Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 02 өдөр                     Дугаар2024/ШЦТ/                              сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн суманд 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, *******-д засварчин ажилтай, ам *******,*******, *******, *******, *******  тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүл******* байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,******* овогт гийн *******/рд:/

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч  О.******* нь архи, согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сум, 5 дугаар багийн гийн иргэн Г.гийн гэрт болон гадаа хохирогч А.тай тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүр хэсэг рүү нь гараараа болон ДДШ-ийн станцаар цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, мурийлт, зүүн талын завжинд шарх, зүүн талын чихний ар хэсэгт зурагдсан шарх, зүүн талын чихний ар хэсэг, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний зүүн тал, баруун гарын бугалганы урд доод хэсэг, ц*******ний зүүн талд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: …Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

 

Хохирогч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Сэлэнгэ аймгийн сум тосгонд ирээд Ч   05 дугаар сарын 12-ны өдөр д караоке баарны үйл ажиллагаа явуулдаг Оргил караокед 22 цагийн орчимд өөрийн нутгийн танилууд болох Зоригтулуун-Эрдэнэ, О.******* нартай таараад ганц, хоёр лаазтай Сэнгүр пиво бааранд ууж байгаад 23 цагийн орчимд Зоригтулуун-Эрдэнэ том савтай Сэнгүр пиво 1 ширхгийг аваад манай найз охин болох гийн гэр лүү яваад, бааранд О.******* бид хоёр үлдээд 01 цагийн орчимд гэр лүүгээ харихаар явсан. О.******* нь явж байх замдаа “одоо чамайг бол зодож чадахаар болсон шүү" гээд ганц нэг гар луу цохиод хүзүүгээр боогоод, тоглоод ч байгаа юм шиг байхаар нь “яагаад байгаа юм бэ?” гээд замдаа хэсэг ярилцаж байгаад цааш явцгаасан. Гэр лүүгээ очоод ийн авч явсан 1 пивыг О.******* бид хоёр хувааж ууцгаагаад нэлээн согтоод муудаад байж байсан чинь гэнэт ДДШ ТВ- ийн станцаар хамар луу цохиод хамраас цус гарсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ?” гэсэн чинь “одоо би чамайг алж чадна шүү* гээд гартаа сэрээ барьж дайрч байгаад сэрээгээ хаяад гал тогооноос хутга барьж ирээд хоолойнд тулгаад “одоо би чамайг ална" гээд хэл амаар доромжлоод байж байсан чинь сэрээд О.*******ын барьж байсан хутгыг авч хаясан чинь О.******* намайг 2-3 удаа нүүрэн тус газар луу цохичхоод зугтаад явчихаар нь хойноос нь хөөж очоод О.*******тай зодолдож байгаад эвлэрээд буцаад гэр лүүгээ ороод унтацгаасан. Өглөө нь манай ******* болох Соёлмаа нь гийн гэрт ирээд “чи наад хүзүүгээ яасан юм” гээд асуухаар нь “шалбарсан юм” гэж хэлээд өнгөрсөн. ...2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бие улам муудаад дусал хийлгээд эмчид үзүүлсэн. Цагдаагийн байгууллагаар шалгуулах гэсэн боловч О.*******ын эмээ, өвөө гэр бүлийн гишүүд нь гуйгаад байсан тул шалгуулаагүй. Миний “хохирлыг барагдуулж, эмчилгээний зардал өгнө” гэж хэлээд 100.000 төгрөг эхлээд өгсөн. ...2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би ажилдаа явах гэж байгаад охинтойгоо уулзахаар гийн гэр лүү явж байх замд гар, хөл бадайраад зүрхний хэм ихсээд гар, хөл татах гээд байхаар нь охин дүү болох Урангоогоор гар хөлөө бариулаад гайгүй болохоор нь гэр лүүгээ яваад *******ид “даралт үзээд өгөөч” гэж хэлээд үзүүлсэн чинь даралт ихэссэн байсан. Тэгээд тайвшруулах эм уугаад хэвтэж байсан чинь О.******* орж ирээд “андаа яасан юм” гээд асуугаад байхаар нь ******* О.*******ыг “чамаас болж ийм юм болж байгаа юм, эмч дуудаад ир” гээд явуулсан. Тэгээд Зүүнхараагийн эмнэлэг яваад эмчид үзүүлж ирээд дахиад Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ хийлгэхэд “хамрын таславч зүүн тал руугаа мурийсан байна, хагалгаанд орох заалттай юм байна. Одоо бол амь насанд хохиролтой зүйл алга. Ажилдаа явж болно” гэж эмч хэлэхээр нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа яваад 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бие муудаад ирээд эмнэлгээр дахин яваад хамрын хагалгаандаа ороод тухайн хагалгаанд орсноос хойш биеийн байдал арай гайгүй болсон. ...Би гараараа *******ын булчин хэсэг рүү цохисон. Тухайн үед бол юу болсон талаар нэг их сайн санахгүй байна. Тодорхой хэмжээний согтууруулах ундаандаа мансуурсан байсан. ...Өмнө нь сургуульд сурдаг байхдаа хоорондоо хэд хэдэн зодолдож байсан. Тухайн үедээ найзууд байсан. Надад бол өс хонзонгийн сэдэл байхгүй ээ. ...Үе үе амьсгал давчдаад бачуураад тогтмол “вальдол” гэх эм хэрэглэж байгаа. ...О.*******т зодуулсан үеэс хойш миний бие эрс муудсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал, ажлаа алдсан цаг хугацааны цалингийн зардал, сэтгэл, санааны хохирол, зэрэг надад учирсан хохиролд 15000000- 20000000 төгрөгийг нэхэмжилмээр байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн гэр болох Сэлэнгэ аймгийн сум 5 дугаар баг, Булаг 2 задгай хэсэгт гэртээ охинтойгоо 2-лаа байж байхад ойролцоогоор 05 дугаар сарын 13-ны өдрийн үүрээр 03 цагийн орчимд нэлээн согтолттой орж ирээд 1 том савтай пиво сандлын хажууд тавиад өөрөө "унтлаа" гээд буйдан дээр унтаад өгсөн. Тэгээд удаагүй 04 цагийн орчимд , ******* нар бас согтуу орж ирцгээгээд ийг сэрээгээд авч ирсэн пиво 3-лаа хувааж ууцгаагаад түрүүлээд тасраад унтаж байхад нь хажуугаар нь ******* унтах гэж байгаад болиод ыг зүгээр байхад хажуугаас нь гараараа шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон чинь "чи одоо баарнаас эхлээд найзыгаа яагаад байгаа юм бэ?" гэсэн чинь дахиад нүүр лүү нь цохиод буйдан руу унасан. босож ирээд “чи яагаад байгаа юм бэ?, пизда” гэсэн чинь ******* гал тогооны шургуулгаас сэрээ аваад луу дайраад байсан чинь “чи андаа манай нялх хүүхдийн хажууд яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн чинь сэрээгээ тавьчхаад, ******* нь тай хэсэг ярьж сууж байгаад зурагтын тавиур дээр байсан ДДШ-ийн төхөөрөмжөөр ын нүүр лүү цохиод, маргалдаж эхлээд дахиад гал тогоо руу яваад хутга гаргаж ирээд “багийн явдал өөр шүү. Чи намайг их зоддог байсан биз дээ. Одоо бол чамайг зодно шүү" гээд ын хүзүүнд нь хутга тулгахаар нь би хутгыг нь авах гээд очсон чинь “ойртвол ална шүү” гээд байсан. ийг би дуудаад “тэр хоёрыг салгаач ээ” гэж хэлээд дуудсан чинь сэрээд хутгыг нь аваад "та хоёр чинь одоо яагаад байгаа юм бэ? гээд хутгыг нь далд хийсэн чинь ******* гараад зугтаасан, ардаас нь гарч гүйгээд, би хойноос нь гараад харахад Цэвээнээ ахын зүг рүү гүйгээд алга болчихсон. Тэгээд өглөө 07 цагийн орчимд тэр хоёр буцаж орж ирэхээр нь би ын цусыг нь цэвэрлэж өгөөд тэр хоёр унтаад өгсөн. Маргааш нь юу болсон талаар хэсэг ярилцаж байгаад бүгд гэр гэр лүүгээ явцгаасан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 05 цагт О.*******, нар манай гэрийн гадаа орилолдоод чангаар яриад байсан. Би нойр сэргээд гэрээсээ гарахад 2-лаа ц******* нүцгэн харилцан зодолдсон байдалтай 2- лангийнхан толгой нь хагарсан байдалтай, нэлээн их хэмжээний согтолттой байхаар нь “ахын дүү нар нэг нэгнийгээ аллаа. Толгой тархиа эмнэлэгт үзүүлээд очиж амар” гэж хэлээд ыг түрүүлээд гэр лүү нь явуулаад ардаас нь *******ыг явуулаад би гэр лүүгээ буцаж орж амарсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч О.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2024 оны 05 дугаар сарын12-ны шөнийн 22 цагийн орчимд , нартай утсаар холбогдож яриад Сэлэнгэ аймгийн сумын тосгонд үйл ажиллагаа явуулдаг Оргил караокед уулзахаар тохирч уулзаад 22 цагийн орчимд ороод 4-5 том сэнгүр пиво авч гурвуулаа хувааж уугаад байж байсан чинь зоригт-Чулуун-Эрдэнэ нь ын эхнэр гийн гэр рүү түрүүлээд явчихсан . Би тай үлдсэн пиво уугаад үлдсэн. Тэгээд Шонхор явах замд А.тай ахын гэрийн хажууд зодолдсоноо санаж байна. Юунаас болж зодолдсон гэдгээ санахгүй. Зодолдоод байснаа бол мэдэж байна. гийн гэрт , , нартай хамт хоноод өглөө сэрсэн. ...Өглөө сэрэхэд толгой хагарч цус гарсан байдалтай сэрсэн. Тухайн үед бол тай зодолдсоноо санаж байна. Өглөө нь цуг сэрээд хоорондоо зүгээр зүгээр андаа гэж хэлээд л салцгаасан юм. ...А.ыг ДДШ-ийн төхөөрөмжөөр цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйлгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 46 дугаар хуудас/

