| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/0092/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/94 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *ын *д холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, эмэгтэй, * настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, * аймгийн * сумын *-р баг, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *ын * /РД:*/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай төв асфальт засмал замын 70/110 дахь тэмдэгт бүхий газарт * УНР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.6 Жолоочид дараахь зүйлийг хориглоно "д" дэх хэсэгт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын эсрэг тал руу гарч онхолдож зорчигч *ын амь насыг хохироосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай төв асфальт засмал замын 70/110 дахь тэмдэгт бүхий газарт * УНР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.6 Жолоочид дараахь зүйлийг хориглоно "д" дэх хэсэгт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын эсрэг тал руу гарч онхолдож зорчигч *ын амь насыг хохироосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үйлдсэн гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *: “...Би 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дарханаас * ах, * эгч нартай хамт Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирсэн. Ах, эгч хоёр машинаа Баруунбүрэн суманд журамлуулсан байсан. Намайг хамт яваад өг гэж гуйсан. Би ах, эгчтэй хамт явсан. Тэгээд Сайхан суманд ирж машиныг нь авах зөвшөөрлийг авсан. Дараа нь бид 3 Баруунбүрэн сум руу явсан. Эндээс гарахад цаг 10 өнгөрч байсан. Баруунбүрэн сум руу дөхөж явтал эргэлттэй тойрог хэсэг дээр хурдаа хасаж орсон. Тэгтэл жолоочийн хоёр талын урд, хойд талын дугуй замын хөвөө рүү гарчихсан. Би сандарсандаа огцом тоормос гишгэсэн. Тэгтэл машины бөгс шидэгдээд хаашаа эргүүлснээ мэдээгүй. Тэгээд замын хажуу руу орчихсон. Машинаас буухад замын хажуу руу болон тэрнээс цааш 2 өнхөрсөн байсан. Машин жолооч талаараа доошоо хараад унасан байсан. Намайг хойшоо эргээд хартал * эгчийн хамраас цус гарсан байсан. Хажуу тийш хартал талийгаач * ах байгаагүй. Би машины унасан талын цонхоороо гарсан. Цаанаас замын машинууд ирж зогссон. * эгч бид хоёрыг татаж гаргаж өгсөн. Машины хойд талын хэсэгт * ах дээшээ харсан байдалтай байсан. Би ахыг ухаангүй байна гэж бодсон. Нэрийг нь дуудаад сэрээх гэсэн боловч сэрээгүй. Машины хойно бүтээлэг байсныг хүмүүс ирж авч дээр нь бүтээгээд тавьсан. Баруунбүрэн сумаас түргэн дуудсан боловч андуураад Эрдэнэт чиглэл рүү явсан байсан. Хугацаа нэлээд алдсан. Түргэн ирээд хүүрийн толбо нь үүссэн байна гэж хэлсэн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд машинаа журамлуулчихсан байсан учир бид хоёр машингүй байсан. Тэгээд дүү *ыг яваад өг гэж гуйсан юм. Бид гурав 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирсэн. Байцаагчаас машинаа журмын хашаанаас гаргаж авах зөвшөөрлийн бичгээ авсан. Тэгээд Баруунбүрэн сум руу явах замд осол гарсан. Тухайн осол болох үед би зүүрмэглээд унтаж байсан. Гэнэт машин хажуу тийш болоход сэрсэн. Тэгтэл машин хоёр эргэсэн. Миний хамраас цус гарсан. Хүмүүс ирээд амьд хүмүүс байна гаргаарай гэж хэлж байсан. Машинаас гараад ирэхэд манай хүн жалганы цаад талд шидэгдээд хэвтэж байсан. Замын хүмүүс түргэн дуудсан. Түргэн нэлээн удаж байж ирсэн. Би арай ч өнгөрчихсөн байна гэж бодоогүй. Түргэн ирээд газар дээрээ хүүрийн толбо үүссэн байна гэж хэлсэн. * төрсөн ахын маань охин байгаа юм. Ажлаа хийгээд явж байхад нь би яваад өгөөч гэж гуйсан. Миний зүгээс хохирол нэхэмжлээгүй. Ажил явдлаар 4,000,000 төгрөг өгсөн. Одоо бид байнгын холбоотой байдаг. Би *ыг 6-р ангид байхад нь би өөр дээрээ авчирч сургуулийг нь төгсгөж байсан... ” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Намсрайгийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 874 дугаартай *ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55-р хуудас/,
2. Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Намсрайгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 917 дугаартай:
- *ын биед хамрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед. хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61-р хуудас/,
3. Дархан-Уул аймаг дахь бүсийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.Одмаагийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128 дугаартай:
- *ын *ын биед гавлын орой, зулай, хоёр чамархай, дух яс болон суурь ясны урд, дунд хонхор, суурь ясны их далавч дайрсан үйрч бяцарч олон сэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн няцрал, хуйхны язарсан шарх, хоёр мөр, бугалга, шуу, цээж, хэвлийн урд хэсгээр олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх өдөр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гавал тархины гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.12, 4.1.4-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь үхэлд нөлөөлжээ.
- Амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нас барахад шууд нөлөөлсөн гэмтлүүд байна.
