| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00203/И |
| Дугаар | 181/ШШ2017/01024 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2017/01024
2017 оны 04 сарын 10 өдөр Дугаар 181/ШШ2017/01024 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бумбат Мандал ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Би Си Кей Си ХХК/РД: /-д холбогдох,
11 820 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Норовренчин, шүүх хуралдааны С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Бумбат Мандал ХХК-ийн төлөөлөгч Д.Норовренчин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бумбат Мандал ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Би Си Кей Си ХХК-тай BCKC-E-2015-001 дугаартай Гэрээт харуул хамгаалалтыг ажиллуулах гэрээг байгуулж, гэрээ байгуулсан өдрөөс эхлэн харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Манай компани уг компаний обьект дээр 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан боловч Би Си Кей Си ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүй ажлын хөлсөө төлөөгүй тул 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тухайн компанид обьект, эд зүйлийг нь хариуцуулж өгсөн болно. Энэ хугацаанд манай компани уг компаниас 14.820.000 төгрөг авах байснаас 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөгийг авсан. Одоо 11.820.000 төгрөгийг ажлын хөлс төлөгдөөгүй байна. Манай компани нь өмнө нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр буцсан. Улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэрийн дагуу СБД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хариуцагч нарыг олж тогтоон шүүхэд хүргүүлсэн байна. Иймд Би Си Кей Си ХХК-иас харуул хамгаалалтын ажлын хөлс болох 11.820.000 төгрөгийг хохирлыг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Гэрээнд хэдийгээр 0.5% алданги тооцохоор заасан боловч бид алданги нэхэмжлээгүй болно. гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бумбат Мандал ХХК хариуцагч Би Си Кей Си ХХК-д холбогдуулан 11 820 000/арван нэгэн сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Би Си Кей Си ХХК-д 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчид 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Би Си Кей Си ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр BCKC-E-2015-001 дугаар Гэрээт харуул хамгаалалтыг ажиллуулах гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 189.5-д Энэ хуулиар .... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.
Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар Гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, нэрлэгдээгүй Гэрээ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зохигчид Гэрээг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1/нэг/ жилийн хугацаатай байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хамгаалалтын албаны 1 албан хаагчийн 1 сарын хөлс 600 000/зургаан зуун мянга/ төгрөг, 3/гурав/ хүний нийт хөлс 1 800 000/нэг сая найман зуун мянга/ төгрөг байхаар, хамгаалагчийн ажлыг хөлсийг сар бүрийн 25-ны дотор нэхэмжлэлийн дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Гэрээний дагуу хариуцагчид 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл үзүүлсэн харуул хамгаалалтын үйлчилгээний үлдэгдэл төлбөр 11 820 000/арван нэгэн сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан баримтаа шүүхэд ирүүлээгүй ба хариуцагч нь Гэрээнд заасан харуул хамгаалалтын үйлчилгээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг Гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна.
Хариуцагчаас 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл үзүүлсэн харуул хамгаалалтын үйлчилгээний үлдэгдэл төлбөрт 11 820 000/арван нэгэн сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Би Си Кей Си ХХК-иас 11 820 000/арван нэгэн сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бумбат мандал ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Би Си Кей Си ХХК-иас 11 820 000/арван нэгэн сая найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бумбат мандал ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Бумбат мандал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Би Си Кей Си ХХК-иас 204070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Бумбат мандал ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