 

            Хохирогч А.аас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл/хх-ийн 01 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн сумын Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын

17-ны өдрийн хохирогч А.ыг үзсэн тухай “Шинжилгээний хариу”/хх-ийн 29 дүгээр хуудас/,

Хохирогч А.ыг үзсэн тухай эмнэлгийн холбогдох баримтууд/хх-ийн 28-32 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн Эрүүл мэндийн төвийн эх эмч Д.Цогтоогийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч А.ыг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 28 дүгээр хуудас/,

             Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №198 дугаартай дүгнэлт

            1. А.ын биед хамар ясны хуучин хугарал, муруйлт, зүүн талын завьжинд шарх, зүүн талын чихний ар хэсэгт зурагдсан шарх, зүүн талын чихний ар хэсэг, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний зүүн тал, баруун гарын бугалганы урд доод хэсэг, ц*******ний зүүн талд сорви тогтоогдсон.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. 2024 оны 06 дугаар сарын 03-ны тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч Д.Цогтоогийн тодорхойлолтод зүүн хацар ам ангайлт 2-3 хуруу, зүүн талын завьжинд шархтай хэгцэрсэн. Зүүн талын чихний ар хэсэгт хавдсан, зурагдсан шархтай гэсэн байх бөгөөд шинэ, хуучинг анхны үзлэг хийсэн эмчээс тодруулах боломжтой. 2024 оны 06 дугаар сарын 07-ны Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хамар дайврын тодосгогч бодисгүй КТГ-д хамрын таславч зүүн тийш муруйсан, хамар яс хуучин хугаралтай гэсэн байх бөгөөд хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй, хуучин гэмтэл болно.

