Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 117

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:166/2017/0127/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Хохирогч Ц.Болдбаатар, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***ид холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000060 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1963 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн,  54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Дархан сумын *** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ***тай маргалдаж, бие мах бодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр манай хүргэн *** ирээд “дэлгүүрийн яндан янзлаад өг” гэхээр нь янзалж 14 цагийн үед ажлаа дуусгасан. Гэтэл  *** 0.5 гр 1 шил “Сархад” нэртэй архи задлаад бид хамт хувааж уугаад дахин нэг шил архи аваад ***, ***, *** нарыг би “манай гэрт очъё, би гэртээ очоод хоол хийж өгье” гэж хэлээд манай гэрт очсон. Би гэртээ орж хоол хийх гээд гаднаас нүүрс оруулж ирээд хоол хийж өгье гэтэл *** “би хоол иддэг хүн биш лалар аа” гээд шүлсээ хаяад байхаар нь би “битгий тэг ээ, хоол ид” гэж хэлтэл уурлаад байсан. Би галаа түлчихээд бид авчирсан 1 шил архиа ууцгааж байтал *** намайг элдвээр хэлээд байхаар нь бид 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Dawaadorj 99.1.docx
маргалдаад гэрээс гарч цасан дээр харилцан зодолдож байгаад орж ирсэн. 

…Тэр өдөр согтуу байсан учир маргааш нь очиж уулзсан, өрөөнд нь ороход хажууд нь ***, *** нар байсан. Би тэр хоёрын хажууд ***аас уучлалт гуйсан. 
…Ор хоногийн мөнгө гэж 300000 төгрөг төлсөн, хамрын эмчилгээнд 60000 төгрөг төлсөн Биеийн байдлаас болоод өнөөдрийн хэмжээнд хохирол төлөх боломжгүй, бие гайгүй болохоор хохирол төлбөрийг барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 17-н өдөр “Үүрийн туяа” нэртэй дэлгүүрт пийшин янзлахаар очсон. Ажлаа хийж дуусгаад *** нэг шил 0.5 гр “Сархад” нэртэй архи гаргаж өгч, тэр архийг нь ***, ***, *** нартай хамт уучихаад ***ийн гэрт нь очиж байтал дахин нэг шил архи авч уучихаад ***тай маргалдаж барьцалдаж авсан. 
…эмчилгээний зардлыг гаргаад өгчихвөл гомдол санал байхгүй. ” гэх мэдүүлэг, 

-Гэрч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр 19:40 цагийн үед манай нөхөр над руу залгаж “*** ах хүнд зодуулсан байна” гэхээр нь би нөхрийгөө аваад эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очтол *** ахын нэг чихнээс нь цус гарсан байсан. Эмчтэй нь уулзахад “тархиндаа гэмтэл авсан байж магадгүй, төлбөрийг нь төлөх боломж байна уу?” гэхээр нь төлөөд томографийн зураг авхуулсан. Зургийг гэмтлийн эмч үзээд “тархины гавлын ясанд гэмтэл үүсээгүй байна, чихэнд хаван үүссэн байна, хэвтэх шаардлагатай, хүнд зодуулж ирсэн учир төлбөртэй хэвтүүлнэ” гэж хэлсэн. 
…*** хэрэг гардаг өдрийн маргааш нь өглөө 10 цагийн үед *** ахын хэвтэж байсан эмнэлгийн тасагт эхнэртэйгээ хамт ирсэн. Би Цагдаагийн газар өргөдөл бичиж байна гэж хэлтэл “бид хохирол мөнгийг төлнө, битгий цагдаад өгөөч” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, 

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 9-10/, 
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 19/,

