Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Б.Хишигсувд

Хохирогч Б.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч  Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох 2432002000166 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* хотод ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МЗ6**************/

 

           Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын дугаар баг, гудамжинд иргэн Б. маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас Б.ийн биед доод уруулын баруун дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, доод уруулын баруун талд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы өгсөн ….... 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ очоод хойд өрөөндөө хэвтэж байхад эхнэр лүү залгаад ярьсан. Манай эхнэр , хоёр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 4 бярууны наймаа хийсэн юм байна лээ. 3 сая төгрөгөө өгчихөөд явахад нь бяруугаа хурдан аваарай гэж хэлсэн байсан. Тэгэхэд авахгүй удсан байсан. Хашааны хаалга чанга нүдсэн чинь манай эхнэр гарч онгойлгоход орж ирээд пизданууд минь бяруунууд тураалаа гэсэн. Чи наймаа хийчихээд юу яриад байгаа юм бэ гэхэд чамтай наймаа хийгээгүй эхнэртэй чинь наймаа хийсэн гарч үзэх үү гэхээр нь тэгье гээд таавчик углаад гараад гэрийн үүдэнд бид хоёр заамдалцаж авсан. Тэгээд ийг түлхэж гаргаад хашааны хаалгаа хаасан. Гэтэл над руу зөндөө заогасан. Утсаа авсан чинь 2 бярууг чинь ачиж очиж байна мөнгөө авъя гэсэн. Удалгүй хаалга пижигнэтэл нүдэхээр нь очиход байсан. Өглөө авч явсан 2 бярууныхаа нэгийг нь авчирч өгсөн. Тэгэхээр нь чи наад бяруугаа хооллож ундлаад өглөө авчирч өг гэж хэлтэл чи муу баян гээд байсан яасан тавьчихсан муу пизда байна гээд миний нүүр лүү хоёр удаа гараараа түлхсэн. Хармаанаасаа самрын яс гаргаж ирээд нүүр лүү шидэхээр нь би ийг нэг гараараа заамдаж аваад баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь эхнэр намайг барьж авсан. миний нүүр орчимд цохисон. Би хашаа руу ороод чулуу аваад орж ирвэл ална шүү гээд зогсоход хашаанд орж ирээгүй гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ийн өгсөн ...... 2024 оны 10 дугаар сарын 09-нд эхнэр Д. нь над руу утсаар яриад бяруу аваач гэхээр нь очоод үзэхэд тарган бяруунууд байсан. Нэг бярууг нь 50000 төгрөгөөр тооцож 3 сая төгрөгөөр 4 бяруу авсан. Би бяруугаа удааж байж авна шүү гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр очиж 2 бяруу авахад бяруунууд их турсан байсан. Тэгээд нэг бярууг нь янзалсан. Орой нь би эгчид үлдсэн 2 бярууг нь нэг дэх өдөр авъя та хооллож бай гэхэд өөдөөс элдвээр хэлсэн. Би тэгэхээр нь эхний авсан хоёр бярууны үлдсэн нэг бярууг нь ачиж очоод бяруугаа ав мөнгөө авъя гэхэд өгөхгүй гэсэн. Би нэг ч удаа гар хүрээгүй. Миний нүд рүү нэг удаа, уруул орчимд нэг удаа, чихний ард нэг удаа, нийт 3 удаа намайг цохисон. Нүд рүү цохиулж нүд хавдаж хөхөрснөөс би мах зардаг лангуун дээрээ сууж чадахгүй болсон. Одоо сэтгэл санааны хохирол болон 3864 төгрөгийг нэхэмжилнэ. Гомдолтой байна. 3 бярууны үлдэгдэл мөнгө 2250000 төгрөгийг ч ******* өгөөгүй байгаа гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Тэгээд ******* болон нар хоорондоо маргалдсан. Тэгээд эхнэр нь ч хүртэл дайраад тэр ******* нь ч дайраад ийг чи ямар даварцан пизда вэ чи намайг басаад байна уу гээд ийн нүүр хэсэг рүү гараараа нилээн хэдэн удаа тэр ******* гэх хүн цохисон. Тэгээд тэр *******ы эхнэр болон би тэр хоёрын голоор орж салгасан. Тэгээд ******* нь гэр лүүгээ гүйж ороод чулуу бариад гарч ирээд бид хоёр луу шидсэн. Тэр шидсэн чулуу нь оноогүй гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... 2024 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрч байхад өөрөө ирсэн. Тэгээд ирэнгүүтээ мөнгөө авъя гэхээр нь чи наймаа хийчихээд ямар янзын залуу вэ гээд манай нөхөр хэвтэж байгаад босч ирсэн. Тэгсэн чинь тэр залуу хуц пизда минь чамд ямар хамаатай юм би чамтай биш эхнэртэй чинь наймаа хийсэн гэсэн. Тэгэхээр нь би харанхуй шөнө битгий маргаан хийгээд бай маргааш учраа олгээд гаргасан. Тэгээд тэр болон манай нөхөр ******* нар хоёулаа үзэх үү гээд гараад явсан. Тэгээд би гараад очсон чинь энэ хоёр барьцалдчихсан байсан. Тэгээд манай нөхөр лүү салаавч гаргаад чи баян л юм бол миний 3 сая төгрөгийг өгчих гээд салаавч гаргаад байсан. Тэгээд байхаар нь манай нөхөр ийн нүд рүү цохьчихсон гэх мэдүүлэг /Хх-н 20 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № 233 дугаартай ...... Дүгнэлт:

1.Б.ийн биед доод уруулын баруун дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, доод уруулын баруун талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх /Хх-н 22-23 дугаар хуудас/

******* аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн № 5658 дугаартай яаралтай тусламжийн хуудас /Хх-н 24 дүгээр хуудас/

Б.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 83 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 45 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.*******ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 46 дугаар хуудас/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай /Хх-н 56 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19-20 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын дугаар баг, гудамжинд иргэн Б. маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас Б.ийн биед доод уруулын баруун дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, доод уруулын баруун талд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.*******ы хохирогч Б.ийн нүүрэн тус газарт цохиж зодсон үйлдэл нь бярууны наймаа хийсэн хоорондын таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн биед доод уруулын баруун дотор талд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, доод уруулын баруун талд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6, 4-д заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3300000 төгрөгийг Б.*******аас гаргуулж хохирогч Б.өд олгохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******аас 3864 төгрөгийг гаргуулж ******* аймаг ******* сумын төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

            . Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6, 4-д заасныг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3300000 төгрөгийг Б.*******аас гаргуулж хохирогч Б.өд олгосугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.өд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.