ирмэгийг толгойны чамархай хэсгээр мөргөсөн. Тэгэхээр нь би одоо болноо гээд тэр залуугийн хөдөлгөөнийг хорьж хүзүүгээр тэвэрсэн. Тэгэх үед дахин нэг удаа гараараа миний толгойн тус газар цохисон. ... Манай ээж намайг дагуулж явж хувийн эмнэлгээр үзүүлж *******600000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн хүн надад эмчилгээнд зориулж 2 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 2 дугаар хуудас/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Ямар ч байсан манай туслах машинч С.******* нь татах хэсгийн туслах машинчийн биед халдсанаас болж түүний толгой хагарсан байсан. татах хэсгийн туслах машинчийн толгой хэсгээс цус гарсан байсан. Гэхдээ би шархыг нь ойртож хараагүй гэх мэдүүлэг /Хх-н 43 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн № **************82******* дугаартай ...... Дүгнэлт:

*******.Э. биед зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.*******.*******-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 56 дугаар хуудас/

******* аймгийн сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн № 4880 дугаартай яаралтай тусламжийн хуудас /Хх-н 5*******-52 дугаар хуудас/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлэн зөвшөөрсөн тухай /Хх-н 59 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 9 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 9 дүгээр хуудас/

С.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн албаны төмөр замын цагдаагийн газрын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 83 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд ******* аймгийн сумын өртөөн дээр зогсож байсан ачааны галт тэрэгний зүтгүүр дотор хохирогч Э. маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч толгойн ар хэсгээрээ хаалганы ирмэг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч С.*******ийн хохирогч Э. чи яаж яриад байгаа юм бэ гэж цохиж зодсон үйлдэл нь  хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн биед зүүн чамархайд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж сард *******5000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6, 4-д заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3300000 төгрөгийг С.*******ээс гаргуулж хохирогч Э. олгох, хохирогч Э.Аварзана гомдол саналгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            *******.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан С.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.******* нь 500000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6, 4-д заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3300000 төгрөгийг С.*******ээс гаргуулж хохирогч Э. олгосугай.

            . Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.