Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Орчуулагч, хэлмэрч Б.Өлзийбаяр

Шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Р.******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр хүлээн авч 2024 оны ************** дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дүгээр баг, ******* ийн № *******0 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан

-******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 20*******9 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 0******* жилийн хугацаагаар тэнссэн, хэлгүй, сонсголгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,   овогт *******. /РД:МЭ84**************76/

 

           Шүүгдэгч Р.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн *******6 цагийн орчимд Мобиком ХХК-ний салбараар гар утасны сим карт сэргээлгэж үйлчлүүлэхдээ үзүүлэнгийн цагаан дохиололтой суурин дээр байсан Самсунг А-55 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Мобиком ХХК-д *******579000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ийн өгсөн …. ... Би он сар өдрөө сайн санахгүй байна. ******* өд хүнтэй архи ууж байгаад Гарамын гудамж ороод тэндээс гар утасны сим карт сэргээхээр Мобиком орсон. Шилэн лангуун дээр тавьсан үзүүлэнгийн утсыг үзэж байгаад буцааж тавьсан эсэхээ санахгүй симээ сэргээлгэчихээд гарсан. Мобикомоос гараад дахиад нэг шил архи уучихаад алхаад явж байхад цагдаа ирсэн. Цагдаа хүрч ирээд нэгжихэд бакалын түрийнээс гар утас гарч ирсэн. Эрүүлжүүлэхэд авчраад үлээлгэхэд 2 бүхэл гарантай гарсан. Би яагаад хулгайлснаа сайн санахгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би өнөөдрийн буюу 2024 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн *******8 цагийн орчим манай ажил хаах болсон. Орой үзүүлэнгийн гар утаснуудынхаа гэрлийг унтраах гээд манай ажилтан Д. очтол манайд зарагдаж байсан ягаан өнгийн самсунг А-55 загварын *******579000 төгрөгийн үнэтэй гар утас цагаан өнгийн дохиолол бүхий суурин дээр байхгүй алга болсон байна гэж надад мэдэгдсэн. Хэлсний дагуу би тухайн өдрийн үдээс өмнө тухайн гар утас байсан талаар мэдэж байсан тул орой тасалгааны хяналтын камерыг шүүж байтал оройн *******5 цаг 55 минутын орчим нэг хар хувцастай эрэгтэй хүн тухайн гар утсыг халаасандаа хийж байгаа бичлэг харагдсаны дагуу би Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн..... Тухайн гар утас нь Мобиком ХХК-ний эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Манай байгууллагын гар утсыг олчихвол надад гомдол санал гэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би өнөөдөр орой *******8 цагийн орчим ажлаа тарах болоод үзүүлэнгийн гар утаснуудын залгуурыг салгаж байгаад ******* гар утас байхгүй болохоор нь хамт ажиллаж байсан хүмүүсээс асуухад бүгд мэдэхгүй байсан тул салбарын захиралд хэлж хяналтын камер шүүж үзэхэд өдөр *******5 цаг 55 минутын орчим хар хувцастай хэлгүй эрэгтэй Ганбилэг гэх хүн надаас сим карт сэргээлгэх үйлчилгээ авсан хүн үйлчилгэ авахаас 5-*******0 минутын өмнө цагаан дохиололтой суурин дээр байсан Самсунг А-55 загварын *******579000 төгрөгийн үнэтэй гар утсыг авч халаасандаа хийж байгаа бичлэг байсан. Тэгээд манай салбарын захирал цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг /Хх-н *******2 дугаар хуудас/

Шүүгдэгч Р.*******ээс Самсунг А-55 загварын ягаан өнгийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******4-*******5 дугаар хуудас/

Шүүгдэгч Р.*******ээс хураан авсан Самсунг А-55 загварын ягаан өнгийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /Хх-н *******6 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******8-23 дугаар хуудас/

Самсунг А-55 загварын гар утсыг *******579000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр Эстимэйт үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /Хх-н 33-34 дүгээр хуудас/

Шүүгдэгч Р.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 57 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Р.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын *******6-ны өдрийн *******6 цагийн орчимд Мобиком ХХК-ний салбараар гар утасны сим карт сэргээлгэж үйлчлүүлэхдээ үзүүлэнгийн цагаан дохиололтой суурин дээр байсан Самсунг А-55 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Мобиком ХХК-д *******579000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Р.*******ийн хохирогч Мобиком ХХК-ний Самсунг А-55  загварын гар утсыг Мобиком ХХК-ний салбараар гар утасны сим карт сэргээлгэж үйлчлүүлэх явцдаа хулгайлсан үйлдэл нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Р.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Солонго нь Самсунг А-55 загварын гар утсыг хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хяналтын камерын бичлэг бүхий ******* ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.*******, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.******* дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            *******.Шүүгдэгч овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаас *******579000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан Р.*******ийг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Р.*******эд оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хяналтын камерын бичлэг бүхий ******* ширхэг сидиг хавтаст хэрэгт нь үлдээх, Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.           

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.*******эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь 2024 оны ************** дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.