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн дэлгүүр болох Дархан сумын 3 дугаар баг 7-н буудал дээр байрлах “Үүрийн туяа 2” дэлгүүрт өдрийн 16:00 цагийн орчимд хадам ах болох *** түүний найз болох *** нарын хамт дэлгүүрийн яндангийн заслын ажил хийж гүйцэтгэсэн. Тэгээд дуусаад бид дэлгүүрээс 0.5 л “сархад” нэртэй архи задлаад гурвуулаа дэлгүүр дотор хувааж уусан. Тэгээд  архиа хувааж ууж дуусаад дахиад дэлгүүрийн лангуунаас 0.75 л “сархад” нэртэй архи аваад *** гээд дүүгийнхээ машинтай нь хадам ээжийн хашаанд очсон. Хашаанд нь очоод машин дотор ***, *** ах бид 3 авсан архинаасаа ахин нэг, нэг хундагыг уусан. Тэгээд манай *** ах “манайд очиж ах нь гал түлж, цай чанж өгье” гэж хэлээд бид хэд машинтай *** ахын гэрт очсон. Тэгээд *** ах гэртээ ороод цай чанаад байж байх зуур *** ах бид 2 авсан архинаасаа нэг, нэг хундага уусан. Тэгээд байж байтал *** ах “хоол хийж өгье” гэж хэлэхэд *** ах “би хоол иддэг хүн биш ээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь *** ах *** ах руу “би чамайг хүндлээд хоол хийж өгөх гэж байна” гэж хэлэхэд *** ах *** ах руу согтоод “май гэж салаавч гаргаад, лалар минь, би тосгонд том шүү, чамайг мэдэхгүй юм байна” гэж *** ах руу агсараад байсан.  Тэгээд тэр 2 маргалдаад эхлээд *** босож очоод *** ахыг заамдаад авах шиг болсон. Тэгээд хоорондоо  зодолдоод эхлэхэд би дүү *** байсан болохоор “наад 2 чинь эд хогшил эвдэллээ, гэрээс гарга” гэж хэлэхэд *** тэр 2-г гэрээс гаргасан. Тэгээд гадаа зодолдоод байх шиг байсан. Хаалганы завсараар харахад дээр доороо ороод газар унасан харагдсан.  
...*** ахын хамарнаас нь цус гараад нүд нь улайчихсан байсан. *** ахын шүд буйлнаас цус гараад чихний гадна хэсэг болох шанаа хэсгээс цус гарсан байсан. Бид 3-н ууж байсан архи талдаа орсон байсан. *** болон *** ах нар айхтар согтолттой байгаагүй, болсон асуудлыг санаж байсан байх.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/, 

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Архи ууж сууж байгаад *** ах *** ахад “хоол хийж өгнөө” гэж хэлэхэд *** ах “би хоол иддэггүй” гэж хэлснээс болж маргаан анх эхлэсэн. 
...Би анх *** ахыг гэрээс авч гараад машиндаа суулгахад *** ах бараг эрүүл болсон байсан. Хэлэхдээ “би одоо алалцана аа, хүүхдүүдээ авч ирнэ” гээд байсан. Эрүүл шахуу байсан болохоор нь би “*** ахаа гэртээ ороод амарчих” гэж хэлээд хашааны хаалгыг  онгойлгоод оруулсан. Ар гэрт нь хүлээлгэж өгөөгүй. *** ах гэрийнхээ хаалгыг онгойлгоод орж байхыг би харсан юм.”гэх мэдүүлэг /хэргийн 25-26/, 

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ байж байгаад бие засах гээд гэрээс гарахад гадаа хашааны гадна нэг хүн ёолох шиг болсон.  Тэгээд би очоод хартал манай аав ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би өргөөд гэр рүү оруулаад хартал чихнээс нь болон нүүрнээс нь цус гарсан байсан. Тэгээд би ээж рүү залгаад болсон асуудлыг хэлсэн. Тэгээд цагдаа болон түргэний машин ирээд аавыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28/,

-Гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тэгээд би гэртээ очоод нөхөр рүүгээ харахад манай нөхрийн зүүн шанаанаас цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,   

-“...***ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн тохойн үе орчмын цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаалан.” гэх 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/, 

-Хохирогч ***ын өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хэргийн 43-54/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 57/,

-Шинжээч Д.Туяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...би 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ***ын эмнэлэгт байхад нь өөрийн биеэр нь үзэж өвчний түүхийг үзэж дүгнэлт гаргасан. Намайг үзэхэд хамарт чихээс хийсэн байдалтай, КТГ-н зурган дээр хамар яс хугаралтай байсан. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны Саран эмнэлэгийн КТГ-д тэгж бичсэн байгаа нь хамар яс засагдсаны дараа авсан болохоор тэгсэн үү, эмчийн ур чадвартай холбоотой юу гэдгийг би хариулахгүй шүү дээ. КТГ-н шинжилгээ хийсэн эмч хариулна. Тэгээд ч ***ын биед хамар ясны хугаралгүй байсан ч  хөнгөн зэргийн гэмтэл гарна.” гэх мэдүүлэг /хэргийн 67/, 

-“...***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ***ийг 2017 оны 1 дүгээр сарын 7-нд гэмтсэн гэснийг нотлох эмнэлгийн бичиг баримт үгүй, дээрх зүүн нүдний эвэрлэг бүрхэвчийн хурцавтар явцтай үрэвсэлт өвчин нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн дараа үүссэн байх боломжтой.” гэх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 317 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 75/,  

-Шинжээч Э.Отгончимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Нүдний хурцавтар явцтай эвэрлэг бүрхүүлийн үрэвсэлт өвчин нь гэмтлийн гаралтай бол гэмтэл авснаас хойш 24 цагийн дараа үүсэх бөгөөд тухайн хүндээ эвэрлэгрүүгээ хатгаж өвдөх, байнгын нулимс гойжих, загатнах зэрэг зовиурууд хүчтэй илрэх бөгөөд яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай. ***ийн хувьд 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр цохиулснаас болж тухайн гэмтэл үүссэн эсэхийг нотлох эмнэлгийн бичиг баримт үгүй мөн тухайн өдрөөс хойш эмчилгээ хийлгэсэн гэх тэмдэглэл ч үгүй байна тиймээс тухайн зүүн нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл нь 2017 оны 1 дүгээр сарын 17-с хойш үүссэн бөгөөд гэмтлийн бус өөр шалтгаантай буюу вирусын, халдварын, өвчний улмаас үүссэн байх боломжтой хурц үрэвсэлт өвчин байна.” гэх мэдүүлэг /хэргийн 82/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч   *** нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Дархан сумын 3 дугаар баг Тосгоны 5-84 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн ***тай маргалдаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би галаа түлчихээд бид авчирсан 1 шил архиа ууцгааж байтал *** намайг элдвээр хэлээд байхаар нь бид маргалдаад гэрээс гарч цасан дээр харилцан зодолдож байгаад орж ирсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…***ийн гэрт нь очиж байтал дахин нэг шил архи авч уучихаад ***тай маргалдаж барьцалдаж авсан.” гэх мэдүүлэг, гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…*** ах *** ах руу согтоод “май гэж салаавч гаргаад, лалар минь, би тосгонд том шүү, чамайг мэдэхгүй юм байна” гэж *** ах руу агсараад байсан. Тэгээд тэр 2 маргалдаад эхлээд *** босож очоод *** ахыг заамдаад авах шиг болсон. Тэгээд хоорондоо зодолдоод эхлэхэд би дүү *** байсан болохоор “наад 2 чинь эд хогшил эвдэллээ, гэрээс гарга” гэж хэлэхд *** тэр 2-г гэрээс гаргасан. Тэгээд гадаа зодолдоод байх шиг байсан. Хаалганы завсараар харахад дээр доороо ороод газар унасан харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/, гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...архи ууж сууж байгаад *** ах *** ахад хоол хийж өгнөө гэж хэлэхэд *** ах би хоол иддэггүй гэж хэлснээс болж маргаан анх эхлэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/, гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ байж байгаад бие засах гээд гэрээс гарахад гадаа хашааны гадна нэг хүн ёолох шиг болсон.  Тэгээд би очоод хартал манай аав ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би өргөөд гэр рүү оруулаад хартал чихнээс нь болон нүүрнээс нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28/, гэрч ***ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тэгээд би гэртээ очоод нөхөр рүүгээ харахад манай нөхрийн зүүн шанаанаас цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,  -“...***ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн тохойн үе орчмын цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний дэлбэнгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаалан.” гэх 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/, хохирогч ***ын өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хэргийн 43-54/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж үзлээ.

    Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 57/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** нь КТГ нийт 270000 төгрөгөөр авахуулсан /хэргийн 54/, “***” эмнэлэгт 480000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн /хэргийн 86/ байх тул нийт 750000 төгрөгийг шүүгдэгч ***оос гаргуулж, хохирогч ***т олгохоор шийдвэрлэв. 

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавтаст хэргийн 66 дахь талд авагдсан 4 ширхэг фото зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шүүгдэгч ***ийн эзэмшлийн 35000 төгрөгийн үнэ бүхий нокиа 2600 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал мөн түүний биеийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг  дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***ид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

    3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***оос 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын *** олгосугай. 

    5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавтаст хэргийн 66 дахь  талд авагдсан 4 ширхэг фото зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***ийн эзэмшлийн 35000 төгрөгийн үнэ бүхий нокиа 2600 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, зарж борлуулан хохирол төлбөрт тооцон олгуулахаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд шилжүүлсүгэй.

    7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***ид анхааруулсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ид батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