            4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

            6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 26-27 дугаар хуудас/

             Хохирогч А.ын эмчилгээ хийлгэх гаргасан зардлын 40 ширхэг 845751 төгрөгийн баримт/хх-ийн 61-66 дугаар хуудас/

             Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт/хх-ийн 69-70 дугаар хуудас/

             Шүүгдэгч О.*******ын Эрүүгийн хариуцлага хүл******* байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 47 дугаар хуудас/

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирлүүлсэн хохирол 646950 төгрөгийг нөхөн төлсөн тухай Хаан банкны шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр шинжлэн судалсан болно.          

            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

 

Нэг.Шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар баг, тосгон гийн оршин суух иргэн Г.гийн гэрт хохирогч А.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, хамар орчимд ДДШ төхөөрөмжийн антенаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч А.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч О.*******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 46 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар багийн Эрүүл мэндийн төвийн эх эмч Д.Цогтоогийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хохирогч А.ыг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 28 дүгээр хуудас/,Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №198 дугаартай дүгнэлт/хх-ийн 26-27 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд Хүний эрүүл мэндэд учирсан хохирын зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ш.Ү нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

   Тиймээс Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч А.ын эрүүл мэндэд учирсан биед хамар ясны хуучин хугарал, муруйлт, зүүн талын завьжинд шарх, зүүн талын чихний ар хэсэгт зурагдсан шарх, зүүн талын чихний ар хэсэг, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл, хүзүүний зүүн тал, баруун гарын бугалганы урд доод хэсэг, ц*******ний зүүн талд сорви гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч А.ын мөрдөн байцаалтад гаргаж ирүүлсэн 40 ширхэг 845751 төгрөгийн нотлох баримтаас 14 ширхэг 746950 төгрөгийн нотлох баримт нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд бусад 26 ширхэг 98801 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй,/хуулбарласан эх хувиараа биш, давхардуулан гаргаж ирүүлсэн/ байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

Тиймээс 26 ширхэг 98801 төгрөгийн баримттай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас хохирогчийн эмчилгээний бодит зардалд 746950 төгрөгийг гаргуулж, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эмчилгээний зардалд нөхөн төлсөн 100000 төгрөгийг 746950 төгрөгөөс хасаж 646950 төгрөгийг хохирогчид олгох нь зүйтэй байна. ...гэж шийдвэрлэснийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр нөхөн төлөхтэй холбоотойгоор шүүх хуралдааныг 06 цагийн хугацаагаар завсарлуулсан хугацаанд 646950 төгрөгийг хохирогч А.т нөхөн төлсөн байна. Тиймээс хохирогч А.ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2 дугаар зэрэглэлээр тооцсоныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, хохирогчийн зүй бус харилцаа зэргийг харгалзан үзэж “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2 дугаар зэрэглэл”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660000₮ х 8 = 5280000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.*******аас гаргуулж хохирогч А.т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Харин хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхих, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Учир нь хохирогч А. нь UNIVERSAL ХХК-д бульдозерын оператораар ажилладаг болохыг тус компаний гүйцэтгэх захирал тодорхойлсон боловч нийгмийн даатгалын лавлагаа, уг тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбарлан ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 06 цагийн хугацаагаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж дахин үргэлжлүүлж,

 

Гурав.Шүүгдэгч О.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар баг, тосгон гийн оршин суух иргэн Г.гийн гэрт хохирогч А.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, хамар орчимд ДДШ төхөөрөмжийн антенаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, ар гэрийн нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, олж байгаа орлого зэргийг харгалзан үзэж 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.*******ыг 1000/мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000/нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 1000000 төгрөгөөр торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хугацаанд шүүгдэгч О.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс хохирогч А. 746950 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүх шинжилгээний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 2 дугаар зэрэглэлд зааснаар шүүгдэгч О.*******аас 5280000/таван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж

-Хохирогч Сэлэнгэ аймгийн сумын 5 дугаар баг, тосгон гийн оршин суух, овогт Атард*******ийн /рд:/-д олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

         9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