- Амь хохирогчид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
- Амь хохирогчийн биед бусадтай тэмцэлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
- Талийгаач нь нас барахдаа согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 60-61-р хуудас/,
4. 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 85-92-р хуудас/,
5. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шинжээч Ч.Үнэнмөнхийн:
- * * (*) нь 2004 онд үйлдвэрлэгдсэн 2017 оны 06 дугаар сарын 19-нд Монгол Улсад орж ирсэн * УНР улсын дугаартай Тoyota приус-20 "Toyota prius" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
- *ын * (*) үйлдвэрлэгдсэн 2017 оны 06 дугаар сарын 19-нд Монгол Улсад орж ирсэн * УНР улсын дугаартай Toyota приус-20 "Toyota prius" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.6 Жолоочид дараахь зүйлийг хориглоно "Д" дэх хэсэгт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох, гэсэн заалтыг зөрчсөн байна.
- Осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй.
- Тээврийн хэрэгслийн жолооч огцом хурдаа хасаж тормоз гишгэсний улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл өөрчлөгдөж осол гарах шалтгаан болсон байна..... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-р хуудас/,
6. Дархан-Уул аймаг дахь бүсийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч П.Одмаагийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 98-100-р хуудас/,
7. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Капитал зууч ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл хохирлыг үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-73-р хуудас/,
8. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
9. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14-р хуудас/,
10. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
11. 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
12. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 110-113-р хуудас/,
13. Эрх бүхий албан тушаалтан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 117-119-р хуудас/,
14. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 122, 142-р хуудас/,
15. Шүүдэгч *ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 124-131-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч * нь: “...Гэм буруугаа ойлгож байна. Миний буруу...” гэж хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч * нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.6-д заасныг зөрчиж, зорчигч болон автомашинд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн * захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, энэ үйлдлийн улмаас /зам тээврийн ослоос/ хүний амь насыг хохироож үйлдсэн байна.
*ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч *ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн *ын амь нас хохирч, *ын эзэмшлийн, *ББСБ ХХК-ийн өмчлөлийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлд 7,940,000 төгрөгийн хохирол учирсан байх ба үйлдэл хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн
тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Шүүх шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас иргэн *ын амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * нь шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “...Хохирогч * миний бие нь эрүүгийн * дугаартай хэрэгт сэтгэл санаанд учирсан хохирол болон бусад зардлыг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй тул уг хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх тайлбарыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч * нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *д оршуулгын зардал 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *: “...Миний зүгээс хохирол нэхэмжлээгүй. Ажил явдлаар 4,000,000 төгрөг өгсөн..” гэх мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч нь бусдад төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч * нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай төв асфальт засмал замын 70/110 дахь тэмдэгт бүхий газарт * УНР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.6 Жолоочид дараах зүйлийг хориглоно "д" хэсэгт зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох гэх заалтуудыг зөрчсөний улмаас замын эсрэг тал руу гарч онхолдож зорчигч *ын амь насыг хохироосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлон тогтоогдож байна. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байх бөгөөд шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрсөн учир түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг оруулж байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Мэтгэлцэх зүйл байхгүй гэдэг үндэслэлээр түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч нь урьдчилсан цагдан хоригдсон хоноггүй. Хилийн хориг тавигдаагүй байна. Энэ гэмт хэргийн улмаас иргэн *ын амь нас хохирсон ба иргэний нэхэмжлэгч *д эд материалын * УНР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэл 7,940,000 төгрөгийн хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно. Энэ хэрэгт шүүгдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг оруулж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардалгүй болно...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэм хэрэгт холбогдсон шүүгдэгч *ын эрх ашиг сонирхлыг хамгаалж түүний өмгөөлөгчөөр оролцож байна. * нь 2024 оны 10 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай төв асфальт засмал замын 70/110 дахь тэмдэгт бүхий газарт зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон байгаа. Хэргийн зүйчлэл, гэм буруу, зам тээврийн ослын дүгнэлт, шүүх эмчийн шинжээчийн дүгнэлтүүдэд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс маргаан байхгүй. Шүүгдэгчийг тухайн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл байна гэж үзэж байна. Жолооны курсээ төгсөөд дөнгөж сар болж байх хугацаандаа холын замд явсан. Зам тээврийн осол гаргасан. Жолооны дадлага туршлага муутай байдал нөлөөлсөн байна. Дархан дотор машинтай ойр зуур явж байсан боловч холын замд явж үзээгүй байсан. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. * нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйсан. Сэтгэл санааны дэмжлэг өгөөд байнгын харилцаа холбоотой байдаг. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүллээ. * гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Энэ талаар сая шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд ордог. Ял оногдуулахдаа эдгээр байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар ял шийтгэлийг оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч *д оногдох ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Залуу хүүхэд амьдрал нь дөнгөж эхэлж байгаа. Хүргэн ахынхаа амь насыг хохироосон явдал нь өөрт нь маш том гэмшил болсон. Цаашид ийм төрлийн болон өөр төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байх бололцоотой учир оногдох ялыг тэнсэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * шүүх хуралдаанд: “...Миний хувьд *ыг хамгийн бага шийтгэлээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч * шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа гэмшиж байгаа учраас тэнсэж өгнө үү. Цаашдаа ийм алдаа гаргахгүй...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч *ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөхдөө санаачилгатай хандаж тодорхой хувь хэмжээгээр хохирлыг барагдуулсан, үлдэж байгаа хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *ын * /РД:*/-ыг Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Шүүгдэгч *ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид хүлээлгэж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгох, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж,
5. шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН