Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2************** оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2************** оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд  ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 эгч, 1 дүүгийн хамт амьдрах, ******* аймаг ******* сумын ******* дүгээр баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:МИ0322*******1*******/

 

Шүүгдэгч Г.******* нь 2************** оны 08 дугаар сарын 1*******-ний өдөр 19 цагийн орчимд ******* аймаг ******* сумын Хэрх ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа оргил гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын төв засмал зам дээр Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон хохирогч Э. ардаа суулган замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчин иргэн Э. жолоодон явсан Хьюндай маяти-2 загварын 82-06 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талаас мөргөж зам тээврийн осол гаргаснаас мотоциклийн арын суудалд сууж явсан Э. амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн …… 2************** оны 08 дугаар сарын 1*******-ний өдөр 19 цагийн орчимд улсын дугааргүй Даюун маркийн улаан өнгийн мотоциклийг жолоодон үеэл дүү ардаа сундлаад колонк орж бензин хийхээр явсан. Хараа оргил хүнсний дэлгүүрийн урд талын төв засмал зам дээр Маяти маркийн ачааны автомашины зүүн хойд хэсгийг мөргөсөн. Ослын улмаас үеэл дүү амь нас хохирсон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримт болох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Г.******* нь манай нөхрийн эгч болох хүүхэд байгаа юм. Тийм учраас тэр хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Манай хүү тэр ахыгаа дагаж дэлгүүр орж юм хум авах гэж байсан юм шиг байна лээ. Тухайн үед манай хүүд эмээ нь 5000 гаран төгрөг өгөөд тэр мөнгөөрөө юм авах гэж байсан юм шиг байна лээ. Тухайн үед тэр мөнгөө гартаа атгачихсан байсан гэж манай нөхрийн дүү надад хэлсэн.... Дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь хүү нь байсан. Дээрээ нэг ахтай доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Би гомдолтой байна. Хүүгийнхээ ажил явдалд гарсан зардал мөнгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н *******7-*******8 дугаар хуудас/

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би буцаж эргэх үйлдэл хийхэд тээврийн хэрэгсэл асфальтан зам дээр багтаагүй учраас замын зорчих хэсгээс гараад шороо хэсэг рүү ороод хойд дугуй шороо хэсэгт тээврийн хэрэгслийн амбаарын хойд хэсэг бүрэн гарч амжаагүй байтал урсгал сөрж мотоцикль гулсаж орж ирсэн байж магадгүй маш хурдтай ирээд миний жолоодож байсан тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуй орчимд мөргөсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 60 дугаар хуудас/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Буцаагаад тал руу эргээд жоохон явж байгаад жолооч түлш хэрэггүй юм байна жаахан явж байгаад хийе гэж хэлээд Улаанбаатар хот руу явах тал руу эргэх үйлдэл хийж байхад буюу асфальтан замаас тээврийн хэрэгслийн урд хэсэг гараад хойд хэсэг бараг гарч байхад магины зүүн хойд талын дугуй хэсэгт түс гэх дуу гарсан. Тэгээд жолооч түрүүлж буугаад би араас нь буусан чинь мотоциклтой хүн бид хоёрын машиныг мөргөөд мотоциклийн зорчигч эрэгтэй хүүхэд толгой хэсэг нь язарчихсан гэдэс хэсгээ тэврээд байхаар нь Хэрх ******* дүгээр багийн эмнэлэг рүү хүргээд эмнэлгийн машин тэр хүүхдийг Нэгдсэн эмнэлэг рүү авч явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 62 дугаар хуудас/

Техникийн шинжээчийн дүгнэлт 2************** оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № 08/01 дугаартай .... Дүгнэлт:...*******. Улаан өнгийн, улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалт буюу “Жолоочид...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...ыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна гэх /Хх-н 76-77 дугаар хуудас/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2************** оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн № *******0.... Дүгнэлт:

1.Талийгаач Э. цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэгний бяцрал, бөөрөнд язралт, хэвлийн хөндийд 2000 мл цусархаг агууламж, баруун чамархайн дээд хэсэгт гавлын ясны цууралт, баруун чамархайн дээд хэсэгт толгойн хуйханд шарх, цээж, хэвлий, баруун гарын бугалга, шуу, баруун гуя, баруун өвдөгний гадна хэсэг, зүүн өвдөгний дээд хэсэг, нуруу, зүүн тохой, баруун өвдөгний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач Э. биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

*******. Талийгаач Э.Төгстөгөлдөр нь зам тээврийн ослын улмаас элэгний бяцрал, бөөрний язралт гэмтэл, дотуур цус алдалтын улмаас нас баржээ гэх /Хх-н 8*******-85 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10-20 дугаар хуудас/

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /Хх-н 21-2******* дүгээр хуудас/

Г.******* нь урьд нь ял шийтгүүлсэн талаар ******* аймгийн ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 109 дүгээр хуудас/

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт Г.*******ээс гаргасан хохирол хор уршгийг хохирогчтой тохиролцож төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 12******* дүгээр хуудас/

******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. гаргасан миний зүгээс ах овогтой болон дүү ******* нарт эд материал болон /мөнгө/ сэтгэл санааны хохиролгүй болно иймд хүсэлтийг хүлээн авна уу гэсэн хүсэлт /Хх-н 125 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.******* нь 2************** оны 08 дугаар сарын 1*******-ний өдөр 19 цагийн орчимд ******* аймаг ******* сумын Хэрх ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хараа оргил гэх нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын төв засмал зам дээр Даюун загварын улсын дугааргүй мотоциклийг жолоодон хохирогч Э. ардаа суулган замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтыг зөрчин иргэн Э. жолоодон явсан Хьюндай маяти-2 загварын 82-06 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талаас мөргөж зам тээврийн осол гаргаснаас мотоциклийн арын суудалд сууж явсан Э. амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. мэдүүлэг /хавтаст хэргийн *******7-*******8 дугаар хуудас/, гэрч Э. мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/, гэрч Д. мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/, Техникийн шинжээчийн 2************** оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн № 08/01 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 Шүүгдэгч Г.******* нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас  нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д ”Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.*******-д заасан эрх хязгаарлах албадлыг арга хэмжээг тогтоохоор тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадамханд нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хохирогч О.Туул нь зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас С. эзэмшлийн Даюун маркийн улаан өнгийн, улсын дугааргүй, мотоцикль, Ви Интернэйшнл ХХК-ний эзэмшлийн 82-06 УАХ улсын дугаартай Хьюндай Маяти-2 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй  болгохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн  дугаар зүйлийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.*******-д заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар Г.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Г.*******д оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг ******* аймаг ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

7. Энэ хэргийн улмаас С. эзэмшлийн Даюун маркийн улаан өнгийн, улсын дугааргүй, мотоцикль, Ви Интернэйшнл ХХК-ний эзэмшлийн 82-06 УАХ улсын дугаартай Хьюндай Маяти-2 загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтооол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН